| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0362/Э |
| Дугаар | 380 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 380
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч У.Солонго,
Шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр /ҮД:0018/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Гын Зт холбогдох 1802000770092 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
М Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсудалын ..тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, М овогт Гын З /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ жилийн хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, түймэртэй, мөн малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан мод бэлтгэх ажил өмнөх жилүүдээс бага байсан, хууль бус мод бэлтгэлийн ажил илрээгүй ч Зөрчлийн тухай хууль шинэчлэн батлагдсанаас хойш технологийн зөрчил их гарч 30 гаруй зөрчилд арга хэмжээ авч шийдвэрлүүлсэн. Г.Зын хууль бусаар байгаль орчинд халдаж учруулсан хохирол болон нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардлыг мэргэжпийн байгууллагын гаргасан дүгнэлтийн дагуу сум орон нутагт төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Яг одоо мод боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 15x15, 20x20 хэмжээтэй дүнз үйлдвэрлэдэг.Ажиллагаагаа хөнгөвчлөх үүднээс 15x30 хэмжээтэй дүнз гаргаж байгаа. 15x30 харьцаатай 1 дүнз палкийг 15x15 харьцаатай 2 дүнз палк гэж үздэг. Зах дээл дээр энэ нь 2 дүнз палкийн үнээр тооцогдож борлуулдаг. Г.Зын учруулсан хохирол нь 10,440,000 төгрөг болсон гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасан байдаг.Тэгэхээр Г.З нь 31,320,000 төгрөгийн хохирол төлөх ёстой. ...” гэх мэдүүлэг /хх 40-42 х/
1.2.Шүүгдэгч Г.Зын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эрүүгиин хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... Би 2017 оны 01 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна танихгүй хүнээс уг модыг худалдан аваад, танил Цгийн машиныг гарал үүслийн гэрчилгээтэй мод гэж хэлж гуйж аваад тээвэрлэж яваад цагдаад баригдсан, хохирлыг нөхөн төлөхийг зөвшөөрч байна.Гэм буруу дээр маргахгүй ...” гэх мэдүүлэг /хх 102-103 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
1.3.Гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай машиныг хөлсөөр жолооддог З гэдэг залуу 2018.01.30-ны өдрийн орой 96040067 дугаарын утсаар яриад “Хоёр хөгшнийхөө цагаан сарын зүйлийг бэлтгэмээр байна, машинаар чинь мод ачаад хот руу явмаар байна” гэхээр нь би “Бичиг баримттай юм уу” гэсэн чинь “Бичиг баримттай” гэсэн. Тэгэхээр нь би “За за тэгээ” гээд би хот руу гарч юм цуглуулах байсан болохоор хамтдаа хот руу орно шүү гээд 2018.01.31-ний өглөө 04 цагийн үед гарсан. Тэгээд Улаанбаатар хот руу 08 цаг өнгөрч байхад орж ирэхэд цагдаа нар саатуулан шалгасан. Машин зогсоогоод шалгах үед “Бичиг баримт нь байгаа биз дээ” гэсэн чинь “Байхгүй” гэхээр нь “Өө тэгвэл чи наадахаа өөрөө мэдээрэй” гээд би яваад өгчихсөн. Өглөө эрт явлаа гээд утсаар ярихаар нь машинд суусан. Бид хоёр ерөөсөө үнэ мөнгө тохиролцоогүй, зарж борлуулж чадсан бол тодорхой хэмжээний хөлс өгөх байсан байх. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/
1.4.Шинжээч Т.Цгийн “...Модлог материалд холбоос болон чөлөөт гэсэн 2 төрлийн чийг байдаг. Мод нь бүтцийн хувьд нарийн гуурсан бүтэцтэй байдаг. Уг гуурсны дотор агуулагдаж байгаа чийгийг холбоос чийг гэдэг бол гуурснуудын гадна ханануудын хооронд агуулагдаж байгаа чийгийг бол чөлөөт чийг гэж нэрлэдэг. Модлог материалын чийг нь 30 хувиас доош байгаа бол холбоос чийг хувиас дээш чийгтэй модыг чөлөөт чийгтэй мод гэж үздэг. Нойтон модыг чөлөөт чийгтэй мод гэж үздэг. Шинжилгээнд ирүүлсэн мод нь чийгтэй нойтон мод байсан. Модны тайрсан хугацааг чийгшилтийн байдлаар ойролцоогоор тогтоох боломжтой. Учир нь мод нь гадна холтостойгоо хадгалагдаж байгаа үед чийг алдах нь харьцангүй бага, зөвхөн 2 талын тайрагдсан тайрдсаараа чийгээ алддаг. Бөөрөнхий модон материалыг 4 талыг нь зүсэж дүнз болгосны дараа уурших талбай ихсэж тодорхой хугацаанд чийгээ хурдан алдана. Шинжилгээнд ирүүлсэн сорьцыг харахад гадна үзэмжийн хувьд бол шинэ, үүнээс гадна 4 талыг нь зүсэж дүнз болгосон боловч дотроо 30 хувиас их чийгтэй байгаа болохоор энэ модыг тайраад ойролцоогоор 1 сар болсон мод гэж дүгнэж хэлэх байна. ...” гэх мэдүүлэг /хх 65-66 х/
1.5.15х30 харьцаатай 3 метрийн урттай 225 ширхэг мод, модон материалыг эд мөрийн баримтаар тооцож хураан авах тухай Прокурорын тогтоол хх 30-33 х
1.6.Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн дүгнэлт:
1.Дээжинд ирсэн L=250мм урттай, Н=150мм зузаантай, В=300мм өргөнтэй нэг ширхэг тэгш өнцөгт хэлбэртэй тайрдасанд модлогийг таних макро бүтцийн судалгаа хийж үзэхэд шилмүүст төрлийн нарс модлог байна.
2.Сорьцыг зүсэж, жижиглэн доторхи чийглэгийг Герман улсад үйлдвэрлэгдсэн “РКОТ1МЕТЕН” багажаар 10 цэгт хэмжилт хийж чийглэгийг дунджаар тодорхойлоход Wg=30%-иас их байгаа учираас нойтон модлог байна. гэх дүгнэлт /хх 62 х/
1.7.Шинжээч Т.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Модлог материалд холбоос болон чөлөөт гэсэн 2 төрлийн чийг байдаг. Мод нь бүтцийн хувьд нарийн гуурсан бүтэцтэй байдаг. Уг гуурсны дотор агуулагдаж байгаа чийгийг холбоос чийг гэдэг бол гуурснуудын гадна ханануудын хооронд агуулагдаж байгаа чийгийг бол чөлөөт чийг гэж тус тус нэрлэдэг. Модлог материалын чийг нь 30 хувиас доош байгаа бол холбоос чийгтэй мод, 30 хувиас дээш чийгтэй модыг чөлөөт чийгтэй мод гэж үздэг. Нойтон модыг чөлөөт чийгтэй мод гэж үздэг. Шинжилгээнд ирүүлсэн мод нь чөлөөт чийгтэй нойтон мод байсан. Модны тайрсан хугацааг чийгшилтийн байдлаар ойролцоогоор тогтоох боломжтой. Учир нь мод нь гадна холтостойгоо хадгалагдаж байгаа үед чийг алдах харьцангүй бага, зөвхөн 2 талын тайрагдсан тайрдсаараа чийгээ алддаг. Бөөрөнхий модон материалыг 4 талыг нь зүсэж дүнз болгосны дараа уурших талбай ихсэж тодорхой хугацаанд чийгээ хурдан алдана. Шинжилгээнд ирүүлсэн сорьцыг харахад гадна үзэмжийн хувьд бол шинэ, үүннэс гадна 4 талыг нь зүсэж дүнз болгосон боловч дотроо 30 хувиас их чийгтэй байгаа болохоор энэ модыг тайраад ойролцоогоор 1 сар дотроо байгаа мод гэж дүгнэж хэлэх байна. ...” гэх мэдүүлэг /хх 65-66 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1. Гэрч З.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн ах Гын З бид хоёр эх нэгтэй. Манай ах 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотод төрсөн. 1990 онд Зүүнхараа хотын 1 дүгээр дунд сургуульд ороод 1998 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 2002 онд Зүүнхараа сумын боловсруулах үйлдвэрийн Зам ангид туслах ажилтнаар ажиллаж байгаад 2004 ажлаасаа гарсан. Ингээд 2005 онд жолооны курс төгсөж жолооч болсон. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-46 х/
2.2.Г.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 111 х/
2.3.Г.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 110 х/
2.4.Багийн засаг даргын тодорхойлолт хх 109 х
Гурав:Хохирлын талаарх нотлох баримт.
3.1.Модны экологи-эдийн засгийн үнэлгээ 10,440,000 төгрөг болохыг тогтоосон ойн хэлтсийн мэргэжилтэн Б.Хүдэрийн үнэлгээ /хх 73-75 х/
3.2.Хохирол 31,320,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа /хх 173 х/
Дөрөв:Бусад нотлох баримтууд.
4.1.Г.Зын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р багийн баянсуудалын 2-23а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний 3196 м2 газрыг битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх 121-124 х/
4.2.Г.Зын өмчлөлийн газрын үнэлгээний тайлан /хх 157-161 х/
4.3.Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан баримт /хх 78 х/
4.4.Тээврийн хэрэгслийг эзэмшигч Н.Цд хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 149-152 х/
4.5.Н.Цгийн эзэмшлийн ... аралын дугаартай “...” загварын автомашиныг битүүмжилсэн тухай Мөрдөгчийн тогтоол /хх 16 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Г.З нь 2018 оны 01 дүгээр сарын дундуур гарал үүслийн гэрчилгээгүй 3 метрийн урттай 30x15 см хэмжээтэй 225 ширхэг буюу 30 метр куб шилмүүст төрлийн нойтон дүнз мод худалдан авсан, 01 дүгээр сарын 31-ний өдөр гарал үүслийн гэрчилгээгүй дээрх мод, модон материалыг автомашинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэж байгаль-экологид 10,440,000 төгрөгийн шууд, 31,320,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цын “... Г.Зын учруулсан хохирол нь 10,440,000 төгрөг болсон гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасан байдаг.Тэгэхээр Г.З нь 31,320,000 төгрөгийн хохирол төлөх ёстой. ...” гэх мэдүүлэг /хх 40-42 х/
Шүүгдэгч Г.Зын “ ... Би 2017 оны 01 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна танихгүй хүнээс уг модыг худалдан аваад, танил Цгийн машиныг гарал үүслийн гэрчилгээтэй мод гэж хэлж гуйж аваад тээвэрлэж яваад цагдаад баригдсан, хохирлыг нөхөн төлөхийг зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 102-103 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Н.Цгийн “...Манай машиныг хөлсөөр жолооддог З гэдэг залуу 2018.01.30-ны өдрийн орой 96040067 дугаарын утсаар яриад “Хоёр хөгшнийхөө цагаан сарын зүйлийг бэлтгэмээр байна, машинаар чинь мод ачаад хот руу явмаар байна” гэхээр нь би “Бичиг баримттай юм уу” гэсэн чинь “Бичиг баримттай” гэсэн. Тэгэхээр нь би “За за тэгээ” гээд би хот руу гарч юм цуглуулах байсан болохоор хамтдаа хот руу орно шүү гээд 2018.01.31-ний өглөө 04 цагийн үед гарсан. Тэгээд Улаанбаатар хот руу 08 цаг өнгөрч байхад орж ирэхэд цагдаа нар саатуулан шалгасан. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/
1.7.15х30 харьцаатай 3 метрийн урттай 225 ширхэг мод, модон материалыг эд мөрийн баримтаар тооцож хураан авах тухай Прокурорын тогтоол хх 30-33 х
Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн дүгнэлт:
1.Дээжинд ирсэн L=250мм урттай, Н=150мм зузаантай, В=300мм өргөнтэй нэг ширхэг тэгш өнцөгт хэлбэртэй тайрдасанд модлогийг таних макро бүтцийн судалгаа хийж үзэхэд шилмүүст төрлийн нарс модлог байна.
2.Сорьцыг зүсэж, жижиглэн доторхи чийглэгийг Герман улсад үйлдвэрлэгдсэн “РКОТ1МЕТЕН” багажаар 10 цэгт хэмжилт хийж чийглэгийг дунджаар тодорхойлоход Wg=30%-иас их байгаа учираас нойтон модлог байна. гэх дүгнэлт /хх 62 х/
Шинжээч Т.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Модлог материалд холбоос болон чөлөөт гэсэн 2 төрлийн чийг байдаг. Мод нь бүтцийн хувьд нарийн гуурсан бүтэцтэй байдаг. Уг гуурсны дотор агуулагдаж байгаа чийгийг холбоос чийг гэдэг бол гуурснуудын гадна ханануудын хооронд агуулагдаж байгаа чийгийг бол чөлөөт чийг гэж тус тус нэрлэдэг. Модлог материалын чийг нь 30 хувиас доош байгаа бол холбоос чийгтэй мод, 30 хувиас дээш чийгтэй модыг чөлөөт чийгтэй мод гэж үздэг. Нойтон модыг чөлөөт чийгтэй мод гэж үздэг. Шинжилгээнд ирүүлсэн мод нь чөлөөт чийгтэй нойтон мод байсан. Модны тайрсан хугацааг чийгшилтийн байдлаар ойролцоогоор тогтоох боломжтой. Учир нь мод нь гадна холтостойгоо хадгалагдаж байгаа үед чийг алдах харьцангүй бага, зөвхөн 2 талын тайрагдсан тайрдсаараа чийгээ алддаг. Бөөрөнхий модон материалыг 4 талыг нь зүсэж дүнз болгосны дараа уурших талбай ихсэж тодорхой хугацаанд чийгээ хурдан алдана. Шинжилгээнд ирүүлсэн сорьцыг харахад гадна үзэмжийн хувьд бол шинэ, үүннэс гадна 4 талыг нь зүсэж дүнз болгосон боловч дотроо 30 хувиас их чийгтэй байгаа болохоор энэ модыг тайраад ойролцоогоор 1 сар дотроо байгаа мод гэж дүгнэж хэлэх байна. ...” гэх мэдүүлэг /хх 65-66 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 10,440,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1. “ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэсний дагуу 10,440,000 х 3 = 31,320,000 төгрөгийн хохирлыг Г.Заас гаргуулж хохирогч болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, уг хохирлыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 6 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 10,227,200 төгрөгийн үнэлгээ бүхий Г.Зын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р багийн баянсуудалын 2-23а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний 3196 м2 газрыг, хэрэгт хураагдсан ирсэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хашаанд байрлах 15х30 харьцаатай 3 метрийн урттай 225 ширхэг мод, модон материалыг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар битүүмжлэлийг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Г.Зт холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүхээс 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650,000 төгрөгийн торгуулийн ял оноохоор шийдвэрлэж, уг торгуулийн ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Г.Зт тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,
Г.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... аралын дугаартай “...” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Н.Цгийн эзэмшлийнх, эзэмшигч нь уг автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг мэдээгүй болох нь тус тус тогтоогдсон тул автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Н.Цд буцаан олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.М овогт Гын Зыг гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Зыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г.Зт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Зт мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Заас 31,320,000.00 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төрийн сангийн дансанд оруулж, уг хохирлыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 6 дахь хэсгүүдэд зааснаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хашаанд байгаа 10,440,000 төгрөгийн үнэтэй, 15х30 см өргөнтэй, 3 метрийн урттай 225 ширхэг мод, модон материал, хэрэгт битүүмжлэгдсэн 10,227,200 төгрөгийн үнэлгээ бүхий Г.Зын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р багийн баянсуудалын 2-23а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний 3196 м2 газрыг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... аралын дугаартай “...” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Н.Цд буцаан олгосугай.
8.Г.Зын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ