| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/01046/И |
| Дугаар | 317/ШШ2025/01036 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 317/ШШ2025/01036
2025 07 24 317/ШШ2025/01036
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Цээл сум, 1 дүгээр баг, Оргил хөшигт 0 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00 , Н овогт Г.Ч холбогдох,
Гэм хорын хохиролд 716.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П нь хариуцагч Г.Ч холбогдуулан гэм хорын хохиролд 716.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Төв аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 00 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 тогтоолуудыг хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг төлүүлэхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 123/ШШ2021/00 дугаартай шийдвэрээр "Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 00 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, тус сумын хурлын даргын албан тушаалд нэхэмжлэгч Б.Л эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 716,610 (Долоон зуун арван зургаан мянга зургаан зуун арав) төгрөгийг Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн Б.Л ажилгүй байсан хугацааны цалин 716,610 (Долоон зуун арван зургаан мянга зургаан зуун арав) төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосноор ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ." гэж өөрчлөн найруулсан тул улс төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлсний улмаас төрд учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх Төрийн албаны зөвлөлд олгогдоогүй гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 498.5,
мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т тус тус зааснаар Төв аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шүүхийн шийдвэрийн дагуу Б.Л олгосон 716,610 (Долоон зуун арван зургаан мянга зургаан зуун арав) төгрөгийн нөхөн олговрыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Г.Чингисээс гаргуулж, улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд П тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2. Хариуцагч Г.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г овогтой Ч П нэхэмжилсэн 716.610 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 716.610 төгрөгийг 3 хувааж буюу 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 238.870 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 238.870 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 238.870 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Төв аймгийн П газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/0 тоот албан бичгээр Г.Э олгосон итгэмжлэл, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 27/692 тоот албан бичиг, хавсралтаар Г.Чингисийн оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 123/ШШ2021/00 дугаартай шийдвэрийн хуулбар, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 123/ГХ2024/00 тоот гүйцэтгэх хуудасны хуулбар, Төв аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай “Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 09/00 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 123/ШШ2021/00 дугаартай шийдвэрээр "Төв аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12,13,14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд Б.Л эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 716.610 төгрөгийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.
Улмаар тухайн хууль бус шийдвэр гаргасан хариуцагч Г.Ч төрд учирсан хохирол 716.610 төгрөгийг гаргуулахаар Төв аймгийн П газар нэхэмжлэл гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгч уг хохирлыг шаардах эрхтэй.
3. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хуваан төлж барагдуулахаа шүүхэд бичгээр илэрхийлсэн.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн П газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ч 716.610 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.479 төгрөгийн тал хувь болох 10.739,5 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот дансанд оруулна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Г.Ч нь төрд учирсан хохирол 716.610 төгрөгийг 3 хувааж буюу 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 238.870 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 238.870 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 238.870 төгрөгийг тус тус Төв аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дансанд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн п газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ч улсын тэмдэгтийн хураамж 10.739,5 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА