Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 123/ШШ2025/0083

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б,

Хариуцагч: *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан,  хариуцагч *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, П.О нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын 32,962,488.58 төгрөгийн татвар, 13,155,062.9 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,690.8 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.  

1.2. Мөн *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, П.О нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын тогтоох нь гэсэн хэсэгт “...40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов гэснийг “...7,143,586.13 төгрөгийн нөхөн татвар, 2,785,998.59 төгрөгийн торгууль, 1,309,419.34 төгрөгийн алданги, нийт 11,239,004.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов...” гэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрчилж байсан.

1.3. Мөн *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, П.О нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар нэхэмжлэгчид “...40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосноос 32,962,488.93 төгрөгийн нөхөн татвар, 13,155,062.92 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,691.14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах гэж 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргасан.

Хоёр: Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. Авлигатай тэмцэх газраас *** аймгийн Татварын хэлтэст 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 05/12015 дугаартай албан бичгээр мэдүүлэг гаргагч Н.Т нь мэдүүлгийн “Орлого” хэсэгт эхнэр Д.Бгийн үйл ажиллагааны орлого 2021 онд 110,000,000 төгрөг, 2022 онд 120,000,000 төгрөг мэдүүлсэн. Иргэн Д.Б нь 2020 оноос 2022 онуудад татвар ногдуулах орлого, төлбөл зохих татвараа үнэн зөв тайлагнасан эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариу ирүүлэхийг даалгажээ.

2.2. *** аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалт хийх 1423802651 дугаар томилолтоор иргэн Доржпаламын Болормаагийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны үйл ажиллагааны орлогод Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн татварын хяналт шалгалтыг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс ажлын 12 хоног хийж гүйцэтгэхээр Татварын улсын ахлах байцаагч С.Д, П.О нарыг  томилжээ.

2.3. *** аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, П.О нараас хяналт шалгат хийгээд, иргэн Д.Бд Татварын хяналт шалгалтын зөвлөмжийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн гарт нь гардуулж, татвар төлөгчийн эрх, үүргийг танилцуулж баримтыг үйлджээ.

2.4. Тус актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож, актыг гардуулснаас хойш ажлын 15 өдрийн дотор нэхэмжлэхийн дагуу төлж барагдуулахыг Д.Бд даалгаж шийдвэрлэсэн байна.

2.5. Иргэн Д.Б нь *** аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, П.О нарын гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүлээн зөвшөөрөхгүй *** аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус Татварын маргаан таслах зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэн Д.Бгаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч Д.Б би Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ эдэлж *** аймгийн Зуун мод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хулан” нэртэй найман нэрийн барааны жижиг дэлгүүр ажиллуулдаг бөгөөд Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын хууль, хууль тогтоомжийг чанд мөрдөх үүргээ чадлаараа биелүүлж ирсэн. Миний бие Татварын Улсын байцаагч нарын манай үйл ажиллагааг иж бүрэн шалгах, мөн нөхөн төлүүлэлт хийх үйл ажиллагааг буруу гэхгүй ч хариуцагч нарын зүгээс “Нөхөн ногдуулалтын акт” тавихдаа манай зарим орлогыг буруу дүгнэж, хуульд зааснаас илүү хэмжээний төлбөр үндэслэлгүйгээр тавьсан гэж үзэж энэ талаар тайлбараа гаргаж өгсөн. Тухайлбал, тус актны маягт-ХШ06/02-ийн хавсралтын 1 дүгээр хэсэгт заасан 2022 оны Хувь хүний орлогын албан татварын тайланд борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зардлыг 27,222,313.51 төгрөгөөр илүү тусгасан гэж дурдсан байна. Гэтэл 2022 оны дансны хуулгаар орлогод тооцох дүн 273,454,824.34 сая төгрөгөөс хасагдах зардлаар тооцох зардлын дүн 288,676,402.07 төгрөг, мөн 2022 онд дэлгүүрийн ажилтанд буюу өөрт олгосон 5,040,000.00 төгрөгийн цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 680,400.00 төгрөгийг тус тус хасаж тооцоход 2022 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар татвар ногдох орлогогүй байтал нөхөн татварыг илүү тооцсон гэж үзэж байна.

Нөхөн ногдуулалтын актаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны орлогод хамаарахгүй гүйлгээнүүдэд нөхөн татвар илүү тооцож ногдуулсан байна. Д.Б миний Хаан банкны ПОС-ын 5756065166 тоот данснаас өөрийн хаан банкны 5721332656 тоот данс руу хийгдсэн данс хоорондын гүйлгээг давхардуулан орлогоор тооцсон өөрийн болон бусдын хувь хүний данс хоорондын гүйлгээ болон хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээнүүдийг орлогоор тооцсон нь ч байна. Мөн худалдагч Ц.Гэрэлчимэгийн Хаан банкны 5721347562, Хаан банкны 5301664421 тоот данснууд руу Д.Бгийн Хааны банкны 5756065166 тоот ПОС-ийн данс, Хаан банкны 5721332656 тоот данс, Хас банкны 5001279497 тоот данснаас хийгдсэн данс хоорондын гүйлгээ, хувь хүнээс зээлсэн гүйлгээ, хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээнүүдийг орлогоор тооцсон байна.

Иймд тооцоо нэгтгэлээс харахад 32,962,488.58 төгрөгийн татвар, түүний торгууль 13,155,062.9 төгрөг, алданги 6,140,139.29 төгрөгийг хасаж тооцоход нийт 52,257,690.8 төгрөгийн нөхөн төлбөрийг хасуулах дээр дурдсан актаар тогтоосон нөхөн татварын дүнг бууруулах үндэслэлтэй байгаа. Гэсэн хэдий ч хариуцагч нар уг тайлбарыг эс хэрэгсэн тул хариуцагч нар 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг эс зөвшөөрсөн гомдлоо гаргасанд *** аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах Зөвлөлд гаргасанд гомдлыг хэрэгсэхгүй болгож хариуцагч нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-14230000008 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол бодит байдлыг бүрэн тогтоосны эцэст нотлох баримтад тулгуурлан гаргасан гэж үзэхгүй байгаа тул мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Дэлхий даяар тархсан “Короновирус” халдварт цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл Монгол Улсыг ч тойроогүй тул нэхэмжлэгч энэ хугацаанд үйлчилж байсан Засгийн газрын тогтоол шийдвэр, үүнтэй холбоотой татварын эрх зүйн орчны өөрчлөлтийн талаарх мэдээлэл муу байсан. Нэхэмжлэгч мөн хууль, эрх зүйн мэдлэггүйгээс 2021-2022 оны үед татварын тайлан тооцоолол дээр хариуцлага алдсанаа иргэний хувьд хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч нарын 2023 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан 7,143,586.13 төгрөгийн нөхөн татвар, 2,785,998.59 төгрөгийн торгууль, 1,309,419.34 төгрөгийн алданги, нийт 11,239,004.06 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа.

Харин уг актаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрөөс 32,962,488.58 төгрөгийн татвар, 13,155,062,9 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,690.8 төгрөгийг нэхэмжлэгч нөхөн төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд “Хариуцагч нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснээс нэхэмжлэгч нөхөн төлөх хууль зүйн үндэслэлгүй 32,962,488.58 төгрөгийн татвар, 13,155,062.9 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,690,8 төгрөгийн нөхөн төлбөрийг хасуулах шаардлагатай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Хариуцагч нар нэхэмжлэгчийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг шалгах, мөн нөхөн төлүүлэлт хийх үйл ажиллагааг буруушаахгүй байгаа ч “Нөхөн ногдуулалтын акт” тавихдаа манай зарим орлогыг буруу дүгнэж, хуульд зааснаас илүү хэмжээний төлбөр үндэслэлгүйгээр тавьсан гэж үзэж тайлбараа өгсөн. Тухайлбал, Нөхөн ногдуулалтын актны маягт-ХШ06/02-ийн хавсралтын 1-р дүгээр хэсэгт “2022 оны Хувь хүний орлогын албан татварын тайланд бордуулсан бүтээгдэхүүний өртгийн зардлыг 27,222,313.51 төгрөгөөр илүү тусгасан” гэж дурдсан байна. Уг актаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8-р зүйлд заасан үйл ажиллагааны орлогод хамаарахгүй гүйлгээнүүдэд татвар тооцож нөхөн ногдуулалт бичсэн байна. Нэхэмжлэгчийн Хаан банкны ПОС-ын 5756065166 тоот данснаас өөрийн хаан банкны 5721332656 тоот данс руу хийгдсэн данс хоорондын гүйлгээг давхардуулан орлогоop тооцсон, өөрийн болон бусад хүний данс хоорондын гүйлгээ болон хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээнүүдийг мөн орлогоор тооцож татвар ногдуулсан.

Иймд 32,962,488.58 төгрөгийн нөхөн татвар, түүнд оногдох торгууль 13,155,062. 9 төгрөг, алданги 6,140,139.29 төгрөг, нийт 52,257,690.8 төгрөгийн нөхөн ногдуулалтыг хасуулах тайлбараа тухайн үед өгсөн ч хариуцагч нар уг тайлбарыг эс хэрэгссэн. Хариуцагч нарын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №HA-14230000008 дугаартай “Hөхөн ногдуулалтын акт”-ыг эс зөвшөөрсөн гомдлоо *** аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах Зөвлөлд гаргасанд гомдлыг хэрэгсэхгүй болгож хариуцагч нарын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-14230000008 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №№02 дугаар тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудаас үзвэл “Нөхөн ногдуулалтын акт”-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн мөнгөнөөс 32,962,488.58 төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдуулсан торгууль, 13,155,062.09 төгрөг, алданги 6,140,139.29 төгрөг, нийт 52,257,690.8 төгрөгийн нөхөн төлбөрийг хасуулах үндэслэлтэй. Тодруулбал:

Нэхэмжлэгч 2019 онд татвар ногдох орлогоо 3,326,906.38 төгрөгөөр бууруулж тайлагнасан зөрчил гаргасан байхад хариуцагч 5,611,819.70 төгрөгийн татвар ногдох орлогоо тайлагнаагүй зөрчил гаргасан... гэж 2,284,911.32 төгрөгөөр илүү тогтоосон, нэхэмжлэгч 2020 онд 8,754,926.16 төгрөгийн орлогоо зохих ёсоор тайлагнаагүй зөрчил гаргасан байхад хариуцагч 9,733,113.80 төгрөгийн татвар ногдох орлогоо тайлагнаагүй гэж 978,187.65 төгрөгөөр илүү тогтоосон,

Нэхэмжлэгч 2021 онд зохих ёсоор тайлагнаагүй татвар ногдох орлогоо 69,384,671.34 төгрөгөөр бууруулсан зөрчил гаргасан байхад хариуцагч 92,183,550.41 төгрөгийн татвар ногдох орлогоо тайлагнаагүй гэж 22,798,879.06 төгрөгөөр илүү тогтоосон,

Нэхэмжлэгч 2022 онд зохих ёсоор тайлагнаагүй татвар ногдох орлого байхгүй, 18,420,408.86 төгрөгийн алдагдалтай байхад хариуцагч эсрэгээр нь 96,537,306.12 төгрөгийн татвар ногдох орлогоо тайлагнаагүй гэж илүү тогтоосон байгaaг тус тус зөвтгөх шаардлагатай гэсэн.

3.3. Мөн *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, П.О нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар нэхэмжлэгчид “...40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосноос 32,962,488.93 төгрөгийн нөхөн татвар, 13,155,062.92 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,691.14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах гэж 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн.

3.4. Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нарын 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан НА:1423000008 нөхөн ногдуулалтын актын ногдуулах гэж заасны дагуу 63.496.695.2 мөнгөний нийт төлбөр ногдуулсан байсан. Үүнээс нийт дүнгээр 52.257.691.14 мөнгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна” гэжээ.

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус актын маягтын хавсралтын нэгдүгээр хэсэгт заасан 2022 оны хувь хүний орлогын албан татварын тайлан, борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зардлыг 27.222.313.51 мөнгөөр илүү тусгасан гэж дурдсан байдаг. Гэтэл 2022 оны дансны хуулгаар орлогод тооцох дүн нь 273.454.824.34 мөнгө, хасагдах зардлаас тооцох дүн нь 288.676.402.7 мөнгө, 2022 онд дэлгүүрийн ажилтанд буюу өөрт олгосон 5 сая төгрөгийн цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 680.400 төгрөгийг тус тус хасаж тооцохоор 2022 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар татвар ногдох орлогогүй байсан. Тэгтэл нөхөн татварын илүү тооцсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зардлыг 22 саяар илүү тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нөхөн ногдуулалтын актаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны орлогод хамаарахгүй, нөхөн татвар илүү тооцож ногдуулсан. Жишээ нь Д.Бгийн Хаан банкны поссын 5756065166 тоот данснаас өөрийн Хаан банкны 5721332656 тоот данс руу хийсэн данс хоорондын гүйлгээг давхардуулсан орлогоор тооцсон. Өөрөөр хэлбэл хоёр данс эзэмшигч хоёр данснаас нөгөө данс руу орлогыг давхцуулсан орлогоор тооцсон. Өөрөөр хэлбэл өөрийн болон бусдын хувь хүний данс хоорондын гүйлгээг хувийн хэрэглээд холбогдох гүйлгээг орлогод тооцсон байдаг. Хулан дэлгүүрийн худалдагч Гэрэлчимэгийн Хаан банкны 5721347562, Хаан банкны 5301664421 тоот данс руу Д.Бгийн Хаан банкны 5756065166 тоот поссын данс, Хаан банкны 5721332656 тоот данс, Хас банкны 5001279497 тоот данс руу хийгдсэн данс хоорондын гүйлгээ, хувь хүнээс зээлсэн гүйлгээ, хувийн хэрэглээтэй холбоотой гүйлгээг орлогоор тооцсон. Өөрөөр хэлбэл Д.Бгийн өөрийн ажилтан руу шилжүүлсэн гүйлгээг орлогод тооцсон байдаг. Иймд тооцоо нэгтгэлээс харахад 32.962.488.58 мөнгөний татвар, түүний торгууль 13.155.062.9 мөнгөний торгууль, 6.140.139.29 мөнгөний алдангийг хасаж тооцохоор нэхэмжлэл дурдсан 52.267.690.8 төгрөгийн төлбөрийг хасуулах бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэсэн хэдий ч хариуцагч нар уг тайлбарыг эс хэрэгссэн тул хариуцагч нарын нөхөн ногдуулалтын дугаар бүхий нөхөн ногдуулалтын гомдлоо *** аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан нь гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Мөн хариуцагч нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн. Хариу нь тогтоол гарсан. Энэ тогтоол нь бодит байдалд тулгуурлаж гаргаагүй гэж үзэж байна. Бидний өгсөн нэхэмжлэлд тусгасан зүйлсийг маргаан таслах зөвлөл хангасныг нягталж үзээгүй гэж үзэж байна. Дэлхий даяар тархсан корона вирусын цар тахлын болзошгүй сөрөг нөлөөлөл Монгол улсыг тойроогүй. Нэхэмжлэгч энэ хугацаанд үйлчилж байсан Засгийн газрын тогтоол шийдвэр, үүнтэй холбоотой татвартай холбоотой мэдээлэл дутуу байсан. Мөн хууль эрх зүйн мэдлэггүйгээс 2021, 2022 оны татварын тайлан тооцоон дээр хариуцлага алдсанаа иргэний хувьд хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны дөр гаргасан дугаар бүхий нөхөн ногдуулалтын актаар гаргасан 7.143.586.013 нөхөн татвар, 2.785.9918.059 төгрөгийн торгууль, 1.309.419.034 төгрөгийн алданги, нийт 11.239.000.006 мөнгөний төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин уг актаас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрөөс 32.962.488.058 төгрөгийн татвар, 13.155.062.09 төгрөгийн торгууль, 6.140.139.29 төгрөгийн алданги, нийт 52.257.690.08 төгрөгийг нөхөн төлөх боломжгүй. Энэ бол үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан НА14230000008 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчээс 40.106.075.006 төгрөгийн нөхөн татвар, 15.941.061.051 төгрөгийн торгууль, 7.449.558.063 төгрөгийн алданги нийт 63.496.695.02 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснээс нэхэмжлэгч нөхөн төлөх боломжгүй байгаа 32.962.488.058 нөхөн татвар, 13,155,062,9 төгрөгийн торгууль, 6.140.139.29 төгрөгийн алданги нийт 52.257.190.8 төгрөгийн нөхөн төлбөрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаан нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Нэхэмжлэлийг дахин дурдахад өөрийн данс хооронд хийсэн орлогыг давхар татвар ногдох орлого гэж үзсэн. Мөн өөрийн данснаас ажилтныхаа данс руу явуулсан гүйлгээг татварт ногдох орлого гэж үзсэн. Мөн зээлийн эргэн төлөлтийн баримтыг өгсөн байхад татвар ногдох орлого гэж үзсэнийг зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргуулсан.Хөндлөнгийн аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт байгаа. Мөн тооцооллыг гаргасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчээс гарсан дүгнэлт байгаа. Дүгнэлтээр гарснаар хариуцагч нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дуугар бүхий нөхөн ногдуулалтын актад дурдсан мөнгөн дүнг үндэслэлгүй болохыг давхар нотолсон байдаг. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан тооцооллыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлана” гэжээ.

3.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус акттай холбоотой 2019, 2020, 2022 онуудын Хаан банкны харилцах данс Хаан болон Хас банкны посс, худалдагч Гэрэлчимэгийн посс дээр аудитын шинжээчээр өөрсдөө бүх хуулгыг татаж авч байгаад дүн шинжилгээ хийлгүүлсэн. Үүний үндсэн дээр бид 2021 оны татварын байцаагчийн 92.183.550.41 төгрөгийн зөрүү татвар тайлагнаагүй байна гэдгийг энэ тайлангаасаа 69.438.671.34 мөнгийг тайлагнаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зөрүү байгаа гүйлгээнүүд нь өөрийн дансны гүйлгээ болон өөрийн орж гарсан бүх гүйлгээ, хамаатан садан, энэ гүйлгээ нь яагаад хувийн хэрэглээнд хамаарч байгаа вэ гэдэг бүх баримтыг хавсаргаж өгсөн. Аудитын компанийн шинжээч, Татварын байцаагчийн тооцоолол, Шүүх шинжилгээний тооцоолсон тооцооллыг бид нэгтгэж, энэ тооцооллоос харахад Хаан болон Хас банкны поссын дүн таарч байгаа. Ганыхан байцаагчийн 2022 оны Хааны посс дээр зөрүү гарч ирсэн. 43 сая төгрөгийн зөрүү гарч ирсэн. тайлан дээр зөрүү гарч ирсэн. 33 сая төгрөгийн хуулганаас яг зөрсөн гэдгийг манай аудитын шинжээчийн дүн болон Шүүх шинжилгээний шинжээч нарын тооцоолол таарч байгаа. Хөлийн дүнгээр таарч байгаа. Зөрүү мөн баримт болгож байцаагчийн тооцоолсон 33 сая төгрөгийн Хааны поссын баримтыг гаргаж ирсэн. Үүнийгээ мөн тайлбарлаж өгсөн. Шинжээчийн тооцооллыг харахад Татварын байцаагчийн дүн хангалттай зөрсөн. Яг энэ тооцооллыг шүүхэд өгсөн. Мөн хариуцагч нарт эксэл файлаар өгсөн. Энэ тоонууд мөн бол тооцооллыг харьцуулж харах ёстой байсан. Энэ тооцооллуудыг харахад татварын байцаагчийн тооцоолол, шүүх шинжээчийн тооцоолол, манай тооцоолол бол бүх дүнгээр таарч байгаа. 2021 болон 2022 оны харьцсан дансны тооцоо хувийн хэрэглээтэй холбоотой тооцооллыг үлдсэн. Энийг бид дахин шүүхэд хувийн хэрэглээ мөн гэдгийг баталж өгсөн. Жишээ нь хувийн хэрэглээтэй холбоотой тооцооллыг хэлье. НӨАТ-ын буцаан олголтыг орлогод тооцсон. Гурван давхар байшинд энэ хүмүүс хамт амьдардаг. Тог цахилгааны мөнгө нэг дороо гардаг. Гэтэл тогны мөнгөө нэхэмжлэгчийн дансанд цуглуулж төлдөг. Тэр тооцооллуудыг хасаагүй орлогод тооцсон. Бид эдгээрийг албан ёсоор дансны хуулганд холбогдох баримтыг гүйлгээний хуулгатай, цахилгааны мөнгийг ямар үндэслэлээр авдаг бүх үндэслэл, баримтыг өгсөн. Мөн хуулга дээр байгаа 4 сая төгрөгийг бэлэн мөнгөний машинаас өөрийн данс руу хийж буцаагаад тэр өдрийн орой нь Төмөрбаатарын машины мөнгө гээд шилжүүлсэн байдаг. Энэ орлого орж ирээд буцаад гарсан. Дансаа ашигласан гүйлгээг орлогод тооцохгүй. Энэ бол хувь хүний хэрэглээ шүү дээ. Яагаад эдгээр дүн хэрэглээ болохыг бид тайлбарласан нотлох баримтаар хавсаргасан байгаа. Нэгтгэсэн нэгтгэлээс бүх дүнгүүд гарч ирж байгаа. Шүүх шинжилгээний хийсэн 2021, 2022 дүнгийн зөрүү болох хувийн зардлыг бид дахин нотлох баримтаар санхүүгийн тооцооллын нэгтгэлтэй хүргүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь хэсэгт заасны дагуу хувь хүний, бизнесийн, ажил хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбоотой мөнгийг орлогод тооцохгүй гэж үздэг. Бид үүний дагуу бүх баримт материалыг бүрдүүлж өгсөн” гэжээ.

Дөрөв: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

4.1. Хариуцагч *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус хэлтэст Авлигатай тэмцэх газраас 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05/12015 тоот албан бичигт *** аймгийн Зуунмод сумын 1-р багийн харьяат татвар төлөгч иргэн Д.Бтай холбоотой зөрчлийн шинжтэй үйлдэл шалгуулахаар ирүүлсэн. Уг албан тоотын дагуу Татварын ерөнхий газрын  Эрсдэлийн удирдлагын газарт хандан эрсдэл тооцуулсны үндсэн дээр *** аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, С.Д нар нь НЩ73032168 тоот регистрийн дугаартай Д.Бгийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 1423802651 тоот томилолтоор /Хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр Иж бүрэн/ төлөвлөгөөт бус шалгалтыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх томилолтын хугацаанд хяналт шалгалт хийж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр НА-14230000008 тоот нөхөн ногдуулалтын актыг баталгаажуулан татвар төлөгч Д.Бд танилцуулсан.

Татварын хяналт шалгалтаар 403,021,448.60 төгрөгийн зөрчилд 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.64 төгрөгийн алданги нийт 63,496,695.20 төгрөгийн төлбөр тавигдсан. Татвар төлөгч Д.Б нь гомдолдоо ХААН банкны ПОС-ын 5756065166 тоот данснаас өөрийн хаан банкны 5721332656 тоот данс руу хийгдсэн данс хоорондын гүйлгээг давхардуулан орлогоор тооцсон, өөрийн болон бусдын хувь хүний данс хоорондын гүйлгээ болон хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээнүүдийг орлогоор тооцсон байна гэжээ.

Бид иргэн Д.Бгийн ХААН банкин дахь 5721332656 тоот дансны орлогыг шалгахдаа ХААН банкны 5756065166 тоот поссын данс, ХАС банкин дахь 5001279497 тоот поссын данснаас орсон 2019 онд 112,152,849.1 төгрөг, 2020 онд 153,040,161.5 төгрөг, 2021 онд 218,533,964.1 төгрөг, 2022 онд 131,359,844.7 төгрөг нийт 615,086,819.4 төгрөгийн орлогыг давхардсан орлого гэж үзэж хасаж тооцсон. Мөн түүнчлэн дээрх орлогоос гадна байцаагч бид өөрсдийн итгэл үнэмшлээр дэлгүүрийн орлоготой хамааралгүй орлого байх боломжтой гэж үзэж 2019 онд 54,550,000.00 төгрөг, 2020 онд 9,820,000.00 төгрөг, 2021 онд 26,100,000.00 төгрөг, 2022 онд 49,947,132.95 төгрөг нийт 140,417,132.95 төгрөгийн орлогыг жагсаалтаар гарган татвар ногдох орлогоос хасаж тооцсон. Үүнд Гэрэлчимэгийн данснаас Болормаагийн дансанд орсон орлогууд мөн хамрагдсан болно. Татвар төлөгч Д.Бгийн өгсөн ярилцлага болон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоотод бэр дүү Гэрэлчимэгтэйгээ хамтран уг дэлгүүрийг ажиллуулдаг гэсэн тайлбар өгсөн байсан бөгөөд ажлын зураг авалтаар тус дэлгүүрт очиход худалдан авагчдаас орох орлогыг Гэрэлчимэгийн ХААН банкин дахь 5721347562 тоот дансаар хүлээн авдаг болох нь нотлогдсон. Мөн Гэрэлчимэг нь 2022 онд өөрийн нэр дээр ХХОАТ-ын тайлан гаргаагүй байсан тул Гэрэлчимэгийн дансаар орсон дэлгүүрийн орлогын гүйлгээг Д.Бгийн бизнесийн орлого гэж үзэх үндэслэлтэй юм.

Гэрэлчимэгийн 2022 оны дансны орлогыг Д.Бгийн орлогыг тооцсон жишгээр данс хооронд гүйлгээ гэж үзэн Д.Бгийн ХААН, ХАС банкин дахь посын данснаас болон Д.Бгийн 5721332656 данснаас орсон орлогуудыг давхардсан орлого гэж үзэн нийт 122,513,664.49 төгрөгийг хасаж тооцсон. Мөн түүнчлэн татвар төлөгч Д.Бгаас дахин тайлбар гаргуулан баримтаар нотлогдох боломжтой гэж үзсэн дараах орлогуудыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон болно. Үүнд 2019 онд 31,401,900.00 төгрөг, 2020 онд 20,598,520.00 төгрөг, 2021 онд 22.468,000.00 төгрөг, 2022 онд 39,631,310.00 төгрөг нийт 114,099,730.00 төгрөгийн орлогыг 2022 онд Гэрэлчимэгийн дансны орлогоос 25,741,100.00 төгрөгийн орлогыг хасаж тооцсон болно.

Иймд татвар төлөгч Д.Бгийн гаргасан данс хооронд хийгдсэн гүйлгээ болон бусад хувийн хэрэгцээний орлогыг хасаагүй байна гэсэн гомдол нь үндэслэлгүй юм. Татвар төлөгч Д.Б нь ярилцлагадаа Хулан дэлгүүрээс гадна тус дэлгүүр байрладаг 1 давхрын 2 байрыг түрээслэн орлого олдог гэж дурдсан боловч 2019-2021 онд түрээсийн орлого нь дансаар орж ирсэн нь нотлогдоогүй тул орлогод оруулж тооцоогүй. Мөн түүнчлэн өдөр тутмын бэлэн мөнгөний орлогоо эргүүлээд бараа худалдан авч эргэлтэд оруулдаг гэсэн тайлбар өгсөн хэдий ч бүртгэл тооцоо нь хагас дутуу тодорхойгүй байсан тул бэлэн мөнгөний орлогыг дээрх орлогын тооцоонд оруулж тооцоогүй зөвхөн харилцах дансны орлогууд дээр үндэслэн гаргасан тооцоо гэдгийг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, 6.3-д Албан төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.2-д үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна”, 15.1-д “Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө. 21 дүгээр зүйл: 21.1. Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дунд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна гэж заасны дагуу дээрх тооцооллоор гарсан нийт орлогоос татвар төлөгчийн тайлагнасан орлогыг хасаж зөрчлийн дүнг тодорхойлсон болно. Д.Б нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2018 оны 03 дугаар сарын 01-нд бүртгүүлсэн тул дээрх тооцооллоор гарсан орлогод НӨАТ-ын хуулийн дагуу нөхөн ногдуулсан болно. Татвар төлөгч Д.Бгийн татварын зөрчлийн тооцоог гаргахдаа дээрх орлогуудаас И баримтаар нотлогдож байгаа 2019 онд 190.402.434.00 төгрөгийн худалдан авалтыг /Татвар төлөгчийн тайлагнасан дүнгээс 1,351,151.24 төгрөгөөр нэмэгдүүлж, 2020 онд 243.181,569.30 төгрөгийн худалдан авалтыг, 2021 онд 263,263,987.00 төгрөгийн худалдан авалтыг /татвар төлөгчийн тайлагнасан дүнгээс 619,546.78 төгрөгөөр нэмэгдүүлж, 2022 онд 291,049,586.29 төгрөгийн худалдан авалтыг Татвар төлөгчийн тайлагнасан дүнгээс 27,22,313.51 төгрөгөөр бууруулж И баримтаар нотлогдоогүй/ хасаж тооцсон. Энэ нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.1-д “Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө гэж заасныг баримталсан болно. Баримтаар нотлогдож буй зардлыг хасахдаа татвар төлөгчийнхөө эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд худалдан авсан бараагаа үлдэгдэлгүй зарсан гэж үзэж тухай тухайн онуудын баримтаар нотлогдож буй худалдан авалтыг бүгдийг борлуулсан барааны өртөг болгон зарлагаар хүлээн зөвшөөрсөн болно. Авлигатай тэмцэх газраас ирсэн албан тоотод мэдүүлэг гаргагч Н.Т нь мэдүүлгийн “орлого хэсэгт эхнэр Д.Бгийн “Үйл ажиллагааны орлого” 2021 онд 110.000.000 төгрөг, 2022 онд 120,000,000 төгрөг гэж мэдүүлсэн байсан гэх бөгөөд иргэн Д.Бгийн өөрөө мэдүүлж илгээсэн ХХОАТ-ын тайланг үзэхэд 2021 онд татвар ногдуулах орлого 822,410,40 төгрөг буюу алдагдалтай, 2022 онд татвар ногдуулах орлого 26,324,716.80 төгрөг буюу мөн л алдагдалтай тайлан ирүүлсэн байснаар дээрх мэдээлэл нь худал болох нь батлагдаж байна. Иймд мэдүүлэг гаргагч Н.Тын авлигатай тэмцэх газар мэдүүлсэнчлэн эхнэр Д.Бгийн нэр дээр ажиллуулдаг “Хулан” дэлгүүрийн орлогоор тодорхой үнэ бүхий зуслангийн барилга барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан гэж мэдүүлсэн нь татварын байцаагчийн гаргасан зөрчилтэй дүйцэж байна гэх үндэслэлтэй юм.

Иймд *** аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн НА-14230000008 тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

4.2. Хариуцагч *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нараас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус хэлтэст Авлигатай тэмцэх газраас 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05/12015 тоот албан бичигт *** аймгийн Зуунмод сумын 1-р багийн харьяат татвар төлөгч иргэн Д.Бтай холбоотой зөрчлийн шинжтэй үйлдэл шалгуулахаар ирүүлсэн. Уг албан тоотын дагуу Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт хандан эрсдэл тооцуулсны үндсэн дээр *** аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, С.Д нар нь НЩ73032168 тоот регистрийн дугаартай Д.Бгийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 1423802651 тоот томилолтоор /Хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр Иж бүрэн/ төлөвлөгөөт бус шалгалтыг 2023 оны 08 сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх томилолтын хугацаанд хяналт шалгалт хийж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр НА-14230000008 тоот нөхөн ногдуулалтын актыг баталгаажуулан татвар төлөгч Д.Бд танилцуулсан. Татварын хяналт шалгалтаар 403,021,448.60 төгрөгийн зөрчилд 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558,64 төгрөгийн алданги нийт 63,496,695.20 төгрөгийн төлбөр тавигдсан. Татвар төлөгч Д.Б нь нэхэмжлэлдээ ХААН банкны ПОС-ын 5756065166 тоот данснаас өөрийн хаан банкны 5721332656 тоот данс руу хийгдсэн данс хоорондын гүйлгээг давхардуулан орлогоор тооцсон, өөрийн болон бусдын хувь хүний данс хоорондын гүйлгээ болон хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээнүүдийг орлогоор тооцсон байна гэжээ.

Мөн өөрийн болон гэр бүлийн хүн болох Төмөрбаатарын хадгаламж барьцаалсан болон цалингийн зээлүүдийг татвар ногдох орлогоор тооцсон байна гэж нэхэмжлэлдээ дурджээ. Бид иргэн Д.Бгийн ХААН банкин дахь 5721332656 тоот дансны орлогыг шалгахдаа ХААН банкны 5756065166 тоот поссын данс, ХАС банкин дахь 5001279497 тоот поссын данснаас орсон 2019 онд 112,152,849.1 төгрөг, 2020 онд 153,040,161,5 төгрөг, 2021 онд 218,533,964.1 төгрөг, 2022 онд 131,359,844.7 төгрөг нийт 615,086,819.4 төгрөгийн орлогыг давхардсан орлого гэж үзэж хасаж тооцсон. Нэхэмжлэлд дурдсан хасаагүй гэж үзэж буй орлогуудаа нотлох баримтаар хүлээн авсан 2 банкны 4 өөр дансны 2025 ширхэг хуудас бүхий хуулганы хэд дэх хуудасны аль, аль дүн болох ямар учраас татвар ногдох орлого биш гэж үзэж байгаагаа нотлох баримтын хамт гаргаж өгөхийг нэхэмжлэгч талаас тодорхой болгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч нь хадгаламжийн данс нээгээд түүнийгээ барьцаалан зээл авч байсан мөн гэр бүлийн хүн болох Төмөрбаатарын зээлүүдийг орлогоор авсан байна гэж нэхэмжлэл гаргасан байна.

Хяналт шалгалтын явцад тухайн хадгаламжийн дансны хуулгыг нотлох баримтаар хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан хадгаламжийн болон зээлийн дансны орлого нотлох баримтаар авсан дансны хуулгыг яг аль ажил гүйлгээтэй хамааралтай болохыг тодруулан нотлох баримтын хамт гаргуулах шаардлагатай. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл тодорхой бус үйл ажиллагааны орлого хүлээн авдаг дансны хуулгаараа орж ирж байгаа орлогоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6-р зүйлд заасан татвар ногдох орлого биш гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөхгүй зөвхөн амаар тайлбар гаргаж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон татварын хуулиудад заасан нотлох баримтын шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Д.Бг татварын хяналт шалгалтад хамруулах болсон хамгийн гол үндэслэл нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн түүний гэр бүлийн хүн болох Төмөрбаатарын Хөрөнгө орлогын мэдүүлэг /Иргэн Төмөрбаатар нь авлигатай тэмцэх газар өөрт бий болсон хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлахдаа эхнэр Д.Бгийн үйл ажиллагааны орлого гэж тайлбарласан/ болохыг чухалчилж үзэхийн хүсэж байна” гэжээ.

4.3 Хариуцагч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэхэмжлэгчийн зүгээс тайлбар гаргаж өгсөн байсан. Тэр нь дээр тайлбар байна. НӨАТ-ыг цэвэрлэж өгөөгүй байна гэсэн тайлбар гаргаж өгч байсан. Миний хийсэн тооцоолол дээр орлогыг дандаа НӨАТ-оос цэвэрлэж байгаад цэвэр дүнгээр орлогын зөрүүг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар дээр зардлыг тал яриад байна. Хувийн хэрэглээнд зарцуулсан зардал гэж тайлбарлаад байна. Бид Хулан дэлгүүр дээр ажиллахдаа зардал талыг хараагүй. Орлого талыг л харсан. Орж ирж байгаа орлогууд ямар учиртай, ямар нотлох баримтаар нотлогдож байгаа, ямар үндэслэлтэй вэ гэдэг талыг орлого тал дээр ажиллаж байсан болохоос биш зардал дээр машины мөнгө гарсан байна уу гэдэг нь бидэнд сонин биш. Зардлыг баримтаар нотолно. Юугаар юу авсан, яасан гэдгээ баримтаар нотолно. Орлого олоод хувийн хэрэглээндээ зарцуулсан байж болно. Хувийн хэрэглээндээ зарцуулсан зардлыг орлогоор хүлээж авсан байна гэдэг ойлголт огт гарах ёсгүй гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлт дээр нэхэмжлэгч тал тайлбар хийхдээ шинжээч миний тооцоолсон зардлыг бууруулж, өөрсдийн төлсөн татварыг оруулалгүйгээр бууруулаад тавьсан нь үндэслэлгүй гэсэн өөрсдийн эсрэг тайлбар гаргасан байна. Би зардлыг боломжит бүх хэмжээгээр өсгөж төлсөн татварыг өндрөөр тавьсан байтал шинжээч бууруулж миний та нарын төлсөн татварыг оруулаагүй байна гэдэг тайлбар өгсөн нь үндэслэлгүй гэсэн байна. Тэр нь дээр би энэ тайлбарыг сайн ойлгоогүй. 4 сая төгрөг бэлэн мөнгөний машинаар ороод Төмөрбаатарын машины мөнгө гэсэн. 4 сая төгрөгийн орлогыг хэн нэг нь хийгээд Төмөрбаатар машин худалдаж авсан юм уу. Төмөрбаатар гэдэг хүний машины мөнгөнд шалгалтын үндэслэл очиж наалдаж байгаа. Би энэ дээр тайлбар хэлэхдээ юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр хуулийн тайлбараа зөв болон буруу болохыг би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө анхнаасаа Төмөрбаатар гэдэг хүн Д.Б гэдэг хүн ийм орлого олсон байна гээд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр тайлбар гаргасан. Гэтэл урьдчилсан мэдүүлгээр Авлигатай тэмцэх газар өгсөн урьдчилсан мэдүүлгээр зөв байна уу, буруу байна уу, Д.Б гэдэг хүн үнэхээр орлого олсон байна уу, Төмөрбаатар гэдэг хүн үнэн зөв мэдээлэл өгсөн байна уу гэдгийг манайхаар нотлуулах гээд ирүүлснийг би тэрийг нотолж өгөөд явуулсан гэж ойлгож байна. Үнэхээр Д.Б гэдэг хүн орлого олдог юм байна. Энийгээ нөхөртөө өгдөг юм байна гэдгийг нотолж өгсөн. Эргээд надаас Авлигатай тэмцэх газар хариу авсан. Энэ хүнийг шалгасан уу, энэ хүн орлого олсон байна уу гэдгийг нотолж явуулсан учраас би энэ тал дээр орлого олдог юм байна гэдгийг нотолж явуулсан гэдэг ойлголттой явж байгаа” гэжээ.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан дүн 11.2 сая төгрөгөөр бууруулж 52.2 сая төгрөгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлдээ үйл ажиллагааны орлогод хамаарахгүй гүйлгээнд татварт тооцсон тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно” гэж заасан ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно” гээд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт “үйл ажиллагааны орлого” мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна” гэж заасан. Мөн үйл ажиллагаанд заасан зардал хуулийн ямар шаардлага хангаж байх тухай тодорхой зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгч талаас үйл ажиллагааны орлогод хамаарахгүй гүйлгээг дэлгүүрийн орлого биш гэдгийг нотлох буюу ямар үндэслэлээр татвар ногдох орлого биш гэдгээ тодорхой болгоогүй. Холбогдох нотлох баримтыг одоо хүртэл шүүхэд ирүүлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” гэж заасан буюу үүргээ биелүүлэх, өөрийн шаардлага татгалзлаа шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгсэл, нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг шүүхэд ирүүлэх. Шүүхэд ирүүлээгүй атлаа 52.2 сая төгрөгийг хүчингүй болгох ёстой гэдэг. Хяналт шалгалтын явцад энэ талаар баримтаа гаргаж ирүүлээгүй. Одоо ч шүүхэд ирүүлээгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын тухай хуульд заасан ямар ч нотлогдохгүй орлого зарлагыг хасах үндэслэл байхгүй. Тухайлбал зээлсэн мөнгө эргэж орж ирсэн. Өмнө нь хэзээ яаж зээлүүлсэн талаар нотлох баримт гаргаж өгөх, ядаж зээлийн гэрээ, буцаагаад оруулж ирсэн баримтыг гаргах ёстой. Өмнө нь ч ингэж ярьж байсан. Одоо ч шүүхэд баримтыг ирүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн Хаан болон Хас банкны данс байгаа. Эдгээр банкны данс хооронд хийсэн гүйлгээг давхардуулсан байна. Өөрийн болон бусад хүний данс хоорондын болон хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээг орлогоор тооцож татварт ногдох орлого гэж үзсэн гэж үндэслэлээ тайлбарладаг. Хаан болон Хас банкны поссын данснаас гарсан 2019-2022 оны нийт 615.1 нэг сая төгрөгийг давхардсан орлого гэж байцаагч нар хасаж тооцсон. 403 сая төгрөгийн орлогод татвар ногдоогүй байна гэж үзсэнийг нэхэмжлэгч 74 сая төргөг болгож буулгах гэж маргаж байгаа. Гэтэл энэ тоон үзүүлэлтээр анализ хийхээр нэхэмжлэгчийн дэлгүүр бараг орлого олдоггүй. Дэлгүүрийн орлогоос илүү ах, дүү, хамаатан садандаа хувийн хэрэглээтэй мөнгийг нааш цааш шилжүүлж байдаг. Ийм их хэмжээний 615 сая төгрөгийг хасаж байхад дахин цаана нь 403 сая төгрөг үлдэж байна. Энэ их мөнгө зүгээр л хувийн хэрэглээтэй холбоотой эргэлдэж байдаг гэж харагдаж байна. Давхардуулсан орлогын 615.1 сая төгрөгийг хасаж байхад цаана нь 326 сая төгрөгийн хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээ гэж тайлбарлаж байна. Тэгвэл дэлгүүрийн орлогоос өөр орлогогүй иргэний хувьд 74 сая төгрөгийн орлоготой дэлгүүрийн орлогоос гурав дахин илүү гарсан хувийн хэрэглээтэй холбоотой мөнгө хаанаас яаж гарсан байх вэ. Хариуцагч нарын зүгээс орлогыг хассан ямар баримтыг үндэслэсэн эсэх баримтыг шүүхэд хүргүүлсэн. Жагсаалтаар үзсэн бүх баримтаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд хүргүүлсэн. Мөн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн Болормаагийн хамаарал бүхий иргэний данснаас орсон орлогыг бүгдийг орлогод тооцохгүй гэж үзэж байгаа. Энэ нь учир дутагдалтай. Яагаад гэвэл дээрх иргэд дэлгүүрээс худалдан авалт хийсэн байх бүрэн боломжтой. Тухайлбал татварын байцаагч Оюунжаргал дэлгүүр ажиллуулж байгаа гэж бодъё, найз болон хамаатныхаа дэлгүүрээс бид худалдан авалт хийдэг. Байгаа худалдан авалт хийх бүрэн боломжтой. Найз хамаатан садныхаа данснаас орсон бүх орлогыг хамааралтай этгээд гээд хасаад байх юм бол энэ дэлгүүрийн орлого гэж гарч ирэхгүй. Дахин хамаарал бүхий этгээдүүдийн дансыг хуулж манай дэлгүүрийн орлого гэж үзэж хасаад байх юм бол нэхэмжлэгч талын хэлж байгаа тооцооллыг хасах боломжтой гэвэл энэ дэлгүүр орлого олдоггүй гэж харагдахаар байна. Бүх гүйлгээ нь хамаарал бүхий этгээдээс орж гардаг гүйлгээ болж харагдаж байна. Хар ухаанаар үзэхэд бараа зээлж авчхаад барааны мөнгийг бөөн өгч болно. Энийг дэлгүүрийн орлого гэж үзнэ. 2022  оны борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зардлыг 27.2 сая төгрөгөөр илүү тусгасан гэх тухай татвар төлсөн нэхэмжлэгчийн хувь хүний орлогын албан татварын тайландаа өөрөө тусгаж тайлагнасан борлуулсан бүтээгдэхүүн нь 318.2 төгрөг. И баримтын худалдан авалтын дүн 291 сая  төгрөг байгаа. Үүний зөрүү нь 27.2 сая төгрөг байгаа. Тухайлбал худалдаж авсан бүх барааг зарсан гэж үзэж байна. Дэлгүүрт цаана нь ямар ч бараа байхгүй гэж тооцож байгаа. Гэтэл цаана нь барааны үлдэгдэл байгаа. Татварын байцагч нарын хувьд өөрийн итгэл үнэмшлээр Д.Б татвар төлөгчийн хэлсэн маш их орлогыг хассан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцооллын тухайд хувийн хэрэглээ мөн гэдгийг бид баталсан гэж байна. Тооцоолол нотлох баримт мөн үү. Хариуцагч талаас мөн нэхэмжлэгч талаас тооцоолол гаргаж өгсөн. Хувийн хэрэглээ гээд тооцоолол гаргаж өгч байгаа хасах ёстой гэж байгаа дүнгүүд өөрөө юугаар нотлогдож байгаа вэ. Яаж нотлоод байгаа вэ. Бид нар ингэж тооцсон. Тэр нь таарахгүй байна” гэжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ040125/078 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Татварын хяналт шалгалтаар нийт 403,021,448.6 төгрөгийн зөрчил илэрснээс 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов гэсэн нь шинжилгээний нийт 255,032,304.33 төгрөгийн зөрчил илэрснээс 25,307,160.57 төгрөгийн нөхөн татвар, 10,055,919.07 төгрөгийн торгууль, 6,009,128.51 төгрөгийн алданги, нийт 41,372,208.16 төгрөгийн төлбөрийг Д.Б нь төлөхөөр байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй, *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлтийг хийж, *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, П.О нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.

1. *** аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, П.О нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”[1]-ын талаар:

1.1. Д.Бгийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулахаар хууль хяналтын байгууллагын хүсэлтээр хяналт шалгалт хийх 1423802651 тоот томилолтоор шалгалтыг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хийж гүйцэтгэжээ.

1.2. Маргаан бүхий актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

1.3. Нэхэмжлэгчээс *** аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд[2] маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг “данснаас данс  хоорондын гүйлгээ, хүнээс зээлсэн гүйлгээ, хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээнүүдийг орлогоор тооцсон” гэх үндэслэлээр эс зөвшөөрч хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор НА-14230000008 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчээс “...2022 оны дансны хуулгаар орлогод тооцох дүн 273,454,824.34 сая төгрөгөөс хасагдах зардлаар тооцох зардлын дүн 288,676,402.07 төгрөгийг хасахад үйл ажиллагааны алдагдал 15,221,577.74 сая төгрөг гарч байгаа нь 2022 оны Хувь хүний орлогын албан татварын  тайлангаар татвар ногдох орлогогүй байтал нөхөн татварыг илүү тооцсон гэж үзэж байна. Нөхөн ногдуулалтын актаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны орлогод хамаарахгүй гүйлгээнүүдэд нөхөн татвар илүү тооцож ногдуулсан байна. Мөн худалдагч Ц.Гэрэлчимэгийн Хаан банкны 5721347562 тоот дансанд Д.Бгийн Хаан банкны 5756065166 тоот ПОС-ийн данс, Хаан банкны 5721332656 тоот данс, Хас банкны 5001279497 тоот данс, Гэрэлчимэгийн Хаан банкны 5301664421 тоот данснаас хийгдсэн данс хоорондын гүйлгээ, хүнээс зээлсэн гүйлгээ, хувийн хэрэглээтэй холбогдох гүйлгээнүүдийг орлогоор тооцсон гэж,

3. Хариуцагчаас “... нэхэмжлэгч татварын хяналт шалгалтад үйл ажиллагааны орлого, зарлагын  баримт гаргаж, харилцах дансны мэдээллээ дэлгүүрийн орлого биш гэдгээ баримтаар тодорхой болгоогүй, бусдад зээлсэн мөнгө орж ирсэн гээд хэзээ хэрхэн зээлсэн баримт, худалдагч болон хамаарал бүхий хүмүүсийн данс хооронд хийсэн гүйлгээг дэлгүүрийг орлого биш гэж нотлоогүй. Хамаатан садны хүмүүстэй хийсэн бүх гүйлгээг дэлгүүрийн орлого биш гэж үзэх боломжгүй, дэлгүүрээс зээлээр худалдан авалт хийгээд мөнгийг бөөн өгч болно. Нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол нотлогдохгүй, нотлох баримт биш” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасны дагуу маргаан бүхий актад хамаарах данс хоорондын гүйлгээ, татвар ногдох орлого, бусад орлого зэргийг түүвэрлэн татвар ногдох орлогын  тооцоог гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж,  2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЕГ040125/078 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ийг гаргажээ.[3]

 5. Харин шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн маргааны үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч, хариуцагч талууд шинжээчийн дүгнэлтэд холбогдуулан тайлбарлахдаа, нэхэмжлэгч талаас “... хөндлөнгийн аудитын байгууллагаар тооцоолуулж үзсэн, актаар 40.106.075,06 төгрөгийн нөхөн татвар, 15.941.061,51 төгрөгийн торгууль, 7.449.558,63 төгрөгийн алданги нийт 63.496.695,20 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснээс нэхэмжлэгч нөхөн төлөх боломжгүй байгаа 32.962.488,58 төгрөгийн нөхөн татвар, 13.155.062,90 төгрөгийн торгууль, 6.140.139,29 төгрөгийн алданги, нийт 52.257.190,80 төгрөгийн нөхөн төлбөрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дэлгүүрийн худалдагч Гэрэлчимэгийн болон Болормаагийн данс хоорондын гүйлгээ, хувь хүнээс зээлсэн гүйлгээ, хувийн хэрэглээний гүйлгээ, хэрэглээний төлбөр төлөхдөө Болормаагийн дансанд ***лөрүүлж төлсөн төлбөр зэргийг татвар ногдох орлогод тооцсон, хувийн хэрэглээний болон зээлтэй холбогдох орлогууд татвар ногдох орлогоос хасагдана” гэж, хариуцагч талаас “... худалдагч Ц.Гэрэлчимэгийн данснаас Д.Бгийн дансанд хийгдсэн гүйлгээнүүд, мөн хамаатан садандаа хувийн хэрэглээний мөнгө шилжүүлсэн гэсэн, гэтэл дэлгүүрийн орлогоос гурав дахин илүү гарсан хэмжээний хувийн хэрэглээний холбоотой мөнгөн гүйлгээ хийсэн болж байна. Татварын хяналт шалгалтад тус үйл ажиллагааны орлогод хамаарахгүй гүйлгээ, дэлгүүрийн орлого биш гэдгээ нотлоогүй, татвар ногдох орлого биш гэдгээ одоо ч нотлох баримт гаргаагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр, худалдагч Ц.Гэрэлчимэгийн данснаас Д.Бгийн дансанд хийгдсэн гүйлгээнүүд дэлгүүрийн орлого биш гэж үзэх, татвар ногдуулах орлогоос хасах үндэслэлгүй гэж үзэж байна” гэж маргасан боловч эдгээр тайлбарууд нь шинжээчийн дүгнэлтийн хариулт 2.4-т “Ц.Гэрэлчимэгийн Хаан банкны 5721347562 тоот дансны 2022.01.01-2022.12.31 хугацаанд нийт 325,188,567.51 төгрөгийн орлогын гүйлгээ хийснээс 62,611,273.02 төгрөгийн орлого нь Д.Бгийн “Хулан” дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой орлого, 262,577,294.49 төгрөгийн орлого нь хамаарал бүхий иргэдийн данснуудаас болон хувийн хэрэглээний зорилгоор шилжүүлсэн орлого байна” гэснийг үгүйсгэх үндэслэл болж чадахааргүй байна.

Мөн түүнчлэн тус дэлгүүрийн худалдагч Ц.Гэрэлчимэг болохыг хариуцагч талаас “хяналт шалгалт явуулахдаа дэлгүүрийн хананд бичиж өлгөсөн дансны дугаар нь Ц.Гэрэлчимэгийн нэр бүхий данс байснаар тогтоосон” гэж, нэхэмжлэгч талаас “худалдагч  Ц.Гэрэлчимэг нь 2022 онд ажилд орсон” гэж маргаснаас үзвэл хариуцагч нар нь тус дэлгүүрийн худалдагч хэзээнээс ажиллаж, орлогын гүйлгээ хэзээнээс хэрхэн хийгдсэн эсэхийг гүйцэт баримтжуулан тогтоогоогүй байна.

Иймд Шүүх шинжилгээний ерөнхий газрын гаргаж ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт нь мэргэшсэн мэргэжлийн шинжээчийн тооцооллоор гаргуулсан нотлох баримтын хувьд тооцооллын үндэслэл нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар үндэслэлээр үгүйсгэгдээгүй тул, тус дүгнэлтийн дагуу татвар ногдох орлогыг дүн, түүгээр ногдуулсан татварын тооцооллын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал, маргаан бүхий акт болох “Нөхөн ногдуулалтын акт” гарч төлбөр тогтоосныг тодорхой хэмжээгээр нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх боловч зөвхөн түүний үнийн дүнд маргахдаа зарим орлого нь татвар ногдох орлогод хамаарахгүй тул нөхөн татварын үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж маргасан. Энэхүү нөхөн төлөх татвар буюу татвар ногдох орлогын зөрүү, маргаанд гүйлгээ тус бүрээр задалж, тооцоолсон шинжээчийн дүгнэлтийг талууд үгүйсгэж няцаах үндэслэл бүхий тайлбар байхгүй тул Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-д “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх ...” гэж зааснаар гаргасан акт нь хуульд заасны дагуу гарсан болох нь тогтоогдож байх учир мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д "Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно” гээд, энэ зүйлийн 82.1.2-т нь “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнг 40 хувиар” гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг заасан, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-т “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор” гэж заасан, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан тул маргаан бүхий актаар тогтоосон 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 115,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.20 төгрөгийн төлбөр тогтоосныг, 25,307,160.57 төгрөгийн нөхөн татвар, 10,055,919.07 төгрөгийн торгууль, 6,009,128.51 төгрөгийн алданги, нийт 41,372,208.16 төгрөгийн төлбөр төлөхөөр болгон төлбөрийн хэмжээг багасган тогтоож шийдвэрлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Бгийн *** аймгийн татварын газрын татварын улсын байцаагч С.Д, П.О нарт холбогдуулан гаргасан “Хариуцагч нарын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар нэхэмжлэгчид “...40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.20 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр тогтоосноос “... 32,962,488.93 төгрөгийн нөхөн татвар, 13,155,062.92 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,691.14 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” гэсэн  нэхэмжлэлээр,  *** аймгийн татварын газрын татварын улсын байцаагч С.Д, П.О нарын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар тогтоосон төлбөрийн хэмжээг 25,307,160.57 төгрөгийн нөхөн татвар, 10,055,919.07 төгрөгийн торгууль, 6,009,128.51 төгрөгийн алданги, нийт 41,372,208.16 төгрөгийн төлбөр төлөхөөр болгон төлбөрийн хэмжээг багасган тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

[1] 1хх-ийн 4-7 дахь талд

[2] 1хх-ийн 17-20 дахь талд

[3] 2хх-ийн 13-22 дахь талд