2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/03320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух,******* овогтой ******* /рд:ЦГ83051814/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...байрлах,**************************** /рд:9077456/-т холбогдох

2024 оны 08 сарын 16-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж,************** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жамц, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... П.******* миний бие 2006 оноос******* шүд,, төвд мэргэжпээрээ ажиллаж байгаад 2021 оны 09 сарын 14 өдөр**************************** /НЭМГ/-ын даргын тушаалаар******* шүд,, төвийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Тус албан тушаалыг хашихдаа-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 05 сарын 04 өдөр-ын даргын дугаартай тушаал гаргаж үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сэрын 03 өдрийн 182/ШШ2024/00073 дугаартай шийдвэрээр намайг******* шүд,, газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож,************** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг.азраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар намайг-ын даргын 2024 сны 07 сарын 05 өдрийн дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч нийслэлийн шүд,, төвийн даргаар ажиллаж байгаа Д.Долгормаа нь өвчтэй, чөлөөтэй гэх худал шалтгаанаар ажил хүлээлцээгүй бөгөөд ажиллах нөхцөл боломжоор хангаагүй.

Гэтэл-ын даргын 2024 оны 08 сарын 16 өдрийн дугаартай тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр дахин чөлөөлөөд байна. Миний бие тус тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154,2.1-д заасан нөхцөл, хугацааны дагуу 2024 оны 08 сарын 27 өдөр Чингэлтэй -үүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 09 сарын 04 өдрийн хуралдаанаар ажил олгогч хуралдаанд ирээгүй тул хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болголоо гэж шийдвэрлээд тоот хуралдааны тэмдэглэлийг гаргасан.

Миний бие тус 2024 оны 09 сарын 04 өдрийн тоот хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 09 сарын 06 өдөр хүлээн авч ийнхүү шүүхэд -эхэмжлэл гаргаж байна. Намайг ажлаас чөлөөлсөн-ын даргын 2024 оны 08 сарын 16 өдрийн дугаартай тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна, Үүнд:

1. тушаалд Эрүүл******* тухай хуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсгийг удирдлага болгожээ. Тус хуулийн 12.2т Аймаг, нийслэлийн************** газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад************** байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө. гэж заасан. Гэтэл намайг ажпаас чөлөөлөхдөө******* Засаг даргатай зөвшилцсөн зүйл байхгүй. Энэ нь удирдлага болгосон хуулиа өөрөө хэрэгжүүлээгүй байгаа юм.

2. Мөн тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дэх заалтыг удирдлага болгожээ. Тус хуулийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;" сонсох ажиллагаа хийхгүй гэж заасан. Гэтэл ямар гарцаагүй байдал эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэл шалтгаан нь тушаалд бичигдээгүй байна. Ер нь бол ийм үндэслэл шалтгаан огт байхгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй байгааг харуулж байна.

3. Түүнчлэн тушаалын 1 дэх заалтад намайг ажпаас чөлөөлөх болсон хэд хэдэн шалтгааныг дурдажээ. Үүнийг задлан үзэж, үндэслэлгүй болохыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

- Албан тушаалын тодорхойлолтод заагдсан, албан тушаалд тавигдсан нийтлэг, тусгай шаардлагад нийцэхгүй гэжээ. Миний бие******* шүд,, төвийн даргаар ажиллаж байхдаа Төрийн албан зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалын тодорхойлолтын дагуу ажиллаж байсан. Уг албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагад миний бие бүрэн нийцэж байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 03 өдрийн 182/ШШ2024/00073 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсоноос хойш,-ын даргын 2024.07.05 өдрийн дугаартай намайг ажилд эгүүлэн томилох тушаал гаргахаас өмнө миний албан тушаалын тодорхойлолтыг 2024.05.29 өдөр зориуд өөрчилсөн байна. Ингэхдээ миний боловсрол, мэргэжилд тохирохгүй байдлаар, харин одоо******* шүд,, газрын даргаар ажиллаж байгаа Д.Долгормаад нийцүүлэн өөрчилсөн байгаа юм. Тухайлбал, Албан тушаалын тодорхойлолтын Ш.Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын Мэрргэжил хэсэгт Эрүүл мэнд /091/ гэж байсныг Нүүр ам судлал (0911), Анагаах ухаан (0912) гэж нэмж өөрчилсөн. Энэ байдал нь-ын даргын 2024.07.05 өдрийн тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа дүр үзүүлэн томилоод ажил хүлээлцэхгүй явсаар дахин чөлөөлөх төлөвлөгөөтэй байсан нь харагдаж байгаа юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан нөхцөл, журмыг зөрчиж Апбан тушаалын тодорхойлолтыг өөрчилсөн байна,

- Тушаалд ажил хүлээлцэх боломжгүй гэжээ. Монгол улсын ямар ч хууль тогтоомжид ажил хүлээлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх зохицуулалт байхгүй.

- Түүнчлэн тушаалд******* шүд,, төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирсэн албан бичгийн дагуу албан ажлын зайлшгүй шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа гэжээ. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар албан бичиг ирсэн нь тодорхойгүй, албан ажлын зайлшгүй ямар шаардлага гарсан болохоороо намайг ажпаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн, Үйлдвэрчний эвлэлийн хорооны бичиг, албан ажлын зайлшгүй шаардлага гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх хууль зүйн боломж байхгүй юм. Энэхүү гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байна.

Иймд********************* газрын даргын 2024 оны 08 сарын 16 өдрийн 5/149 дугаартай П.*******ийг ажлаа чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг******* шүд,, төвын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй оайсан хугацааны цалин хөлсийг гаргуулж,************** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг****************************т даалгаж өгнө үү..

Цалин хөлсний тооцооллын тухайд Үндсэн цалин 1,621,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувь 162,100 төгрөг, Ур чадварын нэмэгдэл 25 хувь 405,250 төгрөг, нийт 2,188,350 төгрөг, нэг өдрийн цалин 104,207.14 төгрөг,

 

Огноо

Ажлын хоног

Цэ.лин хөлсний хэмжээ

1

2024 оны 1 сар

21

2,970,000 төгрөг

2

2024 оны 2 сар

18

2,545,714.26 төгрөг

3

2024 оны 3 сар

20

2,828,571.41 төгрөг

4

2024 оны 4 сар

22

3,1.11,428,54 төгрөг

5

2024 оны 5 сар

23

3.252,857.11 төгрөг

6

2024 оны 6 сао

20

2,828,571.4 төгрөг

7

2024 оны 7 сар

4

565,856,99 төгрөг

Нийт: 18,102,856.99 төгрөг

 

Ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2025 оны 08 сарын 16-ны өдрөөс 2025 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс үндсэн цалин 2,200,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10 хувь 220,000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувь 550,000 төгрөг, нийт 2,970,000 төгрөг

 

Огноо

Ажлын хоног

Цалин хөлсний хэмжээ

1

2024 оны 8 сар

10

1,414,285.7 төгрөг

2

2024 оны 9 с,ар

21

2,970,000 төгрөг

3

2024 оны 10 сар

23

3,252,857.11 төгрөг

4

2024 оны 11 сар

20

2,828,571.4 төгрөг

5

2024 оны 12 сзр

21

2,970,000 төгрөг

6

2025 оны 01 сар

 

3,111,428.54 төгрөг

7

2025 оны 2 сар

20

2,828,571.4 төгрөг

8

2025 оны 03 сар

7

989,999.99 төгрөг

Нийт: 20.365,714.14 төгрөг

...гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....П.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2024 оны 08 сарын 16-ны өдрийн дугаартай ажлаа чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тооцооллыг шүүх хуралдаанд гаргаж байна гэж ойлголоо. П.Зөнбилэг 2021 оны 9 сарын 14-ний өдөр нь түр дугаар тушаалаар түр томилогдсон. Тухайн үеийн ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор сул орон тоонд удирдах ажилтныг сонгон шалгаруулж томилох хүртэл түр томилсон тушаал гаргасан. Үүний дагуу 2022 оны 5 сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр албан тушаалд нь эргүүлэн томилсон. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2024 оны 7 сарын 05-ны өдрийн********************* газрын дугаар тушаалаар эргүүлэн ажилд томилохдоо Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрийг үндэслэн П.*******ийг төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 7 сарын 05-ны өдрөөс сонгон шалгаруулалтаар хүн томилогдох хүртэл хугацаанд эргүүлэн томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг П.******* хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй. Түр албан тушаалд томилогдох шалтгаан нь П.******* шүүхийн маргааны хэлэлцэж байх үед 2023 оны 7 сарын 18-ны өдөр******* шүд төвийн даргын албан сонгон шалгаруулалтад оролцсон. Нийтдээ 8 хүн сонгон шалгаруулалтад оролцсон боловч 2023 оны 7 сарын 30-ны өдрийн 15/230 дугаар албан бичгээр шүүхийн маргааныг хэлэлцэж байгаа гэх үндэслэлээр хойшлуулсан байдаг. 2024 оны 5 сарын 30-ны өдөр******* шүд төвийн даргын сонгон шалгаруулалт дахин зарлагдсан. Үүнд П.******* оролцоогүй. 1 хүн оролцсон байдаг. 1 хүн оролцсон учир сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. 2024 оны 8 сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө тухайн хүмүүст урьдчилсан байдлаар мэдэгддэг. 2024 оны 8 сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдсан. Сонгон шалгаруулалтад 4 хүн оролцсон. Энэ 4 хүнээс 2 хүний анкет цуцлагдаж, 2 хүн сонгон шалгаруулалтад оролцдог. Хавтаст хэрэгт ирсэн баримтаар Ж.Отгонболд, Д.Долгормаа гэсэн 2 хүн шалгалтад орсон. П.******* Ч.Гантөмөр нарын анкет цуцлагдсан. Төрийн албаны тухай хуулийн 66.1-т төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 сарын 25-ны өдөр 25 дугаар тогтоолоор Төрийн албаны шалгалт өгөх болзол боломж шатлан дэвшүүлэх загвар батлах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолын 1.2-т төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтын журмын дагуу томилох ёстой гэсэн. 2024 оны 9 сарын 16-ны өдөр тухайн сонгон шалгаруулалтад оролцоод шалгарсан******* шүд төвийн даргаар Д.Долгормааг томилохоор Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гарсан байдаг. П.******* 2023 оны 7 сарын 18-ны өдрийн сонгон шалгаруулалт оролцсон. Энэ нь нийтэд илэрхий баримтаар тогтоогдоно. 2024 оны 8 сарын 16-ны өдрийн сонгон шалгаруулалтад өөрөө оролцсон боловч анкет нь шаардлага хангаагүй гээд цуцлагдсан. 2024 оны 8 сарын 16-ны өдрийн тушаал нь хэд хэдэн үндэслэлтэй байдаг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.5 Эрүүл******* тухай хуулийн 12.2 заалтууд нь шийдвэр гаргах эрхтэй холбоотой. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан 28.1.2 дэх заалт шалгалтын нөхцөл байдлыг дурддаг. П.******* нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг. Төрийн албанаас зөвлөлөөс тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэдэг. Тушаалыг өөрчилсөнтэйгөөр холбоотойгоор миний ажлын туршлага шаардлага хангахгүй байна гэж ойлгосон. Нэг хүний эрх ашгийн төлөө бус Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалд тавих шаардлагыг зохих журмын дагуу өөрчилж, чадвартай албан тушаалтыг томилж ажилуулж байна гэж ойлгосон. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9 гэж байна. Урьдчилсан сонсох ажиллагаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажил олгогч, эсвэл ажилтан гаргасан бол дуусгавар болно гэдэг. Зохицуулалтын дагуу сонгон шалгаруулалтад өөрөө оролцоогүй болон оролцоод шаардлага хангахгүй байсан тул тухайн ажилтныг албан тушаал чөлөөлөх асуудал хуульд заасны дагуу явагдсан... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 5-33, 181-183-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 154-158-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 68-72, 92-141, 168-180-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч П.******* хариуцагч******* Эрүүл**************т холбогдуулан 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон************** даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч тал П.*******ийг түр хугацаанд томилсон байсан, Төрийн албаны зөвлөлийн 2024.09.20-ны өдрийн тогтоолоор Д.Долгормааг даргаар томилуулах тухай хүчин төгөлдөр шийдвэр гарсан, П.******* сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн боловч анкет нь шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.

 

4.1. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн болох нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тоот хурлын тэмдэглэл тогтоогдож байна. /хх-11-12/

 

4.2. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тоот хурлын тэмдэглэлээр 2 тал харилцан тохиролцоогүй, ажил олгогч тал маргаанаа шийдвэрлүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан байх тул шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

5. П.************** шүд,, төвийн даргын үүрэгт ажилд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түр томилогдсон, 2022 оны 05 сарын 04-ний өдрийн тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, шүүх тоот тушаалыг хууль бусаар гаргасан гэж дүгнээд шүүхийн шийдвэрээр П.*******ийг******* шүд,, төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаартай шийдвэрээр тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй. /хх-13-18/

 

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаартай шийдвэрийг******* Эрүүл******* газрын дарга 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд биелүүлээгүй байна.

 

6.1.******* Эрүүл******* газрын дарга П.*******ийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон тушаалыг гаргасан боловч улмаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар,******* Эрүүл******* газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тушаалуудаар тогтоогдож байна. /хх-19-20/

 

6.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажил хүлээлцээгүй, шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлэн, сонгон шалгаруулалт явагдаагүй байхад чөлөөлсөн тул дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч П.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбарлаж байна.

 

6.3. П.*******ийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь томилох тушаалыг гаргасан боловч ажлыг нь хүлээлцээгүй, 2024 оны 08 сарын 16-ний өдрийг хүртэл ажлын 26 орчим хоногийн дараа П.*******ийг ажлаас нь чөлөөлжээ.

 

6.4.******* Эрүүл******* газрын дарга 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Эрүүл******* тухай хуулийн 12 зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг,******* Засаг даргын 2022 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/495 дугаар захирамжаар баталсан******* Эрүүл******* газрын дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг,******* Эрүүл******* газрын даргын 2024 оны А/52 дугаар Албан тушаалын тодорхойлолт батлах тухай тушаалын 7 дугаар хавсралт,******* Эрүүл******* газрын даргын 2022 оны А/46 дугаар тушаалаар баталсан Газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн******* шүд, төвийн даргын албан үүргийг түр орлонгоор томилогдсон П.******* нь албан тушаалын тодорхойлолтод заагдсан, албан албан тушаалд тавигдсан нийтлэг, тусгай шаардлагад нийцэхгүй, ажил хүлээлцэх боломжгүй байгаагаас******* шүд, төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирсэн албан бичгийн дагуу албан ажлын зайлшгүй шалтгаанаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. /хх-20, 170-173/

 

6.5. Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нийцэж байх ёстой.

 

6.6. дугаартай тушаалд дурдагдсан албан тушаалын тодорхойлолтод заагдсан, албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагад нийцэхгүй гэх үндэслэл нь баримтад үндэслээгүй байна.

 

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалт зарлаж, улмаар 2024 оны 09 сарын 20-ны өдөр******* шүд,, төвийн даргын албан тушаалын албан тушаалд Д.Долгормааг томилуулах тухай тогтоолыг******* Эрүүл**************т хүргүүлсэн болох нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 04 сарын 21-ний 04/874 тоот албан бичиг, дүүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /хх-174-180/

 

2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар сонгон шалгаруулалт явагдаагүй, сонгон шалгаруулалтын үр дүн гарсан байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч талын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн тогтоолоор Д.Долгормааг******* шүд,, төвийн даргын албан тушаалд томилуулах санал ирсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

6.7. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирсэн албан бичиг нь П.*******ийн ажил үүрэгтгэй холбоотой эсэх нь тодорхойгүй байх ба уг албан бичгийн дагуу П.*******ийг ажлаас чөлөөлөх зайлшгүй шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.

 

6.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж хуульчилсан байхад******* Эрүүл******* газрын дарга нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаартай шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн, ажлыг нь хүлээлцээгүй, П.*******ийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байх тул ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч Улсын дээд шүүхийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой тогтоолд заасны дагуу************** байгууллагын удирдах албан тушаалтантай холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж маргаж байна.

 

7.1. Улсын дээд шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаартай тогтоолын 5.1.1.3 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдолд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосонтой холбоотой маргаан хамаарахгүй гэж заасан, хариуцагчийн өмгөөлөгчийн харьяалалын талаарх тайлбар үндэслэлтэй байна.

 

7.2. Гэвч урьд иргэний хэргийн шүүх энэ маргааныг шийдвэрлэсэн, энэ нэхэмжлэлд шүүх 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, өнөөдрийг хүртлэх 210 гаруй хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлттэй байх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах зорилгод нийцнэ, иргэний хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэрлэв.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

8.1. Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

 

8.2. П.*******ийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч 3 сарын хугацаанд цалин аваагүй байх тул 2024 оны 07 сарын 05-ны дугаартай тушаалд дурдсан үндсэн цалин 2,200,000 төгрөгөөс тооцож ажилгүй байсан хугацааны цалинг тооцох үндэслэлтэй. /хх-9/

 

8.3. Нэг сарын дундаж цалин хөлс нь 2,200,000 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 102,325 /2,200,000:21.5 хоног/ төгрөг болж байна.

 

Иймээс нэхэмжлэгч П.*******ийн 2024.08.19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа болох 175 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 17,906,875 төгрөг /175 хоног х 102,325/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй,

21 дүгээр зүйлийн 21.7-д Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, ... ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон************** даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон************** даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заажээ.

 

9.1. П.*******ийн 2024.08.19-ний өдрөөс 2025.04.21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 17,906,875 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул уг дүнгээс нийгмийн болон************** даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, харьяа нийгмийн даатгалын байгууллагад тайлагнан шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч******* Эрүүл**************т даалгах нь зүйтэй.

 

10. Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгч П.*******ийг******* Шүд,, төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч******* Эрүүл******* газраас ажилгүй байсан хугацааны цалинд 17,906,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 17,906,875 төгрөгөөс нийгмийн болон************** даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийг төлж, тайлагнахыг хариуцагч******* Эрүүл**************т даалгаж шийдвэрлэв.

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хугацаанд явагдсан байх ба нэхэмжлэгч мэргэжлийн өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын дагуу шүүх нэхэмжлэгчийн 2024.01.03-ны өдрөөс 2024.07.05-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

11.1. Шүүх 2024.01.03-ны өдрөөс 2024.07.04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан цалингийн тооцооллыг /хх-74-75/ шүүгчийн захирамж гарган хүлээн аваагүй, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.2-т зааснаар тусгай журмаар шийдвэрлэх маргаан байх тул шийдвэрлээгүй орхив.

 

11.2. Нэхэмжлэгч П.******* 2024.01.03-ны өдрөөс 2024.07.04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.2-т зааснаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны хялбар ажиллагааны тойргийн шүүхэд гаргах эрхтэй.

 

12. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл, гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч******* Эрүүл******* газраас 70,200 төгрөг улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийг******* Шүд,, төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч******* Эрүүл******* газраас 17,906,875 /арван долоон сая есөн зуун зургаан мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******эд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 17,906,875 төгрөгөөс нийгмийн болон************** даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийг төлж, тайлагнахыг хариуцагч******* Эрүүл**************т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч******* Эрүүл******* газраас 70,200 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар******* Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ