Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/00978

 

 

 

 

 

 

 

  2025        07        08                                          317/ШШ2025/00978

                          

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Х  ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 0дүгээр баг, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Б холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11.708.904,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х  ХК нь хариуцагч Б   холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.708.904,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Х  нь харилцагч Н Б цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42.1 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 13.660.000 төгрөгийг 0 тоот дансанд жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3.920.212,82 төгрөгийг төлсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 98 хоног хугацаа хэтрүүлэн 2.564.370,03 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 0 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 10.928.000,02 төгрөг, 770.193,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.711,20 төгрөг, нийт 11.708.904,50 төгрөгийг хариуцагч Б   ас гаргуулж өгнө үү” гэжээ.

            2. Хариуцагч Б    итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г овогтой Б нь Х  ХК-ийн нэхэмжлэлтэй, Б   холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х  ХК-ийн нэхэмжилсэн нийт 11.708.904,50 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба уг төлбөрийг 10 сарын хугацаанд хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.750.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.750.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.750.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.750.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1.708.904,50 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х  ХК-д төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч Х  ХК-иас 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 201/247 тоот Д.Ц, С.А нарт итгэмжлэл олгосон албан бичиг, улсын тэмдэгтийн хураамжид 202.292 төгрөг төлсөн баримт, 2250601626640 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 27-ны А-314 дугаартай Д.Т Е нарт итгэмжлэл олгосон захирлын тушаалын хуулбар, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Б    0 тоот зээлийн дансны хуулга, Б    0 тоот дансны хуулга, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б    нь Х  ХК-тай 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 13.660.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.708.904,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч Х  ХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б    нь зээлийн гэрээний үүрэгт 11.708.904,50 төгрөгийг хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.750.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.750.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.750.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.750.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1.708.904,50 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х  ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.292 төгрөгөөс 101.146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас 101.146 төгрөг, хариуцагч Б   ас 101.146 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х  ХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА