Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 372

 

      Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Г.Е,

Шүүгдэгч Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч  Л.Батаа /ҮД:1824/

Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр /ҮД:1983/

Өсвөр насны шүүгдэгч Т.А, түүний хууль ёсны төлөөлөгч Т.А,

Өсвөр насны шүүгдэгч А.Л, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.А, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Говогт Гын Е, Эийн Б, Б овогт Огийн А, өсвөр насны шүүгдэгч Бовогт Тын А, Цовогт Аын Л нарт холбогдох 1708005530475 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эгч, ах, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны ..тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Кино үйлдвэрийн ..тоотод түр оршин суух,

- 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 295 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

           - 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Говогт Гын Е /РД: .../,

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лааны ...тоотод оршин суух,

 - 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ургийн овог тодорхойгүй Эийн Б /РД: .../, /иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй/

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12-46 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Огийн А /РД: .../,

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Аптанбулаг суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Хүүхдийн гэр” ТББ-ын албан бус сургалтын төвд суралцдаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон- Лааны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бовогт Тын А /РД: ..,

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, 124 дүгээр сургуулийн 9в ангид суралцдаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 14-27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цовогт  Аын Л /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Н.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гарч ...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт гэртээ ирэхэд манай байшингийн 1 давхрын вакум цонх онгорхой, гадна байдаг агуулахын зориулалттай амбаарын цоожийг эвдсэн байдалтай байсан. Тэгтэл амбаараас цахилгаан хөрөө алга болсон байсан. Гэрээс 42 инчийн Самсунг зурагт, хөргөгчнөөс 7 кг хонины мах алдагдсан байсан. ...Зурагтаа Нарантуул захаас 2016 оны 08 сард 420.000 төгрөгөөр худалдан авсан. Хөрөөгөө 2016 онд Нарантуул захаас 120.000 төгрөгөөр авсан. Хонины мах хөдөөнөөс авсан 6-7 кг мах байсан. 1 кг нь 4.000 төгрөгөөр бодож авсан байсан. 28.000 төгрөгний мах алдагдсан байсан. ...эвдэрсэн цоож болон цонхны түгжээ зэргийг үнэлэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 40-46 х/

 

1.2.Хохирогч М.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дэлгүүрийг хүү А.Б, бэр нар ажиллуулж байгаа. Өчигдөр 00 цагт хаагаад унтаж амарсан гэсэн. Өглөө 08 цагт нээхэд хулгай ороод орлогын мөнгө, нэгж шилжүүлдэг утас, нэгжний мөнгө, нэгж алдагдсан байсан. ...Хойд хаалга түлхүүрээр нээж орсон байсан. Манай хүү түлхүүрээ орой гадна мартаад үлдээчихсэн гэж байсан. ...Орлогын мөнгө 730,000 төгрөг, 20000, 10000, 5000-тын дэвсгэртээр 600,000 төгрөг, үлдсэн нь задгай дэвсгэртүүд байсан. Нэгжний мөнгө 100,000 төгрөг, дэвсгэртийг нь мэдэхгүй. Ягаан өнгөтэй товчлууртай Нокиа гар утас алдагдсан. 20,000 төгрөгөөр үнэлнэ. ...Би тэр сэжиглэсэн хүүхэд болох Л гэдэг хүүхэд дээр очоод ээж Ад нь танай хүүхэд манай дэлгүүрээс мөнгө, гар утас хулгайлсан байна. Гаргаад өг. Тэгэхгүй бол цагдаад өгнө гэсэн чинь миний 830.000 төгрөг, Нокиа маркийн гар утсыг буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 191-192 х/,

 

1.3.Хохирогч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө хашаанд байх илүү гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгайч ороод тэр гэрээс 46 инчийн Самсунг маркийн нарийн шар хүрээтэй, хар өнгийн зурагт хулгайд алдагдсан. ...Би зурагтаа Хятад худалдааны төвөөс 2016 онд 850.000 төгрөгөөр авч байсан. ...Тухайн үед манай хаалганы цоож алга болсон байсан. Жижиг хужаа цоож байсан. Би тэр цоожийг үнэлэхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 37-38 х/,

 

1.4.Хохирогч Ж.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Говь-Алтай аймгаас 2017 оны 11 дүгээр сард хонь, үхрийн мах авчирсан юм. Байшингийн урд байх илүү гэрт оруулж тавьсан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчимд би илүү гэрээ шалгахад цоож нь зүгээр байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө хаалганы даруулга төмрийг хөшөөд хулгайч ороод үхрийн өвчүү, хонины ууц алдагдсан байсан. ...Би даруулга төмөр болон цоожоо мөнгөөр үнэлэхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 144-145 х/,

 

1.5.Иргэний нэхэмжлэгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өсвөр насны нэг хүүхэд орж ирээд зурагт худалдаж авах уу? гэхээр нь үзье гэтэл надад Самсунг маркийн хар өнгийн 46 инчийн ЛЕД зурагт үзүүлэхээр нь би шалгаж үзэхэд зүгээр ажиллаж байхаар нь 220.000 төгрөгөөр худалдаад авчихсан юм. Тэгээд зарах гэсэн боловч уг зурагт өдийг хүртэл зарагдаагүй лангууны дотор талд байсан юм. ...Одоо би 220.000 төгрөгөө буцааж авмаар байна. ...” гэх мэдүүлэг/2 хх 59-61 х/,

 

 1.6.Шүүгдэгч Г.Эийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би найз Бы гэрт архи уугаад байж байтал А удалгүй орж ирсэн. Б, А бид гурав архи уусан учраас ахин архи уухаар гэрээс нь гараад явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамжинд саарал өнгийн хашаатай, хоёр давхар мансардтай байшинтай айл байхаар нь тэр айл руу хулгай хийхээр ярилцаад би уг айлын хашааг даваад хоёр давхар руу авираад вакум цонхыг нь түлхэж ороод тэр айлаас 42 инчийн зурагт, хоолны мах аваад гарсан. Байшингийн амбаарын хажуу талд байсан цахилгаан хөрөөг бас аваад гарсан. Б хашаанд байсан. А хашааны гадаа хүлээж байсан. Хулгайлсан юмнуудаа аваад Бы гэрт очоод зурагтаа Билгээ гэх найздаа 180.000 төгрөгөөр зарсан. ... Бид нар зурагтаа Билгээгээс авч цагдаад хураалгасан. Махаа идсэн. ...Бид гуравтай өөр хүн байгаагүй. Бид нар архи уух гэж тэр айлаас хулгай хийсэн юм. ...Билгээ хулгайн зурагт гэж мэдээгүй. Б бид хоёр зүгээр л хүнээс авсан зурагт гэж хэлээд л зарчихсан юм. ... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би найз Аын гэрт бид хоёр архи уусан юм. Бид хоёр согтоод, хашаанд тамхи татаад зогсож байтал хажуу айлын хүмүүс нь урд талдаа байх илүү гэртээ бууз зөөж оруулаад байхаар нь би Ад танай энэ айл буузаа хөлдөөгөөд байгаа юм чинь ууц мах байгаа юм бишүү, ороод ирэх үү гэтэл А тэг тэг гэхээр нь би хашааг нь даваад тэр айлын онгорхой цоожгүй гэр рүү нь яваад ортол гэрт баахан шуудайтай юм бандан дээр тавьсан байхаар нь нэг шуудайтайг нь аваад гарсан. Тэр нь үхрийн өвчүү байсан. Тэгээд Аын хамтаар Эгүүшин гэх дэлгүүрийн доод талд байдаг махны ченж ах, эгч хоёрт үхрийн өвчүүгээ 70.000 төгрөгөөр зараад Жанцангийн бааранд орж архи ууцгаасан. ... шөнө 04 цагийн орчим А гэртээ ирээгүй байхаар нь хажуу айл руу дахин ороход нөгөө гэрийн хаалга нь цоожтой байсан, гэрийн үүдэнд нь жижиг махир төмөр байхаар нь цоожыг нь хөшиж эвдээд гэрээс хонины ууц аваад Жанцангийн орчим танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зараад гэртээ харисан. ...Би архи уух гэж хулгай хийсэн. Эхлээд Атай хамт үхрийн өвчүү хулгайлаад, шөнө ганцаараа нөгөө айлд очоод хонины ууц хулгайлсан юм. ...Би тэр гэрийн хаалгыг жижиг махир төмрөөр хөшиж эвдсэн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 120-121 х, 2 хх 182-183 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 1.7.Шүүгдэгч О.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Есөн- Эрдэнэ бид хоёр манай гэрт архи уугаад ахин архи уух мөнгөгүй болсон. Тэгтэл Е танай гэрээс нүүрс авч заръя гэхээр нь би нүүрс байхгүй, харин хоёулаа хажуу айлаас орж нүүрс авъя гэтэл Е нүүрс аваад хэрэггүй, харин урд талын гэр рүү нь оръё юм байж магадгүй гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр хүн харж байгаад хамт хашаа руу нь ороод би наана нь үлдсэн. Харин Е цоожгүй онгорхой гэр рүү явж ороод нэг шуудайтай юм бариад гараад ирэхээр нь үзтэл үхрийн өвчүү байсан. Тэгээд ойролцоо байх Эгүүшин дэлгүүрийн доод талд байдаг махны лангуун дээр 40 орчим насны ах, эгч хоёрт үхрийн өвчүүг 70.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь Жанцангийн “Жи эм жи” бааранд орж архи уусан. ...” гэх мэдүүлэг /2 хх 188-189 х/.

 

   1.8.Шүүгдэгч Э.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:: “...Багын найз Е бид хоёр дэлгүүрээс архи аваад ууж байтал гаднаас 19-20 цагийн орчим А манай гэрт хүрээд ирсэн. ...Тэгээд бид нар гэрээсээ гарцгаасан. Манайхаас гараад урд зүг рүү явсан. Тэгээд дотор талдаа хоёр давхар тоосгон байшинтай айлын гадаа ирээд Е энэ айл руу орж хулгай хийе, хамт оръё гэхээр нь би орохгүй гадаа байж байя гэтэл Е Агийн хамтаар хашаа даваад орсон. Би хашааны завсраар хартал А хашаан дотор байсан. Удалгүй Е нөгөө айлаас хар өнгийн нимгэн зурагт гаргаж өгсөн. Бас араас нь нэг цахилгаан хөрөө гаргаж өгсөн. Бид гурав нөгөө хулгайлсан юмнуудаа аваад манай гэрт оруулж тавиад Е Уийг гар утсаар дуудаад зурагт байна гэтэл У хүрч ирээд юун зурагт юм бэ гэсэн. Хулгайн зурагт бишээ гэж хэлтэл У нөгөө зурагтыг 180.000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед бид нар бааранд ороод мөнгөө үрээд дуусгасан. ...Тухайн үед бид нар архи уух гэж тэр айлд гурвуулаа орсон. А, Е бид гурваас өөр хүн байгаагүй. У хулгайн зурагт гэж мэдээгүй, зүгээр хүнээс авсан зурагт гэж хэлээд л бид нар зурагтаа 180.000 төгрөгөөр зарчихсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 131-132 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

  1.9.Өсвөр насны шүүгдэгч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… 2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ...”Бэйс соёл” дэлгүүрийн хашаанд Лгийн хамт скит байхыг хараад авах гээд хашаанд нь Л ортол уг дэлгүүрийн хаалганы үүдний орчим поошкин дээр нэг түлхүүр байхаар нь дэлгүүрийн хаалганд хийтэл таарч байсан, тэгээд хаалгыг нь онгойлгоод дотор ороод Л бид хоёр лангууны ар талаас бэлнээр 830.000 төгрөг байсныг аваад, Л Нокиа маркын гар утсыг аваад гэр рүүгээ явсан юм. Тэгтэл бид нарыг дэлгүүрээс нь мөнгө авсныг дэлгүүрийн хүмүүс мэдсэн учраас мөнгө болон гар утсыг нь буцаагаад аваачаад өгсөн юм. ... 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би Л, Мягмардорж нарын хамтаар айлаас хулгай хийхээр ярилцаад ногоон төмөр хаалгатай хашааг Л бид хоёр давж орсон. Мягмардорж гадаа хүн харж үлдсэн юм. Л бид хоёр хашаанд ороход монгол гэр байхаар нь газарт байсан отверкоор хаалганы цоожийг нь эвдэж ороод Самсунг маркын 46 инчийн ЛСД зурагт хулгайлж аваад манай гэрт аваачиж нуугаад, маргааш нь би Хархорин зах дээр аваачаад нэг эгчид 220.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд нөгөө мөнгөө Мягмардорж, Л нартай хувааж хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 242-243 х, 2 хх 102-103 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

        1.10.Өсвөр насны шүүгдэгч А.Лгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Агийн гэрийн ойролцоо явж байгаад “Бэйс соёл” дэлгүүрийн хашаанд хүүхдийн скит байхаар нь авахаар ороод бид хоёр төмөр боошкин дээр байсан түлхүүрийг дэлгүүрийн хаалганд тааруулаад, онгойхоор нь дотроос нь лангууны ард байсан бэлэн 830.000 төгрөг, нокиа маркын жижиг гар утас зэргийг аваад гарсан. Тэгээд мөнгөө хувааж авсан, удалгүй баригдсан тэгээд мөнгө болон гар утсыг нь эзэнд буцааж өгсөн. ...Би 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдэхээр ярилцаад хашаандаа монгол гэртэй айлын хашааг Агийн хамт давж орсон. Хашааны гадаа Мягмардорж хүн хараад үлдсэн юм. А бид хоёр монгол гэрийн хаалганы цоожийг хашаанд байх автёркаар эвдээд гэр рүү ороод 46 инчийн ЛСД зурагт хулгайлж аваад явсан. Уг зурагтыг А Хар хорин зах дээр аваачаад 220.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь Мягмардорж, А бид нар хувааж авсан.. ...” гэх мэдүүлэг /1 хх 236-239 х, 2 хх 106-107 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

 

        1.11.Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирсэн. ...Нөхөр бид хоёрыг хашааны хаалгаар ороход гадаа байшингийн баруун талд байрлах амбаарын хаалга онгойсон байдалтай, байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд амбаарт орж үзтэл цахилгаан гар хөрөө болон бусад эд хогшлыг сандаачсан байдалтай байсан. Харин байшинд ороод хартал илт мэдэгдсэнээс зурагт байхгүй байсан. Дараа нь хөргөгч, гал тогооныхоо юмнуудыг бүртгэхэд мах, ааруул гэх мэт зүйлсүүд алга болсон байсан. ...Хажуу талын айлын эгчээс болсон зүйлийн талаар асуухад өчигдөр шөнийн 00 цагийн үед нөхөр нь ирсэн. Тэгээд хашааныхаа хаалгыг хаахад манай гэрийн үүд рүү өгсөөд нэг хүн явж байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 52 х/,

 

        1.12.Гэрч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ байж байхад манай нөхөр Б, Аптаншагай, Е нарын хамтаар зурагт, цахилгаан хөрөө зэргийг авчирсан. Тэгэхээр нь би санаа зовоод Баас чи ахин хулгайн хэрэгт холбогдсон юм биш биз дээ гэж асуухад Б би хулгай хийгээгүй, миний зүйл бишээ, энэ хоёр л хүнээс авсан гэсэн, би хамааралгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тайвширсан. Тэгтэл тэр гурав гарч яваад удалгүй мөнгөтэй болчихсон гарч караокед оръё гээд бид нар гарч караокед дуулаад тэгээд л тэр өдөр өнгөрсөн юм. ...Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй, бас караокед ороход хэрэглэсэн мөнгө төгрөгийг хулгайн мөнгө гэж мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 53, 65-66, 67 х/,

 

        1.13.Гэрч Э.Уийн мөрлөн байцаалтын шатанд өгсөн: “...Б, Е нар над руу залгаад Баярсайхны гэрт хүрээд ирээч, ярих юм байна гэхээр нь гэрт нь яваад очтол тэдний гэрт Е, Б нар байсан. Тэгтэл тэр хоёр андаа нэг ийм зурагт байна авах уу гэхээр нь хэний ямар зурагт вэ, яагаад зарах гээд байгаа юм бэ гэтэл тэр хоёр ахын зурагт, мөнгөний хэрэгтэй байна, 200.000 төгрөгөөр авчих гэхээр нь та нар таньдаг байж яагаад үнэрхээд байгаа юм бэ, 180.000 төгрөгөөр өгчих гэтэл зөвшөөрсөн. Тэгээд би 180.000 төгрөгөөр Затзипд маркийн 42 инчийн нимгэн зураггыг аваад гэртээ харьсан. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр цагдаа нар ирээд хулгайн зурагт гээд нөгөө зурагтыг хураагаад авсан. Би дараа нь Баас 180.000 төгрөгөө буцаагаад авсан. ... Би тэр зурагтыг хулгайн зурагт гэж мэдээгүй. Тэр хоёр надад хулгайн зурагт гэж хэлээгүй, ахын зурагт л гээд байсан. ...Б, Е хоёроос хулгайн зүйл авч байгаагүй...” гэх мэдүүлэг/1-р хавтас, 70-71 хуудас/,

 

        1.14.Гэрч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Өчигдөр би өөрийн эхнэр Тианахтай хамт дэлгүүрээ ажиллуулаад 00 цагт хаасан. ...Манай эхнэр дэлгүүр түгжсэн юм. Өглөө 08 цагт нээхэд хаалга онгорхой, дотроос нь орлогын мөнгө 730,000 төгрөг, нэгжний 100,000 төгрөг, Нокиа загварын утас алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 197- 198 хуудас/,

 

        1.15.Гэрч Ч.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой 18-19 цагийн орчим би Эгүүшин худалдааны төвийн махны лангуун дээр нөхөр Бгийн хамтаар ажиллаж байхад өндөр туранхай шар залуу, бас арай намхан танихгүй хоёр залуу үхрийн өвчүү барьж ирээд зарна гэхээр нь би 70.000 төгрөгөөр авна гэсэн чинь зөвшөөрөөд 70.000 төгрөгөөр зарчихаад гараад явсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 150-151 х/,

 

        1.16.Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой эхнэрийн хамтаар Эгүүшин худалдааны төвийн махны лангуун дээр байхад өндөр туранхай шар залуу, нэгээсээ арай намхан хоёр залуу үхрийн өвчүү барьж орж ирээд зарна гэхээр нь би 70.000 төгрөгөөр авна гэтэл зөвшөөрөөд 70.000 төгрөгөөр зараад гараад явсан...” гэх мэдүүлэг /2 хх 152-153 х/,

        1.17.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Зээлийн 9-45 тоотод хэргийн газрын үзлэн хийсэн тэмдэглэл /1 хх 15-20 х/

        1.18.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-24 х/

                        1.19.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх 29-30 х/

        1.20.Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лааны 14-1 тоотод  байрлах “Бэйс соёл” хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 176-179 х/

        1.21.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 180-183 х/

            1.22.Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-154 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 10-12 х/

 

Хоёр:Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

2.1.Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Г.Эийн төрсөн эх нь байгаа юмаа. Миний хүү 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод эх нялхас эрдэм шинжилгээний эмнэлэгт Го гэх хүний бага хүү болж мэндэлсэн. 2000-2011 оны хооронд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгссөөд, харуул хамгаалалт, барилгын ажил хийж байсан. Миний хүү Е 2007 онд Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, 2015 монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан. Миний хүү Г.Эийн зан байдлын хувьд даруухан зантай, ямар нэгэн хүнтэй маргаад муудалцаад байдаггүй, хамт олон найз нөхдийн дунд нэр хүндтэй хүн юмаа. Миний хүү архи согтууруулах ундааны зүйл нээх хэрэглээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 50-51 х/

 

   2.2.Гэрч Л.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Етэй 2012 оноос хойш найзалж байгаа, би Эийг сайн таньдаг байсан юм, тэгээд л найзууд болсон, манай найз урьд өмнө нь хулгайн хэрэгт холбогдоод явж байсныг нь мэднэ, манай найз уг нь их дажгүй даруухан зантай ичимхий залуу байгаа юм, яагаад хулгайн хэрэг хийгээд байдгийг нь би мэдэхгүй байна, найзалж байгаа хүмүүс нь буруу хүмүүс байдаг юм шиг байна лээ. Би найздаа зөндөө л хэлдэг юм, манай найз архи дарс уудаг тэгэхдээ байнга донтоод байдаггүй, архи уухаараа бүр чимээгүй болчихдог, агсам согтуу тавьдаггүй, уг нь хөгжилтэй залуу байгаа юмаа, манай найз ажилгүй л байгаа, уг нь би надтай ажиллаач гэж зөндөө л хэлсэн миний үгэнд орохгүй л яваад байсан юм, өмнө нь Е хамгаалалтын газар ажиллаж байсан юм, манай найз гитар тоглодог, зураг сайхан зурдаг, хүний хөргийг их сайхан зурдаг, сагсан бөмбөг сайн тоглодог надтай хамт тэмцээн уралдаанд орж байсан. Уг нь байгаа байдал нь их таалагддаг нүдэнд дулаахан хүмүүстэй эв зүйтэй харьцдаг, хүмүүс уг нь их дуртай байдаг хүнийг өөртөө татах чадвар сайтай л залуу байгаа юм. Уг нь миний найз эхнэр хүүхэдтэй амьдралаа сайхан аваад явбал ажилсаг хүн байгаа юм. Манай найз надад их дотно бүх зүйлээ сайхан ярьдаг, миний хамгийн сайн найз байгаа юмаа, миний найз ажил төрөлгүй болохоор л хулгай хийсэн байх гэж бодоод байгаа юм ажилгүй болохоор архи уугаад ахин архины мөнгө олхын тулд хулгай хийсэн байх гэж би бодоод байгаа, найзынхаа талаар өөр ярих зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 63-64 х/

 

  2.3.Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б нь манай ээжийн төрсөн дүү Эийн хүүхэд байгаа юм, бид хоёр үеэлүүд. Б нь 1992 онд Улаанбаатар хотод төрсөн, бага насаа Улаанбаатар хотод Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх 68 дугаар цэцэрлэгээр хүмүүжээд Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар суруульд 3 дугаар анги хүртэл суралцаад цахилгаан миненгит гэх өвчин тусаад сургуулиасаа гарсан, одоо сургуульд сурдаг боловсролгүй. Урьд өмнө нь нэг удаа бас хулгайн хэрэгт холбогдож байсан уг нь түүнээс хойш нэг их тийм зүйл сонсогдоогүй байж байгаад сүүлд нэг ийм хулгайн хээрэгт холбогдоод байгаа юм, Б сүүлийн үед хэрэгт холбогдоод архи уугаад байгаа гэсэн тэгэхдээ нэг их архи уугаад байдаггүй, ааш зангийн хувьд гэвэл хүний үгээр өрөвч нинжин сэтгэлтэй, одоо эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, сагсан бөмбөг сайн тоглодог, за өөр гоц гойд авъяас гээд байхаар зүйл байхгүй, за надад дүүгийнхээ талаар өөр яриад байх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 68-69 х/

 

2.4.Гэрч П.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А нь манай хүүхэд гэр сургалтын төвд 2010 оноос хойш суралцаж байгаа. А нь 2012 онд төрсөн дүү Мөнгөншагайтай 1000 төгрөг булаацалд дүүгээ ар нурууруу нь олон удаа хутгалж алсан хэрэгт шалгагдаж байсан, тухайн хүүхдийн байцаагч нь надтай уулзаад насанд хүрээгүй хүүхэд учраас та хичээл сурлаганд нь анхаарч байгаарай гэж хэлсэн, тэгээд түүнээс хойш А хичээлээ таслахгүй янз бүрийн хүүхэдтэй нийлдэггүй томоотой сайн байсан. Тэгтэл 2017 оны 09 дүгээр сараас хойш хичээлдээ явахгүй байгаа, төрсөн эцэг нь шоронд орсон байгаа,  хөдөө байгаа гээд байдаг ээж нь их архи уудаг хүн байдаг юм, би саяхан Атай тааралдаад яагаад хичээлдээ явахгүй байгаа талаар асуухад би хулгайн хэрэг хийгээд цагдаагийн байгууллагад шалгагдаад байгаа учир хичээлдээ явж чадахгүй байна гэж байсан, би цагдаагийн байгууллагатай тухайн үед уулзахад хичээлд нь явуулахгүй байгаа асуудал байхгүй голд нь худлаа яриад яваад байгаа юм байна гэдгийг мэдсэн, одоо Аг яг ямархуу байдалтай яваад байгааг мэдэхгүй байна, ангийнх нь хүүхдүүд Аг энд тэнд дэмий тэнээд яваад байгаа гэж байсан, А их огцом ууртай харахад их даруухан царайтай юм шиг мөртлөө уурлахаараа их түргэн ааштай, ангийнхаа хүүхдүүдтэй их эвтэй найртай, хүүхдүүдийг зодоод дээрэлхээд байдаг асуудал байхгүй, ангийнх нь хүүхдүүд ч гэсэн их сайн байдаг юмаа, А хичээл номондоо дунд зэрэг сайн ч биш муу ч биш хүүхэд байгаа юмаа. А дуулж бүжиглэх хүүхдүүдийг уриалаад дуу заагаад өөрөө дуулж бүжиглээд их авъяастай хүүхэд байгаа юмаа. Амьдрал нь их хүнд хэцүү болохоор өөрт нь болон хоёр дүүд нь хувцас хунар өгч их туслалцаа үзүүлдэг юм. Би тэр нийлээд байдаг Мягмардорж, Л гэдэг хоёр хүүхэдтэй нийлснээс болж хэрэгт холбогдоод байна гэж бодож байгаа, ер нь бол би цаашдаа Аптаншагайг зөв замаар явбал сайн явах хүүхэд гэж боддог юмаа, за өөрч Апланшагайгийн талаар ярих зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 хх72-73 х/

 

2.5.Гэрч Ц.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...Би А.Лгийн төрсөн эх нь байгаа юмаа. Миний хүү Л нь 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод нэгдүгээр төрөх эмнэлэгт Золжаргал гэх хүний том хүү болж мэндэлж байсан. Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 41 дүгээр бүрэн дунд сургуульд 2008 онд элсэн ороод 2011 Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар бүрэн дунд сургуульд шилжин суралцаж байгаад ерөнхий боловсролын 124 дүгээр бүрэн дунд сургуульд шилжин орсон. Одоо 9 дүгээр ангид суралцаж байна. Миний хүү А.Лгийн зан байдлын хувьд дураараа зантай, гэрээсээ байс хийгээд л яваад алга болдог, нөхөрлөж байгаа хүүхдүүд нь уруу татаж аваад явчдаг урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Миний хүү А.Лд муу зуршил гэвэл тамхи татдаг, дураараа зантай хүүхэд байгаа юм, өөр ямар нэгэн муу зуршил байхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 50-51, 52 х/

 

2.6.Гэрч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Аптаншагайг 3 настай байхад буюу 2006 оноос Амартүвшинтэй гэр бүл болсноос хойш хойд эцэг нь болсон юмаа. Алтан-Шагай бага насаа 127 дугаар цэцэрлэгийн урд талд байх гэр цэцэрлэгээр хүмүүжээд, одоо Баянхошууны эцсийн автобусны буудал дээр байдаг Чандмань дунд сургуульд сурч байгаа, миний хүү одоо 9 дүгээр ангид суралцаж байгаа, ойрд хичээлдээ явахгүй байгаа хувийн ажлаар буюу микро автобусандаа кондуктор хийлгэх гээд 7 хоногийн чөлөө авсан байгаа, миний хүү ааш зангийн хувьд даруу төлөв зантай хүний үгэнд сайн ордог яагаад хэрэг хийгээд яваад байгааг сайн мэдэхгүй байна, ар гэрээс тавих анхаарал халамж сайн байдаг. Найз нөхдүүд нь болж бүтэхгүй хүүхдүүд байгаа юм шиг байна. Хэрэг түвэгт холбогдсоноос хойш үгэнд ороод гэрээс гарахгүй л байгаа, одоо ямар нэг хэрэг түвэгт холбогдсон асуудал байхгүй байгаа. Миний хүү гоц гойд авъяас гээд байхаар зүйл байхгүй харин хичээл номондоо л тааруухан байгаа. Өөр хүүгийнхээ талаар хэлж ярих зүйл байхгүй байна. Манай эхнэр одоогоор хөдөө байгаа болохоор хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож чадахгүй байгаа, харин одоо хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч А оролцож байгаа. ...” гэх мэдүүлэг /2 хх 68-69 х/

 

2.7.Гэрч Ч.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 4 хүүхэдтэй. 3 банди нэг охинтой, нэг охин тусдаа гараад амьдарч байгаа юмаа. Ингээд одоо би 3 хүүгийнхээ хамт амьдарч байгаа, А нь миний хоёр дахь хүүхэд байгаа юмаа, А бага насаа Улаанбаатар хотод 164 дүгээр цэцэрлэг хүмүүжээд 10-н жилийн сургуулиа 76 дугаар сургуульд суралцаж төгссөн, миний хүү үргэлжүүлээд техник технологийн коллежид суралцсан, тэгээд тэрийгээ 2013 онд төгсөөд шувуун фабрикийн тэнд цэргийн ангийн дугаарыг мэдэхгүй байна тэнд цэргийн алба хаагаад ирсэн, тэгээд миний хүү барилга дээр ерөнхийдөө ажилладаг,  өвөлдөө барилгын ажил зогсчихдог болохоор одоо миний хүү ажилгүй байгаа, миний хүү архи дарс нэг их уугаад байдаггүй юм, урьд өмнө нь хэрэг түвэгт холбогдоод ял шийтгэл эдлээд байсан асуудал байдаггүй юмаа. Миний хүү ааш зангийн хувьд их даруу, дуулгавартай, ширүүн дориун зан байхгүй, ерөнхийдөө их дуу цуутэй хүүхэд байгаа юм. Манай нөхөр нас бараад 7 жил болж байгаа түүнээс хойш хэдэн хүүхдээ ганцаараа тэжээгээд явж байгаа юм. Миний хүү авъяас чадвар гэвэл гарын уртай, модоор юм хийдэг,  барилгын ажил сайн хийдэг, сагсан бөмбөг сайн тоглодог өөр нэг их гоц гойд авъяас  байхгүй. Би хүүгийнхээ талаар өөр ярих зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 154-155 х/

 

2.8.Гэрч О.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү 1993 онд Улаанбаатар хотод төрсөн, бага насаа Баянхонгор аймагт цэцэрлэгээр өнгөрөөсөн. Ингээд 76 дугаар сургуульд 9 дүгээр анги хүртэл суралцаж төгсөөд хүнсний коллежид суралцаж төгссөн, тэгээд цэргийн алба хаагаад ээжтэй барилгын ажил хийдэг юмаа, одоо гэрээрээ ажилгүй байгаа, манай дүү урьд өмнө нь шийтгэл эдлэж байгаагүй, миний дүү хааяа архи уучихдаг юм, би тусдаа амьдардаг болохоор одоо яаж байгааг сайн мэдэхгүй байна. Миний дүү ааш зангийн хувьд уг дөлгөөн даруухан зантай найз нөхөдтэйгээ эвтэй байдаг. Уг нь миний дүү хүний үгэнд сайн ордог, идэвхитэй санаачлагатай, ажил сайн хийдэг. Миний дүү уг нь цэргийн алба хааж дуусаад үргэлжлүүлж үлдэх гэж байгаад больсон, өөрөө тогооч болох сонирхолтой цаашид суралцах бодолтой байдаг, миний дүү хүн чанартай, хүнлэг сайхан сэтгэлтэй сайн залуу байгаа юмаа, дүүгийнхээ талаар өөр ярих зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /2 хх156-157 х/

2.9.Г.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 137 х/

2.10.Г.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 142 х/

2.11.Э.Бы  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 142 х/

2.12.Т.Агийн нас тоолсон тэмдэглэл / 1 хх 184, 2 хх 31 х/

2.13.Т.Агийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хх 30 х/

    2.14.А.Лгийн нас тоолсон тэмдэглэл /1 хх 185, 2 хх 29 х/

    2.15.А.Лгийн төрсний гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбар /2 хх 28 х/

    2.16.А.Лгийн хувийн байдлын тодорхойлолтууд /3 хх 1-6 х/

    2.17.Т.Агийн хувийн байдлын тодорхойлолтууд /3 хх 8-14 х/

 

    Гурав:Хохирлын баримтууд.

            3.1.Хохирогч Н.Хт “Хулгайд алдагдсан Самсунг маркийн 42 инчийн зурагт, Цахилгаан хөрөө” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 31, 34 х/

            3.2.Хохирогч Д.Цд “Самсунг маркийн 46 инчийн зурагт” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 26 х/

            3.3.Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 12-48 а тоотод үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 13—136 х/

                            3.4.Хонины гулууз мах, үхрийн өвчүүний үнэлгээ /2 хх 160-161 х/

                            3.5. Самсунг маркийн зурагтны үнэлгээ /2 хх 93 х/

                            3.6.Нокиа маркийн гар утасны үнэлгээ /1 хх 228 х/

            3.7.Самсунг маркийн 42 инчийн зурагт, Цахилгаан хөрөө, хонины махны үнэлгээ /1 хх 99 х/

            3.8.Хохирлын тооцоо /3 хх 16-17 х/

            3.9.Хохирол төлсөн баримтууд /3 хх 63-67 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Нэг:Шүүгдэгч Г.Е, Э.Б, Т.А нар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамжны 45 тоотод оршин суух иргэн Н.Хын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн зурагт, 6-7 орчим кг мах, мөн амбаарын цоожийг нь эвдэн нэвтэрч цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг тус тус хулгайлж, бусдад 502,600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Е, О.А нар нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамжны 48а тоотод оршин суух иргэн Д.Мын монгол гэрт нэвтэрч, үхрийн өвчүү мах хулгайлж, бусдад 120,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Е 2018 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамжны 48а тоотод оршин суух иргэн Д.Мын монгол гэрийн хаалганы цоожийг арматур төмрөөр эвдэн нэвтэрч хонины гулууз мах хулгайлж, бусдад 150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Хын “... Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гарч ...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт гэртээ ирэхэд манай байшингийн 1 давхрын вакум цонх онгорхой, гадна байдаг агуулахын зориулалттай амбаарын цоожийг эвдсэн байдалтай байсан. Тэгтэл амбаараас цахилгаан хөрөө алга болсон байсан. Гэрээс 42 инчийн Самсунг зурагт, хөргөгчнөөс 7 кг хонины мах алдагдсан байсан. ...Зурагтаа Нарантуул захаас 2016 оны 08 сард 420.000 төгрөгөөр худалдан авсан. Хөрөөгөө 2016 онд Нарантуул захаас 120.000 төгрөгөөр авсан. Хонины мах хөдөөнөөс авсан 6-7 кг мах байсан. 1 кг нь 4.000 төгрөгөөр бодож авсан байсан. 28.000 төгрөгний мах алдагдсан байсан. ...эвдэрсэн цоож болон цонхны түгжээ зэргийг үнэлэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 40-46 х/

 

Хохирогч Ж.Мын “... Би Говь-Алтай аймгаас 2017 оны 11 дүгээр сард хонь, үхрийн мах авчирсан юм. Байшингийн урд байх илүү гэрт оруулж тавьсан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчимд би илүү гэрээ шалгахад цоож нь зүгээр байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө хаалганы даруулга төмрийг хөшөөд хулгайч ороод үхрийн өвчүү, хонины ууц алдагдсан байсан. ...Би даруулга төмөр болон цоожоо мөнгөөр үнэлэхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 144-145 х/,

 

Шүүгдэгч Г.Эийн “... Би найз Бы гэрт архи уугаад байж байтал А удалгүй орж ирсэн. Б, А бид гурав архи уусан учраас ахин архи уухаар гэрээс нь гараад явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамжинд саарал өнгийн хашаатай, хоёр давхар мансардтай байшинтай айл байхаар нь тэр айл руу хулгай хийхээр ярилцаад би уг айлын хашааг даваад хоёр давхар руу авираад вакум цонхыг нь түлхэж ороод тэр айлаас 42 инчийн зурагт, хоолны мах аваад гарсан. Байшингийн амбаарын хажуу талд байсан цахилгаан хөрөөг бас аваад гарсан. Б хашаанд байсан. А хашааны гадаа хүлээж байсан. Хулгайлсан юмнуудаа аваад Бы гэрт очоод зурагтаа Билгээ гэх найздаа 180.000 төгрөгөөр зарсан. ... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би найз Аын гэрт бид хоёр архи уусан юм. Бид хоёр согтоод, хашаанд тамхи татаад зогсож байтал хажуу айлын хүмүүс нь урд талдаа байх илүү гэртээ бууз зөөж оруулаад байхаар нь би Ад танай энэ айл буузаа хөлдөөгөөд байгаа юм чинь ууц мах байгаа юм бишүү, ороод ирэх үү гэтэл А тэг тэг гэхээр нь би хашааг нь даваад тэр айлын онгорхой цоожгүй гэр лүү яваад ортол гэрт баахан шуудайтай юм бандан дээр тавьсан байхаар нь нэг шуудайтайг нь аваад гарсан. Тэр нь үхрийн өвчүү байсан. Тэгээд Аын хамтаар Эгүүшин гэх дэлгүүрийн доод талд байдаг махны ченж ах, эгч хоёрт үхрийн өвчүүгээ 70.000 төгрөгөөр зараад Жанцангийн бааранд орж архи ууцгаасан. ... шөнө 04 цагийн орчим А гэртээ ирээгүй байхаар нь хажуу айл руу дахин ороход нөгөө гэрийн хаалга нь цоожтой байсан, гэрийн үүдэнд нь жижиг махир төмөр байхаар нь цоожыг нь хөшиж эвдээд гэрээс хонины ууц аваад Жанцангийн орчим танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зараад гэртээ харисан. ...” гэх мэдүүлэг /1 хх 120-121 х, 2 хх 182-183 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 Шүүгдэгч О.Аын “... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Есөн- Эрдэнэ бид хоёр манай гэрт архи уугаад ахин архи уух мөнгөгүй болсон. Тэгтэл Е танай гэрээс нүүрс авч заръя гэхээр нь би нүүрс байхгүй, харин хоёулаа хажуу айлаас орж нүүрс авъя гэтэл Е нүүрс аваад хэрэггүй, харин урд талын гэр рүү нь оръё юм байж магадгүй гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр хүн харж байгаад хамт хашаа руу нь ороод би наана нь үлдсэн. Харин Е цоожгүй онгорхой гэр рүү явж ороод нэг шуудайтай юм бариад гараад ирэхээр нь үзтэл үхрийн өвчүү байсан. Тэгээд ойролцоо байх Эгүүшин дэлгүүрийн доод талд байдаг махны лангуун дээр 40 орчим насны ах, эгч хоёрт үхрийн өвчүүг 70.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь Жанцангийн “Жи эм жи” бааранд орж архи уусан. ...” гэх мэдүүлэг /2 хх 188-189 х/.

 

           Шүүгдэгч Э.Бы: “...Багын найз Е бид хоёр дэлгүүрээс архи аваад ууж байтал гаднаас 19-20 цагийн орчим А манай гэрт хүрээд ирсэн. ...Тэгээд бид нар гэрээсээ гарцгаасан. Манайхаас гараад урд зүг рүү явсан. Тэгээд дотор талдаа хоёр давхар тоосгон байшинтай айлын гадаа ирээд Е энэ айл руу орж хулгай хийе, хамт оръё гэхээр нь би орохгүй гадаа байж байя гэтэл Е Агийн хамтаар хашаа даваад орсон. Би хашааны завсраар хартал А хашаан дотор байсан. Удалгүй Е нөгөө айлаас хар өнгийн нимгэн зурагт гаргаж өгсөн. Бас араас нь нэг цахилгаан хөрөө гаргаж өгсөн. ... хүнээс авсан зурагт гэж хэлээд л бид нар зурагтаа 180.000 төгрөгөөр зарчихсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 131-132 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           Гэрч Д.Дгийн “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирсэн. ...Нөхөр бид хоёрыг хашааны хаалгаар ороход гадаа байшингийн баруун талд байрлах амбаарын хаалга онгойсон байдалтай, байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд амбаарт орж үзтэл цахилгаан гар хөрөө болон бусад эд хогшлыг сандаачсан байдалтай байсан. Харин байшинд ороод хартал илт мэдэгдсэнээс зурагт байхгүй байсан. Дараа нь хөргөгч, гал тогооныхоо юмнуудыг бүртгэхэд мах, ааруул гэх мэт зүйлсүүд алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 52 х/,

 

           Гэрч С.Оын “...Би гэртээ байж байхад манай нөхөр Б, Аптаншагай, Е нарын хамтаар зурагт, цахилгаан хөрөө зэргийг авчирсан. Тэгэхээр нь би санаа зовоод Баас чи ахин хулгайн хэрэгт холбогдсон юм биш биз дээ гэж асуухад Б би хулгай хийгээгүй, миний зүйл бишээ, энэ хоёр л хүнээс авсан гэсэн, би хамааралгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тайвширсан. Тэгтэл тэр гурав гарч яваад удалгүй мөнгөтэй болчихсон гарч караокед оръё гээд бид нар гарч караокед дуулаад тэгээд л тэр өдөр өнгөрсөн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 53, 65-66, 67 х/,

 

           Гэрч Э.Уийн “...Б, Е нар над руу залгаад Баярсайхны гэрт хүрээд ирээч, ярих юм байна гэхээр нь гэрт нь яваад очтол тэдний гэрт Е, Б нар байсан. Тэгтэл тэр хоёр андаа нэг ийм зурагт байна авах уу гэхээр нь хэний ямар зурагт вэ, яагаад зарах гээд байгаа юм бэ гэтэл тэр хоёр ахын зурагт, мөнгөний хэрэгтэй байна, 200.000 төгрөгөөр авчих гэхээр нь та нар таньдаг байж яагаад үнэрхээд байгаа юм бэ, 180.000 төгрөгөөр өгчих гэтэл зөвшөөрсөн. ... Би тэр зурагтыг хулгайн зурагт гэж мэдээгүй. ...” гэх мэдүүлэг/1-р хавтас, 70-71 хуудас/,

 

          Гэрч Ч.Үгийн “... 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой 18-19 цагийн орчим би Эгүүшин худалдааны төвийн махны лангуун дээр нөхөр Бгийн хамтаар ажиллаж байхад өндөр туранхай шар залуу, бас арай намхан танихгүй хоёр залуу үхрийн өвчүү барьж ирээд зарна гэхээр нь би 70.000 төгрөгөөр авна гэсэн чинь зөвшөөрөөд 70.000 төгрөгөөр зарчихаад гараад явсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 150-151 х/,

         Гэрч Ц.Бгийн “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой эхнэрийн хамтаар Эгүүшин худалдааны төвийн махны лангуун дээр байхад өндөр туранхай шар залуу, нэгээсээ арай намхан хоёр залуу үхрийн өвчүү барьж орж ирээд зарна гэхээр нь би 70.000 төгрөгөөр авна гэтэл зөвшөөрөөд 70.000 төгрөгөөр зараад гараад явсан...” гэх мэдүүлэг /2 хх 152-153 х/,

           Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Зээлийн 9-45 тоотод хэргийн газрын үзлэн хийсэн тэмдэглэл /1 хх 15-20 х/

           Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-24 х/

           Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 12-48 а тоотод үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 13—136 х/

           Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх 29-30 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

       

Хоёр:Өсвөр насны шүүгдэгч Т.А, А.Л нар  2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монлаагийн 14 дүгээр гудамжны 01 тоот хашаанд байрлах “Бэйс соёл” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 830,000 төгрөг, Нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Т.Аптаншагай, А.Л нар нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 154 тоотод оршин суух иргэн Б.Мөнхдалайгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Самсунг маркийн 46 инчийн зурагт хулгайлж, бусдад 770,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Батбаярын “... Өглөө 08 цагт нээхэд хулгай ороод орлогын мөнгө, нэгж шилжүүлдэг утас, нэгжний мөнгө, нэгж алдагдсан байсан. ...Хойд хаалгыг түлхүүрээр нээж орсон байсан. Манай хүү түлхүүрээ орой гадна мартаад үлдээчихсэн гэж байсан. ...Орлогын мөнгө 730,000 төгрөг, 20000, 10000, 5000-тын дэвсгэртээр 600,000 төгрөг, үлдсэн нь задгай дэвсгэртүүд байсан. Нэгжний мөнгө 100,000 төгрөг, дэвсгэртийг нь мэдэхгүй. Ягаан өнгөтэй товчлууртай Нокиа гар утас алдагдсан. 20,000 төгрөгөөр үнэлнэ. ...Би тэр сэжиглэсэн хүүхэд болох Л гэдэг хүүхэд дээр очоод ээж Ад нь танай хүүхэд манай дэлгүүрээс мөнгө, гар утас хулгайлсан байна. Гаргаад өг. Тэгэхгүй бол цагдаад өгнө гэсэн чинь миний 830.000 төгрөг, Нокиа маркийн гар утсыг буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 191-192 х/,

Хохирогч Д.Цгийн “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө хашаанд байх илүү гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгайч ороод тэр гэрээс 46 инчийн Самсунг маркийн нарийн шар хүрээтэй, хар өнгийн зурагт хулгайд алдагдсан. ...Би зурагтаа Хятад худалдааны төвөөс 2016 онд 850.000 төгрөгөөр авч байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 37-38 х/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Эийн  “... 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өсвөр насны нэг хүүхэд орж ирээд зурагт худалдаж авах уу? гэхээр нь үзье гэтэл надад Самсунг маркийн хар өнгийн 46 инчийн ЛЕД зурагт үзүүлэхээр нь би шалгаж үзэхэд зүгээр ажиллаж байхаар нь 220.000 төгрөгөөр худалдаад авчихсан юм. Тэгээд зарах гэсэн боловч уг зурагт өдийг хүртэл зарагдаагүй лангууны дотор талд байсан юм. ...” гэх мэдүүлэг/2 хх 59-61 х/,

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Ан “… 2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ...”Бэйс соёл” дэлгүүрийн хашаанд Лгийн хамт скит байхыг хараад авах гээд хашаанд нь Л ортол уг дэлгүүрийн хаалганы үүдний орчим поошкин дээр нэг түлхүүр байхаар нь дэлгүүрийн хаалганд хийтэл таарч байсан, тэгээд хаалгыг нь онгойлгоод дотор ороод Л бид хоёр лангууны ар талаас бэлнээр 830.000 төгрөг байсныг аваад, Л Нокиа маркын гар утсыг аваад гэр рүүгээ явсан юм. Тэгтэл бид нарыг дэлгүүрээс нь мөнгө авсныг дэлгүүрийн хүмүүс мэдсэн учраас мөнгө болон гар утсыг нь буцаагаад аваачаад өгсөн юм. ... 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би Л, Мягмардорж нарын хамтаар айлаас хулгай хийхээр ярилцаад ногоон төмөр хаалгатай хашааг Л бид хоёр давж орсон. Мягмардорж гадаа хүн харж үлдсэн юм. Л бид хоёр хашаанд ороход монгол гэр байхаар нь газарт байсан отверкоор хаалганы цоожийг нь эвдэж ороод Самсунг маркын 46 инчийн ЛСД зурагт хулгайлж аваад манай гэрт аваачиж нуугаад, маргааш нь би Хархорин зах дээр аваачаад нэг эгчид 220.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд нөгөө мөнгөө Мягмардорж, Л нартай хувааж хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 242-243 х, 2 хх 102-103 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Өсвөр насны шүүгдэгч А.Лгийн “...2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Агийн гэрийн ойролцоо явж байгаад “Бэйс соёл” дэлгүүрийн хашаанд хүүхдийн скит байхаар нь авахаар ороод бид хоёр төмөр боошкин дээр байсан түлхүүрийг дэлгүүрийн хаалганд тааруулаад, онгойхоор нь дотроос нь лангууны ард байсан бэлэн 830.000 төгрөг, нокиа маркын жижиг гар утас зэргийг аваад гарсан. Тэгээд мөнгөө хувааж авсан, удалгүй баригдсан тэгээд мөнгө болон гар утсыг нь эзэнд буцааж өгсөн. ...Би 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдэхээр ярилцаад хашаандаа монгол гэртэй айлын хашааг Агийн хамт давж орсон. Хашааны гадаа Мягмардорж хүн хараад үлдсэн юм. А бид хоёр монгол гэрийн хаалганы цоожийг хашаанд байх отверкоор эвдээд гэр рүү ороод 46 инчийн ЛСД зурагт хулгайлж аваад явсан. Уг зурагтыг А Хар хорин зах дээр аваачаад 220.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь Мягмардорж, А бид нар хувааж авсан.. ...” гэх мэдүүлэг /1 хх 236-239 х, 2 хх 106-107 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

 

           Гэрч А.Бын “... Өчигдөр би өөрийн эхнэр Тианахтай хамт дэлгүүрээ ажиллуулаад 00 цагт хаасан. ...Манай эхнэр дэлгүүр түгжсэн юм. Өглөө 08 цагт нээхэд хаалга онгорхой, дотроос нь орлогын мөнгө 730,000 төгрөг, нэгжний 100,000 төгрөг, Нокиа загварын утас алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 197- 198 хуудас/,

        Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лааны 14-1 тоотод  байрлах “Бэйс соёл” хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 176-179 х/,

        Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 180-183 х/,

        Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-154 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 10-12 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

        Хохирогч Н.Хт “Хулгайд алдагдсан Самсунг маркийн 42 инчийн зурагт, Цахилгаан хөрөө” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 31, 34 х/, хохирогч Д.Цд “Самсунг маркийн 46 инчийн зурагт” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 26 х/, хохирол төлсөн баримтууд /3 хх 63-67 х/-аар шүүгдэгч нар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Г.Е, Э.Б, О.А, Т.А, А.Л нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

                                    Эрүүгийн хариуцлагын талаар.

        Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцогдож байгаа.

        О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны байдал, учруулсан хохирол, хор уршгийн хувьд их биш, нөхөн төлөгдсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

        Г.Е, Э.Б нар хувийн байдлын хувьд урьд нь шүүхээр 1-2 удаа ял шийтгүүлж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байгаа тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзсэн тул Г.Е, Э.Б нарын гэмт хэрэг үйлдсэн давтамж, гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал, хувийн байдал, мөн дээр дурьдсан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Г.Ед 03 жил 06 сарын хорих ял, Э.Бд 02 жилийн хорих ял тус тус оногдуулж, Г.Е, Э.Б, О.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.

Өсвөр насны шүүгдэгч Т.А, А.Л нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж тогтоох тусгайлсан журамтай тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг давхар хэрэглэх боломжгүй гэж шүүх үзсэн тул тэдгээрийн насны онцлог, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, дээр дурьдсан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг хоёр дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

                                    Цагдан хоригдсон хугацааны талаар.

        Шүүгдэгч Г.Е нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл 48 цаг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 48 цаг тус тус шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 97 хоног, нийт 101 хоног, Э.Б 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийг хүртул 48 цаг буюу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоног, 2018.04.25-05.02 хүртэл 07 хоног нийт 09 хоног, О.А 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 48 цаг буюу шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног,  2018.04.25-05.02 хүртэл 07 хоног нийт 09 хоног, өсвөр насны шүүгдэгч Т.А 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг буюу баривчлагдсан 2 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

                                    Бусад асуудлын талаар:

        Энэ хэрэгт битүүмлжэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

        Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говогт Гын Е, Б овогт Огийн А, Эийн Б, Бовогт Тын А, Цовогт Аын Л нарыг Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар

Г.Эийг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Э.Быг 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Т.Аг 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

А.Лг 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

О.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Л, Т.А нарт оногдуулсан 02 жилийн хорих ялуудыг хоёр дахин багасгаж А.Лг 01 жилийн, Т.Аг 01 жилийн хорих ял эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Е, О.А, Э.Б нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.А, А.Л нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Эийн урьдчилан цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/, Э.Бы  урьдчилан цагдан хоригдсон 09 /ес/, О.Аын урьдчилан цагдан хоригдсон 09 /ес/, Т.Агийн урьдчилан цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

6.Г.Е, Э.Б, О.А, Т.А, А.Л нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Е, О.А, Э.Б, Т.А, А.Л нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар болон  тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ