Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00956

 

 

 

 

 

 

 

  2025       07        03                                           317/ШШ2025/00956                          

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1 хаягт байрлах, регистрийн 00 дугаартай, Х  ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, У сум, 00 дугаар баг, Асгат 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Г,

 

Хариуцагч: Төв аймаг, У сум, 00 дугаар баг, Асгат 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 60.540.511,76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х  ХК нь хариуцагч Г  , А  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60.540.511,76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Зээлдэгч Г  , А  нар 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 00 тоот зээлийн гэрээг байгуулан Х  ХК-иас 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 00 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан. Иргэн А  /РД:00/, Г   /РД:00/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат, Асгат 5 гудамж 273 тоот хаягт байршилтай 93 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн Г   /РД:00/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-00 дугаартай, нэгж талбарын 00 дугаарт

бүртгэлтэй, Төв аймгийн У сумын Асгат баг, 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай, 00 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, иргэн Г   /РД:00/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-00 дугаартай, нэгж талбарын 00 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат Сэвсүүлийн гол 00 тоот хаягт байршилтай, 00 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар, иргэн А  /РД:00/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-00 дугаартай, нэгж талбарын 00 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат Сэвсүүлийн гол 12 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4-дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 212.035,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 74.071,91 төгрөг, нийт 286.106,97 төгрөг төлбөрийг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлээ төлөлгүй 107 хоног өнгөрсөн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 50.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10.229.608,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 310.902,95 төгрөг, нийт 60.540.511,76 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, мөн зээлийн гэрээний үүргийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр сайн дугаар барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд заасан, иргэн А  /РД:0/, Г   /РД:0/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат, Асгат 5 гудамж 273 тоот хаягт байршилтай 93 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн Г   /РД:0/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат баг, 5 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, иргэн Г   /РД:0/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат Сэвсүүлийн гол 0 тоот хаягт байршилтай, 0.470 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар, иргэн А  /РД:0/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 0 дугаар баг, Асгат 0 гол 0 тоот хаягт байршилтай, 190.641 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

2. Хариуцагч Г  , А  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багийн иргэн Г   би болон хамтран хариуцагч А  нар Хаан банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 60.540.511,76 төгрөгийг 10 сард хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.540.511,76 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэрэв дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

3. Нэхэмжлэгч Х  ХК-иас 0 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, 0 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамжид 460.653 төгрөг болон 70.200 төгрөг төлсөн гүйлгээний баримт, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагаас Х.Содном-Ишэд олгосон итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/7169 дугаартай Х.Содном-Ишээс Б.Золбаярт олгосон итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5722/0347/25 дугаартай Б.Золбаяраас Г.Наранбаатарт олгосон итгэмжлэл, Х  ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 00   дугаартай Зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 00   дугаартай Барьцааны гэрээ, зээлийн бүртгэлийн карт, Д.Ариунгэрэлийн 00   тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5745/97 тоот зээл төлөх мэдэгдлийн хуулбар, Г  , А  нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.0, Г   нарын Ү-0 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат 5 дугаар гудамж, 273 тоотод байрлах, 93 м.кв талбай бүхий хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 41-144268 дугаартай Барьцаалбарын баримт, Н.0 Ү-0 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Угтаалцайдам сум, Асгат баг 5 дугаар гудамж, 0 тоотод байрлах 0 нэгж талбарын дугаартай 2.001 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Н.0 Г-0 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Угтаалцайдам сум, 2 дугаар баг Асгат Сэвсүүлийн  гол, 0 тоотод байрлах 0 нэгж талбарын дугаартай 0.470 м.кв бүхий Үр тарианы усалгаагүй тариалан зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 0 дугаартай газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолтын хуулбар, Д.0 Э-0 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Угтаалцайдам сум, 2 дугаар баг, Асгат Сэвсүүлийн гол, 12 тоотод байрлах 0 нэгж талбарын дугаартай 190.641 м.кв бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 0 дугаартай Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолтын хуулбар, Н.Г Х  ХК-д гаргасан зээлийн хүсэлтийн хуулбар, Д.А Х  ХК-д гаргасан зээлийн хүсэлтийн хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Г  , А  нар 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 00   тоот зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн улсын бүртгэлийн Ү-0, Г-0, Э-0, Э-0 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж зээлж авсан байх боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Ингээд нэхэмжлэгч Х  ХК нь хариуцагч Г  , А  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60.540.511,76 төгрөгийг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г  , А  нар зээлийн гэрээний үүрэгт 60.541.511,76 төгрөгийг хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.540.511,76 төгрөгийг нэхэмжлэгч Х  ХК-д төлж барагдуулах, хэрэв дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г  , А  нар зээлийн гэрээний үүрэгт 60.541.511,76 төгрөгийг хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 7.540.511,76 төгрөгийг нэхэмжлэгч Х  ХК-д төлж барагдуулах, хэрэв дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд А  /РД:0/, Г   /РД:0/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат, Асгат 5 дугаар гудамж, 0 тоот хаягт байршилтай, 93 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн Г   /РД:0/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат баг, 5 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай, 2001 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, иргэн Г   /РД:0/-ын эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат Сэвсүүлийн гол 13 тоот хаягт байршилтай, 500470 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газар, иргэн А  /РД:НТ79102709/-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат Сэвсүүлийн гол 12 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газраас тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530.853  төгрөгөөс 265.426,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас 265.426,5 төгрөг, хариуцагч Г  , А  нараас 265.426,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х  ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Н.ГЭРЭЛТУЯА