| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/201901157/И |
| Дугаар | 102/ШШ2019/02115 |
| Огноо | 2019-08-01 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2019/02115
| 2019 оны 8 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2019/02115 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол гудамж, 18-*******60 тоотод байрлах, ******* ХХК ******* хүсэлттэй,
******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, хэрэг гүйцэтгэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ******* дугаартай, регистрийн дугаарт ******* ХХК нь 2007 оны ******* дугаар сарын 05-ны өдөр гадаад худалдаа, гэрэл зураг авах үйлчилгээ, барилгын сантехникийн угсралтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр *******2,070.000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь барилгын сантехникийн угсралт, засвар үйлчилгээний ажлуудыг захиалагч байгууллагуудтай гэрээгээр гүйцэтгэж байсан ба 2012 оноос ажил гүйцэтгэл, захиалгын гэрээ багасч үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Мөн компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал ******* миний эрүүл мэндийн байдал муудаж, өвчний улмаас урт удаан хугацаагаар буюу 201******* оноос одоог хүртэл эмнэлгийн байнгын хараа хяналтад байх нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. ******* ХХК нь 20******* оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй татварын байгууллагад X тайлан өгсөөр ирсэн ба 2018 оны жилийн эцсийн байдлаар тус компанийн бусдад төлөх өр төлбөр 28,088,000 төгрөг болж цаашид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадваргүй болж хөрөнгө оруулалт хийх боломжгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Энэ нөхцөл байдал нь Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр болон ******* ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан компанийг татан буулгах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлийг хангасан байна. Иймд ******* ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадваргүй, төлбөр гүйцэтгэх санхүүгийн боломжгүй байх тул дампуурлын хэрэг үүсгэн, төлбөрийн чадваргүй болсныг тогтоон дампуурсанд тооцон татан буулгаж өгнө үү. Мөн Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 7-р зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан авлага байхгүй болно гэжээ.
Хэрэг гүйцэтгэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* ХХК нь Улсын бүртгэлийн ******* дугаартай, регистрийн дугаартайгаар 2007 оны ******* дугаар сарын 05-ны өдөр гадаад худалдаа, гэрэл зураг авах үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Улсын бүртгэлд 20******* оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр компанийн дүрмийн санг *******2,070.000 төгрөг болгон нэмэгдүүлснийг, 20******* оны 6 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр эрхлэх үйл ажиллагаанд барилга, угсралтын үйл ажиллагаа нэмэгдэн, компанийн үүсгэн байгуулагчаар Түдэвийн Ганбатыг бүртгэж, гүйцэтгэх захирлаар томилсныг тус тус бүртгэжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Түдэвийн Ганбат байна.Тус компани нь Хаан банкинд 50272679*******5 тоот төгрөгийн, Төрийн банкинд *******4000*******405000 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг байна. ******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт:
2015 онд эргэлтийн хөрөнгө 22,624,500 төгрөг, нийт хөрөнгийн дүн 49,522,900 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн дүн 11,988,000 төгрөг, өр төлбөрийн дүн 11,988,000 төгрөг, эзний өмчийн дүн *******7,5*******4,900 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 49,522,900 төгрөг,
2016 онд эргэлтийн хөрөнгө 2*******,129,200 төгрөг, нийт хөрөнгийн дүн 50,027,600 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн дүн 12,*******19,*******00 төгрөг, өр төлбөрийн дүн 12,*******19,*******00 төгрөг, эзний өмчийн дүн *******7,708,*******00 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 50,027,600 төгрөг,
2017 онд эргэлтийн хөрөнгө 22,420,700 төгрөг, нийт хөрөнгийн дүн 49,*******19,100 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн дүн 20,088,000 төгрөг, өр төлбөрийн дүн 28,088,000 төгрөг, эзний өмчийн дүн 21,2*******1,100 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 49,*******19,100 төгрөг,
2018 онд эргэлтийн хөрөнгө 22,420,700 төгрөг, нийт хөрөнгийн дүн 49,*******19,100 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн дүн 12,*******19,*******00 төгрөг, өр төлбөрийн дүн 28,088,000 төгрөг, эзний өмчийн дүн 21,2*******1,100 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 49,*******19,100 төгрөг байна. Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015-2018 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг буюу 99 хувийг хүртэлх хувийг эзэлж байгаа нь БӨХТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, ямар ч боломжгүйг харуулж байна. Мөн төлбөрийн чадварыг илэрхийлдэг ******* загварыг ашиглан ******* ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015 он 2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 28,088,000 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1*******2.******* хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Иймд ******* ХХК-ийн 2015-2018-онуудын тайлан дахь харилцааны утга 0,01-0,02 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй богино хугацаат өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгаа илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах өнөөгийн боломж: Онолын зохистой харьцаа нь 0,2-0,******* болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл 2015 онд 0,05, 2016 онд 0,08, 2017-2018 онд 0,01 гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огч байхгүй байгаа илэрхийлж байна.
Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж: Богино хугацаат өр төлбөр дэх яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг илэрхийлдэг ба 2015 онд 12 хувийг, 2016 онд 7,5 хувийг, 2017-2018 онд 2 хувийг нь л барагдуулах боломжтой түргэн хөврөх хөрөнгө байгаа нь маш өндөр эрсдэлтэй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл татварын хөрөнгийг барагдуулах боломжгүй байна.
Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ: Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэоэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагааг эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0,5-0,6 буюу 60 хувиас багагүй байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тогтвортой байдлын ******* загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гадны эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2015-2018 онд бас л сөрөг үзүүлэлттэй гарч байгаа нь тус ******* ХХК нь төлбөрийн чадвар байхгүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд юм. Иймд төлбөрийн чадварыг илэрхийлдэг ******* загварыг ашиглан ******* ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр 28,088,000 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1*******2,******* хувьтай тэнцэх хэмжээний төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заажээ. Төлбөрийн чадварын ******* загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү ******* ХХК нь 2015 оноос өөрийн хөрөнгийн *******1,94 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй тооцсон.
Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан: ******* ХХК нь барилгын сантехникийн угсралт, засвар үйлчилгээний ажлуудыг захиалагч байгууллагуудтай гэрээгээр гүйцэтгэж байсан ба 2012 оноос ажил гүйцэтгэл, захиалгын гэрээ багасч үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Мөн компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд Гүйцэтгэх захирал ******* миний эрүүл мэндийн байдал муудаж, өвчний улмаас урт удаан хугацаагаар буюу 201******* оноос одоог хүртэл эмнэлгийн байнгын хараа хяналтад байх нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарласан байдаг. Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараахь нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ. ******* ХХК нь гадаад худалдаа, барилга угсралт, барилгын засвар эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч барилгын сантехникийн засвар эрхлэх чиглэлээс өөр үйл ажиллагаа эрхэлж байгаагүй байна. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, менежмент дутагдсан нь тэдний үйл ажиллагааны гүйцэтгэлийн өртөг ихэсч ашиггүй ажиллаж байсан гол эрсдэл болсон байна. Татварын ерөнхий хуулийн 18.1-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ******* дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийг тус тус зөрчиж бараа ажил үйлчилгээндээ татвар ногдох орлого бууруулсан, татвар ногдох орлогыг дутуу мэдүүлсэн үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна. Компанийн хувьцаа эзэмшигч ******* нь ******* ХХК-ийг анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох төрсөн эгч агсан нас барсны нь дараа 20******* онд тус компанийн хувьцааг шилжүүлэн авсан байх ба тухайн үед татварын өр төлбөртэйгээр нь шилжүүлэн авсан байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.
Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт: ******* ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж дүгнэлээ.
Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйл заасны дагуу хуваарлах эд хөрөнгийн талаар: Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/Ш*******2019/04864 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар ******* ХХК-д хуваарилагдах эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон болно. Банкуудаас ирүүлсэн лавлагаагаар Хаан банкны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 29/4489 тоотоор ирүүлсэн 50272679*******5 тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 10,200 төгрөг, Төрийн банкны 2019 оны 4 дүгээр сарын *******0-ны өдрийн 02в/2542 тоотоор ирүүлсэн *******4000*******405000 тоот харилцах дансны үлдэгдэл 22*******,842.84 төгрөг, нийт 2*******4,042.84 төгрөг байна.
******* ХХК-ийн өр төлбөрийн талаар: ******* ХХК нь татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дансаар 1*******,*******50,000 төгрөг, Татварын өр *******,7*******8,000 төгрөг, нийт 28,088,000 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд дээрх дүн санхүүгийн тайлан бланс болон тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.
******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаар санал: Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй түл мөн хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн ******* үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд мөн хуулийн *******5, *******8 дугаар зүйлүүдэд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй, хуулийн этгээдийн тоот регистрийн дугаартай ******* ХХК нь анх 2007 оны ******* дугаар сарын 05-ны өдөр 1 гишүүнтэйгээр, Гадаад худалдаа, гэрэл зураг авах үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан байна.
20******* оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр компанийн дүрмийн санг *******2,070,000 төгрөг болгон нэмэгдүүлснийг, 20******* оны 6 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр эрхлэх үйл ажиллагаанд Барилга, угсралтын үйл ажиллагаа нэмэгдэн, компанийн үүсгэн байгуулагчаар Түдэвийн Ганбатыг бүртгэж гүйцэтгэх захирлаар томилсныг тус тус бүртгэжээ.
Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Түдэвийн Ганбат болсон нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хуулийн этгээдийн тухай лавлагааны баримт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2019/04400 тоот шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн.
2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2019/04425 дугаар шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилж, хэрэг гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд ******* ХХК-ийг 2015-2018 оны жилийн эцсийн байдлаар татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дансаар 1*******,*******50,000 төгрөг, Татварын өр *******,7*******8,000 төгрөг, нийт 28,088,000 төгрөгийн өр төлбөртэй ба энэ нь компанийн өөрийн хөрөнгийн 1*******2,******* хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй гэжээ.
Түр хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтийг үндэслэн, шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.
Шүүх 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Өнөөдөр сониноор нийтэд энэ тухай мэдээлсний дагуу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд ******* ХХК-иас өр авлагатай иргэн, аж ахуй нэгж байгууллага нэхэмжлэл гаргаагүй бөгөөд, шүүх санаачлагаараа 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилсны дагуу хэрэг гүйцэтгэгчийн нь тус компанийг татан буулгах тухай санал, дүгнэлт гарган шүүхэд ирүүлжээ.
******* ХХК-ийн өмчлөлд 2019 оны 5 дугаар сарын байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, бусдад төлөх төлбөр болон татварын өр төлбөрт нийт 28,088,000 төгрөгийн өртэй, Гаалийн байгууллагад татварын өргүй, тус компанийн нэр дээр хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй байх бөгөөд, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Хаан банкны 50272679*******5 тоот дансанд 10,200 төгрөг, Төрийн банкны *******4000*******405000 тоот харилцах дансны үлдэгдэл 22*******,842.84 төгрөг, нийт 2*******4,042.84 төгрөгийн үлдэгдэлтэйгээс бусад арилжааны банкуудад хадгаламж болон харилцах данс эзэмшдэггүй болох нь дээрх байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа бүхий баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр ******* ХХК-ийн бусдад төлөх 28,088,000 төгрөгийн өр төлбөр нь компанийн өөрийн хөрөнгийн 1*******2,******* хувьтай тэнцэнэ гэж дүгнэсэн, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байхгүй, арилжааны банкуудад эзэмшдэг хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэл нь 2*******4,042.82 төгрөг, 20******* оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зэргийг үндэслэн ******* ХХК-ийг энэхүү төлбөрийн үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заажээ.
Мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх боловч хүсэлт гаргагч өөрөө болон, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дампуурлын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2 дахь хэсэгт Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж зааснаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаа зүйлийн 1**************.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дампуурлын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.1, **************.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн регистртэй ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2.Дампуурлын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
*******.Дампуурлын тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.2, *******6.*******-д заасныг баримтлан Аксоимнар ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж, гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч *******од даалгасугай.
4.Дампуурлын тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор бусдад төлөх 28,088,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА