| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0961/З |
| Дугаар | 128/ШШ2025/0856 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0856
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “Х******* т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ЦДҮС/20******* дугаар Крантай ачааны машин (даац 8-10 тонн) тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б*******аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн аваад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б*******аас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: нэхэмжлэгч нь “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1309 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Крантай ачааны машин (даац 8-10 тонн)” худалдан авах ЦДҮС/20******* дугаар тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Х******* т*******” ХХК-иас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ЦДҮС/20******* дугаар Крантай ачааны машин (даац 8-10 тонн) тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1309 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, Крантай ачааны машин (даац 8-10 тонн) худалдан авах ЦДҮС/20******* дугаар тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2.-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 25-11/10 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Х******* т*******” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Х******* т*******” ХХК-иас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ЦДҮС/20******* дугаар Крантай ачааны машин (даац 8-10 тонн) тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1309 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, Крантай ачааны машин (даац 8-10 тонн) худалдан авах ЦДҮС/20******* дугаар тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ