| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/01063/И |
| Дугаар | 317/ШШ2025/00968 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00968
2025 07 07 317/ШШ2025/00968
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Ланс 2 дугаар баг, 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, регистрийн дугаар 00 , Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.678.790,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.678.790,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Х нь харилцагч Ганболд Б ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 00 тоот зээлийн гэрээ байгуулан 800.000 төгрөгийг 00 тоот дансанд шилжүүлж зээл авсан. Нэмэлтээр 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2010096067 тоот зээлийн 1.604.024,11 төгрөгийн гэрээ байгуулсан. Нэмэлтээр 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 00 тоот зээлийн гэрээ байгуулан 1.055.709,82 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Нэмэлтээр 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 00 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4.156.299,86 төгрөгийг 00 тоот дансанд шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Х банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 103 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 00 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд зээлийн үлдэгдэл 2.493.780,02 төгрөг, хүү 181.480,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.530,92 төгрөг, нийт 2.678.790,96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г овогтой Б нь Х ХК-ийн нэхэмжилсэн нийт 2.678.790,96 төгрөгийг 2 хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.378.790,96 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Х ХК-иас 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20/284 тоот албан бичгээр Д.А нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 57.811 төгрөг төлсөн баримт, 0 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 тоот Д.Тамир, Б.Еркин нарт итгэмжлэл олгосон гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Б ын 0 тоот зээлийн дансны хуулга, Б ын 00 тоот дансны хуулга, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Б ын 00 тоот зээлийн дансны хуулга, Б ын 00 тоот дансны хуулга, 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Б ын 00 тоот зээлийн дансны хуулга, Б ын 00 тоот дансны хуулга, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2010096301 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Б ын 00 тоот зээлийн дансны хуулга, Б ын 00 тоот дансны хуулга зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б нь Х ХК-тай 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 800.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 1.604.024,11 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 1.055.709,82 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4.156.299,86 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.678.790,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б нь зээлийн гэрээний үүрэгт 2.678.790,96 төгрөгийг хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.378.790,96 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.811 төгрөгөөс 28.905,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас 28.905,5 төгрөг, хариуцагч Б оос 28.905,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.