Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00012

 

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00012

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамж, 518 тоот хаягт байрлах, ЧБСА /УБД:9011314004, РД:2047373/-ийн хүсэлттэй,

ЧБСА ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ЧБСА ХХК-ийн захирал Ч.Сэлэнгэ, дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, нэхэмжлэгч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ЧБСА ХХК-ийн захирал Ч.Сэлэнгэ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн 9011314004 дугаартай, 2047373 регистрийн дугаартай ЧБСА ХХК нь 1997 оны 05 сарын 07-ны өдөр гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр 8,670,000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан болно. Тус компани нь Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор БНСУ болон БНХАУ-аас нийтийн тээврийн үйлчилгээний зориулалттай том болон бага оврын автобусуудыг зээлээр худалдан авч, түүний төлбөрийг төлөх зорилгоор Анод банкнаас 2006 оны 04-р сарын 19-ний өдөр 06060045 тоот, 06060115 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулан нийт 434 257 320 төгрөгийг сарын 1,8%-ийн хүүтэйгээр авсан юм. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх Аж ахуйн үйл ажиллагааны Тусгай Зөвшөөрлийг авч чадахгүй байдлын улмаас Анод банкнаас авсан зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй болж Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12-р сарын 30-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр 531 221 708 төгрөгийг Анод банкны эрх хүлээн авагчид төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг зээлийн гэрээний үүрэгт барьцаанд тавьсан 12 ш автобусуудыг Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн өгсөн болно. ЧБСА ХХК нь 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй татварын байгууллагад X тайлан өгсөөр ирсэн ба 2018 оны байдлаар тус компанийн бусдад төлөх өр төлбөр шүүхийн шийдвэрээр 531 221 708 төгрөг болж цаашид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадваргүй болж хөрөнгө оруулалт хийх боломжгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Энэ нөхцөл байдал нь ЧБСА ХХК-ийн дүрмийн 8-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан компанийг татан буулгах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлийг хангасан байна. Дампуурлын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан:

1. ЧБСА ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Анод банкнаас 2006 оны 04-р сарын 19-ний өдөр 06060045, 36060115 тоот зээлийн гэрээнүүдийг байгуулан нийт 434 257 320 төгрөгийн зээл авч том оврын болон бага оврын автобусуудыг оруулж ирсэн боловч нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх Аж ахуйн үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийг авч чадаагүйн улмаас зээл, хүүгийн төлбөрийг төлж чадахгүй байдалд хүрч зээлийн барьцааны хөрөнгө болох 12 ш автобусуудыг Анод банкинд хүлээлгэн өгсөн.

2. Өр төлбөрийг барагдуулах, компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүүгийн эх үүсвэр байхгүй, хөрөнгө оруулалтгүйн улмаас 2008 оноос эхлэн үйл ажиллагаа бүрэн зогссон ба Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д заасан өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх чадваргүй болсон. Тухайлбал ЧБСА ХХК-ийн хөрөнгө 8 670 000 төгрөг өр төлбөр 531 221 708 төгрөг байна.

3.Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12-р сарын 30-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр ЧБСА ХХК-ийг Анод банкинд /Анод банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч/ 531 221 708 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ЧБСА ХХК нь Анод банкны эрх хүлээн авагчид 531 221 708 төгрөгийг төлөх, үүрэг гүйцэтгэлийн хугацаа 2009 оны 12-р сарын 30-ны өдөр болно.

Иймд ЧБСА ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадваргүй, төлбөр гүйцэтгэх санхүүгийн боломжгүй байх тул дампуурлын хэрэг үүсгэн төлбөрийн чадваргүй болсныг тогтоон дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлт гаргаж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлд заасан Дахин хөрөнгөжүүлэх санал гаргаагүй, мөн хуулийн 7.1.2-т заасан өөрийн өмчлөлд болон бусдаас итгэмжлэгдэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй, 7.1.4-д заасан бусдаас авах авлага байхгүй болохыг мэдэгдэж байна гэв.

 

Нэхэмжлэгч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧБСА ХХК нь Анод банкнаас 06060115 дугаар Зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөг, 06060045 дугаар Зээлийн гэрээгээр 284 257 320 төгрөг зээлдэн авсан. Уг зээлийн барьцаанд (06060115 дугаартай барьцааны гэрээгээр) 50 машины граж Ү-0714002604, Конторын төв Ү0714002604, газар №0019850 404 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий барьцаа хөрөнгийг барьцаалсан. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-446 дугаартай Анод банк ХК-ийг албадан татан буулгах тухай тушаалаар Анод банк татан буугдаж эрх хүлээн авагч томилогдсон. Үүнтэй холбоотойгоор 2014 оны 06 дугаар сарын 10-ны 0214/313 дугаартай Монголбанкнаас Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ, 2014.06.11-ний өдрийн 40/2014ЭХА-204, 40/2014ЭХА-205 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 423 993 852,50 төгрөгийн үндсэн зээл 107 193 118 төгрөгийн хүү нийт 531 186 970.50 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлэн авсан. Одоогоор дээрх өр төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа тул Шаардах эрхийн гэрээгээр шилжиж ирсэн 531,186,970,50 төгрөгийг ЧБСА ХХК-иас гаргуулж, Монголбанкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны

05          сарын 14-ний өдрийн 181/Ш32019/06262 дугаар захирамжаар ЧБСА ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож шүүхээс өгсөн үүргийн дагуу Дампуурлын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ 2019 оны 05-р сарын 16-ны өдөр №04 тоотоор гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 1249 дугаар магадлал, шүүхээс өгсөн үүргийн дагуу ЧБСА ХХК-ийн санхүүгийн байдлын болон хуваарилагдах хөрөнгө, барьцаа хөрөнгийн талаар нотлох баримт гаргуулсны үндсэн дээр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд нэмэлт оруулан дахин шүүх, нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт танилцуулсан байгаа.

Нэг.Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт.

ЧБСА ХХК нь Улсын бүртгэлийн 9011314004 дугаартай, 2047373 тоот регистртэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны гудамж, 8-518 тоотод байрлаж ажиллахаар 1997 оны 05-р сарын 07-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 8,670,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Дүрмийн сангийн эзэмшил:

Г ишүүд

Оруулсан хөрөнгө төгрөгөөр

Эзлэх хувь

1

Рэнцэнпүрэв Даваажав

8,670,000.00

100%

 

БҮГД

8,670,000.00

100%

Худалдаа хөгжлийн банкинд 2103025 тоот төгрөгийн данстай гэж тус тус бүртгэгджээ.

б/ ЧБСА ХХК-ийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт

Балансын зүйл

2015 он

2016 он

2017 он

Мөнгөн хөрөнгө

6,822,997.50

6,823,000.00

6,823,000.00

Дансны авлага

-

-

-

Татвар НДШ-ийн авлага

-

-

-

Бусад санхүүгийн хөрөнгө

-

 

 

Бусад авлага

-

-

-

Бусад хөрөнгө

-

-

-

Урьдчилж төлсөн зардал

-

-

-

Бараа материал

-

-

-

Эргэлтийн хөрөнгө

6,822,997.50

6,823,000.00

6,823,000.00

Үндсэн хөрөнгө

8,670,000.00

8,670,000.00

8,670,000.00

Хур/элэгдэл

-

-

-

Бусад үндсэн хөрөнгө

-

-

-

Урт хугацаат хөрөнгө оруулалт

-

-

-

Биет бус хөрөнгө

-

-

-

Эргэлтийн бус хөрөнгө

8,670,000.00

8,670,000.00

8,670,000.00

Ннйт хөрөнгийн дүн

15,492,997.50

15,493,000.00

15,493,000.00

Дансны өглөг

-

-

-

Цалингийн өглөг

-

-

-

Богино хугацаат зээл

-

-

-

Урьдчилж орсон орлого

-

-

-

Татварын өр

-

-

-

НӨАТатварын өглөг

-

-

 

НДШ-ийн өглөг

-

-

-

Бусад богино хугацаат өр төлбөр

531,221,708.00

531,221,708.00

531,221,708.00

Богино хугацаат өр твлбөрийн дүн

531,221,708.00

531,221,708.00

531,221,708.00

Урт хутацаат зээл

-

-

-

Бусад урт хугацаат өр төлбөр

-

-

-

Урт хугацаат өр төлбөрийн дүн

-

-

-

Өр төлбөрийн дүн

531,221,708.00

531,221,708.00

531,221,708.00

Эздийн өмч

8,670,000.00

8,670,000.00

8,670,000.00

Хурим-сан ашиг/алдагдал

6,822,997.50

6,823,000.00

6,823,000.00

Нэмж төлөгдсөн капитал

-

-

-

тайлант ашиг, алдагдал

-

 

-

Эзний өмчийн дүн

15,492,997.50

15,493,000.00

15,493,000.00

Өр болон эзний өмчийн дүн

546,714,705.50

546,714,708.00

546,714,708.00

Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьпаа

3428.79%

3428.79%

3428.79%

 

Төлбөрийн чадварын шинжилгээ

Нөхөлтийн коэфициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа:

Он

Эргэлтийн хөрөнгийн харьцаа

Эргэлтийн

хөрөнгө

Богино хугацаат өр төлбөр

2015 он

0.00013

6,822,997.50

531,221,708.00

2016 он

0.00013

6,823,000.00

531,221,708.00

2017 он

0.00013

6,823,000.00

531,221,708.00

Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015-2017 онуудад эргэлтийн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөр /БХӨТ/-ийн өчүүхэн хувийг буюу 0,013% хүртэлх хувийг эзлэж байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, огт байхгүй байгааг харуулж байна.

Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:

Он

Мөнгөн

хөрөнгө+Авлага

/БХӨТ

Мөнгөн

хөрөнгө

Авлага

БХӨТөлбөрийн

дүн

2015 он

0.01

6,822,997.50

-

531,221,708.00

2016 он

0.01

6,823,000.00

-

531,221,708.00

2017 он

0.01

6,823,000.00

-

531,221,708.00

Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг.

Энэ коэфициентийн утга 0.7 - 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. Гэтэл ЧБСА ХХК нь санхүүгийн тайланд тусгагдсан өр төлбөрийн харыдаа 0,01 гэсэн үзүүлэлттэй гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгаа илэрхийлж байна.

Төлбөр барагдуулах өнөөгийн боломж:

Он

Төлбөр барагдүүлах өнөөгийн боломж

Мөнгөн

хөрөнгө

Богино хугацаат өр төлбөр

2015 он

0.01

6,822,997.50

531,221,708.00

2016 он

0.01

6,823,000.00

531,221,708.00

2017 он

0.01

6,823,000.00

531,221,708.00

Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2 -0.болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл уг үзүүлэлт нь 0.01 гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломжгүй байгааг илэрхийлж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ

Томъёо

2015 он

2016 он

2017 он

Бие даалтын коэфициент

ЭӨ/Нийт хөрөнгө

1.000

1.000

1.000

Зохицуулалтын

коэфициент

ӨЭК /ЭӨ

(34.29)

(34.29)

(34.29)

Хараат байдлын коэфициент

ГК/ӨК

34.29

34.29

34.29

Дүгнэлт: Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм.

Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 5-0.6 буюу 60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гадны эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2015-2017 онд сөрөг /хасах/ үзүүлэлттэй гарч байгаа нь тус ЧБСА ХХК-ийн төлбөрийн чадвар байхгүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан. цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд байна.

Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт

Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан ЧБСА ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2017 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим үзүүлэлтүүдийг тодруулахад:

2015-2017 оны санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээгээр тус ЧБСА ХХК нь өр төлбөрөө барагдуулах боломжгүй, өөрийн хөрөнгө нь хүрэлцэхгүй болжээ.

Энэхүү санхүүгийн тайлангуудаас харахад компанийн өр төлбөр 531,221,708.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн 3428.79 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү ЧБСА ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргуй болсон байна гэж дүгнэж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04-р сарын 09-ний өдрийн 181/Ш32019/04214 дугаар захирамжаар ЧБСА ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Хоёр. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан

ЧБСА" ХХК нь 2006 оны 04-р сарын 19-ний өдөр Анод банкнаас 06060045 тоот зээлийн гэрээгээр, 2006 оны 08-р сарын 31-ний өдөр 06060115 тоот зээлийн гэрээ байгуулан нийт 423,993,852.50 төгрөг авсан байна.

Анод банк нь Монгол банкны хяналт, шалгалтаар найдваргүй зээлийн тоо дүнг бууруулж мэдүүлэх, ЧБСА ХХК-ийн хамаарал бүхий этгээдийн нэр дээрх хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтийг ЧБСА ХХК-д шинэ зээл гаргаж төлүүлэх хэлбэрээр зээлийг зээлээр төлүүлэх зорилгоор өгсөн зээл байсан байна. Ийнхүү зээлийг зээлээр төлж барагдуулж байсан нь угаасаа үйл ажиллагааны хэтийн төлөв, бизнесийн чиглэл ч байхгүй тус компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

Гурав. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт

"ЧБСА" ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж дүгнэлээ.

Дөрөв.Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд

Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа ЧБСА ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэлээ.

Хэрэг гүйцэтгэгчийн 2019 оны 03-р сарын 01-ний өдрийн 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03-р сарын 04-ний өдрийн 181/Ш32019/02659 дугаар захирамжаар дараахь лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан.

Тав.Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар

Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03-р сарын 04-ний өдрийн 181/Ш32019/02659 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар ЧБСА ХХК-д хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцэл тогтоогдоогүй болно.

Хэрэг гүйцэтгэгчийн 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн 05 тоот нотлох баримт гаргуулах тухай шүүхэд хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10-р сарын 09-ний өдрийн 11125 дугаар захирамж гарсан ба шүүхэд ирүүлсэн лавлагаагаар дараахь нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

-Балансад бүртгэгдсэн эзний өмч буюу дүрмийн сангийн талаар:

ЧБСА ХХК нь 1997 онд байгуулагдахдаа дүрмийн сангаа үндсэн хөрөнгөө 8,600,000 төгрөг, түүхий эд 1,000,000 төгрөг, бэлэн мөнгө 500,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөгөөр эхлэлтийн балансаа гаргажээ. Гэвч тухайн үеийн шинээр байгуулагдаж буй нөхөрлөл, компанийн хөрөнгийг үнэлдэг байсан зохицуулалтаар үнэлгээ хийсэн хөрөнгө үнэлгээний Золач ХХК-ийн 1997 оны 05-р сарын 08-ны өдрийн 01/97 тоотоор ЧБСА ХХК-ийн үндсэн хөрөнгийг 7,101,400 төгрөгөөр үнэлсэн байх тул түүхий эд болон бэлэн мөнгийн хамт эзний өмч буюу дүрмийн сан 8,670,000 төгрөг болгон бүртгүүлсэн байна. Харин

А. Хөрөнгөд бүртгэгдсэн 1986 онд үйлдвэрлэгдсэн УАЗ-451Д маркийн бор ногоон өнгийн 9819 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй болж улсын бүртгэлээс хасагдсан байна. Одоо 9819 УБМ улсын дугаарт Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл Жэй трансит кредит ББСБ-ийн эзэмшилд байдаг байна.

Б. Бусад хөрөнгө болох 1984 онд үйлдвэрлэгдсэн 2 ш хөргөгч, хоолны тогоо, Ясна загварын стенк зэрэг хөрөнгүүд нь өнөө үед үнэ цэнэгүй, ашиглалтад байхгүй, үнэлэх ч боломжгүй хөрөнгө байна.

-Балансад бүртгэгдсэн мөнгөн хөрөнгө болох 6,823,000 төгрөгийн талаар.

Санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгөд касс байгаа бэлэн мөнгө болон дансанд байгаа мөнгөн дүнгийн нийлбэрийг тусгадаг. Татан буугдсан Анод банкны ЧБСА ХХК -ийн 161412.0600.00257, 2103184, 2122184 тоот харилцах дансдын үлдэгдлийн баримтыг Үндэсний төв архивын газраас гаргуулахаар миний бие архивын ажилтнуудтай 14 хоног ажилласан боловч тус компанийн мөнгөн үлдэгдэл бүхий харилцах данс тогтоогдоогүй болно. Энэ тухай Үндэсний Төв Архивын 2019 оны 11-р сарын 20-ны өдрийн 03/623 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн.

-ЧБСА ХХК-ийн Анод банктай 2006 оны 08-р сарын 31-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-0714002604 дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах контор, 50 машины гаражын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 720 м.кв эзэмших эрхийн талаар Улсын Бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны10-р сарын 22-ны өдрийн 7/8090 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн баримтаар уг улсын бүртгэлийн Ү-0714002604 дугаарт контор болон 50 машины гараж биш харин иргэн Б.Баатархүүгийн нэр дээр бүртгэлтэй Замын-Үүд сумын 1-р баг, 5-р баг, 144А байрны 40 тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн №000233444 дугаарт гэрчилгээ, Капитрон банкны барьцааны гэрээ болон 4820 дугаартай барьцаалбараар тус тус нотлогдож байна.

Дүгнэлт. Дампуурлын тухай хуулийн 35-р зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хуртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зуйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байдаг.

Шүүхэд холбогдох байгууллагуудаас ирүүлсэн нотлох баримтууд болон санхүүгийн тайлангаас дүгнэхэд ЧБСА ХХК-ийн тухайд хуваарилагдах хөрөнгөгүй, мөнгөн хөрөнгө байхгүй, арилжааны аль ч банкинд харилцах данс ч эзэмшдэггүй байх тул Дампуурлын тухай хуулийн 35-р зүйлд заасан ажиллагаа явагдахгүй ба 37-р зүйлд зааснаар нэхэмжпэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болох хуулийн зохицуулалттай байна.

Зургаа. Нэхэмжлэлийн талаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04-р сарын 09-ний өдрийн 181/Ш32019/04214 дугаар Захирамжаар ЧБСА ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлсэн ба Монгол банкнаас нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн байна..

Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно.

 

Нэхэмжлэгч

Нэхэмжлэлийн дүн болон өр төлбөрийн дүн

Нийт нэхэмжлэлд эзлэх хувь

Нэхэмжлэл

Тайлбар

 

Монгол банк

531,186,970.50

100.00%

2019-05-03-ны Б-1 а/530 тоот нэхэмжлэл

 

 

ДҮН

6,595,420,387.76

100%

 

 

Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд ирүүлээгүй төлбөр авагчийг нэхэмжлэлийн эзлэх хувь, нэхэмжлэлд оруулан тооцоогүй болно.

Долоо. Дампуурлын шинжилгээ, дүгнэлт

1.Үндсэн үзүүлэлтүүд:

 

2015 он

2016 он

2017 он

АК/Нийт хөрөнгө

(33.85)

(33.85)

(33.85)

Хур ашиг/Нийт хөрөнгө

0.440

0.440

0.44

Татварын өмнөх ашиг/Нийт хөрөнгө

(0.990)

0.257

25.529

Эзний өмч/Өртөлбөр

0.03

0.03

0.03

Бор орлого/Нийт хөрөнгө

2.98

20.74

58.06

1.Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар хүсэлт гаргагч ЧБСА" ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийж дүгнэлт гаргахад Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд бүх илтгэгч коэфициентүүд сөрөг утгатай гарч байгаа нь ЧБСА" ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй. үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэг магадлал маш өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

Найм. ЧБСА ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаар санал

Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн болон бусад баримт бичиг, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ЧБСА ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зуйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжпэгч, хэрэг гүйцэтгэгчээс ЧБСА ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах ундэслэл бий болсон гэж узэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38-р зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэв.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

ЧБСА ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Шүүхээс дараах үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.ЧБСА ХХК нь 1997.05.07-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, худалдааны зуучлал, ачаа тээврийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 8,670,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдсан, компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь Чойжилын Сэлэнгэ болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол тус хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан.

Хүсэлт гаргагч ЧБСА ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгох зорилгоор Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу шүүхээс 2019.05.13-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч томилсон байх ба түр хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд дүгнэлтээ ирүүлжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан баримтууд болон Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 5 дугаар зүйлийн 5.3, 5.7. дахь заалт, түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн ЧБСА ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон.

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2019.04.09-ний өдрийн 181/ШЗ2019/04214 дугаартай захирамжаар ЧБСА ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон талаар 2019.04.15-ны өдрийн дотор нийтэд мэдээлэх, 2019.05.07-ны өдрийн 10 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулах, ийнхүү нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа зааж, нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар дурдан, холбогдох арга хэмжээг авсан байх бөгөөд энэ тухай Өнөөдөр сонины 2019.04.12-ны өдрийн №077 (6178) дугаарт нийтлэгдсэн.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд уг хугацаанд төлбөр авагч Монголбанк нь хариуцагч ЧБСА ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 сарын 30-ны өдрийн 82 дугаар шийдвэрийн дагуу 531,186,970 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан.

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр ЧБСА ХХК-иас 531 221 708 төгрөгийг гаргуулж Анод банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн ба Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-446 дугаар Анод банк ХК-ийг албадан татан буулгах тухай тушаалаар Анод банк татан буугдаж эрх хүлээн авагч томилогдож, 2014 оны 06 дугаар сарын 10-ны 0214/313 дугаартай Монголбанкнаас Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ, 2014.06.11-ний өдрийн 40/2014ЭХА-204, 40/2014ЭХА-205 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр ЧБСА ХХК-иас 423,993,852,50 төгрөгийн үндсэн зээл, 107,193,118 төгрөгийн хүү, нийт 531,186,970.50 төгрөгийг шаардах эрхийг Монгол банк шилжүүлэн авсан байна.

ЧБСА ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2019 оны 05 сарын 07-ны өдөр хуралдаж, уг хурлаас Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар түр хэрэг гүйцэтгэгч А.Энхболдыг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгон, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 531,186,970 төгрөгт нэхэмжлэгч Монголбанк ХХК нь 100 хувийн саналын эрхтэй байхаар тогтоосон нь Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасантай нийцсэн гэж үзнэ.  

Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 5911 дугаар захирамжаар томилогдсон хэрэг гүйцэтгэгч А.Энхболд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, 2019 оны 12 сарын 13-ны өдөр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчид танилцуулсан нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу хийгдсэн байна.  

Хариуцагч ЧБСА ХХК нь бусдад нийт 531,221,708.00 төгрөгийн өр төлбөртэй болж өөрийн хөрөнгийн 3428.79%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон болох нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд ...хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн болон бусад баримт бичиг, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ЧБСА ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ЧБСА ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ. 

ЧБСА ХХК нь зээлийн гэрээний үүрэг буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх өр төлбөрөөс хэд дахин бага буюу өөрийн хөрөнгөгүй болсон, тус компанид цаашид хөрөнгө оруулах ямар нэгэн боломжгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, дампуурлын хэргийн оролцогчдоос хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй зэргийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д зааснаар ЧБСА ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Дампуурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгчдийн хурлаас хариуцагч ЧБСА ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шүүхийн хяналт дор явуулахаар шийдвэрлээгүй, дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол, хүсэлт гаргаагүй тул хариуцагч ЧБСА ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д зааснаар ЧБСА ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч ЧБСА ХХК Монгол банкинд төлөх зээлийн төлбөрийн 531,186,970.50 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.

ЧБСА ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 34., 35., 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу явуулж, энэ талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж ЧБСА ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2., 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан ЧБСА ХХК /улсын бүртгэлийн дугаар 9011314004, регистрийн дугаар 2047373/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14., 18., 34., 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу ЧБСА ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан ЧБСА ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор ЧБСА ХХК нь Монгол банкинд төлөх зээлийн төлбөрийн 531,186,970.50 төгрөгийн  үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 36.2., 36.3.-д заасныг баримтлан ЧБСА ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод тус тус даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар хүсэлт гаргагч ЧБСА ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

7.Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР