| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/00303/И |
| Дугаар | 191/ШШ2025/02516 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/02516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ***ийн ******* /рд:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:***тоотод оршин суух, ***ийн******* /рд:***/-д холбогдох
4,645,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
1,654,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д.Бямбаа, нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2023 оны 01 сарын 10-ны өдөр иргэн Д.Бямбаатай 2023/01 тоот Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг,******* дугаар хороо, Тайм Тауэр хотхон,******* дугаар байрны******* тоот хаягт байрлах 91,3 талбай бүхий орон сууцыг тус байрын******* тоот авто зогсоолын хамт тус гэрээний 1.3-т заасан заалтын дагуу сарын 1,900,000 төгрөгөөр 8 сарын хугацаатайгаар түрээслэсэн болно. Мөн түрээслэгчээс тус гэрээний 1.4-т заасан заалтаар 1,600,000 төгрөгийн барьцаа болгон урьдчилан авсан. Гэтэл түрээслэгч тал нь гэрээний 2.3 дахь хэсэгт заасан хуваарьт төлөлт төлөх хугацаа болох 2023 оны 07 дугаар сарын 10 ны өдрийн төлбөрийг төлөх хугацаа болоход түрээслэгч нь утсаа авахаа больсон. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн очиход түрээслэгчийн хүргэн гэх хүн нь удахгүй төлбөр төлнө гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш түрээслэгч тал нь утсаа авахгүй болсон бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр түрээслэгчийн хүргэн гэх хүн залган байрны түлхүүрээ хотхоны харуул хамгаалалтын ажилтан дээр үлдээсэн түлхүүрээ аваарай гэж хэлээд утсаа тасалсан. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр хотхоны хамгаалалтын ажилтнаас түлхүүрээ олж авч хамгаалалтын ажилтны хамтаар түрээсэлсэн байранд ороход түрээслэгч тал нь байрыг бүрэн чөлөөлсөн байсан бөгөөд харин угаалгын өрөөний усанд онгоцны доод шал хэсэг нь бүрэн цуурсан ус алдсан байдалтай байсан болно. Иймд түрээслүүлэгч тал нь түрээслэгчээс дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна.
1. 2023 оны 07 дугаар сарын 10-наас эхлэн 08 дугаар 10 хүртэлх хугацаанд -1,900,000 төгрөг,
2. 2023 оны 08 дугаар сарын 10-наас эхлэл 09 дугаар 10 хүртэлх хугацаанд -1,900,000 төгрөг,
3. Угаалгын өрөөний усан онгоц худалдан авах, солих төлбөр 545,000 төгрөг,
4. 2023 оны 07 сарын 10-наас 09 сарын 10-ныг хүртэлх хугацаанд төлбөрт тус гэрээний 4.4 заасан алданги 1,900,000 төгрөг,
Нэхэмжлэгч нь хариуцагч талаас 6,245,000 төгрөгийг түрээсийн төлбөр, хохирол, алданги нэхэмжилж байгаа бөгөөд 2023/01 тоот гэрээний 1.4 дэхь хэсэгт заасан барьцаа хөрөнгөнд тооцон авсан 1,600,000 төгрөгийг хасан 4,645,000 төгрөгийг гэрээний дагуу төлбөрийн хохирол учирсан байгааг гаргуулж өгнө үү.
2019 оны 5 сарын 10-ны өдөр Д.Бямбаа ахтай орон сууц хөлслөх 2019/01 гэсэн гэрээг байгуулсан. 5 жилийн хугацаанд бид хоёр хамтран ажиллаад, сайхан харилцаатай, хүндэтгэлтэй харилцаж байсан. Анх бид хоёр 3 сарын төлбөрийг урьдчилан төлөхөөр нөхцөлтэй байсан. Он цагийн хугацаанд ажил амьдрал, наанатай цаанатай байдаг учраас бид хоёрын хооронд итгэлцэл үүссэн. Сүүлдээ 3 сараар урьдчилж төлөх биш, 1, 1 сараар урьдчилж төлөх хэмжээнд тохиролцсон. 4 өрөө байр, дулаан зогсоолын хамт түрээслүүлж байсан. Ингээд хамгийн сүүлд буюу 2023 оны 1 дүгээр сарын 10-нд 1, 1 сараар урьдчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээгээ байгуулсан. Ингээд өнгөрсөн хугацааны итгэл үнэмшил маань алдагдаж зун буюу 7 дугаар сард наадмын өмнө төлбөрөө төлөөч ээ гэдэг энэ асуудлаа утсаар холбогдож хэлсэн. Д.Бямбаа гуайд би үргэлж хүндэтгэлтэй харилцаж, хандаж байсан гэдгийг хэлмээр байна. Ингээд 2023 оны 7 сарын 5-нд өөр рүү нь холбогдоход хөдөө орон нутагт газар зам, барилгын ажлаар явж байгаа гэсэн мэдээллүүдийг өгч байсан. Заримдаа өөрөө энэ хүн холбогддоггүй. Өгнө гээд зөндөө цаг хугацаа хэлдэг. Тэгээд би холбогдож чадахгүй байсан учраас арга ядаж гэрт нь очсон. Тэгэхэд охин нь байсан. Ингээд учир байдлаа хэлээд миний төлбөрүүдийг төлмөөр байна гэж хэлтэл, аав мэдэж байгаа, аав төлнө өө, та битгий санаа зов гээд охинтой нь удаа дараа утсаар холбогдож хүндэтгэлтэй түрүүлж харилцаж байсан. Ингээд 7 дугаар сард зуны амралтын үе байсан учраас би бас хөдөө амралтаар явсан байсан. Бидний гэрээ 9 дүгээр сарын 10-нд дуусах ийм хуваарьтай. Тэгтэл намайг хөдөө явчихсан хойгуур гэр бүлээрээ шөнө дундын алдад нүүгээд, орхиод гараад явсан байсан. Гэрээ 9 сарын 10-нд дуусна. Энэ гэрээний дагуу эзэмших эрх нь Д.Бямбаа гуай дээр байгаа учраас би тэр айлын эзэмшил рүү орж халдах боломж байхгүй. Ерөөсөө холбогдож чадахгүй байгаад байсан. Энэ хугацаанд холбогдож чадахгүй, олон их төвөгтэй байдалд орсон. Охин хүргэнтэйгээ, хоёр жаахан хүүхэдтэйгээ, эхнэртэйгээ ингэж амьдардаг байсан. Ингэсээр байгаад СӨХ-ны харуул хамгаалалтынхнаас тодруулж зөндөө юм болж байж нэг юм над руу 8 дугаар сарын 27-ны үед хүргэн хүү нь ярьсан. Танай түлхүүрийг СӨХ-ны харуул хамгаалалтад үлдээсэн шүү гэдэг мэдээллийг 9 дүгээр сар дөхчихөөд байхад хэлсэн. Тэгээд тэр мэдээллийн дагуу би очсон. Өмнөх шүүх хуралдаан болон шүүх хуралдааны үзлэг шалгалтаар тухайн байранд нэвтэрч байгаа бүх бичлэгийг холбогдох хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулж үзэж шалгасан. Ингээд СӨХ-ны харуул хамгаалалтын ажилтандаа би нэвтэрч ороод, нөхцөл байдлаа хүлээж авч байгаагаа нотолсон. Угаалгын өрөөний банны гаднын механик гэмтлийг гэмтээж доошоо ус алдсан ийм байдалтай байсан. Үүнийг хүргэнд нь хэлсэн. Тэгэхэд манай хүүхэд ванн дотор ус хийж тоглож байгаад дээр нь хөвдөг лаа асааж, тавьж байгаад усаа татаад нөгөөх нь халуунаараа төөнөөд ингээд доод талыг нь умайлгачихсан. Үүнийг би төлнө өө. Энэ бол хадам аавд хамааралгүй ээ гэж надад хэлээд, би танд төлж барагдуулна аа гээд цаг хугацаа өгсөн. Тэр мессежнүүд нь ч надад байж байгаа. Гэтэл нөгөө залуу маань хэлсэн өдрөөсөө хойш утсаа авахаа больсон. Ингээд арга буюу Д.Бямбаа ахтай холбогдох гэж мессежээр, эхнэрээр дамжуулж, хүүхдээр нь дамжуулж холбогдох мессеж, зурвас бичсэн. 2022 оны 2 дугаар сард болсон шүүх хурал дээр эдгээр мессеж, зурваст үзлэг хийж бэхжүүлсэн.... гэв.
Хариуцагч Д.Бямбаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2019 оны 5-р сарын 10 өдрөөс Баянзүрх дүүрэг,*******-р хороо Тайм тауер хотхон,******* дугаар байрны******* тоотыг Г.*******тай хийсэн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үндсэн дээр түрээслэн амьдарч байгаад 2023 оны 8-р сарын 10-ны өдөр гэрээт хугацаа дуусгавар болж байрыг чөлөөлж гарсан болно. Тухайн байрыг түрээслүүлэгч болох Иргэн Г.******* нь орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг үндэслэл болгож дээр дурдсан 4 төрлийн төлбөр, алданги нэхэмжилсэн гүтгэлгийн чанартай, нэхэмжилсэн дүнгүүд нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Эс хүлээн зөвшөөрөх тайлбарыг Г.*******ын нэхэмжилсэн 4 төрөл зүйл бүрээр тайлбарлая.
Д.Бямбаа миний бие 2023 оны эхний сараас шинэчилсэн төлбөрөөр буюу сарын 1,900,000 төгрөгөөр түрээсийн төлбөр төлж ирсэн. Төлсөн өдөр болон төлсөн дүнг тодорхой хүснэгтэд харуулав.
| Харгалзах огноо | Төлөх дүн | Төлсөн дүн | Төлсөн огноо | Шилжүүлсэн данс | Хүлээн авсан данс |
| 2023/1-2023/2 | 1900000 | 900000 | 1/19/2023 | 3215129943 | 5022288735 |
|
|
| 1000000 | 1/20/2023 | 3215129943 | 5022288735 |
| 2023/2-2023/3 | 1900000 | 1900000 | 2/10/2023 | 3215129943 | 5022288735 |
| 2023/3-2023/4 | 1900000 | 1900000 | 3/13/2023 | 3215129943 | 5022288735 |
| 2023/4-2023/5 | 1900000 | 1900000 | 4/14/2023 | 3215129943 | 5022288735 |
| 2023/5-2023/6 | 1900000 | 1900000 | 5/15/2023 | 3215129943 | 5022288735 |
| 2023/6-2023/7 | 1900000 | 1900000 | 6/13/2023 | 3215129943 | 5022288735 |
| 2023/7-2023/8 | 1900000 | 2100000 | Барьцааны төлбөр | ||
| Нийт | 13300000 | 13500000 |
|
|
|
Хүснэгтээс бид ямар ч нэмэлт төлбөр төлөх шаардлагагүйг харуулна.
2019 оны 5-р сарын 10 өдөр анх орохдоо 2019/01 гэрээний 1.4-т заасны дагуу нэг сарын хөлстэй тэнцэх төлбөрийг 2019/5/10 өдөр гурван сар дээр нэмэх нэг нөхцөлтэйгөөр түрээслүүлэгчийн 5040154059 тоот дансанд 4,800,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүний 1,200,000 төгрөг нь барьцааны төлбөр болон тухайн үедээ үлдсэн.
Иргэн Г.******* нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ уг байрыг 8 сарын хугацаатай түрээсэлсэн ба 1600000)-ний барьцаа урьдчилан авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан худлаа бөгөөд бид 2019 оны 5-р сарын 10-ны өдрөөс 2023 оны 8-р сарын 10-ны өдөр хүртэл нийт 51 сар тасралтгүй уг орон сууцыг түрээслэн сууж байсан ба ингэхдээ түрээслүүлэгчийн саналаар гэрээнд нийт 4 удаа өөрчлөлт орж гэрээ шинэчлэх бүрдээ нэмэлтээр барьцаа нэмэгдүүлэн нийт 1800000 (2023 оны 1-р сарын 1-ний байдлаар) төгрөгийг байршуулсан байдаг.
| Гүйлгээний утга | Төлсөн дүн | Төлсөн огноо | Шилжүүлсэн данс | Хүлээн авсан данс |
| Барьцаа | 1,200,000 | 5/10/2019 | 5055279946 | 5040154059 |
| Барьцааны үлд | 300,000 | 11/13/2022 | 3215129943 | 5022288735 |
| Барьцаа | 300,000 | 9/29/2022 | 5055279946 | 5022288735 |
| Барьцаа | 300,000 | 9/12/2023 | 1105311387 | 5040154059 |
| нийт | 2,100,000 |
|
|
|
Ингээд гэрээ дуусгавар болох үед 1,800,000 төгрөгийн барьцаатай байсан ба уг мөнгийг сүүлийн сар болох 7/10-8/10-ны төлбөрт тооцуулах тухай түрээслүүлэгч иргэн 2023 оны 1-р сард уулзахдаа Г.*******т хэлж байсан болно. 2023 оны 9-р сард иргэн Г.******* "та хэд барьцаагаа дутуу өгсөн байсан нэмж өг" гэхээр нь би "уг нь барьцаа чинь нэг сар суух төлбөр мөн биз дээ" гэхэд Г.******* нь "Би тооцоогоо мэднэ. барьцааны 300000 төгрөг нэмж өгөөрэй гэхээр нь 2023/9/12-ны өдөр 300000 төгрөгийг барьцаа гэж нэмэлтээр шилжүүлсэн. Иймд бид 2023 оны 7 дугаар сарын 10 наас эхлэн 2023 оны 8 дүгээр сарын 10 хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 1900000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэмэлтээр өгөх үндэслэлгүй. 2. 2023 оны 8 дугаар сарын 10-наас 2023 оны 9 дүгээр сарын 10 хоорондох түрээсийн төлбөр болох 1900000 төгрөгийн тухай Бид аман тохирооны хүрээнд 2023 оны 8-р сарын 10 өдөр гэхэд тухайн байрнаас гарсан байсан тул түрээсийн төлбөр өгөх үндэслэлгүй юм.
Бид аман тохирооны хүрээнд 2023 оны 8-р сарын 10 өдөр гэхэд тухайн байрнаас гарсан байсан тул түрээсийн төлбөр өгөх үндэслэлгүй юм.
Нэмэлтээр тайлбарлахад 2023 оны 1-р сарын 7-ны өдөр Иргэн Г.******* 33-р сургууль дээр уулзах шаардлагатай байна гэж ирсэн. Тэгээд "Түрээсийн төлбөрөө энэ сарын 10-наас эхлэн нэмэх шаардлагатай байна. Сарын 1900000 төгрөг болгоё" гэж хэлсэн. Тэгэхэд нь миний бие "хэцүү байна аа. Одоогийн түрээсээрээ явчиж болохгүй юу" гэтэл Г.******* нь "тэгвэл байрыг 2 өдрийн дотор 10-ний өдөр гэхэд суллаарай" гэсэн. Тэхээр нь миний зүгээс бухимдаж "Бид олон жил суулаа ш дээ. Одоо дүн өвлийн хүйтэн байна. Би хаачихав, нэг хоёр өдрийн дотор байр яаж олохов дээ, зун гарья аа, одоо өвөл яаж нүүхэв гэх зэргээр ярилцаж байгаад за тэгвэл сар сард нь түрээсээ өгье. 2 сараар нь урьдчилан өгч чадахгүй мөн 2023 оны 8-р сарын 10-ны өдөр хүртэл сууя гэж аман тохироо хийсэн. Мөн энэ өдөр барьцаа төлбөр нэмэх асуудлыг хөндөөгүй.
Аман тохирооны хүрээнд 3 асуудлыг шийдсэн. Үүнд:
Нэг сарын түрээсийн төлбөрийг 1900000 төгрөг болгон нэмэгдүүлэх,
Түрээсийн төлбөрийг сар бүрд нь төлөх (өмнө нь нэгтгэж төлдөг байсан)
2023 оны 8-р сарын 10-ны өдөр хүртэл суухаар гэрээт хугацааг нэмэгдүүлэх
Тэгээд Г.******* нь тэр дороо цүнхэн дотроосоо А4 форматын цаас гаргаж ирээд А4 цаасан дээр гарын үсгээ зурчих, би саяны зүйлүүдийг буулгаад гэрээгээ шинэчлээд авчирч ирье гээд түүнээс хойш уулзаагүй болон гэрээ авчирч өгөөгүй.
Г.******* нь 2023 оны 8-р сарын 10-ны өдөр биднийг байраа чөлөөлөхийг мэдэж байсан ба түүнчлэн 2019 оны 5-р сард гэрээ хийхдээ хаалганы 6 ширхэг түлхүүрийн нэгийг нь өөртөө үлдээгээд нийт 5 ширхэг түлхүүр бидэнд хүлээлгэж өгсөн тул бид зөвхөн нэмэлт түлхүүрийг нь хотхоны жижүүрт үлдээсэн.
Иргэн Г.*******тай барьцааны мөнгийг сүүлийн сард тооцуулах тухай 1-р сард уулзахдаа хэлсэн боловч тэр барьцааны мөнгийг би аваагүй ш дээ, нөгөө анх оруулсан зуучлагч авсан болохоор яамаар ч юм бэ дээ гэх зэрэг юм яриад ямар ч байсан түрээсийн төлбөрөө төлчих, барьцааны мөнгөний тухай дараа нь ярилцъя гээд байсан. Бид нэгэнт илүү төлбөртэй тул барьцаа төлбөртөө 1 сар суугаад гарна гэсэн бодолтой байтал ******* нь 7-р сард намайг хөдөө ажиллаж байх хооронд гэрт орж ирээд "танай тавилга, цахилгаан бараануудыг чинь түрээсийн төлбөртөө тооцоод аваад одоо зарлаа. Захын ченж дуудсан. Хоёр цагдаа дуудсан байгаа, одоо орж ирээд та хэдийг гаргана" гэх мэтээр хүүхдүүдийг дарамтлаад байсан тул нэгэнт тооцоо дууссан, түлхүүрээ түрээслүүлэгч аваад хоцорсон, гарах хугацаагаа тохирсон, мөн гэрийн тавилгаа үндэслэлгүйгээр алдах эрсдэл үүсээд байсан тул нүүх өдөр тус байрыг нь хүлээлцээгүй болно.
Нэмэлтээр тайлбарлахад Г.******* нь 8-р сард уг байрыг ахин түрээсэлсэн байсан.
Иймд бид 2023 оны 8 дугаар сарын 10 наас эхлэн 2023 оны 9 дүгээр сарын 10 хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 1,900,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг өгөх үндэслэлгүй юм.
2023 оны 7 дугаар сарын 10-наас 2023 оны 9 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд төлбөрт тооцсон алданги 1,900,000 төгрөгийн тухайд
Бид түрээсийн төлбөрийн ямарваа дутуу төлбөргүй тул алданги гэх зүйл байх үндэслэлгүй юм.
Угаалгын өрөөний усны онгоц худалдан авах солих төлбөр 545,000 төгрөгийн тухай
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ угаалгын өрөөний усанд онгоцны доод шал хэсэг нь бүрэн цуурсан ус алдсан байдалтай байсан гэж гүтгэлгийн чанартай бичжээ
Уг ванныг бид олон жил хэрэглэсэн тул ямар байдгийг мэднэ. Халуун ус гоожуулахаар уг ваннанд зөөлрөх шинж тэмдэг ажиглагддаг байсан. Ус гоождог хэсэгтээ халуун усны нөлөөгөөр бага зэрэг хонхойсон байдаг.
Ер нь бол анх 2019 оны 5-р сарын 10-ны өдөр Зуучлагч ирж хүлээлгэж өгсөн. Тэр үед угаалгын өрөөний онгоц нь маш муу чанарын хуванцар банн байсан. Тухайн үед энэ тухай ирж хүлээлгэж өгсөн хүнд нь хэлж байсан. Тэгсэн "түрээсийн байр ш дээ энэ чинь гээд бага сага зүйлсийг ах та өөрөө сайхан янзлаад орчоорой" гэж инээж байсан.
Иргэний хуулийн 291.1-д Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Уг банн нь ердийн халуун ус гоожуулахад л хонхойгоод байдаг байсан ба бид энэ хэлбэрээр нь хэдэн жил ашигласан байдаг. "Тайм тауэр" хотхон анх 2015 онд баригдсан ба 2023 оны байдлаар 8 дах жилдээ ашиглалтад байгаа усны ванн нь ердийн хэрэглээний явцад хонхойсон байсан. Бид уг банныг ердийн элэгдэлээс илүү муутгаагүй ба нэхэмжлэлд дурдсанчлан цуурсан зүйл байгаагүй, ус алдсан зүйл байхгүй болно.
Иймд иргэний хуулийн 291.1-ийг үндэслэн Угаалгын өрөөний усны онгоц худалдан авах солих төлбөр 545000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.
2019 оны 5 дугаар сараас хойш түрээсэлж байгаа. Тэр хооронд ямар нэгэн юм болоогүй. Тэгээд 2023 оны 1 дүгээр сард гэрээгээ шинэчилнэ гээд үнийн дүнгүүдээ 1 жил болоод ч юм уу? инфляцтай холбогдуулаад өсгөөд байдаг. 2023 оны 1 дүгээр сард үнийн дүнгээ 1,900,000 болгоно гэсэн. Тэгээд намайг сургуулийн гадаа байхад цагаан цаас өгсөн. Гэрээгээ албан ёсоор хийгээгүй. Цагаан цаасан дээр та зурчих би танд өглөө өгье гэсэн. Тэгээд надад тэр гэрээг ерөөсөө өгөөгүй. Нэг хуудсан дээр нэг л зуруулсан. Гэтэл өөрийнх нь хийсэн гэрээн дээр 3 хуудасны нүүрэн дээр зурчихсан байгаа. Энэ гэрээг би хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт энэ гэрээ дээр 10 дугаар сарын 10 гээд биччихсэн байгаа. Энэ бол худлаа гэрээ. Над дээр ирэхдээ гэрээ энэ тэр барьж ирээгүй, зүгээр цаасан дээр гарын үсэг зуруулж авчхаад явсан. Гэрээгээ сүүлд шивсэн юм шиг байна лээ. Гэхдээ би нэг хуудсан дээр нэг л зурсан. Ард талын хуудас дээр гарын үсэг зурсан юм байхгүй. Анхны түрээсийн нэг сарын барьцаа нь 1,300,000 төгрөгөөр эхлээд тэрнээс хойш өсгөсөөр байгаад 1,900,000 болчихсон. 7 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 10 хүртэл барьцаа хөрөнгөдөө л би суусан. Энэ хүн болохоор зуучлагчаар 1,900,000 төгрөгөө алдчихсаныгаа л надаас авах гээд байх шиг байгаа. 8 дугаар сарын 10-нд мөнгөө бүрэн төлчихсөн байсан. 9 дүгээр сарын 10-нд гэж тохироогүй. Ерөөсөө л 8 дугаар сарын 10 гэж тохирсон. Энэ хүн өөрөө хэд хоногийн өмнө танай юм хумыг чинь авна, гаргаж зарна цагдаатай ирнэ энэ тэр гээд хүүхдүүдийг айлгасан байсан. Тэрийг нь хуулийн дагуу шийдэх байлгүй дээ л гэж бодож байсан. Үнийн дүн нь 8 дугаар сарын 10 хүртэл тохирч байгаа. Тэр барьцаа сарынхаа хөлстэй тохирч байгаа. 9 дүгээр сарын 10 гэсэн юм байхгүй. Ванны төлбөрийг би төлөхгүй. Жил гаран суугаад яах ч үгүй, ус алдаагүй байсан. Эртээд зураг аваад харж байхад бүүр өөрөө зураад эвдчихсэн байна лээ. Тэр тийм юм байгаагүй. Манай хүүхэд ч гэсэн эхний шүүх хурлын дараахан үзлэг хийлгэх гээд очиж үзэхэд гоожсон юм ерөөсөө байгаагүй, яг л хэвээрээ л байсан. Жаахан хонхойсон байсан гэсэн. Гэхдээ манайх тэрийг хариуцахгүй. Мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй...гэв.
Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Бямбаа миний бие 2019 оны 5-р сарын 10-ны өдрөөс Баянзүрх дүүрэг,*******-р хороо Тайм тауер хотхон,******* дугаар байрны******* тоотыг Г.*******тай хийсэн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үндсэн дээр түрээслэн амьдарч байгаад 2023 оны 8-р сарын 10-ний өдөр гэрээт хугацаа дуусгавар болж байрыг чөлөөлж гарсан болно. Тухайн байрыг түрээслүүлэгч болох Иргэн Г.******* нь орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг үндэслэл болгож 4 төрлийн төлбөр, алданги нэхэмжилсэн. Энэхүү нэхэмжлэл нь гүтгэлгийн чанартай, нэхэмжилсэн дүнгүүд нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно. Бид дараахи 2 үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж иргэн Г.*******аас 1,654,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Татварын буцаан олголтын орлого болох 1,454,000 төгрөг нэхэмжлэх тухай
Д.Бямбаа миний бие Иргэн Г.*******т 2019 оны 5-р сарын 10-ны өдрөөс Баянзүрх дүүрэг,*******-р хороо Тайм тауер хотхон,******* дугаар байрны******* тоотыг Иргэн Гантөмөр овогтой *******тай хийсэн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үндсэн дээр түрээслэн амьдрах хугацаанд нийт 72,700,000 төгрөгийг түрээсийн төлбөрийг энэ хугацаанд шилжүүлсэн.
Энэхүү 72,700,000 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт буюу нийт төлсөн дүнгийн 2 хувь буюу 1,458,000 төгрөг нь Иргэн Д.Бямбаа надад орж ирэх байсан боловч иргэн Г.******* нь татварын ерөнхий хууль, уг хуулийн 28.5-р зүйл болон үндсэн хуулийн иргэний үндсэн үүрэг болох албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлээс шалтгаалан иргэн миний дансанд татварын буцаалт хэлбэрээр орж ирээгүй тул энэхүү мөнгийг буруутай этгээд болох Г.*******аас нэхэмжлэх нь үндэслэлтэй юм.
Иргэн Г.*******т төлсөн дүнгүүдийг эмхэтгэн доорхи хүснэгтэнд харууллаа
| Төлбөрийн зориулалт | Сарын төлбөр | Төрсөн сар | Нийт төлсөн |
| Барьцаа шилжүүлсэн |
|
| 1,200,000 |
| 2019/5/10-2020/9/10-ний хоорондох түрээс | 1200000 | 16 | 19,200,000 |
| 2020/9/10-2022/9/10-ний хоорондох түрээс | 1400000 | 24 | 33,600,000 |
| Барьцааны үлдэгдэл гэж шилжүүлсэн |
|
| 300,000 |
| Барьцаа шилжүүлсэн |
|
| 300,000 |
| 2022/9/10-2023/1/10-ний хоорондох түрээс | 1600000 | 4 | 6,400,000 |
| Барьцаа шилжүүлсэн |
|
| 300,000 |
| 2023/1/10-2023/7/10-ний хоорондох түрээс | 1900000 | 6 | 11,400,000 |
| Нийт шилжүүлсэн дүн |
| 50 | 72,700,000 |
Барьцаа төлбөр илүү төлүүлсэн 200,000 төгрөг нэхэмжлэх тухай
2019 оны 5-р сарын 10 өдөр анх орохдоо 2019/01 гэрээний 1.4 т заасны дагуу нэг сарын хөлстэй тэнцэх төлбөрийг 2019/5/10 өдөр гурван сар дээр нэмэх нэг нөхцөлтэйгээр түрээслүүлэгчийн 5040154059 тоот дансанд 4800000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүний 1,200,000 төгрөг нь барьцааны төлбөр болон тухайн үедээ үлдсэн
Иргэн Г.******* нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ уг байрыг 8 сарын хугацаатай түрээслэсэн ба 1,600,000 төгрөгийн барьцаа урьдчилан авсан гэж нэхэмжлэлдээ дурьдсан худлаа бөгөөд бид 2019 оны 5-р сарын 10-ны өдрөөс 2023 оны 8-р сарын 10-ны өдөр хүртэл нийт 51 сар тасралтгүй уг орон сууцыг түрээслэн сууж байсан ба ингэхдээ түрээслүүлэгчийн саналаар гэрээнд нийт 4 удаа өөрчлөлт орж гэрээ шинэчлэх бүрдээ нэмэлтээр барьцаа нэмэгдүүлэн нийт 1,800,000 (2023 оны 1-р сарын 1-ний байдлаар) төгрөгийг байршуулсан байдаг.
| Гүйлгээний утга |
| Төлсөн дүн | Төлсөн огноо | Шилжүүлсэн данс | Хүлээн авсан данс |
| Барьцаа |
| 1,200,000 | 5/10/2019 | 5055279946 | 5040154069 |
| Барьцааны үлд |
| 300,000 | 11/13/2022 | 3215129943 | 5022288735 |
| Барьцаа |
| 300,000 | 9/29/2022 | 5055279946 | 5022288735 |
| Барьцаа |
| 300,000 | 9/12/2023 | 1105311387 | 5040154059 |
| Нийт |
| 2,100,000 |
|
|
|
Ингээд гэрээ дуусгавар болох үед 1800000 (нэг сая найман зуун мянган) төгрөгний барьцаатай байсан ба уг мөнгийг сүүлийн сар болох 7/10-8/10-ны төлбөрт тооцуулах тухай түрээслүүлэгч иргэн 2023 оны 1-р сард уулзахдаа Г.*******т хэлж байсан болно.
2023 оны 9-р сард иргэн Г.******* "та хэд барьцаагаа дутуу өгсөн байсан нэмж өг гэхээр нь би уг нь барьцаа чинь нэг сар суух төлбөр мөн биз дээ гэхэд Г.******* нь Би тооцоогоо мэднэ. барьцааны 300000 төгрөг нэмж өгөөрэй гэхээр нь 2023/9/12-ны өдөр 300000 төгрөгийг барьцаа гэж нэмэлтээр шилжүүлсэн.
Бид гэрээт хугацааг дуусгах өдрийн байдлаар 1,900,000 төгрөгний барьцаатай байх ёстой байсан ч 2,100,000 төгрөг шилжүүлсэн тул илүү шилжсэн 200,000 төгрөгийг Иргэн Г.*******аас нэхэмжлэх нь үндэслэлтэй юм. Иймд нийт 1,654,000 төгрөгийг, Г.*******аас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Г.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:... Сөрөг нэхэмжлэл гаргагч Д.Бямбаа нь Татварын ерөнхий хуулийн 28.5 дахь заалтыг үндэслэн нийт түрээсийн төлбөрөөс 1,458,000 төгрөгийг нэхэмжлэсэн байна. Тус төлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2 дахь заалтын дагуу татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд иргэн Г.******* миний бие нь тус хуулийн дагуу албан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш тул гаргасан сөрөг нэхэмжлэлийн 1 хэсэг нь үндэслэлгүй байна. Барьцаанд шилжүүлсэн мөнгөн дүнд 200,000 төгрөгийг илүү төлөлтийг миний бие нь дансны хуулгаар хөөн шалгаж үзсэн. Тус сөрөг нэхэмжлэл нь үндэслэлтэй бөгөөд 200,000 төгрөгийн барьцаа төлбөрийг илүү тусгасанг хүлээн зөвшөөрч байна. Миний 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 200,000 төгрөгөөр бууруулан 4,445,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-7, 34-49, 109-115-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 21-32, 71-72, 127-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: үзлэгийн тэмдэглэл 63-67, 73, 89-104, 122-123-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Д.Бямбаад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,800,000 төгрөг, алдангид 1,900,000 төгрөг, ванны хохиролд 545,000 төгрөг, нийт 6,245,000 төгрөгөөс барьцаа 1,600,000 төгрөгийг хасаж, нийт 4,645,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч гэрээгээ дуусгаад гарсан, хоосон байсан хугацааны мөнгөө надаар төлүүлэх гэж байна, ванн анхнаасаа муу байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Г.******* Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж,*******-р байрны******* тоот орон сууцны өмчлөгч болох нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-5/
4а. Г.*******, Д.Бямбаа нар 2019 оны 05 сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 2020 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж,*******-р байрны******* тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 80 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, зогсоолын хамт хөлслөгчид гэр бүлээрээ амьдрах зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөх, хөлслөгч нь хүлээн авч эзэмших, сард 1,200,000 төгрөг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна. /хх-21/
5. Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6. Гэрээний дагуу хөлслүүлэгч тал болох Г.******* өөрийн орон сууцыг хөлслөгчид гэр бүлээрээ амьдрах зориулалтаар шилжүүлэн өгсөн, хөлслөгч тал болох Д.Бямбаа жилийн 14,400,000 төгрөгийг төлсөн, талууд барьцаанд 1,200,000 төгрөг өгсөн байна.
6а. Дээрх гэрээний хугацаа 2020 оны 05 сарын 10-ны өдөр дууссанаас хойш талууд харилцан тохиролцож гэрээг сунгаж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 жил 8 сарын хугацаанд суусан, уг хугацааг хүртэл төлбөрийн тооцоогүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж маргахгүй байна.
6б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2023 оны 01 сарын 10-ны өдөр гэрээг 8 сараар буюу 2023 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан гэж тайлбарласантай хариуцагч гэрээг сар бүр сунгаж явсан, 2023 оны 01 сарын 10-нд 8 сарын хугацаатай гэрээ байгуулаагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, 2023 оны 08 сарын 10 хүртэл суугаад гарахаар тохирсон гэж маргаж байна.
6в. Нэхэмжлэгч тайлбартайгаа холбоотой хэрэгт өгсөн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх 2023/01 дугаартай гэрээний 1.2 дахь заалтаар 2023.01.10-ны өдрөөс 2023.09.10-ныг дуустал 8 сар, 1.3-т хөлсийг сард 1,900,000 төгрөгөөр, 1.4-т барьцаа 1,600,000 төгрөг байхаар тохирсон байна. /хх-4/
7. Хариуцагч Д.Бямбаа 2023/01 дугаартай гэрээг бичгээр байгуулаагүй, нөхөн хийсэн гэж маргаж, шинжээч томилоход уг гэрээний 1-р хуудсан дахь гарын үсэг Д.Бямбаагийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэх дүгнэлт гарсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 685 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагч талын тайлбар үндэслэлтэй, Г.*******ыг гэрээг нөхөж бичсэн гэж үзэв. /хх-95-104/
7а. Нэхэмжлэгчийн 2019 оны 5 сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, 5 жилийн хугацаанд бид хоёр хамтран ажиллаад, сайхан харилцаатай, хүндэтгэлтэй харилцаж байсан. Анх бид хоёр 3 сарын төлбөрийг урьдчилан төлөхөөр нөхцөлтэй байсан. Он цагийн хугацаанд ажил амьдрал, наанатай цаанатай байдаг учраас бид хоёрын хооронд итгэлцэл үүссэн. Сүүлдээ 3 сараар урьдчилж төлөх биш, 1, 1 сараар урьдчилж төлөх хэмжээнд тохиролцсон гэх, хариуцагчийн 2020 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш жилээр гэрээ хийгээгүй, инфляцтай холбоотойгоор юмны үнэ өсөж байгаа тул хөлсийг тухай бүр тохирч байсан, анх 1,200,000 төгрөгийн хөлс 1,900,000 төгрөг болтлоо өссөн.. гэх тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээс талууд 2023 оны 01 сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар тодорхойгүй хугацаагаар орон сууц хөлслөх гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэв.
7б. Хөлслөгч тал 2023 оны 07 сарын 10-наас төлбөрөө төлөхгүй 8 сарын 10 хүртэлх хугацааны хөлсөндөө барьцааг суутгаж, суугаад хариуцагч 2023 оны 08 сарын 12-ны өдөр байрыг сулласан болох нь З.Номин-Эрдэнийн тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудыг 2023 оны 08 сарын 10-наар тасалбар болгож гэрээг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.
7в. Талууд барьцаанд 1,600,000 төгрөг байсан, 2023.09.12-нд Д.Бямбаагаас Г.******* дансаараа 300,000 төгрөг аван барьцаа 1,900,000 төгрөг болсон гэж тайлбарлаж, маргахгүй байх тул 2023.07.10-ны өдрөөс 2023.08.10-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсөнд барьцааг тооцож төлсөн, хариуцагчийг төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-31/
8. Хөлслөгч 2023.08.10-ны өдрөөс 2023.09.10-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдраагүй, уг хугацааны хөлсөнд 1,900,000 төгрөгийг төлөх үүрэггүй байх тул хөлслөгчөөс алданги тооцож гаргуулах үндэслэлгүй.
9. Нэхэмжлэгч... амьдрах хугацаандаа ванныг ердийн хэмжээнээс илүү муутгаж, хүүхэд нь лаа асааж байгаад ванныг гэмтээсэн.. гэж тайлбарлаж байна.
9а. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, 289.1.4-т хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх гэж тус тус заажээ.
9б. Хөлслөгч 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл 4 жил 3 сар буюу 51 сар орон сууцыг хөлсөлж 72 сая гаруй /талууд дансны хуулгаа хэрэгт бүрэн өгөөгүй хэдий ч 2023.01.10-наас өмнөх тооцооны талаар маргаангүй гэсэн, хариуцагч 72,700,000 төгрөг төлсөн гэж тайлбарласантай нэхэмжлэгч маргаагүй болно/ төгрөг төлсөн байх ба уг орон сууц 2016 онд гэрчилгээ авснаас ашигласан гэж үзвэл, 7 жилийн хугацаа өнгөрсөн байна.
9в. Хөлслөгч тал 51 сар орон сууцыг эзэмшиж, ашигласан байх ба уг хугацааг бага хугацаа гэж үзэхээргүй, нэхэмжлэгчийн 2025 оны 02 сард ванныг сольсон гэх тайлбараар хөлсөгч Д.Бямбаа нь ванныг ердийн элэгдлээс муутгасан гэж үзэхээргүй байх тул эд хөрөнгийн хохиролд 545,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
10. Нэхэмжлэгч Д.Бямбаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Г.*******т холбогдуулан барьцааны төлбөрт илүү төлсөн 200,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт болох төлсөн 72,700,000 төгрөгөөс 2 хувиар тооцож 1,454,000 төгрөг, нийт 1,654,000 төгрөгийг гаргуулах-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
11. Хөлслөгч Д.Бямбаа орон сууц хөлслөх гэрээнд заасны дагуу барьцаа төлбөрт нийт 2,100,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, Д.Бямбаагийн Хаан банкны 5055279946 тоот, Голомт банкны 3215129943 тоот дансны хуулга, эхнэр гэх Э.Эрдэнэтуяагийн Голомт банкны 1105311387 тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.
12. Хөлслөгч Д.Бямбаа 1,900,000 төгрөгийн барьцааг сүүлийн сарын хөлсөнд тооцохоор харилцан тохироцлсон гэж тайлбарлаж байна.
12а. Д.Бямбаа орон сууцнаас гарсны дараа буюу 2023 оны 09 сарын 12-нд барьцаанд 300,000 төгрөгийг шилжүүлсэнээр 200,000 төгрөгийг илүү төлсөн байх боловч өөрөө 2023.07.10-наас 2023.08.10 хүртэл барьцаандаа суугаад гарсан гэж тайлбарласан, мөн барьцаа төлбөрт өөрөө хүлээн зөвшөөрч 200,000 төгрөгийг илүү шилжүүлсэн байх тул буцаан гаргуулахгүй орхив.
13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна гэж заасны дагуу Г.******* нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Талууд гэрээгээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгөхөөр харилцан тохиролцоогүй байна. Иймд хариуцагч Г.*******аас нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтод 1,454,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
14. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Г.*******, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Бямбаа нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бямбаагаас 4,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 1,654,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бямбаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.*******аас төлсөн 89,270 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Бямбаагаас төлсөн 44,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ