Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0802

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Д.Э*******ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчид холбогдох Дотоодын цэргийн командлагчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаалын цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Д.Э******* миний бие Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын Стратеги, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилладаг бөгөөд танай шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дотоодын цэргийн командлагчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаалын цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

Д.Э******* надтай Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн зүгээс биечлэн уулзаж, миний хөндөгдсөн эрх ашгийг сэргээн шийдвэрлэхээр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасан эрхийн эдэлж, нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.

Мөн миний бие нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч Д.Э*******ын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчид холбогдуулан гаргасан Дотоодын цэргийн командлагчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаалын цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Э******* нь  нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байх бөгөөд хүсэлтэд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн гомдол гаргагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар гомдол гаргагч гомдлын шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******аас Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчид холбогдуулан гаргасан Дотоодын цэргийн командлагчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаалын цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э******* нь уг шаардлагаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                        

ШҮҮГЧ                                      Д.ХАЛИУНА