Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00955

 

 

 

 

 

 

 

  2025        07        03                                       317/ШШ2025/00955                          

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1 хаягт байрлах, регистрийн 000 дугаартай, Х  ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Ланс 0 дугаар баг, 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00  , С.Д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15.508.409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х  ХК нь хариуцагч С.Д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.508.409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Зээлдэгч нь Х  ХК-иас 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөгийн онлайн цалингийн зээл авсан. Тус зээл дээр 2023 оны 1 дүгээр сарын 18- ний өдөр нэмэлтээр 1.220.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нэмэлтээр 1.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэмэлтээр 1.300.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сар арын 26-ны өдөр нэмэлтээр 500.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлтээр 1.400.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэмэлтээр 2.000.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэмэлтээр 1.300.000 төгрөг нэмэлтээр авсан. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 528 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул банкны санаачилгаар зээлийг гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 12.240.869,79 төгрөг, хүү 3.035.766,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231.772,91 төгрөг, нийт 15.508.409 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

2. Хариуцагч С.Д   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С овогтой Д миний бие Хаан банкнаас нэхэмжилсэн 15.508.409 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 15.508.409 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.583.409 төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч Х  ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 235.492 төгрөг төлсөн гүйлгээний баримт 0 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай албан бичгээр Х  ХК-ийн гүйцэтгэх захирал Р.М Х  ХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Х.С олгосон итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/7169 дугаартай албан бичгээр Х  ХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Х.Содном-Ишээс Х  ХК-ийн Төв салбарын захирал Б.З олгосон итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаартай Х  ХК-ийн Төв салбарын захирал Б.Золбаяраас Х  ХК-ийн Төв салбарын Зээлийн багц хариуцсан менежер Г.Наранбаатарт олгосон итгэмжлэл, Х  ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн өргөдөл, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт, 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Барьцааны гэрээ, зээлийн бүртгэлийн карт, 00 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч С.Д   нь 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/0 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж нийт 19.280.000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байх боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.508.409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч Х  ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч С.Д   нь зээлийн гэрээний үүрэгт 15.508.409 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 2.585.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2.583.409 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х  ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.492  төгрөгөөс 117.746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас 117.746 төгрөг, хариуцагч С.Д  ээс 117.746 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х  ХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА