Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 317/ШШ2025/00960

 

 

 

 

 

 

 

  2025        07        04                                          317/ШШ2025/00960

                          

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 5 дугаар давхар, 00 тоотод байрлах, регистрийн 00 дугаартай, А  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, Согоотын 0 гудамж, 00 тоотод түр оршин суух, регистрийн дугаар 00   , Ахолбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1.884.786,06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А  ББСБ ХХК нь хариуцагч Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.884.786.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 00 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 168.754,26 төгрөг, 7109287585 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1.705.031,80 төгрөг, нотариатын төлбөрт 11.000 төгрөг, нийт 1.884.786,06 төгрөгийг хариуцагч А гаргуулж өгнө үү” гэжээ.

            2. Хариуцагч А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б овогтой А нь А  ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 1.884.786,06 төгрөгийг 5 хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 377.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 377.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 377.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 377.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 376.786,06 төгрөгийг тус тус төлж барагдуулна. 5 хувааж төлөх болсон шалтгаан нь би өрх толгойлсон 4 хүүхдийн ээж, ганцаараа ажил эрхэлдэг. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч А  ББСБ ХХК-иас 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 10/5468 дугаартай тусгай активын албаны дарга Ц нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0 тоот Б.Б итгэмжлэл олгосон гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, А  ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлтийн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаартай Цахим зээлийн гэрээний хуулбар, эргэн

төлөлтийн хуваарийн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай Цахим зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээл, зээлийн хүү тооцооллын баримт, улсын тэмдэгтийн хураамжид 45.107 төгрөг төлсөн баримтын хуулбар, 2250601107104 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, нотариатын зардлын баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч А нь А  ББСБ ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 0 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж, 1.770.000 төгрөгийг нэг сарын 2,85 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулж 320.000 төгрөгийг нэг сарын 2,85 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус авсан байх боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.884.786,06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч А  ББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч А нь зээлийн гэрээний үүрэгт 1.884.786,06 төгрөгийг 5 хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 377.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 377.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 377.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 377.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 376.786,06 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А  ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.107  төгрөгөөс 22.553,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас 22.553,5 төгрөг, хариуцагч Б.А 22.553,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А  ББСБ ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА