| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/06326/И |
| Дугаар | 102/ШШ2023/04554 |
| Огноо | 2023-12-08 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2023/04554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: В******* ХХК /рд: *******/
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч В******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В******* ХХК нь А******* ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19/06 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 90 айлын орон сууцны барилгад 2 орцны 11 зогсоолтой, 63Гкг даацтай, 1.5 м/сек хурдтай хүн зөөврийн лифт нийлүүлэх, угсралтын ажил хийж гэрээний хөлсөнд 134,200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. А******* ХХК-ийн зүгээс гүйцэтгэх ажлаа хийлгүй орхиж явсан, барилга ашиглалтад орох хугацаа болсон байсан ба тус компанийн инженер С.А******* нь 4,000,000 төгрөг өгчих, би үлдэгдэл ажлыг бүрэн хийж дуусгаж лифтийн бүрэн бүтэн байдлыг хариуцна гэсэн боловч мөнгө шилжүүлэн авснаас хойш ямар нэгэн ажил хийгээгүй. Гэрээний 5.1-д гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгсөн өдрөөс хойш гүйцэтгэгч тал буюу А******* ХХК нь ажлын чанар болон гүйцэтгэлд 5 жилийн баталгаа гаргаж гэсэн үүргээ гүйцэтгэлгүй алга болсон, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч тал А******* ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №3/Ү21/121 дүгээр Цахилгааны шатны техник үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, үлдэгдэл ажилд 4,500,000 төгрөг, сар бүр баталгаат засвар хугацаандаа засвар үйлчилгээ хариуцуулж, 220,000 төгрөг төлж байгааа тул А******* ХХК-иас 4,500,000 төгрөг, С.А*******аас 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.А*******ийг эрэн сурвалжлуулж хэрэг түдгэлзсэн байсан, түдгэлзсэн хугацаанд С.А*******ийг олж тогтоож чадаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/11503 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд С.А*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч В******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: В******* ХХК-ийн зүгээс С.А*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан. Дээрх иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс биечлэн оролцох боломжгүй байгаа тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, В******* ХХК-ийн дүрэм /хх 5-7/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/11503 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх 8-9/, итгэмжлэл /хх 10/ зэргийг өгсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч В******* ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А*******ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
В******* ХХК нь хариуцагч С.А*******т холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/11503 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
В******* ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А*******ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх захирамж болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч В******* ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сын А*******ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Сын А*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч В******* ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: В******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, утас:
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: Сын А*******
Оршин сууж байсан хаяг: *****
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН