Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 372

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч  Л.Батаа /ҮД:1824/

Шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.У нарт  холбогдох эрүүгийн 1708003050312 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, урьд

-2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр СүхБ дүүргийн шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 08 сар 29 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, Б овогт Дийн Б /РД: ../,

2.Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ..тоотод оршин суух, урьд

 -2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СүхБ дүүргийн шүүхийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

-2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил, 6 сар, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 124 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 28 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, Б овогт Бгийн Б /РД: ../,

3.Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр УлаанБ хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт ЖУ /РД: ../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

                           1.1.Хохирогч Б.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хөөе миний утсыг гээд дуудсан чинь нөгөө хүүхэн надаас холдоод утас өгөх шинжгүй болохоор нь би дахин орилсон чинь нөгөө хүүхэнтэй анх уулзаж байсан залуу нэг залуутай гүйж гарч ирээд намайг үгийн зөрөөгүй зодоод эхэлсэн. Нөгөө хүүхэн намайг зодуулахыг хараад зогсож байхаар нь би утсаа авах гээд тэр хоёроос салаад нөгөө хүүхэн рүү гүйх гэсэн чинь хар өнгийн куртиктэй залуу миний хөлөнд дэгээ тавиад намайг газар унагаасан. Тэгээд дахин дээрээс дараад намайг босгохгүй гээд цохиж байхад би хүчээр босоод нөгөө хүүхнийг харсан чинь миний гар утсыг аваад байхгүй болсон байхаар нь хайх гэсэн чинь намайг зодож байсан хоёр залуу нөгөө хүүхэн явсан чинь намайг зодохоо болиод 8 дугаар байрны тийшээ явсан. Би 8 дугаар байрны Мотел зочид буудал руу орж камер шүүсэн чинь намайг дээрэмдсэн хүнийг У гэдэг биеэ үнэлдэг хүүхэн мөн байна гэж байсан. Би тухайн үед орой болсон болохоор гэр лүүгээ харихаа болиод Мотел буудлаас өрөө асуух гэж ороход буудлын үүдэн дээр У гэж хүүхэн нөгөө саарал өнгийн куртиктэй залуутайгаа юм яриад зогсож байгаад гэнэт миний араас намайг дагаад орж ирсэн. Анхнаасаа намайг дээрэмдэх төлөвлөгөөтэй орж ирсэн. Тэгээд намайг өрөө асуугаад гарахад миний утсыг аваад ярьж байгаа хүн болоод холдох үед нөгөө хоёр залуу нь намайг зодоод Уг зугтаалгасан юм. Энэ явдал нэг минутанд болоод өнгөрсөн. Намайг толгойгоор газар унагаагаад тэр хоёр залуу зодоод байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх  136-137 х/

       1.2.Хохирогч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө “Хүй долоон худаг”-т ажлаар яваад өгсөн байсан юм. Тэгээд манай эхнэр хүүхэд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 30 минутын орчим байшингаа түгжээд гарсан гэсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө цагдаагаас ярьж байна “танай гэрт хулгай орсон байна, та хаана байгаа юм бэ? танай байшингийн цонхоор хулпгайч ороод зурагтыг чинь гаргаад тавьчихсан байна, бид нар хүний орон байранд орж болохгүй байна, та яаралтай Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ир” гэж утсаар мэдэгдсэн юм. Танай хажуу айлын чинь хүнийг гуйгаад цонхыг чинь панераар түр бөглүүлсэн байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би өөрөө “Хүй долоон худаг”-аас гэр бүлийн хамт 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед гэртээ ирээд хартал манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талын вакум цонх нь хагарсан байдалтай шил нь бутраад уначихсан байсан, харин модон панераар цонхыг нь таглаад хаасан байдалтай байсан юм. Тэгээд би байшингийн хаалга хэвийн байсан дотогшоогоо гэртээ ороод хартал манай том өрөөнд байсан мөнгөний гахай хагархай доторх мөнгийг нь авсан байсан. Мөн орны бүтээлэг байхгүй том өрөөнд байсан Акира брендын 42 инчийн зурагт алдагдсан байсан. Тэгээд би эд зүйлээ бүртгээд шалгаад үзтэл манай хүүхдүүдийн Самсунг Эс-1 маркийн цагаан өнгийн мөн Самсунг брендийн жижиг мэдрэгчтэй гар утас, мөнгөний гахайн дотор байсан бэлэн ойролцоогоор 60 гаран мянган төгрөг алдагдсан байсан. Бас 0.75 гр Соёрхол нэртэй архи уг архи нь 12.000 төгрөгний үнэтэй байсан. Архийг нь цагаан сараар л аваад хадгалж байсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 14-17, 90-92 х/,

        1.3.Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гантулга утсаар над руу залгаад хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь би Гантулгатай уулзах зорилгоор Туул голын эрэг дээр очиж уулзсан. Тэгсэн 2 шил 0,75 гр Хараа нэртэй архи авчихсан байсан ба тэр архийг хувааж уугаад сууж байгаад би нилээд согтсон байсан. Тэгсэн мөнгө олох амархан арга байна гэж хэлээд намайг дагуулаад явсан. Би хаана яваагаа мэдэхгүй байсан. Тэгсэн нэг айл руу дагуулж ороход юун айл вэ гэсэн чинь манай хамаатных байгаа юм гэж хэлээд футболкоо тайлаад байшингийн цонхыг хагалснаа Гантулга байшин руу ороод зурагт, 2 ширхэг гар утас авч гарч ирээд надад өгсөн. Гарч ирээд байж байтал урд хашаанаас нэг залуу орилоод байсан. Тэгсэн Гантулга наад юмаа орхи явъя гээд хаалгаар нь гараад зугатаад явчихсан. Тэгсэн нэг залуу намайг бариад авчихсан, нөгөө Гантулга зугтчихсан. Би уг хэрэг гарснаас хойш Гантулгатай уулзаагүй. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ... би тухайн үед хар хөх өнгийн өвлийн куртик өмсөж явсан. Тухайн үед У бид хоёрын өөдөөс нэг утас бариад гүйгээд ирсэн, тэрийг нь харсан. Тэгэхэд араас нь нэг залуу хөөгөөд ирэхэд нь Б бариад авахаар нь би тэр залууг хАч унагасан. Тэгээд тэр залууг Б дараад авсан. Тэгээд тэр залуу босоод зугтаасан. Бид хоёр араас нь очоод Угийн авсан утсыг үзэхэд том дөрвөлжин дэлгэцтэй утас байсныг Б аваад халаасандаа хийсэн. Тэгээд такси бариад явах гэж байтал араас цагдаа нар ирээд барьж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 88-89 х, 167-168/,

1.4.Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...  хулгайн хэргийн хувьд намайг эгчийндээ байж байтал Гантулга уулзъя гээд утсаар дуудсан. Бид Туул голын эрэг дээр уулзахаар тохирсон. Тухайн газраа очоод Гантулга бид хоёр 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд Гантулга явъя, мөнгө олох арга байна гэж хэлсэн, би нэлээд согтсон байсан. Бид хоёр явж байгаад Гантулга нэг айлын хашаа руу ороод цонхыг хагалсан. Энэ ямар айл вэ гэж намайг асуухад Гантулга манай хамаатны айл байгаа юм гэж хэлсэн. Би хулгай хийж байна гэж мэдээгүй. Гэтэл хажуу айлын залуу нь гарч ирэхэд Гантулга зугатаад би баригдсан. 2 гар утсыг Гантулга цонхоор надад өгсөн. Дээрмийн гэх үйлдийн хувьд би Бтэй тааралдаад 0.75 литрийн “Хараа” архи хоёр шилийг хувааж уусан. Б энэ манай эхнэр гээд Уг танилцуулсан. Тэгснээ Б эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь гүйгээд явсан. Б бид хоёр жаахан алхаж байгаад “Мотел” гэдэг зочид буудлын завсар дахин нэг шил архи уусан. Тэгтэл У урдаас орилоод гүйгээд ирсэн, ардаас нь нэг залуу хөөж байсан. Би тэр залууг нь хавсараад унагаасан, Б дээрээс нь дарсан. У цааш гүйгээд явсан, тэр залуу ч босоод явсан. Би тухайн үед тэр залуугийн халааснаас юу ч аваагүй ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

                       1.5.Шүүгдэгч Ж.Угийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...нэг танихгүй залуу зогсож байхаар нь утсаараа ганц яриулчих гэсэн чинь тэр залуу утсаа өгсөн. Тэгээд би Б рүү худлаа залгаад хүрээд ир гэж хэлтэл Б, Б хоёр цаанаас гарч ирж байхлаар нь утсыг нь аваад тэр хоёрын ирж байгаа зүг рүү зугтаасан. Гэтэл тэр залуу араас хөөгөөд иртэл Б, Б нар бариад авах шиг болсон. Би цаашаа зугтаагаад зам дээрээс такси бариад Цамбагарав үйлчилгээний төвийг тойроод иртэл Б, Б хоёр зам дагуу алхаад явж байхаар нь би дуудаад бид гурав уулзаад нөгөө утас нь энэ байна гэсэн чинь Б аваад халаасандаа хийсэн. Тэгээд явах гэж байхад цагдаа ирээд барьж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 159-160 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                      1.6.Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... У залгаад хаана байна гэхээр нь Б бид хоёр 8 дугаар байрны урд талын грашийн хажууд байна гэсэн чинь Саппорогийн автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь үлдсэн архиа уучихаад буудал руу алхаж явтал У өөдөөс улаан хүрэн өнгийн гар утас барьчихсан дэлгэцний гэрлийг нь асаачихсан гүйгээд иртэл араас нь нэг танихгүй залуу хөөгөөд ирэхээр нь би тэр залууг бариад автал Б хажуугаас хАч унагасан. Тэгэнгүүт нь дахиж очоод тэр залууг бариад автал босож ирээд намайг нэг удаа гараараа цохиод зугтаасан. Би хэрэг явдал болсны дараа Утой уулзаад тэр утсыг нь авахад улаан хүрэн өнгөтэй гар утас байсан. Тэгэхэд Б бас хамт байсан. Тэгээд бид гурав Цамбагаравын таксины буудлаас такси барих гэж байгаад цагдаад баригдсан. Би тэр үед цэнхэр саарал өнгийн юүдэнтэй малгайтай өвлийн куртиктэй явсан. Ер нь бол анх мэдээгүй байж байгаад Уг хүний гар утас аваад зугтаагаад ирэхэд за хүний утас авсан байна гэдгийг мэдээд тэр залууг барьж аваад зууралдсан. Тухайн үед бид гурав тэр залуугийн утсыг авах талаар урьдчилан ярилцаагүй тохиолдлоор гэнэт У утсыг нь аваад зугтаагаад ирсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 163-164 х/,

1.7.Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “1 дүгээр сарын 7-ны өдөр У бид хоёр гэрээс гараад явж байгаад Бтой таарсан. Тэгээд 8 дугаар байрны урд талын сааданд 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. У бид хоёр хоорондоо муудалцаад У зугатаад явсан. Б бид хоёр Угийн ардаас Саппоро руу алхаж явж байхдаа “Мотел” зочид буудлын гражын дэргэд дахин нэг шил арх ууж байтал У над руу залгаад хаана байна гэж асуусан. Би “Мотел”-н урд талын гражын дэргэд байна гэж хэлсэн. Тэгтэл У автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. Би за гэж хэлээд Бтой хамт байрны голоор өгсүүр газар алхаад явж байтал өөдөөс У гүйгээд гараад ирсэн, гартаа нь гэрэл анивчсан зүйл барьсан байсан. Ардаас нэг залуу гүйж байсан. У бид хоёрын дэргэдүүр гүйгээд өнгөрсөн. Араас нь хөөж байсан залууг би бариад автал Б хавсараад унагасан. Тэгтэл тэр залуу утас авчихлаа гэж хэлсэн. Дараа нь тэр залуу өндийж ирээд намайг нэг цохичихоод зугатаад явсан. Уг алга болчихоор нь Б бид хоёр Цамбагарав руу явган хүний зам дээр алхаж явтал У нэг машин дотроос дуудсанаа буугаад ирсэн. Бид гурав уулзаад би Уд утас нь ямар утас вэ, харъя гэж хэлэхэд У утсыг гаргаж өгсөн. Бид гурав такси барих гээд зогсож байтал фургон машинтай цагдаа нар ирээд бид гуравыг барьсан. Утсыг бид зодож байхдаа аваагүй, булааж аваагүй. У утсыг аваад дэргэдүүр гүйгээд өнгөрсөний дараа би тэр залуутай ноцолдсон ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

        1.8.Гэрч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүргийн Ачит-115 дугаартай чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 17-18 цагийн үед Баянхошууны 11 гудамж 55 тоот айлын хөрш нь хоёр танихгүй залуу хашаа руу нь яваад орчихлоо эд зүйлийг нь хулгайлах гэж байх шиг байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн байсны дагуу уг тоотод дуудлагаар очиход Баянхошууны 11-р гудамж 55 тоот айлын хашааны гадна 25-30 орчим насны хоёр эрэгтэй залуутай хажуу айлын хөрш гэх залуу хоорондоо маргаж байхаар нь очиж шалгахад хажуу айлын хөрш гэх залуу нь уг хоёр залууг зааж манай хөрш .тоот хашаанд амьдардаг хүмүүс биш байна, танихгүй хүмүүс байна гэж хэлж байсан, тэгсэн тухайн үед хашаа руу нь орсон гэх залуугийн нэг нь хойшоо нарийн гудамжаар ороод зугатаагаад алга болсон. Харин үлдсэн нэг залууг нь саатуулж шалгахаар болсон. Тэгээд Баянхошууны 11-р гудамж, 55 тоот хашаа руу дотогш орж хүн байгаа талаар шалгаж үзэхэд эзэнгүй байсан ба байшингийн урд талын цонх хагарсан байдалтай түүний хажуу талд газар орны бүтээлгээр хар өнгийн зурагт боогоод авч явахад бэлдээд багалчихсан байхаар нь хулгай орж байсан юм байна гэж Ачит-10-т мэдэгдэж бүрэлдэхүүн дуудаж шалгуулахаар болсон юм. Уг саатуулагдсан залуугийн биеийн байцаалтыг асуухад өөрийгөө би саяхан шоронгоос суллагдсан тэгээд найзындаа ирж байгаа гэж хэлээд байсан. Биед нь ямар нэг бичиг баримт байгаагүй. Хувцаснаас нь хар болон цагаан өнгийн мэдрэгчтэй Самсунг маркийн хоёр ширхэг гар утас гарч ирж байсан юм. Өөрийгөө Дашзоригын Батцоож гэж хэлээд байсан нэрээ худлаа хэлсэн байж болзошгүй овог нэрийг нь яг тогтоох боломжгүй байсан, Д.Батцоож нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул саатуулах арга хэмжээ авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 18-20 х/,

                       1.9.Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хажуу талынхаа хөрш залуутай уулзаж болсон зүйлийн талаар асуусан чинь 2017 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед манай байшингийн цонх хагарах чимээ гарахаар нь гэрээсээ гараад харсан чинь цонхоор 2 залуу нэг нэгнийгээ өргөөд цонхоор оруулж байгаа харагдсан. Уг хөрш залуугийн аав нь бүдүүн хоолойтой учир манай хөрш айлд хулгай ороод байх шиг байна цагдаад мэдэгдээрэй гэж хэлснийг 2 хулгайч мэдчих шиг болсон гэж хэлж байсан. Хөрш залуу маань угаасаа хашаанаас гарахыг нь хүлээгээд отоод зогсож байсан юм байна лээ. Тэгээд нөгөө 2 залуу хашааны хаалгаар гараад ирэхээр нь нэг залууг нь бариад авсан чинь нөгөө залуу нь цаашаа гудамжаар ороод зугтаагаад алга болсон байсан, уг залуу зугатаж байхдаа 0,75 гр хэмжээтэй архи бариад гүйсэн гэж хэлж байсан. Манай байшингийн зүүн талын урагш харсан модон рамтай цонхны шилийг гадна талаас нь хагалсан юм шиг байгаа юм. Учир нь би өөрөө гэр орноо цэвэрлэж байхад цонхны шил нь дотогшоогоо чиглэлд их хагарч бутарч үсэрсэн байдалтай байсан....” /1 хх 52-53 х/,

                      1.10.Гэрч Я.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... надад баригдсан залуу хэлэхдээ би ахынхаа байшинд орсон юм чи юу яриад байгаа юм энэ манай ахын байшин, манай ах хөдөө Хөвсгөл явчихсан гэртээ байхгүй байна, би ахынхаа гэрээс гарч ирж байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би “чи тэгээд цонхыг нь хагалж дотогшоогоо ордог юм уу” гэсэн чинь бид нар хагалаагүй ээ чи өөрөө ороод үз гээд гүрийгээд байсан. Яг энэ үед цагдаагийн машинтай 2 цагдаа ирэхээр нь би энэ залуу айлын гэр лүү цонх хагалаад орж байхаар нь би барьчихлаа гэсэн чинь цагдаа нар хүрч ирээд уг залууг гавлаад машиндаа суулгасан. Цагдаа нар буцаж ирээд цонхыг нь онгорхой байлгаад яахав гээд би нэг цагдаатай нь хамт хагарсан цонхыг гадна талаас нь модон паниараар өөрийнхөө гэрээс гаргаж ирж байгаад таглачихсан юм. Энэ үед гэрийн эзэд нь ирээгүй л байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 54-55 х/,

      1.11.Гэрч А.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт автомашинт эргүүлийн үүргийг Ачит-115 дугаар чиглэлд ахлах дэслэгч Г.Гын хамт үүрэг гүйцэтгэж байхад 17-18 цагийн үед Баянхошууны 11-р гудамж, 55 тоот хөрш айлд хоёр танихгүй залуу хашаа руу нь яваад орчихлоо эд зүйлийг нь хулгайлах гэж байх шиг байна байшингийн цонхыг хагалчихлаа гэж дуудлага мэдээлэл өгсний дагуу уг Баянхошууны 11-р гудамж, 55 тоотод дуудлагаар очиход хашааны гадна 25-30 орчим насны нэг эрэгтэй би дуудлага өгсөн хүн байна энэ залууг хашааны хаалгаар нь гараад зугатаах гэж байхаар нь барьж авлаа хамт явж байсан залуу нь гартаа архины шил барьчихсан цаашаа гудамж өгсөөд зугатаачихлаа гээд нэг залууг цамцнаас нь зуурчихсан зогсож байхаар нь очиж шалгасан  баригдсан залууг ахлах дэслэгч Г машиндаа гавлаж, суулгаад би уг хөрш айлын хүнтэй тухайн үед хашаа руу нь орж нөхцөл байдлыг харсан, уг хашаа руу нь дотогш орж хүн байгаа талаар шалгаж үзэхэд эзэнгүй байсан ба байшингийн урд талын цонх хагарсан байдалтай цонхны гадна талд газар орны бүтээлгээр боогоод зурагт байж болзошгүй зүйлийг авч явахад бэлдээд багалчихсан байхаар нь яг юу юм бол гэж орны бүтээлгийг нь булангаас нь сөхөж харахад хар өнгийн ЛСД зурагт байсан.Уг саатуулсан залуугийн биеийн байцаалтыг ахпах дэслэгч Г асуугаад байхад өөрийгөө би саяхан шоронгоос суллагдсан тэгээд найзындаа ирж байгаа гэж хэлээд байсан ба биед нь ямар нэг бичиг баримт байгаагүй. Хувцаснаас нь хар болон цагаан өнгийн мэдрэгчтэй Самсунг маркийн хоёр ширхэг гар утас гарч ирж байсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 59-60 х/,

                        1.12.Шинжээчийн 1228 дугаар дүгнэлт

        1.Б.Тгийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

        3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 139 х/,

Хоёр:Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 207 х/

2.2.Ж.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 208 х/

2.3.Ж.Угийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 212 х/

2.4.Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 213 х/

2.5. Д.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 46, 47, 214 х/

2.6.ФВ85060817 регистрийн дугаартай Б ургийн овогтой Дийн

    Б гэсэн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /1 хх 206 х/             

Гурав:Хохирлын баримтууд.

                      3.1.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 141, 238 х/

      3.2.“Акира” маркын зурагтыг хохирогч Д.Ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 4 х/

       3.3.“Айфоне 8 плас” маркийн гар утсыг хохирогч Б.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 128 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Д.Б урьд нь 2 удаа шүүхээр ял шийтгүүлэхдээ ургийн овог, эцгийн нэр нь өөрөөр буюу ургийн овог Б, эцгийн нэр Дашдориг гэсэн нэртэй байсан болох нь шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байгаа, харин Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолтоор иргэний үнэмлэх аваагүй, Бын ургийн овог Б, эцгийн нэр Д гэсэн лавлагаа гарч ирсэн тул уг бүртгэлд заасны дагуух ургийн овог, эцгийн нэртэйгээр энэ шийтгэх тогтоолд бичигдсэн болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

1.Д.Б нь архидан согтуурсан үедээ бусадтай бүлэглэн /Гантулгын хэрэг тусгаарлагдсан/ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17-18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны .тоотод байрлах Д.Аийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 42 инчийн “Акира” маркийн зурагт, 2 ширхэг гар утас, “Соёрхол” нэртэй 0,75 гр архи зэрэг эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

2.Д.Б, Ж.У, Б.Б нар архидан согтуурсан үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 8 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Мотел” буудлын үүдэнд иргэн Б.Тгийн “Айфон 8-плас” маркийн гар утсыг Ж.У нь утсаар яриулаач хэмээн хохирогчоор утасны кодыг нь тайлуулж аваад явах үед хохирогч утсаа авья хэмээхэд Д.Б, Ж.Б нар нийлэн түүнд хүч хэрэглэн зодож байхад Ж.У зугтаан зайлсан үйлдлүүд нь Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэргийг үйлдсэн,

3.Д.Б, Б.Б нар Б.Тг нийлэн зодох явцдаа эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хөмсөг, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь:

                            Хохирогч Б.Тгийн “...Хөөе миний утсыг гээд дуудсан чинь нөгөө хүүхэн надаас холдоод утас өгөх шинжгүй болохоор нь би дахин орилсон чинь нөгөө хүүхэнтэй анх уулзаж байсан залуу нэг залуутай гүйж гарч ирээд намайг үгийн зөрөөгүй зодоод эхэлсэн. Нөгөө хүүхэн намайг зодуулахыг хараад зогсож байхаар нь би утсаа авах гээд тэр хоёроос салаад нөгөө хүүхэн рүү гүйх гэсэн чинь хар өнгийн куртиктэй залуу миний хөлөнд дэгээ тавиад намайг газар унагаасан. Тэгээд дахин дээрээс дараад намайг босгохгүй гээд цохиж байхад би хүчээр босоод нөгөө хүүхнийг харсан чинь миний гар утсыг аваад байхгүй болсон байхаар нь хайх гэсэн чинь намайг зодож байсан хоёр залуу нөгөө хүүхэн явсан чинь намайг зодохоо болиод 8 дугаар байрны тийшээ явсан ...” гэх мэдүүлэг /1 хх 131, 134, 136-137 х/

Хохирогч Д.Аийн “... гэртээ ороод хартал манай том өрөөнд байсан мөнгөний гахай хагарсан ... орны бүтээлэг байхгүй том өрөөнд байсан “Акира” маркийн 42 инчийн зурагт алдагдсан байсан. Тэгээд би эд зүйлээ бүртгээд шалгаад үзтэл манай хүүхдүүдийн Самсунг Эс-1 маркийн цагаан өнгийн мөн “Самсунг” маркийн жижиг мэдрэгчтэй гар утас, ... 0.75 гр “Соёрхол” архи байхгүй ...” гэх мэдүүлэг /1 хх 14-16, 90-2 х/,

        Шүүгдэгч Д.Бын “...Гантулга утсаар над руу залгаад хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь би Гантулгатай уулзах зорилгоор Туул голын эрэг дээр очиж уулзсан. Тэгсэн 2 шил 0,75 гр Хараа нэртэй архи авчихсан байсан ба тэр архийг хувааж уугаад сууж байгаад би нилээд согтсон байсан. Тэгсэн мөнгө олох амархан арга байна гэж хэлээд намайг дагуулаад явсан. Би хаана яваагаа мэдэхгүй байсан. Тэгсэн нэг айл руу дагуулж ороход юун айл вэ гэсэн чинь манай хамаатных байгаа юм гэж хэлээд футболкоо тайлаад байшингийн цонхыг хагалснаа Гантулга байшин руу ороод зурагт, 2 ширхэг гар утас авч гарч ирээд надад өгсөн. Гарч ирээд байж байтал урд хашаанаас нэг залуу орилоод байсан. Тэгсэн Гантулга наад юмаа орхи явъя гээд хаалгаар нь гараад зугатаад явчихсан. Тэгсэн нэг залуу намайг бариад авчихсан, ... Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ... би тухайн үед хар хөх өнгийн өвлийн куртик өмсөж явсан. Тухайн үед У бид хоёрын өөдөөс нэг утас бариад гүйгээд ирсэн, тэрийг нь харсан. Тэгэхэд араас нь нэг залуу хөөгөөд ирэхэд нь Б бариад авахаар нь би тэр залууг хАч унагасан. Тэгээд тэр залууг Б дараад авсан. Тэгээд тэр залуу босоод зугтаасан. Бид хоёр араас нь очоод Угийн авсан утсыг үзэхэд том дөрвөлжин дэлгэцтэй утас байсныг Б аваад халаасандаа хийсэн....” гэх мэдүүлэг /1 хх 88-89 х, 167-168, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                          Шүүгдэгч Ж.Угийн “... нэг танихгүй залуу зогсож байхаар нь утсаараа ганц яриулчих гэсэн чинь тэр залуу утсаа өгсөн. Тэгээд би Б рүү худлаа залгаад хүрээд ир гэж хэлтэл Б, Б хоёр цаанаас гарч ирж байхлаар утсыг нь аваад тэр хоёрын ирж байгаа зүг рүү зугтаасан. Гэтэл тэр залуу араас хөөгөөд иртэл Б, Б нар бариад авах шиг болсон. Би цаашаа зугтаагаад зам дээрээс такси бариад Цамбагарав үйлчилгээний төвийг тойроод иртэл Б, Б хоёр зам дагуу алхаад явж байхаар нь би дуудаад бид гурав уулзаад нөгөө утас нь энэ байна гэсэн чинь Б аваад халаасандаа хийсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 159-160 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                          Шүүгдэгч Б.Бийн “... У залгаад хаана байна гэхээр нь Б бид хоёр 8 дугаар байрны урд талын грашийн хажууд байна гэсэн чинь Саппорогийн автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь үлдсэн архиа уучихаад буудал руу алхаж явтал У өөдөөс улаан хүрэн өнгийн гар утас барьчихсан дэлгэцний гэрлийг нь асаачихсан гүйгээд иртэл араас нь нэг танихгүй залуу хөөгөөд ирэхээр нь би тэр залууг бариад автал Б хажуугаас хАч унагаасан. Тэгэнгүүт нь дахиж очоод тэр залууг бариад автал босож ирээд намайг нэг удаа гараараа цохиод зугтаасан. Би хэрэг явдал болсны дараа Утой уулзаад тэр утсыг нь авахад улаан хүрэн өнгөтэй гар утас байсан. Тэгэхэд Б бас хамт байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 163-164 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Гэрч Г.Гын “... дуудлагаар очиход Баянхошууны 11-р гудамж 55 тоот айлын хашааны гадна 25-30 орчим насны хоёр эрэгтэй залуутай хажуу айлын хөрш гэх нэг залуу хоорондоо маргаж байхаар нь очиж шалгахад хажуу айлын хөрш гэх залуу нь уг хоёр залууг зааж манай хажуу айлын хөршийнд хашаанд амьдардаг хүмүүс биш байна, танихгүй хүмүүс байна гэж хэлж байсан, тэгсэн тухайн үед хашаа руу нь орсон гэх залуугийн нэг нь хойшоо нарийн гудамжаар ороод зугатаагаад алга болсон. Харин үлдсэн нэг залууг нь саатуулж шалгахаар болсон. Тэгээд Баянхошууны 11 гудамж, 55 тоот хашаа руу дотогш орж хүн байгаа талаар шалгаж үзэхэд эзэнгүй байсан ба байшингийн урд талын цонх хагарсан байдалтай түүний хажуу талд газар орны бүтээлгээр хар өнгийн зурагт боогоод авч явахад бэлдээд багалчихсан байхаар нь хулгай орж байсан юм байна гэж Ачит-10 т мэдэгдэж бүрэлдэхүүн дуудаж шалгуулахаар болсон юм. ... Хувцаснаас нь хар болон цагаан өнгийн мэдрэгчтэй Самсунг маркийн хоёр ширхэг гар утас гарч ирж байсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 18-20 х/,

                         Гэрч С.Бын “... Хөрш залуу маань угаасаа хашаанаас гарахыг нь хүлээгээд отоод зогсож байсан юм байна лээ. Тэгээд нөгөө 2 залуу хашааны хаалгаар гараад ирэхээр нь нэг залууг нь бариад авсан чинь нөгөө залуу нь цаашаа гудамжаар ороод зугтаагаад алга болсон байсан, уг залуу зугатаж байхдаа 0,75 гр хэмжээтэй архи бариад гүйсэн гэж хэлж байсан. ....” /1 хх 52-53 х/,

                         Гэрч Я.Аийн “...надад баригдсан залуу хэлэхдээ би ахынхаа байшинд орсон юм чи юу яриад байгаа юм энэ манай ахын байшин, манай ах хөдөө Хөвсгөл явчихсан гэртээ байхгүй байна, би ахынхаа гэрээс гарч ирж байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би “чи тэгээд цонхыг нь хагалж дотогшоогоо ордог юм уу” гэсэн чинь бид нар хагалаагүй ээ чи өөрөө ороод үз гээд гүрийгээд байсан. Яг энэ үед цагдаагийн машинтай 2 цагдаа ирэхээр нь би энэ залуу айлын гэр лүү цонх хагалаад орж байхаар нь би барьчихлаа гэсэн чинь цагдаа нар хүрч ирээд уг залууг гавлаад машиндаа суулгасан.  ” гэсэн мэдүүлэг /1 хх 54-55 х/,

         Гэрч А.Чийн “... хоёр танихгүй залуу хашаа руу нь яваад орчихлоо эд зүйлийг нь хулгайлах гэж байх шиг байна байшингийн цонхыг хагалчихлаа гэж дуудлага мэдээлэл өгсний дагуу уг Баянхошууны 11 гудамж, 55 тоот дуудлагаар очиход Баянхошууны 11 гудамж, 55 тоот айлын хашааны гадна 25-30 орчим насны нэг эрэгтэй би дуудлага өгсөн хүн байна би энэ залууг хашааны хаалгаар нь гараад зугатаах гэж байхаар нь барьж авлаа хамт явж байсан залуу нь гартаа архины шил барьчихсан цаашаа гудамж өгсөөд зугатаачихлаа гээд нэг залууг цамцнаас нь зуурчихсан зогсож байсан ... байшингийн урд талын цонх хагарсан байдалтай цонхны гадна талд газар орны бүтээлгээр боогоод зурагт байж болзошгүй зүйлийг авч явахад бэлдээд багалчихсан байхаар нь яг юу юм бол гэж орны бүтээлгийг нь булангаас нь сөхөж харахад хар өнгийн ЛСД зурагт байсан.     ... Хувцаснаас нь хар болон цагаан өнгийн мэдрэгчтэй Самсунг маркийн хоёр ширхэг гар утас гарч ирж байсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 59-60 х/,

                        Шинжээчийн 1228 дугаар дүгнэлт

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 139 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

                        Шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч А.Очбадрал нар: Хүч хэрэглэсэн үйлдэл хийлгүйгээр утсыг авсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү?

                        Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нар: Хулгайн гэмт хэрэг төгссөн гэмт хэрэг биш тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж ял өгөх ёстой, мөн дээрмийн гэмт хэргийн хувьд хүч хэрэглэж утсыг аваагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү?

                        Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батаа нар: Бийн хувьд утас авсныг зодоон болсны дараа мэдсэн тул дээрмийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэх асуудлуудын талаарх Шүүхийн дүгнэлт:

                        Шүүгдэгч Ж.У утсаар яриулчих хэмээн хохирогчийн утсыг авахдаа өөрөөр нь утасны кодыг тайлуулж аваад явах гэхэд нь хохирогч “хөөе” хэмээн дуудахад шүүгдэгч Д.Б, Б.Б нар түүнийг саатуулж зодсон, уг асуудлын дараа шүүгдэгч нар гурвуулаа нийлсэн явж байгаад баригдсан гэх үйл баримтуудаас дүгнэхэд Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох гэмт хэргийн санаа зорилго эд хөрөнгийг авах гэсэн шунахай сэдэлттэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нарын хувьд хэн ямар үйлдэл хийх вэ? гэдгээ хуваарилсан, уг гэмт хэргийг үйлдэх санаа зорилго урьдчилан үүссэн, мөн хохирогч Б.Тий утсаа авах гэсэн үйлдлийг хүч хэрэглэн таслан зогсоосон Д.Б, Б.Б нарын үйлдэл, Ж.Угийн утас авч явсан үйлдлүүд уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой болох нь тус тус тогтоогдож байгаа тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

                        Д.Б айлын цонхоор нэвтэрч ороод зурагтыг орны бүтээлгэнд боож гэрийн гадна гаргаж тавьсан, Д.Бийн хувцаснаас 2 ширхэг гар утас илэрсэн мөн хамтран оролцсон этгээд /Гантулга/ “Соёрхол” архийг аваад зугтаасан гэх үйл баримтуудаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

                        Хамтран оролцогчийн аваад явсан “Соёрхол” архины хувьд 15,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Хууль тогтоогчийн тайлбараар орон байранд нэвтэрсэн хулгайн үйлдэлд хохирлын хэмжээ хамаарахгүй гэж заасан.

                         Д.Б болон түүний хамтран оролцогч нар нэг санаа зорилгоор, нэг удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн, Д.Бийг Гантулгын архи хулгайлаад явсан үйлдэлд оролцоогүй гэж үзэх боломжгүй тул хулгайлагдсан эд зүйлийг авч явсан, яваагүйгээр зааглаж төгс, төгс бус үйлдэл хэмээн зүйлчилж ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул түүний хамтран оролцогчийн архийг авч явсан үйлдлээр нь хулгайн гэмт хэргийг төгс үйлдсэн гэж шүүх үзсэн.

             Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

Хохирлын талаар.

                      Акира” маркын зурагтыг хохирогч Д.Ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 4 х/, Айфоне 8 плас” маркийн гар утсыг хохирогч Б.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 128 х/ зэргээр хохирогч нар гар утас, зурагтаа биет байдлаар буцаан авсан болох нь тогтоогдож байгаа, харин хохирогч Д.Аийн “Соёрхол” архи, гэр лүү нэвтрэхэд хагалсан цонхны шилний үнэ, мөнгөний гахай нийт 28,500 төгрөг болох нь Эд зүйлийн үнэлгээ /1 хх 141, 238 х/-р тогтоогдсон тул Д.Боос дээрх төлбөрийг гаргуулж хохирогч Д.Ад олгохоор шийдвэрлэсэн болно.

                                    Эрүүгийн хариуцлагын талаар.

        Шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Д.Б нэг бүлэгт буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцогдож байгаа, ял хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б, Б.Б нар хувийн байдлын хувьд урьд хорих ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн оролцоо зэргийг харгалзан Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 04 жилийн хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Ж.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, Д.Б, Б.Б нар урьд нь хорих ял биечлэн эдэлж байсан, засрал хүмүүжил олоогүй зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Ж.У анх удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаа тул түүний хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосон болно.

Цагдан хоригдсон хугацааны талаар.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дүгээр сарын 08-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 16 хоног, нийт 18 хоног, Б.Б, Ж.У нар нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 16 хоног, нийт 18 хоног тус тус хоригдсон байх тул тэдний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Д.Б, Б.Б, Ж.У нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Дийн Быг Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Б овогт Бгийн Бийг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

С овогт ЖУг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Ж.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Уг 04 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ялыг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ялыг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /оногуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял/ : 8 /хорих ялын нэг хоногтой дүйцэх цаг/ = 30 хоног буюу 01 сар /хорих ял/-ын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

      Б.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ялыг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял/ : 8 /хорих ялын нэг хоногтой дүйцэх цаг/ = 30 хоног буюу 01 сар /хорих ял/-ын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б, Б.Б нарын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад,  Ж.Угийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Бын урьдчилан цагдан хоригдсон 18, Б.Бийн урьдчилан цагдан хоригдсон 18, Ж.Угийн урьдчилан цагдан хоригдсон 18 хоногуудыг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

  6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Боос 25,800 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны .тоотод оршин суух Д.А /РД:./-д олгосугай.

  7.Д.Б, Б.Б, Ж.У нарын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Б.Б, Ж.У нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б, Б.Б, Ж.У нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ