| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/02737/И |
| Дугаар | 102/ШШ2023/03707 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2023/03707
| 2023 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2023/03707 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 0 хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоот хаягтай, рд:00000, Ө төв Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын /цаашид НҮТББ гэх/ нэхэмжлэлтэй,
төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн төлөөлөгч Л.Н,
хэрэг гүйцэтгэгч А.Э нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.С хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ө төв НҮТББ төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ө төв НҮТББ-ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Л.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ө төв НҮТББ-ыг 2013 оны 00 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулж гэр бүлийг хөгжүүлэх сургалт, соён гэгээрүүлэх, зөвлөгөө өгөх төвөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл Төрийн бус байгууллага байгуулагдахаас 3 жилийн өмнө иргэн Л.Ц гэгч айлд асрагчаар ажиллаж, айлаасаа цалин хөлс аван амьдарч байсан Н.Э гэгчийн хайнга хариуцлагагүй үйлдлээс үүссэн хүүхдийн гарыг түлсэн эрүүгийн гэмт хэрэгт Ө төв НҮТББ-ыг иргэний хариуцагчаар гүтгүүлж, Анхан, Хяналтын, Дээд шүүхийн шийдвэрээр иргэн Л.Ц 121,310,396 төгрөг төлөхөөр тогтоосон. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд таран, үйл ажиллагаагаа явуулж чадалгүй 2013, 2014, 2015 онуудад Баянгол дүүргийн Төрийн сан, Татварын албанд Х тайлангаа өгсөөр, дампууран Төрийн бус байгууллагыг татан буулгах өргөдөл, хүсэлтээ гаргаж 2016 онд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 2013 онд тус Төрийн бус байгууллагын хувьд Иргэний бүртгэлийн газарт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хориг тавьж, хилийн хориг тавиад Монгол улсын иргэн хүний эрх ашгийг ноцтой зөрчиж, олон арван жил хэлмэгдэж байна. Миний бие 2020 онд өндөр настны тэтгэвэрт гарч ажилгүй болж, сувилалд эмчлүүлэх шаардлагатай болсон тул байнга Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудуулан байцаалт өгч чадахгүй байна. Иймд Ө төв НҮТББ-ыг нэхэмжлэлтэй төлбөрийн чадваргүйг тогтоолгож, дампуурсанд тооцуулж, татан буулгах хүсэлттэй байна... гэв
3. Хэрэг гүйцэтгэгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Дүгнэлтээсээ өмнө тодруулж хэлэх зүйл байна. 2012 оны 00 дугаар сарын 11-ний өдрийн магадлал дээр Н.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Дээд шүүхийн 2000 оны 00 сарын 20-ны өдөр Ө төв НҮТББ-д ажилдаг гэж мэдүүлснээс болж Ө төв НҮТББ нь иргэний хариуцагчаар тогтоогдсон байна гэж үзсэн. Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ уншиж танилцуулъя. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 102/ШЗ2023/0000 дугаартай захирамжаар Ө төв НҮТББ-ын хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, хүсэлт гаргагч нарт танилцуулж байна. Ө НҮТББ нь Улсын бүртгэлийн 0000000 дугаартай, 00000 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0-р хороо, 0-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 69 дугаар байрны 00 тоотод байрлаж ажиллахаар 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1 гишүүнтэйгээр ажилгүй эмэгтэйчүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах, зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2013 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай албан бичгээр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 00 дугаар сарын 15-ны өдрийн 4/0000 дугаартай албан бичгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд тус тус хориг тавьсан төлөвтэй байна. Төрийн бус байгууллагын үүсэг байгуулагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Л Н дүрмийн сангийн эзэмшилд 100 хувь байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10 ба түүнээс хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй бол түүнийг төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Мөн Санхүү эдийн засгийн сайдын 2015 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн аж нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн тушаалын хавсралтын дагуу тус компанийн санхүүгийн тайлангуудад төлбөрийн чадваргүйдлийн иж бүрэн шинжилгээ хийсэн байдаг. Үүнд эргэлтийн хөрөнгийн харьцаа, төлбөр барагдуулах ойрын боломж буюу төлбөр хөрвөх чадварын харьцаа, төлбөр барагдуулах өнөөгийн боломж, санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ гэсэн цогц шинжилгээнүүдийг хийж Ө төв НҮТББ-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна гэж дүгнэсэн. Ө төв НҮТББ-ын 2023 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн дампуурлын хэрэг үүсгэх шүүхэд гаргасан хүсэлт, 2013-2014 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, Чингэлтэй дүүргийн 2012 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаар тогтоолоор тогтоогдсон 121,310,396 төгрөгийн өр төлбөртэй гэж тогтоогдож байна. Ө төв НҮТББ нь 2015 оноос өөрийн хөрөнгийн -100.02% гарч байгаа нь төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн. Дампуурлын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Дээд шүүхийн тайлбарт хариуцагч аж ахуйн нэгж байгууллагын тайлан тэнцэлдээ улсад төлөх өр төлбөр авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсвэл нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээр тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр авлагын хэмжээнд оруулж зохивол тооцно гэж зааснаар Чингэлтэй дүүргийн 2012 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаар тогтоолоор тогтоогдсон өр төлбөрийг нэмж тооцоход Ө төв НҮТББ-ын өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна. Өр төлбөрийн дүн 121,310,396 төгрөг, эзний өмч 20,000 төгрөг, хуримтлагдсан ашиг алдагдал нь -121,310,936 төгрөг, эзний өмчийн дүн -121,290,396 төгрөг өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -100.02% гарч байна. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан Ө төв НҮТББ -ын 2013-2015 оны санхүүгийн тайлангуудаас харахад үйл ажиллагаа нь зогссон, компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2012 оноос үүсч, өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа сөрөг утгатай-100.02%-д хүрч, хөрөнгийн харьцаа алдагдсан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Ө НҮТББ-ын санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Тус байгууллага нь шүүхийн шийдвэрээр ажилд зуучлуулсан иргэн Н.Э сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол ихээхэн хэмжээний төлбөрт орж, төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг өнөөгийн Л.Н буруутай үйл ажиллагаатай холбоотой байсан эсэх дүгнэлт гаргах боломжгүй байна. Шүүгчийн захирамжийн дагуу хийсэн гүйцэтгэлийн ажил, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдсан эд хөрөнгө байгаа эсэх, дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 00 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 00 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2023/000 дугаартай захрамжаар холбогдох газруудаар лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулан хэрэгт авхуулсан байна. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын хэлтэс, Арилжааны банк зэргээс тус компанийн мэдээлэлүүдийг ирүүлсэн байдаг. Ө төв НҮТББ нь дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл тогтоогдоогүй болно. Нэхэмжлэлийн талаар. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2023/0000 дугаарт захирамжаар Ө төв НҮТББ-ыг төлбөрийн чадваргүйд тооцож, хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдын хурлыг зарлан хуралдуулах зарыг Өнөөдөр сонины 2023 оны 00 дугаар сарын 28-ны өдрийн 126/000/ дугаарт нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно. Дампуурлыг тодорхойлох загваруудаас шинжилгээ хийж үзэхэд Өүлэн төв НҮТББ нь өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ. Ө төв НҮТББ-ыг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар Дампуурлын тухай хуулийн 23,1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул дампуурлын тухай хуулийн 33,1 дэх хэсэгт зааснаар Ө төв НҮТББ-ыг дампуурсанд тооцож татан буулгах саналыг дүгнэлтээр гаргаж, өнөөдрийн шүүх хуралдаанд дүгнэлтдээ дэмжиж оролцож байна. Иргэн Л.Н харилцах банкин дах мөнгөн хөрөнгийн талаар дүгнэлтэдээ оруулаагүй болно. Яагаад гэвэл эдгээр хөрөнгийн эрхүүд нь Ө төв НҮТББ-д хамаарахгүй юм... гэв.
4. Хүсэлт гаргагч Ө НҮТББ-аас шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хавтаст хэргийн 1-3 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 4 дүгээр тал/
Тодорхойлолт /хавтаст хэргийн 5 дугаар тал/
Ө төв НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 6 дугаар тал/
Ө төв НҮТББ-ын дүрэм /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/
Тодорхойлолт /хавтаст хэргийн 9 дүгээр тал/
Хүсэлт /хавтаст хэргийн 10 дугаар тал/
Санхүү байдлын тайлан /хавтаст хэргийн 11, 17 дугаар тал/
Орлогын дэлгэрэнгүй тайлан /хавтаст хэргийн 12, 18 дугаар тал/
Өмчийн өөрчлөлтийн тайлан /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/
Мөнгөн гүйлгээний тайлан /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/
Монголын татварын алба /хавтаст хэргийн 19-28 дугаар тал/
Хүсэлт /хавтаст хэргийн 29 дүгээр тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газар /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/
Хаан банк тодорхойлолт /хавтаст хэргийн 32-34 дүгээр тал/
Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын протокол /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/
Тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дугаар тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хару мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/
Мэдэгдэл /хавтаст хэргийн 39 дүгээр тал/
Хариу мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх шийдвэрийн хуулбар /хавтаст хэргийн 41-44 дүгээр тал/
Шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/
Шүүхийн гүйцэтгэх хуудас /хавтаст хэргийн 47 дугаар тал/
Шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 48 дугаар тал/
Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол /хавтаст хэргийн 49-51 дүгээр тал/
Магадлал /хавтаст хэргийн 52-54 дүгээр тал/
Тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дугаар тал/
Гэрчилгээ /хавтаст хэргийн 56 дугаар тал/
Сургалт зохион байгуулах гэрээ /хавтаст хэргийн 57 дугаар тал/
Тусгай зөвшөөрөл /хавтаст хэргийн 58 дугаар тал/
Шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /хавтаст хэргийн 67-69 дүгээр тал/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 70-80 дугаар тал/ Цагаачлалын визний өргөдөл англи хэл дээр /хавтаст хэргийн 81-91 дүгээр тал/
Хүсэлт /хавтаст хэргийн 94 дүгээр тал/
5. Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд ирүүлсэн
Хүсэлт /хавтаст хэргийн 99-100 дугаар тал/
Төлбөрийн чадваргүй талаархи дүгнэлт /хавтаст хэргийн 101-108 дугаар тал/
Хэрэг гүйцэтгэгчийн Дүгнэлт /хэргийн 200-211 дүгээр тал/ нотлох баримтууд
6. Шүүхээс
2023 оны 00сарын 00-ны өдрийн албан тоотууд /хэргийн 119-138 дугаар тал/
Төрийн банк, Богд банк, худалдаа хөгжлийн банк, Ашигт малтмал газрын тосны газар, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Ариг банк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, Хаан банк, Капитал банк эрх хүлээн авагч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянгол дүүргийн татварын хэдлтэс, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тодорхойлолт лавлагаа баримтууд, /хэргийн 139-193 дугаар тал/
2023.06.28-ны өдрийн №000 Өнөөдөр сонин дугаар /хэргийн 194 дүгээр тал/ нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Ө төв НҮТББ хүсэлтийн үндэслэлээ ...үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрийн чадваргүй ... гэж тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй, рд: 0000, Өтөв НҮТББ нь 2013 оны 02 сарын 04-ний өдөр 1 гишүүнтэйгээр, Баянгол дүүрэг, 0 хороо, 0 хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 байр 00 тоотод байрлан, ажилгүй эмэгтэйчүүдэд мэргэжлийн чиг баримтаа олгох, сургалт явуулах, зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байна.
5. НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, ганц үүсгэн байгуулагч эрх бүхий этгээд Л Н бүртгэлтэй бөгөөд улсын бүртгэлд НҮТББ-тай холбоотой ямар нэг нэмэлт өөрчлөлт бүртгэгдээгүй тэмдэглэгдээгүй болох нь төрийн бус байгууллагын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-9, 31, 154-155 дугаар тал/
6. НҮТББ нь байгуулагдсан цагаасаа буюу 2013 оноос хойг өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа эрхлээгүй, ашиг орлого олоогүй болох нь санхүүгийн тайлан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 10-28, 192 дугаар тал/
7. Мөн НҮТББ ямар нэг эдийн болон эдийн бус хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эдийн болон эдийн бус хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан эрх бүхий хуулийн этгээдүүдийн шүүхэд ирүүлсэн лавлагаа тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 30,32-34,139-157, 193 дугаар тал/
8. Харин хүсэлт гаргагч 2012 оны 10 сарын 04-ны өдрийн 000 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол, 2012 оны 12 сарын 11-ний өдрийн дугаар 000 магадлал, 2013 оны 02 сарын 20-ны өдрийн 00 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор гэм хорын хохирол төлбөрт 121 310 396 төгрөгийг Ө төв НҮТББ-ын тэргүүн Л.н гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц олгохоор шийдвэрлэсэн нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 159-191 дүгээр тал/
9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд, НҮТББ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судлан үзэхэд дээрх шийтгэх тогтоол магадлал тогтоолд дурдсан гэм хор учруулсантай холбоотой үйл баримт 2010 оны 05 сарын 19-ны өдөр болсон, Ө төв НҮТББ 2013.01.30-ны өдрийн шийдвэрээр 2013 оны 02 сарын 04-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон, Гэр хорооллын айл өрхийн хөгжлийг дэмжих холбоо ТББ 2008 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 55-58, 154, 158-191 дүгээр тал/
10. Шүүх 2023 оны 05 сарын 29-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэх тухай захирамж гаргаж түр хэрэг гүйцэтгэгч томилж, хэрэг гүйцэтгэгч 2023 оны 06 сарын 19-ны өдөр 00 тоот Төлбөрийн чадварын талаарх дүгнэлтээ ирүүлсэн, шүүх төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэгчдийн хурал зарлан хуралдуулах тухай захирамж гаргаж энэ тухай нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. /хэргийн 61, 92, 101-108, 194 дүгээр тал/
11. Нийтэд мэдээлсэн хугацаанд шүүхэд иргэн, хуулийн этгээдээс ямар нэг нэхэмжлэл ирээгүй, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө байхгүй.
12. Хүсэлт гаргагч төрийн бус байгууллагын дүрмийн 15-д төрийн бус байгууллагын санхүүжилт иргэд аж ахуйн нэгж байгууллагын хандив, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхдээ холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгөөс бүрдэхээр заасан бөгөөд дүрэмд заасан үйл ажиллагаа эрхэлсэн, ямар нэг санхүүгийн хөрөнгө мөнгө ашиг орлого олсон байдалгүй, Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан эрх бүхий этгээд шүүхийн тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 03 тоот Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн ... Ө төв НҮТББ-ын өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн... гэх дүгнэлт, ...хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэх санал гэжээ. /хэргийн 8 дугаар хуудас ар тал, 200-211 дүгээр тал/
13. Иймд шүүх Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д зааснаар Ө төв НҮТББ-ыг дампуурсанд тооцож, татан буулгах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ө төв НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан рд: 00000, Ө төв Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан рд: 8096694, Ө төв Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч рд:00000, Ө төв Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан М ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч 0000, Ө төв Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ