| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0539/З |
| Дугаар | 128/ШШ2025/0807 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М*******зул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г******* г******* п*******” ХХК, РД:*******,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Х.М*******-Э*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н*******,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д*******,
Гуравдагч этгээд: “Н*******” ХХК, РД:
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: О.Л нарын хоорондын “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М*******-Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалаар “... “Г******* г******* п*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тул Г-Т байгалийн цогцолбо газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуй нэгжийн 10664 мкв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.
1.7. Нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““Г******* г******* п*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар Г-Т байгалийн цогцолбор газрын Ө у өт аялал жуулчлалын зориулалтаар 10664 мкв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг авсан. Өнгөрсөн хугацаанд Байгаль орчны үнэлгээний “Д н э” ХХК-иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг хийлгэж, барилга зураг төслийн “М а к” ХХК-иар Н ресо аялал жуулчлалын баазын эскиз зураг, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэсний дагуу бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан.
Манай компани 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/41 дугааай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ байгуулж, тус гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батм******* баталсан, 2022 оны 05 дугаар сарын 24-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ер*******ий үнэлгээний дүгнэлт баталж өгсөн. Тус дүгнэлтээр ямарваа нэгэн зөрчилгүй болохыг харилцан баталгаажуулсан талаар дүгнэгдсэн. Газрын төлбөрийн үлдэгдэлгүй тухай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 0113- 2021/02280 дугаар тооцоо нийлсэн актаар 2021-2022 онд 2.174.640 төгрөгийг төлж, газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан. Газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, тухай бүр газрын төлбөрийг төлсөн. Энэ талаар төрийн эрх бүхий байгууллагатай тухай бүр тооцоо нийлдэг байсан.
Дээрх нөхцөл байдлаас авч үзвэл манай компани нь газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу гаргасан, түүнээс хойш газрын төлбөрийг төлж байсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар ашигласаар өнөөдрийг хүрсэн. Улсын Дээд Шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг дараах байдлаар ойлгохоор тайлбарласан. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газа нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тодорхойлсон.
Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл бүрдээгүй байхад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар дугааай тушаал гаргасан нь хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ер*******ий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий л нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрөө зохих журмын дагуу төлж, нэхэмжлэх болон төлбөрийн даалгавар үүсгэсэн тухай бүрд гэрээнд зааснаар жил бүр 1,429,920 төгрөгийг газрын төлбө төлсөөр ирсэн. Түүнчлэн маргаан бүхий газа төсөл хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, зураг төслөө батлуулсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хууль бус шийдвэр гаргахдаа өнөөдрийг хүэл бидэнд Захиргааны ер*******ий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй тул шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2024 оны А/153 дугааай тушаал гаргахдаа Захиргааны ер*******ий хуулийн 26, 27 дугаар зүйл*******ийг зөрчиж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээ урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлалгүй шийдвэр гаргасан байна. Иймд хариуцагч нь газар ашиглах хугацаа сунгаагүй эс үйлдэхүй гаргасан бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаарх захиргааны байгууллагын сонсох ажиллагаа эхэлсэнтэй холбоотой сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Захиргааны байгууллага нь нэгэнт сонсох ажиллагаа явуулж газар ашиглах эрхийг сунгах эсэхийг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг шийдвэрлээгүй.
Хариуцагч нь газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичг*******ийг хавсаргана” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагчаас “газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулахдаа хавсаргах баримт бичгийг дутуу ирүүлсэн” гэсэн үндэслэлээр манайхыг буруутгаагүй, харин “хугацаа дуусахад сунгах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул бидний зүгээс хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өөр аргагүй болж байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” гэж заасныг зөрчиж хугацаа сунгах хүсэлтэд хариу өгөхгүй байсаар.... өдөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй буюу захиргааны байгууллага хуульд заасан хугацааны дотор газар ашиглах эрхийг сунгах, эсхүл сунгахгүй байх шийдвэр гаргах үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эдгээр үйл баримтыг шинжлэн судлаагүй, шийдвэр гаргахаас өмнө хянаж баталгаажуулсан баримтаа харьцуулан үзээгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гэж үзэж байна.
Манай компани газар ашиглах гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө буюу газар ашиглах эрхийг дуусгавар болгохоос өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ 2025 оны 4-р сарын 29 ний өдөр буюу гэрээнд заасан хугацаанд буюу гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргах гэсний дагуу цахимаар https://e- business.mn/ сайтаар илгээсэн, хүсэлт*******эд тухай бүр шийдвэрлэж хариу өгсөн бөгөөд уг тушаалаар цуцлагдсан тухай 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт материалыг бүрдүүлж дахин илгээсэн хүсэлтэд татгалзсан гэсэн хариу ирсний дагуу мэдэж өөрийн биеэр 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр очиж тушаалыг гардаж авч мэдсэн уг маргаан бүхий тушаалд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар ашиглах хугацаа дуусгавар болсон” гэснийг зааж, газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй гэж үзэж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын болгож, газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 16 дах хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай зөвшөөрөл байдаг. Энэхүү Тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 16-д эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгагдсанд тооцно гэж байгаагаар манай газар ашиглах эрх сунгагдсанд тооцогдохоор байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу акт гаргахдаа хүчингүй болгох зохицуулалтыг хэрэглэсэн байгаа. 2 жил дараалан ашиглаагүй гэж үзээд акт гаргасан. Маргаан бүхий акт гарах үед ковидын хөл хорионы дэглэмтэй байсан. Манайх боломжоороо бүх нөхцөл байдлуудаар ажиллаж байсан нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.
Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Улсын дээд шүүхээс хууль тайлбарласан тогтоол болон хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоолоор манай маргааны зүйлтэй адил нөхцөл байдалтай хэргийг Дээд шүүх шийдвэрлэсэн учраас үүнтэй холбогдуулж даалгах нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Захиргааны ер*******ий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй гдуулж эс үйлдэхүй гаргасан байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгож, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г******* г******* п*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгахыг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан “газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд түүнд хариу өгөөгүй тул хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд маш олон удаа очиж, уулзсан, тухай бүрд газрын эрхийг нь сунгана гэсээр байгаад хамгийн сүүлд Г-Т байгалийн цогцолбо газрын хамгаалалтын Захиргаанд газар ашиглах эрх сунгуулах асуудлын хариу хэрхэн шийдвэрлэснийг мэдэхээр 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр очиход манай ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг болон уг тушаалын хүргүүлсэн хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 523 дугаар албан бичгийг өгснөөр манайх газар ашиглах эрх сунгагдаагүй цуцлагдсан талаар албан ёсоор мэдсэн. Манай компанид шуудангаар хүргүүлээд хаягтаа байгаагүй гэсэн дардас бүхий шуудангийн баримтыг мөн эндээс олж авсныг хавсаргав. Манай компани хаягтаа байгаагүй гэдгийг ойлгохгүй байна тэрчлэн бүгэлтэй утасны дугаар байгаа түүгээр мэдэгдэх боломж ч байсаар байхад аль 2023 онд цуцлагдсан талаар хаягтаа байхгүй гэдгээр мэдэгдээгүй байгаа нь манай компанийн эрхийг ноцтой зөрчсөн байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М*******-Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбааа: “Манай компани 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Г-т цогцолбо газрын Ө у гэх 1,664 га газрыг 5 жилийн хугацаатайгаар авсан. 2022 оны 06 дугаар сард Г-т цогцолбо газар очиж газар ашиглалтын гэрээг 2 жилийн хугацаатай хийсэн. 2022 оны 09 дүгээр сард татварын төлбөр тооцоог хийсэн байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цуцлах шийдвэр гарсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусахаас өмнө хугацаа сунгах хүсэлтээ илгээснийг Г-т байгалийн цогцолбо газраас мэдсэн байгаа. Үүнтэй холбоотой маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж өгөхийг нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд уг шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сунгахыг даалгаж өгнө үү” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүэл нэхэмжлэгч компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Тухайлбал, Байгаль орчны нөлөөлөх байдлын ер*******ий үнэлгээ хийлгээд явж байсан үйл баримт бий. Хариуцагч талаас батлаад, хүргүүлж байсан. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч талд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ер*******ий дүгнэлт хүргүүлэх тухай 132934 дугааай албан тоот, мөн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ер*******ий байдлын үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, мөн “Ирсэн бичгийн бүгэлийн хяналтын ка” 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гуравласан гэрээ байгуулах шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс Г-т байгалийн цогцолбо газрын хамгаалалтын захиргаанд гэрээ байгуулах тухай хүсэлтээ өгсөн, 2022 онд “Н Ресо” аялал жуулчлалын бааз байгуулах тухай загвар зураг батлагдсан, 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудаст тусгай зөвшөөрөл, “Мандал к” ХХК-иар барилгын зураг төслийг хийлгэж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.
Хоёрдугаа, маргаан бүхий тушаал гаргахдаа сонсох ажиллагаа хийж мэдэгдээгүй. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 15 жилийн хугацаагаар сунгуулах хүсэлтийг өгсөн. Нэхэмжлэгч талаас 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр болон 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15 жилийн хугацаагаар сунгуулах хүсэлт гаргаж байсан. Цахим сангийн мэдээлэлд авагдсан байгаа. Цахимаар 2 удаа 15 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг сунгуулахтай холбоотой баримт бүрдүүлэн өгч байсан бодит үйл баримт, факт хэрэгт авагдсан гэж дүгнэгдэж байгаа. Эхний 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтийг “материалын бүрдэл дутуу” гэх үндэслэлээр буцаасан. Дахин бүрдүүлж өгөхөд маргаан бүхий захиргааны акт гарсан гэх шалтгаанаар татгалзсан. Энэ нь нэхэмжлэгч газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэдгийг мэдээгүй гэсэн үг. Үүгээр мэдэгдлийг хүргүүлсэн гэдэг нөхцөл байдлууд бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа.
Талуудын хооронд байгуулсан гэрээний гарын үсэг зурах хэсэгт нэхэмжлэгчийн хаяг, утасны дугаар бичээтэй байгаа. Гэрээг дүгнэх гэж байгаа бол гэрээнд заасан хаягаар, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй. Хаяг болохгүй байвал утсаар ч мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Асуулт хариултын шатад үүнтэй холбоотой тодорхой хариулж чадсангүй. Хэрэгт гэрээнд заасан нэхэмжлэгчийн хаяг, утасны дугаараар мэдэгдсэн үйл баримт байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудасны ар талд байх баримтаар хариуцагч талаас нэхэмжлэгч талд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 523 дугааай албан бичгээр мэдэгдсэн гэж тайлбарлах боловч яаж мэдэгдсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Шуудангаар хүргүүлсэн бол шуудангийн баримт нь хаана байгаа юм бэ? Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлах боловч ямар шуудангаар, хэрхэн хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Харин ирсэн явсан бичгийн бүгэл гэх баримтын ар талын тэмдэглэгээ хэсэгт 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу Х.М*******-Э******* мэдэж, гардаж авсан байна. Ингээд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байна. Тэгэхээр 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүэл нэхэмжлэгч актыг гардаж аваагүй, мэдээгүй явж байсан. Хариуцагч “хүргүүлсэн” гэж тайлбарладаг боловч бичилт хийгээд сон. Яаж хүргүүлсэн гэдгээ нотолж чадаагүй.
Гуравдугаа, дараалан 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийг хариуцагчийн зүгээс тайлбарладаг. Гэтэл газар ашиглах гэрээг талууд ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан байгуулж чадаагүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг байгуулж чадаагүй явж ирсэн. Хөл хориог цуцалж, үйл ажиллагаа хэвийн байдалд орсны дараа 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээг байгуулсан. Хариуцагч тал баталж гарын үсэг зурахдаа, гараар тэмдэглэж огноог тодорхой бичсэн байдаг. Энэ 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдөр байдаг /1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас/. Маргаан бүхий нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх дараах нөхцөл байдал үүсэж байна. Тодруулбал: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг “Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-д тайлбарласан. Нөхцөл байдлыг үзвэл ковид-19 цар тахлын нөхцөл байдал давхардаж үүссэн. Энэ нөхцөл байдлыг бүрэн д харгалзаж, хуанлийн бүтэн 2 жил зориулалтын дагуу “газрыг ашиглаагүй нөхцөл байдал байсан уу, байгаагүй юу, хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу, ковид-19 цар тахлын нөхцөл байдал хамаарч байсан уу, үгүй юу” гэдгийг огт дүгнээгүй. Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өжүүлсэн бэлэн байдлыг цуцалсан. Үүнийг харгалзаж үзэхгүйгээр шууд хуанлийн 2 жилийг бүтэн тодорхойлж маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл үндсэндээ 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш буюу гэрээ байгуулсан өдрөөс хойш хугацааг тоолж үзвэл газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 1 жил 3 сарын хугацаа өнгөрсөн. Тийм учраас шүүх дээрх нөхцөл байдлуудыг бодитой тодорхойлж, үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.
Дөрөвдүгээ, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг хариуцагч мөн дурддаг. 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас, 59 дүгээр хуудас, 177 дугаар хуудас, сүүлд нэхэмжлэх хэрхэн үүсгэсэнтэй холбоотой шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтуудаар тухайн маргаан бүхий нөхцөл байдалд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүэл буюу 2022 оныг бүтэн жилээр газрын төлбөрийг төлсөн үйл баримт бий. 2022 оны газрын төлбөрийг бүрэн төлөгдсөн гэдэгтэй талуудын хувьд ямар нэгэн гадна маргаан байхгүй. Төлбөрөө зохих ёсоор төлөөгүй гэж ер*******ий байдлаар тодорхойлж маргаан бүхий актыг гаргасан. “Хэдээс хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр” гэх зэрэг ямар хугацаанд хамаарах газрын төлбөрийг хэрхэн төлөөгүйг тодорхойлоогүй. Хэлбэрийн ер*******ий агуулгаар маргаан бүхий акт гарсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар 2022 онд бүхэлдээ газрын төлбөр төлөгдсөн нөхцөл байдал байгаа. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирсэн албан тоот болон, бодит нөхцөл байдлаас үзвэл 2023 оны 1, 2, 3, 4 дүгээр улиралд бүхэлдээ буюу татгалзсан байдлаар газрын төлбөр төлөх нэхэмжлэхийг тодорхойлсон байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гарахаас өмнө бүр 1 дүгээр улиралд буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн татгалзаж нэхэмжлэх үүсээгүй нөхцөл байдал ирсэн баримтаар тодорхойлогдож байгаа. Гэтэл Газрын төлбөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т газрын төлбөрийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газа жилийн төлбөрийг ногдуулж, тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”. 5. Татварын албанд энэ зүйлийн 2 3 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийг ногдуулах талаар мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахимаар болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан. 2022 оны татварыг төлж байгаатай нэгэн адилаар 9 сард бүтэн жилээр, тухайн 2023 оны татварыг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө газрын төлбөрийг төлж барагдуулах бүрэн боломжтой атал уг нөхцөл байдлуудыг бүрэн тодорхойлохгүйгээр маргаан бүхий захиргааны актын 2 дахь үндэслэлийг гаргасан нь бодит байдалд нийцэхгүй. Мөн 2023 он дуусаагүй байхад 2024 оны татварыг төлөөгүй гэх үндэслэл гаргаж, тодорхойлж байгаа нь хууль хэрэглээний хувьд болон бодит байдалд огт нийцэхгүй, үндэслэлгүй байна.
2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 443 дугаар саналыг хүргүүлсэн гэж хариуцагч тайлбарладаг. Байгаль орчны яамны яаманд, за Г тэрэлж байгалийн цогцолбо газрын хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн санал хүргүүлсэн гэж тайлбарладаг 1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас/. Хариуцагчаас сонсох ажиллагаатай ганцхан баримтыг гаргаж өгдөг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болоод Г-Т байгалийн цогцолбо газрын албан ёсны сошиал хуудсаар сонсох ажиллагаа явуулсан тайлбарладаг. Гэтэл энэ нь хуульд огт нийцэхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар хуудаст байх баримтаас үзвэл фэйсбүүк хаягт мэдэгдэл байршуулсныг сонсох ажиллагааг хангалттай бүрэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн гэж тайлбарлах үндэслэлгүй. Захиргааны ер*******ий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхтэй холбоотой аргачлал”-ыг зааж өгсөн. Хуулийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээ урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан. Тэгэхээр хуульд нэрлэн заасан дээрх аргуудаар хүргүүлээгүй. Хүргүүлсэн гэдгээ ч нотолж чадахгүй байна. Зөвхөн фэйсбүүк хаягт байршуулсан зарыг хэдэн хүн хардаг юм, ямар хамааралтай хүмүүс хардаг юм, хариуцагчийн фэйсбүүк хаягийг дагадаг юм уу, дагадаггүй юм уу зэрэг асуудлыг тодорхойлох боломжгүй. Үүнийг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдсэн, хүргүүлсэн гэж үзэх боломжгүй. Мөн хуулийн 27.4-т “сонсох ажиллагаа явуулах аргууд”-ыг зааж өгсөн. Хуульд заасан ямар аргаар сонсох ажиллагаа явуулсан гэдгээ огт хэлж чадахгүй байна. Хуулийн 27.6-т “сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн” байхыг шаардана. Сонсох ажиллагааг яаж явуулсан талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй, энэ талаарх баримт ч байхгүй.
Тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл урьдчилсан шийдвэрлэх журам бий. Энэ журмыг зөрчсөн. Тухайлбал, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгээр ирүүлсэн хариу тайлбарын гол хэсэгт 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргасан гэж тайлбарладаг. Мөн Байгаль орчны яамнаас шүүхэд бичгээр хариу тайлба мөн адил зөвлөлийн 14 дүгээр хурлаар хэлэлцсэнийг үндэслэсэн гэж тодорхойлдог. Хавтаст хэргийн 163 дугаар хуудсанд авагдсан “14 дүгээр шийдвэрийн тойм” гэх байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргаж ирүүлсэн байдаг. Гэвч “тойм” гэдэг нь хэлэлцсэн, хэлэлцээгүйг тодорхойлох баримт огт болохгүй. Үүнийг тодруулах *******нээс шүүхээс ажиллагаа явуулж үзлэг хийсэн. Үзлэгээр 14 дүгээр хурлаар хэлэлцсэн албан ёсны нотлох баримт байхгүй, хэлэлцээгүй болох нь тодорхой болсон. Үзлэгээр хавсаргагдсан 2 баримт байна. 1. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэл 3 хуудас байна. Нийтдээ хэд хэдэн компанийн асуудлыг хэлэлцсэн байна. 5 компанийн асуудал дээр нэхэмжлэгчийн газрын асуудлыг шийдвэрлэсэн зүйл огт байхгүй. Тэгэхээр энэ хурлын тэмдэглэлээр хэлэлцсэн гэдэг үйл баримт бүхэлдээ үгүйсгэгдэн, няцаагдаж байна. 14 дүгээр хурлаар “хэлэлцэх асуудлын жагсаалт” гэдэг баримтыг үзлэгийн үеэр олж авсан. Уг баримтад “батлав” гэдэг дээр н.Баатарцогт гарын үсэг зурж, тамга дарж, албажуулсан зүйл байхгүй. Хамгийн сүүлийн төгсгөл хэсэгт “жагсаалт гаргасан” Х.Н гэх мэргэжилтэн Х.Нийн гарын үсэг байхгүй. Ийм албан нөхцөл байдлаар тодорхойлсон. Асуулт, хариултын шатад ч жагсаалтыг хүчин төгөлдөр биш гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарлалаа. Ийм учраас процессын хувьд ч ноцтой зөрчилтэй, хууль журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анх олгогдсон тусгай зөвшөөрөл ашиглах эрхийн зөвшөөрөл 5 жилээр олгогдсон. 5 жилийн хугацаа нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болохоор байна. Уг хугацаа дуусахаас өмнө хүсэлт илгээхэд, “1 баримт дутуу” гэж татгалзаж байсан. Түүнийг бүрдүүлж дахин 05 дугаар сарын 29-нд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл татгалзаж байгаа үндэслэл нь хүчингүй болсон гэдэг. Өмнөх шүүх хуралдааны асуулт хариултын шатанд шүүх бүрэлдэхүүнээс асууж тодруулахад хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч “хугацаа сунгуулахтай холбоотой бүрдүүлсэн материалын бүрдэл дээр маргаан байхгүй” гэсэн. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан нь тогтоогдож байна. Хариуцагч үүнтэй маргахгүй байгаа учраас хариуцагчийн байгууллагыг хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд бичгээр хариу тайлбааа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн “Г******* г******* п*******” ХХК-д олгосон газрыг цуцалж шийдвэрлэсэн. “Г******* г******* п*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дугаар тушаалаар Г-Т байгалийн цогцолбо газрын Ө уы өврийн хязгаарлалтын бүсэд ашиглуулахаар олгосон 10664 мкв газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тул Г-Т байгалийн цогцолбо газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. “Г******* г******* п******* ХХК-ийн газар ашиглалтын байдалд шалгалт хийсэн, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн болон бусад холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул “Г******* г******* п*******” ХХК ХХК- иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбааа: “Хугацаа сунгуулах тухай хүсэлттэй холбогдуулан маргахгүй гэж хэлээгүй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутагт 5 жилийн хугацаагаар л газар ашиглах эрх олгохоор зохицуулсан. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч “бүтэн 5 жил юу ч хийхгүй, явж явж байснаа 5 жил дуусахын өмнө манайх гэрээ сунгуулах хүсэлтээ өгсөн” гэж ямар хуулиар хүлээсэн өөрсдийн үүрэг, хариуцлагыг төрийн захиргааны төв байгууллагад тохож байна л даа. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгэээй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүгэлд бүгэх” ёстой байсан. 90 хоногт үнэлгээгээ хийлгээгүй. Тэгэхээр нэхэмжлэгч компани 90 хоногийн дотор гэрээгээ байгуулаагүй гэсэн үг. Гэрээ байгуулах үүргээ хуулиар хүлээж байгаа шүү дээ. Ковид-19 цар тахлын үеэр “Засгийн газраас гаргасан тогтоолоор 2 сарын хугацаанд л бүтэн хөл хорио тогтоосон байдаг. Бусад үед нь ер*******ийдөө хагас хөл хорио тогтоосон. Төрийн захиргааны төв байгууллагууд бүгд цахимаар ажиллаж байсан. Энэ нь нийтэд илэрхий баримт. Нэхэмжлэгч тал цахимаар хүсэлтээ гаргаж өгөх ч боломжтой байсан.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Улсын дээд шүүхийн тогтоолд “хүндэтгэн үзэх шалтгааны талаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг тайлбарласан”. Тэгэхээр ковид-19 цар тахал тодорхой хугацаатай байсан учир хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. 2020 онд эрх олгож, 2023 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн цуцалсан. Энэ бүх хугацааг бүхэлд нь ковид-19 цар тахлын нөхцөл байдалд нялзаах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч тухайн газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар авсан. Улсын Дээд шүүхийн тогтоолд “зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах” гэдгийг тайлбарласан. Нэхэмжлэгч ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Хугацаа нь 2 жилээс илүү гарсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу “эрх олгосон үеэсээ л газар ашиглах эрх тооцогдоно”.
Захиргааны ер*******ий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 20 иргэн, аж ахуйн нэгжид хүргүүлэхдээ Монгол улсад байх голлох олон нийтийн цахим сүлжээ фэйсбүүк л байгаа биз дээ. Мөн давхар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайтад байршуулсан байгаа. Тэгэхээр төрийн захиргааны төв байгууллага хуулийн хүрээнд хуулийн мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна.
Тэмдэглэл үйлдээгүй гэж тайлбарласан тухайд: Сонсох ажиллагаагаар тодорхой хугацаа заахад хариу ирүүлэхийг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тайлбараа гаргаагүй учир яаж сонсох ажиллагааны тэмдэглэл хөтлөх вэ? Нэхэмжлэгч тал өөрсдийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Мэдэгдлийг цахимаар хүргүүлсэн хэдий ч “хаягтаа байхгүй” гэх үндэслэлээр буцсан байсан байна лээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хаяг болон мэдэгдэл хүргүүлсэн хаяг адилхан байна лээ. Газар ашиглах эрхээ сунгахыг даалгах гэж маргаад байх юм. Нэгэнт 2023 онд танай газар ашиглах эрхийг цуцалсан байхад эрх олгогдсоноос хойш 5 жилийн дараа зүгээр явж, явж байснаа газар ашиглах эрхээ сунгуулъя гэж байна. Энэ тохиолдолд газар ашиглах эрхийн хугацааг сунгах эрх зүйн зохицуулалт байхгүй. 2023 онд “татгалзсан” шийдвэрийг хүлээн аваад яагаад өөрсдөө эрэлхийлж, ямар шалтгаан байгааг тодруулаагүй юм бэ? Хууль мэдэхгүй нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч компанид хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Өөрийн эрх үүргээ мэдэхгүй байж бусдад хариуцлага, эрх үүргээ нялзаах нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
4.1 Гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Л шүүхэд бичгээр хариу тайлбааа: Манай компани нь Налайх дүүрэг Г-Т Байгалийн цогцолбор газар болох Тэрэлж нээй газар аялал жуулчлалын зориулалтаар 59500 мкв газрыг ашиглахаар эзэмшиж байгаа болно. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Г******* г******* п*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу манай компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2025/5627 тоот захирамж гарсан байна. Манай компанийн эзэмшиж буй газар нь “Г******* г******* п*******” ХХК-ийн олголттой маш бага хэмжээний давхцалтай байгаа тул дээрх маргаанд манай компани нь гуравдагч этгээдээр оролцох хүсэл, ашиг сонирхол байхгүй байгаа бөгөөд Шүүхийн болон холбогдох эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Г******* гүүр п*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... гэрээ дуусахаас өмнө ибизнес.ком хаягаар газар ашиглах тухай хүсэлтээ гаргасан, баримт бичгийн бүрдэл дутуу гэсэн дахин баримт бүрдүүлж өгсний дараа газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг мэдсэн бөгөөд хариуцагчаас манай газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо хуульд заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, хууль болон тайлба заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, газар ашиглах эрхийг сунгасан эсэх талаар хариу өгөөгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлба үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
3.1. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар Г Т байгалийн цогцолбор газрын Ө уы өврийн хязгаарлалтын бүсэд 10664 мкв газрыг ашиглуулахаар олгосон.
3.2. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалаар “...Г******* г******* п*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тул Г-Т байгалийн цогцолбо газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуй нэгжийн 10664 мкв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.
4. Маргаан бүхий газа барилга байшин бариагүй, хашаа хатгаагүй тухайдаа нэхэмжлэгч маргаагүй, газрын үзлэг хийх шаардлагагүй гэх тайлбарыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан.
5. “Г******* г******* п*******” ХХК-ийн ашиглаж байгаа 10664 мкв газар нь “Н*******” ХХК-ийн ашиглалтад олгогдсон газаай тодорхой хэмжээгээр давхцалтай байх ба гуравдагч этгээд “Н*******” ХХК-иас тухайн давхцыг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар тайлбар гаргасан.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болгохоор заасан.
7. Хуулийн дээрх зохицуулалтыг ““... хүндэтгэн үзэх шалтгаангүй ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газа нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байх”-ыг тус тус ойлгохоор Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласан.
8. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу өмнө олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг шалган тогтоож, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдэд мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулж, тайлбар саналыг сонсох үүрэгтэй.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдал, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хуулийн зохицуулалтыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад, хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн байх бөгөөд хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Захиргааны ер*******ий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “... бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны суурь зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Үүнд:
9.1. Маргааны тухай газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан хугацаа өнгөрөөгүй гэж үзэхээр байна. Учир нь:
9.1.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өжүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоолоор өжүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан байх ба энэхүү өжүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд нийтийн хөл хоригдсон байсан нийтэд илэрхий тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ.
9.1.2. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдэд Налайх дүүрэг, Г-Т байгалийн цогцолбо газа 10664 мкв газрыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 2022/41 тоот гэрээг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулжээ.
9.1.3. Дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болон гэрээ байгуулсан хугацаанаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүэл тоолж үзвэл, Улсын Дээд Шүүхийн тогтоолд тайлбарласан хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
9.2. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан.
9.2.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд болон Налайх дүүргийн Засаг дарга, Г-Т байгалийн цогцолбо газар нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” тухай 2022/41 тоот гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Г-Т байгалийн цогцолбо газрын хамгаалалтын захиргааны даргаас мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталгаажуулж гарын үсэг зуржээ.
9.2.2. Хэргийн оролцогчид нь дээрх гэрээний Гуравдугаар зүйлийн 3 дахь заалтаар “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх”-өөр тохиролцжээ.
9.2.3. Энэ тохиолдолд хууль болон гэрээний зохицуулалтуудын дагуу газрын төлбөр төлөлтийг байдал нь бүтэн жилээр тооцогдохоор, ингэхдээ газар ашиглагч нь тухайн жилийн газрын төлбөрийн 1-3 дугаар улирлуудын тооцоог хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцож төлөхөөр, харин жилийн төлөлтийг дараа жилийн 1 дүгээр сарын 20-оос өмнө төлөх үүрэгтэй байна.
9.2.4. Мөн Налайх дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/2066 тоот албан бичигт “... 1260711495 нэгж талбарын дугаараар 2023 онд 2,238,600 төгрөгийн газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн боловч хөрөнгийн ногдлын өөрчлөлтөөр засварлагдсан” гэж, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15-22/779 тоот албан бичигт “... уг газрын 2023 онд үүссэн нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/509 тушаалаар хүчингүй болсныг үндэслэн газрын төлбөрийн нэхэмжлэлийг цуцлагдсан” гэснээс үзвэл, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн, түүнчлэн төлбөрийн нэхэмжлэхийг цуцалсантай холбоотой 2023 оны газрын төлбөрийг мөн ондоо багтаан алдангийн хамт төлөх боломжгүй нөхцөл үүссэн, энэ нь нэхэмжлэгчээс үл хамаарсан байна.
9.2.5. Өөрөөр хэлбэл, газар ашиглагч нь хууль болон гэрээний холбогдох заалтын дагуу газрын 2023 оны газрын төлбөрийг алдангийн хамт төлөх эрхтэй, газрын төлбөрийн асуудал хариуцсан захиргааны байгууллагаас 2023 оны 1-3 дугаар улирлын газрын төлбө алданги тооцож нэхэмжлээгүй, харин үүсгэсэн нэхэмжлэлийг цуцалсан байх тул газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан гэж үзнэ.
10. Захиргааны ер*******ий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан.
11. Хуулийн дээрх зохицуулалт нь өөр өөр байршил бүхий өөр нөхцөл, үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох мэдэгдлийг газар ашиглагч тус бү хүргүүлж, тайлбар, санал гаргуулах нь үүргийг захиргааны байгууллагад ногдуулсан агуулгатай.
12. Гэтэл тухайн тохиолдолд хариуцагч нь хуулийн 27.2.2-т заасан нэг актын үйлчлэлд хамаарах 21-ээс дээш тооны этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулах журмыг хэрэгжүүлж Г т байгалийн цогцолбо газрын захиргааны фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн нь буруу бөгөөд энэ нь маргаан бүхий актыг гаргахаас өмнөх оролцогчийг сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… мэдэгдэх сонсгох ажиллагааг албан ёсны хаягаар хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй шалтгаанаар шуудан буцсан, энэ нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамаараагүй” гэх боловч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 06/4213 тоот албан бичгээр ирүүлсэн бүгэлийн дэвтэ бичигдсэн Г-Т байгалийн цогцолбо газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 523 тоот бичиг нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дараа маргаан бүхий А/509 дугааай тушаал гарсан болохыг мэдэгдсэн агуулгатай байх тул мэдэгдэх сонсгох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй.
14. Дээр дурьдсан үндэслэл*******ээр “Г******* г******* п*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугааай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
15. Газар ашиглах эрхийн хугацаа сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно”, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасан зохицуулалтаар зохицуулагдахаар байна.
16. Нэхэмжлэгч “Г******* г******* п*******” ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “… газар ашиглах эрхийг сунгах” хүсэлтээ анх гаргасан, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас мөн өдө нь “... газрын төлөв байдлын улсын чанарын хянан баталгаа хавсаргах” үндэслэлээр хүсэлтийг татгалзаж, дахин 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн нэмэлт материалыг судлаад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугааай тушаал гарсан гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзсан үйл баримт тогтоогдов/1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь талд/.
17. Захиргааны ер*******ий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй гдуулсныг ойлгоно” гэж эс үйлдэхүйг тодорхойлсон тул хариуцагчаас хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, “Г******* г******* п*******” ХХК-иас хүсэлт гаргах үед газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гарсан байсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлээгүй байх тул захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй асуудлаар буюу газар ашиглах эрхийг сунгах эсэх захиргааны байгууллагын эрх хэмжээнд шүүхээс халдах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18. Харин уг татгалзлын үндэслэл болж буй А/507 дугааай шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэж байгаатай холбоотойгоор “Г******* г******* п*******” ХХК нь нь өмнө гаргасан “газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах” тухай хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх нээлттэй хэвээр үлдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 5, Захиргааны ер*******ий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г******* г******* п*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ