Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 367

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

 

                          

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Хт холбогдох 1808006710237 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:                                                                      

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 18-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Дын Х  /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

     Нэг:Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Хохирогч А.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай хүргэн ах Х гэрт орж ирээд манай хүү Бийг яаж байгаа юм чи гэж хэлээд гараараа цохиод унагаасан, тэгэхээр нь би чи яаж байгаан гэж хэлтэл Х ах над руу дайраад миний зүүн хацар руу 2-3 удаа гараараа цохисон, тэгээд гэрээс гараад явахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...2018 оны 01-р сарын 14-ний өдөр Х эрүүл байсан. Х намайг хүүхэд зодлоо гэж хэлээд зодсон юм. Хэдэн хоногийн өмнө О, Х хоёртой маргалдаж байхдаа би Оийг 2 удаа алгадаж үснээс нь зулгаасан. Х миний өмнөөс салаавч өгөхөөр нь би Хыг 1 удаа алгадсан, өөр зүйл байхгүй тэрнээс болж л Х ах Бэ бид 2-ыг зодсон юм. Би өөрийнхөө болон хүүгийнхээ эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Надад өөр санал гомдол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/

 

              1.2.Насанд хүрээгүй хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01-р сарын 14-ны өдөр 17 цагийн орчим гэртээ байж байтал манай ээжийн эгчийн нөхөр Х манайд ороод ирсэн тэгснээ яасан гэж хэлтэл намайг нүүрлүү гараараа хэдэн удаа цохьсон гэдгийг нь санахгүй байна нилээн хэдэн удаа цохьсон тэгээд манай ээж Шэ ирээд болиоч гэж хэлээд салгах гэсэн чинь Х ах манай ээжийн нүүрлүү нь гараараа цохиод авсан бас гарлуу нь цохиод та нар манай хүүхдүүдийг зоддог хэн бэ? гээд байсан тэгснээ надруу будаа агшаагчны дотор талын савыг надруу шидсэн бөгөөд тэр сав нь намайг оноогүй тэгээд Х ах манай гэрээс гараад явсан бөгөөд араас нь манай ээж цагдаад дуудлага өгнө гээд гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106 х/,

 

1.3.Шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би налайх дүүрэгт хувийн уурхайд ажилладаг. Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэгээд амарч байгаад орой буцаад ажилдаа гарах гэж байтал манай хүү Хын шанаа хөхөрсөн байсан. тэгэхээр нь би хүүгээсээ яасан талаар асуусан чинь хог ачихад нь Х усанд орсон байсан, эгч О нь миний дүү байж бай би гараад ачуулчихаад ирье гэж хэлсэн гэсэн. Тэгтэл Шийн хүү Бэ 2 пизда минь давраад байгаарай гэж хэлээд манай 2 хүүхэд маргалдсан гэсэн. Тэрнээс болж Шэ манай 2 хүүхдийг зодсон гэж хэлэхээр нь Шийн гэрт ороод Бийг яаж байгаан гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгтэл Шэ хүүхдээ өмөөрөөд намайг үснээс гараараа зулгаахад нь би хойшоо унасан. Тэгээд хэрэлдэж маргалдаж байтал Шэ цагдаад дуудлага өгсөн. ...би Шэ, Бэ нарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би одоо Налайх дүүрэгт хувь хүний уурхайд нүүрс гаргах ажил хийдэг, цалингаа шууд гар дээрээ авдаг. Цалингийн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй. Би сард 560,000 төгрөгийн цалинтай ажилладаг. Би Шэ, А.Бэ нарт эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.4.Гэрч Х.Оюундэлэгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай аав Х Налайх дүүрэгт нүүрсний уурхайд ажилладаг бөгөөд 20017 оны 11-р сарын 01-ны өдөр манай ээж Солонгос руу ажил хийхээр явсан байсан юм. Манай амьдарч байгаа хашаанд манай ээжийн дүү болох Шийх бас амьдардаг юм. 2018 оны 01-р сарын 12-ны өдөр манай аав Х ажилдаа яваад байхгүй байсан, гэрт манай дүү Х бид 2 байсан. 2018 оны 01-р сарын 12-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд би дүү Хыг дагуулаад найзынхаа гэр рүү явах гэж байтал хашааны үүдэнд хог ачдаг машин ирсэн. Би дүүгээ чи гэртээ байж бай, би гарч хогоо ачуулчихаад ирье гэж хэлээд гэрээс гараад Шэ эгчийн гэр лүү орсон чинь тэдний хүү Бэ надаас Х хаачсан юм бэ? гэж  асуухаар нь би хамт хог ачъя гэж хэлсэн чинь Бэ муусайн арчаагүй юмнууд дандаа ингэж ажлаас хойш сууж байдаг юмнууд битгий давраад байгаарай, ална шүү гэж хэлснээ гэрээс гараад явсан, би араас нь гарсан чинь Бэ ачуулах хогны хажууд зогсож байсан, тэгэхээр нь би чи одоо юу яриад байгаан хэл амаа бодож яриарай гэж хэлсэн чинь Бэ дуугүй бай зайл гэж хэлсэн, тэгээд байж байтал Шэ эгч ирээд Оээ чи битгий давраад байгаарай гэж хэлээд намайг алгадаж газар унагаад үснээс татсан. Тэгэхээр нь гарыг нь салгаж босож ирээд та одоо яаж байгаан гэж хэлтэл ахиж миний үснээс татаад миний нүүр рүү нэлээн хэдэн удаа алгадсан. Тэгснээ Шэ эгч гэр рүүгээ орсон, манай дүү Х гэрээс гарч ирээд юу болоод байгаан гэж асуусан чинь Шэ эгч ахиад гэрээс гарч ирээд Хаа чи гарч ирээд хог ачилцсан бол ийм зүйл болохгүй байсан юм гэж хэлээд Хыг 2 удаа алгадаад авсан, тэгэхээр нь би дүүгээ дагуулаад гэр рүүгээ яваад орчихсон. Тэгсэн Шэ эгч хаалга татаж байгаад хаалганы түгжээг эвдэлсэн. Шэ эгч орж ирээд та нар надтай ингэж харьцдаг болоо юу гэж хэлээд намайг ахиж алгадаад миний хөл рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн. ...манай аав Х Шэ эгчийн гэр рүү орохоор явахаар нь би араас нь хамт орсон чинь манай аав Бийг 1 удаа алгадсан. Шэ эгч аавын араас үсэрч үснээс нь зулгаах гэж байхдаа өөрийн хүү Бийг тохойгоороо цохиод унагаачихсан ба Шэ эгч аавын үснээс зуурчихаад тавихгүй байсан, би салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгэхэд Бэ шургуулганаасаа хутга авах гэтэл Шэ эгч болиулсан, аав бид 2 гэрээс нь гараад явтал Шэ эгч аав руу том хувин авч шидсэн. Тэгээд цагдаа нар ирээд аав Х, ШүрЭрдэнэ нарыг аваад явсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 х/

 

1.5.Насанд хүрээгүй гэрч Х.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би хэдэн сарын хэдний өдрийг санахгүй байна. Хичээлээ тараад усанд орчихоод гэртээ ирсэн чинь хог ачдаг машин ирээд хог ачих гэж байсан тэгтэл эгч чи гэртээ байж бай би хогоо гараад ачуулчихъя гэж хэлсэн, тэгээд би цонхоор хараад байж байтал манай ээжийн дүү Шэ манай эгч Оийн нүүр рүү 1 удаа алгадахад манай эгч газар унасан. ...тэгээд үснээс нь зулгааж чирээд гуя руу нь өшиглөж байгаа харагдсан, нэлээн хэдэн удаа өшиглөсөн, тэгээд би гэрээсээ гараад яагаад манай эгчийг зодоод байгаа юм гэж хэлтэл Шэ эгч яадгийн гэж хэлсэн, тэгээд эгч бид 2 гэртээ ороод хаалгаа түгжчихсэн чинь хаалга татсаар байгаад эвдээд орж ирээд намайг 1 удаа алгадсан, бас зүүн нүдний доод талд хумсаараа маажсан. ...маргаш нь О эгч аавд Шэ эгч зодсон талаар хэлэхэд аав уурлаад гэрээс гарахад эгч дагаад гарч Шэ эгчийн гэр рүү орсон би жаахан байж байгаад араас нь ороход Шэ эгч манай аав Хын үснээс нь зулгаасан байсан, тэгээд тэр 2 салаад эгч, аав бид 3 гэрээс нь гарсан. Шэ эгч гэрээсээ гарч ирээд цагдаад дуудлага өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 х/

 

     1.6.Шинжээчийн 1538 тоот дүгнэлт

     1.А.Шийн биед зүүн шанаа, эрүү, доод уруул, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 36 х/

 

     1.7.Шинжээчийн 1538 тоот дүгнэлт

     1.А.Бийн биед хамрын таславчийн мурийлт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 38 х/

 

     Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

     2.1.Д.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 х/

     2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 х/

            Гурав:Хохирлын баримт.

     3.1.Д.Х, А.Шэ нарын “эмчилгээ бүрэн хийлгэсэн, хохирол, гомдол байхгүй ...” тухай эвлэрлийн гэрээ / хх-ийн 109 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

     Гэм буруугийн талаар.

     Д.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-3 тоотод А.Шэ болон түүний хүү А.Бэ нарыг “хүүхдүүд зодлоо” гэх шалтгаанаар тэдний толгой, нүүрэн тус газруудад гараараар цохиж А.Шийн биед “зүүн шанаа, эрүү, доод уруул, зүүн сарвуунд цус хуралт” бүхий А.Бийн биед “хамрын таславчийн мурийлт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  хоёр хүний эсрэг гэх хүндрүүлэх бүрэлдэхүүтэйгээр үйлдсэн болох нь:

 

            Хохирогч А.Шийн “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай хүргэн ах Х гэрт орж ирээд манай хүү Бийг яаж байгаа юм чи гэж хэлээд гараараа цохиод унагаасан, тэгэхээр нь би чи яаж байгаан гэж хэлтэл Х ах над руу дайраад миний зүүн хацар руу 2-3 удаа гараараа цохисон, ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/

 

            Насанд хүрээгүй хохирогч А.Бийн “...2018 оны 01-р сарын 14-ны өдөр 17 цагийн орчим гэртээ байж байтал манай ээжийн эгчийн нөхөр Х манайд ороод ирсэн тэгснээ яасан гэж хэлтэл намайг нүүрлүү гараараа хэдэн удаа цохьсон гэдгийг нь санахгүй байна нилээн хэдэн удаа цохьсон тэгээд манай ээж Шэ ирээд болиоч гэж хэлээд салгах гэсэн чинь Х ах манай ээжийн нүүрлүү нь гараараа цохиод авсан бас гарлуу нь цохиод та нар манай хүүхдүүдийг зоддог хэн бэ? гээд байсан тэгснээ надруу будаа агшаагчны дотор талын савыг надруу шидсэн бөгөөд тэр сав нь намайг оноогүй тэгээд Х ах манай гэрээс гараад явсан бөгөөд араас нь манай ээж цагдаад дуудлага өгнө гээд гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106 х/

 

            Гэрч Х.Оийн “...манай аав Х Шэ эгчийн гэр рүү орохоор явахаар нь би араас нь хамт орсон чинь манай аав Бийг 1 удаа алгадсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 х/

 

     Шинжээчийн 1538 тоот дүгнэлт

     1.А.Шийн биед зүүн шанаа, эрүү, доод уруул, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 36 х/

 

     Шинжээчийн 1538 тоот дүгнэлт

     1.А.Бийн биед хамрын таславчийн мурийлт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 38 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Х нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Д.Х, А.Шэ нарын “эмчилгээ бүрэн хийлгэсэн, хохирол, гомдол байхгүй ...” тухай эвлэрлийн гэрээ / хх-ийн 109 х/-р Д.Хыг бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон гэж шүүх үзсэн.

 

                        Эрүүгийн хариуцлагын талаар.

            Д.Хт холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгийн торгуулийн ял оноож, у,г ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

 

            Бусад асуудлын талаар.

                        Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Б овогт Дын Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Хт үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Хт мэдэгдсүгэй.

 

5.Д.Хын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ