| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/01031/И |
| Дугаар | 317/ШШ2025/00916 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/00916
2025 06 25 317/ШШ2025/00916
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 9/1 дүгээр байр, 8 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баяндэлгэр сум, 0 дүгээр баг, Байдлаг гэх газарт оршин суух, регистрийн дугаар 00 , Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1.800.987,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.800.987,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Э.Б нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 00 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ"-г бичгээр байгуулж, 1.699.900 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1.699.900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож нийт 1.800.987,3 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 0 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1.791.687,30 төгрөг, нотариатын зардал 9.300 төгрөг, нийт 1.800.987,3 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч
Э.Б би С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1.800.987,3 төгрөгөөс 370.000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 1.430.987,3 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлнө. 2025 оны 7 дугаар сард 715.493,65 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 715.493,65 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 43.766 төгрөг төлсөн баримт, 00 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр М.С, Ш.Ж, О.Г, П.М нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, нотариатын төлбөрийн баримтын хуулбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/00 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Э.Б нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1.699.900 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан байх боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.800.987,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Э.Б нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1.800.987,3 төгрөгөөс 370.000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлсөн, үлдэгдэл 1.430.987,3 төгрөгийг хувааж буюу 2025 оны 7 дугаар сард 715.493,65 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 715.493,65 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.766 төгрөгөөс 21.883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас 21.883 төгрөг, хариуцагч Э.Б 21.883 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА