Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01415

 

 

Б.Днарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01662 дугаар шийдвэртэй, Б.Дн, ******* нарын нэхэмжлэлтэй Н.Бч, *******, Л.Нж, *******-д холбогдох,

******* болон Л.Нж нарын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, ******* болон Л.Нж нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрших 91.2 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгч Б.Дн, ******* нар болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******-аас гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч Н.Бчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлалтай, 91,2 м.кв талбайтай, амины орон сууц нь нэхэмжлэгч Б.Дн, ******* нарын өмчлөлийн хөрөнгө юм. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр тус амины орон сууцыг үл таних хүмүүс худалдаж авах гэсэн юм, зарын дагуу явж байна гээд үзэж сонирхож эхэлсэн. Ингээд Б.Днь учрыг тодруулахад *******-ийн ажилтан энэ орон сууц манай өмчлөлийнх гээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг үзүүлж, Л.Нж гэх залуу зээл аваад худалдсан гэж хэлсэн. 1996 онд нэхэмжлэгч ******* *******-ийг *******, *******, ******* нартай хамт үүсгэн байгуулж ажиллаж байгаад 2012 онд өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг *******-ийн захирал *******ын эхнэр *******т зарж, хувьцааны үнэд ******* нь Баянгол дүүрэг, ******* хороо, 39/1, 39/2 тоот хаягт байрлалтай амины орон сууцуудыг *******т шилжүүлэхээр тохиролцсон. ******* нь эдгээр амины орон сууцуудыг охин Б.Днд зориулан авахаар тохиролцоо хийсэн ба тухайн үед Б.ДМонгол улсад байхгүй байсан учраас ******* нь 39/2 тоот амины орон сууцны өмчлөлийг өөрийн хамаатан Н.Бчийн нэр рүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлсэн. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.ДМонгол улсад ирсэн учир Н.Бч нь 39/2 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр буцаагаад Б.Дрүү шилжүүлсэн.

Харин ******* амины орон сууцыг хамаатны эгч Н.Бч нь 300,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасан учир Н.Бчийн хүү Л.Нжийн өмчлөлд ******* шилжүүлсэн. *******аас уг орон сууцыг Л.Нжид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, уг бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Мөн 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ болон орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ холбогдох бичиг баримтад Л.Нж гарын үсэг зураагүй, түүний өмнөөс эх Н.Бч гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд ******* болон Л.Нж нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Л.Нж нь *******-аас 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг тус тус зээлж, уг зээлийн гэрээний барьцаанд 39/2 тоот хаягт байрлах орон сууц болон тус орон сууцны эдэлбэр 329 м.кв газар эзэмших эрхийг барьцаалсан байдаг. Хариуцагч Л.Нж зээл болон барьцааны гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болохоос өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр орон сууцыг "И" ХХК-д худалдсан. Тодруулбал Л.Нж орон сууцыг худалдан авахаар огт мөнгө төлөөгүй, орон сууцны өмчлөгч биш гэдгээ мэдсэн атлаа, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр гаргуулан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ашиглан хариуцагч "И" ХХК-д барьцаалж, зээлийн гэрээний үүрэгт тооцуулан худалдаж хууль зөрчсөн байна. Иймд "И" ХХК болон Л.Нж нарын хооронд 2018 оны 06 сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр ус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Мөн орон сууц өнөөдрийг хүртэл Б.Дн, ******* нарын эзэмшилд байгаа тул *******-иас орон сууцны гэрчилгээг гаргуулж, уг ******* орон сууцны өмчлөгчөөр Б.Дн, ******* нарыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Н.Бч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Н.Бч нь Б.Дний ээж, аавтай төрөл садангийн хүн бөгөөд ******* амины орон сууцыг өөрийн хүү болох Л.Нжид 300,000,000 төгрөгөөр авч өгөхөөр нэхэмжлэгч нартай амаар тохирсон. Тухайн үед ажил, бизнес амжилттай байсан тул хэсэгчлэн төлнө гэж тохиролцоод ******* нь Л.Нжид бэлэглэлийн гэрээгээр тус орон сууцыг шилжүүлсэн. Гэвч мөнгөний бололцоо гараагүй учир тус орон сууцыг нь чөлөөлж өгсөн.

Л.Нж нь яагаад ******* орон сууцыг аваад буцааж өгөхгүй байгаа, мөн бусдад худалдсан, зээлийн барьцаанд тавьсан гэдгийг нь мэдэхгүй байна. ******* орон сууц нь нэхэмжлэгч нарын өмч мөн гэдэг дээр маргахгүй. Орон сууцны бэлэглэлийн гэрээг байгуулахад Н.Бч нь хүү Л.Нжийн өмнөөс гарын үсэг зурсан. Бэлэглэлийн гэрээнд Н.Бч гарын үсэг зурж, 2 хувийн татвар төлсөн баримтууд бий. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, Ц.Одсүрэн, *******, ******* нар нь 1996 онд *******-ийг үүсгэн байгуулж, ******* нь тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч болсон. ******* нь өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг 2009 онд худалдахад ******* худалдан авч, төлбөрт нь өөрийн болон *******ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ******* хороо, 39/1, 39/2 тоот амины орон сууцыг газрын хамт шилжүүлэхээр тохиролцсон. ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг охин Б.Дний нэр дээр шилжүүлж авна гэж байсан боловч тухайн үед Б.Днь БНСУ-д суралцаж, Монголд байхгүй байсан тул ******* нь өөрийн нөхөр Н.Батсайханы төрсөн эгч Н.Бчийн нэр дээр 39/2 тоот орон сууцыг, түүний хүү Л.Нжийн нэр дээр ******* орон сууц болон 2 газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүл гэсний дагуу 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр ******* амины орон сууцыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 2 газрыг тус тус шилжүүлсэн.

*******ын хувьд *******ээс хувьцааг нь худалдан авч төлбөрт нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг шилжүүлсэн болохоос Л.Нж гэдэг хүнийг огт танихгүй, хараагүй, түүнтэй ямар нэгэн худалдаа наймаа хийгээгүй, түүнд 300,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий орон сууц, газраа бэлэглэх ямар ч шалтгаан байхгүй болно. ******* нь орон сууц болон газрыг хэнд ч бэлэглээгүй, тухайн үед дүр үзүүлсэн гэрээ байгуулсан. Иймд 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд нь бодитоор хийгдээгүй тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Хариуцагч Л.Нж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Нж миний бие Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлалтай, 91.2 м2 талбай бүхий амины орон сууц болон мөн хаягт байрлах 329 м.кв талбайтай газар болон 214 м.кв талбайтай газрыг Б.Днөөс шилжүүлж аваагүй, уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч нартай ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Л.Нж нь *******тай 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлалтай, 91.2 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөх эрх үүссэнээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, мөн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн нөхцөлүүд талуудын хооронд бий болоогүй.

*******тай байгуулсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн Л.Нж нь *******-тай 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ..

 Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ******* орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Л.Нж мөн бөгөөд хууль ёсны баримт бичгийг л үндэслэж манай байгууллага нь ******* амины орон сууцыг худалдаж авсан. Нэхэмжлэгч нар ******* орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч нар байсан тухай нэг ширхэг ч баримт байхгүй, мөн талуудын хэлээд байгаа худалдах-худалдан авах гэрээ ч байхгүй. Л.Нж, ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний хувьд өгсөн авсан зүйлээ буцааж өгөх үүрэг үүсэхгүй. *******-тай байгуулсан зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан үр дагаврыг үүсгэж байгаа.

******* нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулаагүй. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.9 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дн, ******* нарын хариуцагч Н.Бч, Л.Нж, *******, ******* нарт холбогдуулан гаргасан 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *******, Л.Нж нарын хооронд байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээг болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.Нж, ******* нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Дн, ******* нар мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны 000651624 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг *******-аас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,969,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ******* нь өөрийн эзэмшлийн, *******-ийн 10 хувийн хувьцааг худалдаж, төлбөрт нь *******аас орон сууцыг авахаар тохиролцсон. ******* нь худалдан авсан хувьцааныхаа төлбөрт Л.Нжийн нэр дээр маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн. *******т маргаан бүхий орон сууцыг бэлэглэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй, хувьцааны төлбөрт худалдах хүсэл зориг байсан. Гэвч шүүх хэргийн бодит үйл баримтад огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хүчин төгөлдөр бус бэлэглэлийг гэрээнд дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан *******т, Л.Нжтой бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан мэтээр маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

******* нь *******т маргаан бүхий орон сууцыг зарсан атлаа, Л.Нжид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн мэт 1 хэлцэлд 2 гэрээ хийж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч ******* нь тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй хуулийн этгээд бөгөөд банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах эрх олгогдоогүй тул ******* нь иргэнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргаараа барьцааг сонгосон тул барьцааны гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг шүүхийн журмаар барьцаа хөрөнгөөс хангуулахаар хандах нь зүйтэй юм. Иймд шүүх хариуцагч *******, Л.Нж нарыг гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээ байгуулсныг буруутгах аргагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Л.Нж маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар огт мөнгө төлөөгүй, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахтай холбоотой улсын бүртгэлийн баримтуудад өөрөө гарын үсэг зураагүй, өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй атлаа “И" ХХК-д зээлийн гэрээний үүрэгт худалдсан. ******* анх Л.Нжид зээл олгохдоо маргаан бүхий орон сууцанд очиж үзэж, эзэмшлийг нь тогтоосон бол өнөөдөр маргаан үүсэхгүй байх байсан. Гэтэл ******* зээл олгохдоо эзэмшлийг нь шалгаагүй, одоо ч бодитоор эзэмшил шилжүүлж аваагүй, Б.Дний эзэмшилд байгаа.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэгт цугларсан нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн байх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Бчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Н.Бч, Л.Нж нар нь зөвшилцсөний үндсэн дээр ******* орон сууцыг 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Л.Нжийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Уг орон сууцыг худалдан авахаар тохиролцоход Л.Нж, Н.Бч нар тохиролцож худалдах худалдан авах гэрээг халхавчилж бэлэглэлийг гэрээг байгуулсан. Учир нь бид хамаатан садан тул 2 хувийн татвар төлбөрийг төлөхгүйн тулд бэлэглэлийг гэрээг байгуулсан. Н.Бч нь *******тэй ******* орон сууцыг худалдан авахаар тохиролцож улмаар цааш нь хүү Л.Нжид бэлэглээд байгаа зүйл байхгүй.

Шүүх Н.Бчийн тайлбарыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч ******* нь Л.Нжийг танихгүй, түүнтэй огт уулзаж байгаагүй бөгөөд 300,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаа бэлэглэх ямар нэг шалтгаан байхгүй, бодит байдал дээр бэлэглэл хийгдээгүй талаар удаа дараа тайлбар гаргаж байсныг шүүх харгалзан үзээгүй бөгөөд мөн “бэлэглэлийн гэрээг бэлэглэгч ямар нэг зүйл бэлэглэх талаар санал гаргавал гэрээг хүчин төгөлдөрт тооцно” гэж шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. ******* нь Л.Нжид орон сууцаа бэлэглэх талаар санал гаргаж байгаагүй ба *******ээс компанийн хувьцаа худалдан авч, төлбөртөө уг орон сууцыг шилжүүлэн өгсөн. Тиймээс Л.Нжтой байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ” нь дүр эсгэж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ болно.

Түүнчлэн шүүх гэрээний нэг тал байхгүй, гарын үсэг зураагүй гэдгийг нотолсон атлаа гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэснийг Иргэний хуульд заасан гэрээ, хэлцэл байгуулах үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Б.Дн, ******* нар нь хариуцагч Н.Бч, *******, *******, Л.Нж нарт холбогдуулан *******, Л.Нж нарын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ, *******, Л.Нж нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрших 91.2 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгч нь Б.Дн, ******* нар болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******-аас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Бч, ******* нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хариуцагч *******, Л.Нж нар эс зөвшөөрч маргажээ.

 

******* Л.Нж нар 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ гэх бичгийн баримт үйлдэж, ******* нь Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ******* хаягт байрших, хувийн сууцны зориулалттай 91.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Л.Нжийн өмчлөлд шилжүүлсэн байна. /1хх75/

 Энэ гэрээнд ******* гарын үсэг зурсан боловч Л.Нж гарын үсэг зураагүй, Л.Нжийн өмнөөс түүний эх Н.Бч гарын үсэг зурсан болох нь Н.Бч болон ******* нарын тайлбараар тогтоогдсон, Л.Нж нь уг нөхцөл байдлыг үгүйсгээгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн, *******-ийн 10 хувийн хувьцааг хариуцагч *******т худалдах, ******* нь уг хувьцааны үнэд өөрийн болон эхнэр *******ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, ******* хороо, 39/1, 39/2 тоот амины орон сууцыг газрын хамт *******ийн өмчлөлд шилжүүлэх талаар тохиролцсоны үндсэн дээр хэлцлийг хийсэн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Л.Саранцэцэг нь гэрээний үнэд авсан 2 орон сууцыг газрын хамт өөрийн охин Б.Дний өмчлөх эрхэд шилжүүлэхээр *******тай тохиролцсон боловч тухайн үед Б.ДМонгол Улсад байгаагүйн улмаас Л.Саранцэцэгийн хүсэлтээр 39/2 тоот амины орон сууцыг Н.Бчийн нэр дээр, ******* амины орон сууцыг Н.Бчийн хүү Л.Нжийн нэр дээр шилжүүлсэн байна.

 Иймд ******* нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ******* амины орон сууцыг Л.Нжид бэлэглэх хүсэл зориг илэрхийлэгдээгүй, хувьцаа худалдах гэрээний үнийн хариу төлбөрт Л.Саранцэцэгийн нэрлэн заасан этгээдэд ******* амины орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийх зорилготой хэлцлийг халхавчилж орон сууц бэлэглэлийн гэрээ үйлдсэн байна.  

 

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар ******* нь бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурснаар Л.Нжид тухайн орон сууцыг бэлэглэх үүрэг үүссэн гэж хууль буруу хэрэглэжээ. Иргэний хуулийн энэ зохицуулалт нь нэгэнт үүссэн үүрэг буюу талуудын хооронд бодитой үүрэг үүссэн хэлцэл хийгдсэн буюу хүсэл зориг нэгдсэн нөхцөлд хамаарна.

******* болон Л.Нж нарын хооронд эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай хэлцэл хийгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсоноос гадна үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3, 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар бичгээр хийгдсэн байх журамтай. Уг гэрээнд бэлэг хүлээн авагч гэх Л.Нж гарын үсэг зураагүй тул уг бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар халхавчилсан хэлцэл гэж дүгнэхээр байна.

 

Иймд *******, Л.Нж нарын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөхийг шаардах эрхтэй боловч Б.Дн, ******* нар ******* хаягт байрших, хувийн сууцны зориулалттай 91.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Л.Нж, *******-ийн өмчлөлд хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн байна.

 Өөрөөр хэлбэл, *******-д зээлийн болон барьцааны гэрээ, уг барьцааны гэрээний зүйлийг үүрэгт тооцож зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Л.Нж нь уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн хувьд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан этгээд биш байх бөгөөд уг бүртгэлийн талаар тухайн үед маргаагүй байжээ.

 

Л.Нж болон *******-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах боломжгүй. Учир ******* болон Л.Нж нарын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн нь *******-ийн Л.Нжтой худалдах, худалдан авах гэрээ хийсэнтэй шууд шалтгаант холбоотой биш учир уг хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

 Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай болон уг орон сууцны өмчлөгч болохын тогтоолгох, *******-аас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдлоос зарим хэсгийг хангаж, хариуцагч Н.Бч, ******* нарын гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01662 дугаар шийдвэрийн

 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасныг баримтлан *******, Л.Нж нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, Л.Нж нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, 000651624 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг *******-аас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

 2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Л.Нжоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулж Б.Дн, ******* нарт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,969,050 төгрөгийг, хариуцагч Н.Бчийн төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч *******ын төлсөн 357,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

                                                                                             Э.ЗОЛЗАЯА