| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2019/01652/И |
| Дугаар | 181/ШШ2020/01697 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2020/01697
| 2020 6 22 | 181/ШШ2020/01697 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК -ийн хүсэлттэй,
Хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Уг хэрэгт нэхэмжлэгчээр ....оролцож байгаа бөгөөд татварын өр 2,468,278.56 төгрөгийг П ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдаанд: Хариуцагч буюу хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнтулга, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч буюу хүсэлт гаргагч П ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч А.Энхтүвшингийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
П ХХК нь 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдер нэг гишүүнтэйгээр хэвлэлийн үйлдвэрлэл, гадаад худалдаа эрхлэхээр анх К ХХК нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парктай 13/02 тоот түрээсийн гэрээг сард 2,905,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр байгуулсан ба энэ ve нь эдийн засгийн хямрал эхэлсэн үетэй давхцаж, орлого буурч эхэлсэн. Ингээд түрээсийн төлбөрийн өр үүссэн ба Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нэхэмжлэлтэй түрээсийн маргааныг 3 шатны шүүхээр хянаж үндсэн нэхэмжлэлээс 23,378,271 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс 5,378,059 төгрөгийг хангаж тус тус шийдвэрлэсэн. Энэ үеэс эхлэн манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үйл ажиллагаа явуулах байргүй болж, яваандаа үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон болно. Улмаар ажилчдын цалин хөлс, харилцагч байгууллагынхаа өр төлбөрийн төлж чадахгүйд хүрсэн. Тодруулбал,
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3529 тоот захирамжаар 7,923,762 төгрөгийн,
Харилцагч байгууллага болох Финпак ХХК-д Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2241 тоот захирамжаар 15,503,490 тоот төгрөгийн,
Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нэхэмжлэлтэй Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2651/С, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 677 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 597 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэгдсэн 23,681,622 төгрөгийн өртэй байгаа.
Бидний зүгээс санхүүгийн хүнд байдлаас гарахын тулд арилжааны банкнуудаас ззэл хөөцөлдөж байсан ч бүтээгүй ба өнөөдрийн байдлаар бусдаас авах ямар нэг авлагагүй ба уг компани нь нэг гишүүнтэй бөгөөд компанийн хувьцаа ззэмшигч, гүйцэтгэх захирал болох Н.Уранчимэг нь 2015 оноос эхлэн биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл байнга эмнэлгийн байгууллагын хяналтад байгаа. Тодруулбал:
1. 2012 онд бүдүүн шулуун гэдэсний хавдар гэсэн оноштойгоор Сонгдо эмнэлэгт мэс засалд орсон,
2. 2015 онд артерийн даралт, зүрх судасны өвчин гэсэн оноштойгоор Улсын клиникийн нэгдсэн эмнэлэгт,
3. Бүдүүн шулуун гэдсэнд хавдрын анхан шатны үүсгүүр гэсэн оноштойгоор мэс засалд Улсын клиникийн нэгдсэн эмнэлэгт,
4. 2016 онд зүрх судасны асуудлаас болж даралт бууруулах эмчилгээг Улсын клиникийн нэгдсэн эмнэлэгт,
5. 2017 онд хоёр өвдөгний үендээ гэмтлээс үүдэлтэйгээр хагалгаанд, орсон,
6. 2019 онд зүрх өвдсөний улмаас анхан шатны харвалт гэсэн оноштойгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлж байсан ба дурдсан шалтгааны улмаас манай компани сүүлийн 4 жил огт үйл ажиллагаа явуулаагүй, цаашид ч хууль болон дүрэмдээ заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Эдгээр нөхцөл байдлын улмаас Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу П ХХК-ийг төлбөрийн чадваргүй аж ахуй нэгжид тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд тус П ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, дампууруулж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Өдрийн сонины дугаарт П ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон бөгөөд дампуурлын хэрэг үүссэн тухай олон нийтэд мэдээлсэн байна.
П ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар, тус татварын хэлтэст Дотоодын бараа ажил үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 613,818.56 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангаар ногдуулсан 1,854,460.00 төгрөг, бүгд 2,468,278.56 төгрөгийн татварын өртэй байна.
Иймд П ХХК-аас 2,468,278.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 3 тоот дүгнэлтдээ:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/Ш32020/05661 дүгээр захирамжаар П ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна.
Нэг: Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт
А. П ХХК-ийн танилцуулга
П ХХК нь Улсын бүртгэлийн 9011058073 дугаартай, 5070228 тоот регистртэй, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, МТҮП-ын байранд байрлаж ажиллахаар 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1 гишүүнтэйгээр хэвлэлийн үйлдвэрлэл, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 15,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан.
Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Н.У, дүрмийн сангийн эзэмшил гишүүн Н.У, оруулсан хөрөнгө 15,000,000 төгрөг, эзлэх хувь 100% байна.
Улсын бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр оноосон нэрийг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр К ХХК-ийг П ХХК болгон өөрчилсөн, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хувьцаа эзэмшигчээс Г.Г хасагдаж, Найдансүрэнгийн Уранчимэг хувьцааг 100% эзэмших болжээ.
Хаан банканд 5031163951 тоот валютын, 5031056061 тоот төгрөгийн, Голомт банканд 1102961644 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг гэж бүртгэгдсэн байна.
Б. П ХХК-ийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт
| № | Балансын зүйл | 2012 он | 2013 он | 2016 он | 2017 он | 2018 он | |
| 1. | Мөнгөн хөрөнгө | 1,077,116.82 | 187,441.23 | 28,300.00 | 28,300.00 | 28,300.00 | |
| 2. | Дансны авлага | - | - | - | - | - | |
| 3. | Татвар НДШ-ийн авлага
| - | 22,583.85 | 22,600.00 | 22,600.00 | 22,600.00
| |
| 4. | Бусад санхүүгийн хөрөнгө | - | - | - |
|
| |
| 5. | Бусад авлага | - | - | - | - | - | |
| 6. | Бусад хөрөнгө | - | - | - | - | - | |
| 7. | Урьдчилж төлсөн зардал | - | - | - | - | - | |
| 8. | Бараа материал | 1,057,673.00 | 1,057,673.00 | 1,057,700.00 | 1,057,700.00 | 1,057,700.00 | |
| 9. | Эргэлтийн хөрөнгө | 2,134,789.82 | 1,267,698.08 | 1,108,600.00 | 1,108,600.00 | 1,108,600.00 | |
| 10. | Үндсэн хөрөнгө | 4,870,500.00 | 38,766,448.43 | 38,766,400.00 | 38,766,400.00 | 38,766,400.00 | |
| 11. | Хур/элэгдэл | (1,443,951.50) | - | - | - | - | |
| 12. | Бусад хөрөнгө | 43,410,941.00 | - | - | - | - | |
| 13. | Хур/элэгдэл | (6,685,748.25) | - | - | - | - | |
| 14. | Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө | 1,000,000.00 | 1,000,000.00 | 1,000,000.00 | 1,000,000.00 | 1,000,000.00 | |
| 15. | Эргэлтийн бус хөрөнгө | 41,151,741.25 | 39,766,448.43 | 39,766,400.00 | 39,766,400.00 | 39,766,400.00 | |
| 16. | Нийт хөрөнгийн дүн | 43,286,531.07 | 41,034,146.51 | 40,875,000.00 | 40,875,000.00 | 40,875,000.00 | |
| 17. | Дансны өглөг | 13,091,800.00 | 16,590,738.00 | 22,310,700.00 | 22,310,700.00 | 22,310,700.00 | |
| 18. | Цалингийн өглөг | - | - | 9,351,500.00 | 9,351,500.00 | 9,351,500.00 | |
| 19. | Богино хугацаат зээл | - | - | - | - | - | |
| 20. | Урьдчилж орсон орлого | 1,980,000.00 | 5,230,000.00 | 5,230,000.00 | 5,230,000.00 | 5,230,000.00 | |
| 21. | Татварын өр | 1,795,207.00 | 439,427.82 | 1,994,300.00- | 1,994,300.00 | 1,994,300.00 | |
| 22. | НӨАТ-ийн өглөг | 603,448.77 | - | - | - | - | |
| 23. | ЭМНДШ-ийн өглөг | 146.00 | 1,044,674.00 | 5,278,500.00 | 5,278,500.00 | 5,278,500.00 | |
| 24. | Бусад богино хугацаат өр төлбөр | 14,384,000.00 | - | - |
|
| |
| 25. | Богино хугацаат өр төлбөрийн дүн | 31,854,601.77 | 23,304,839.82 | 44,165,000.00 | 44,165,000.00 | 44,165,000.00 | |
| 26. | Урт хутапаат зээл | - | - | - | - | - | |
| 27. | Бусад урт хугацаат өр телбөр | - | 1. | - | - | - | |
| 28. | Урт хугацаат өр төлбөрийн дүн | - | - | - | - | - | |
| 29. | Өр төлбөрийн дүн | 31,854,601.77 | 23,304,839.82 | 44,165,000.00 | 44,165,000.00 | 44,165,000.00 | |
| 30. | Эздийн өмч | 20,000,000.00 | 20,000,000.00 | 20,000,000.00 | 20,000,000.00 | 20,000,000.00 | |
| 31. | Хурим-сан ашиг/алдагдал | (8,568,071.00) | (2,270,693.31) | (23,290,000.00) | (23,290,000.00) | (23,290,000.00) | |
| 32. | Нэмж төлөгдсен капитал | - | - | - | - | - | |
| 33. | Тайлант ашиг, алдагдал | - | - | - |
| - | |
| 34. | Эзний өмчийн дүн | 11,431,929.00 | 17,729,306.69 | (3,290,000.00) | (3,290,000.00) | (3,290,000.00) | |
| 35. | Өр болон эзний өмчийн дүн | 43,286,530.77 | 41,034,146.51 | 40,875,000.00 | 40,875,000.00 | 40,875,000.00 | |
|
| Өр толбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа | 278.65% | 131.45% | -1342.40% | -1342.40% | -1342.40% | |
Б. П ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлт
| № | Балансын зүйл | 2012 он | 2013 он | 2016 он | 2017 он | 2018 он |
| 1 | Борлуулалтын орлого | 123,059,735.80 | 85,283,476.27 | 0.00 | 0.00 | 0.00 |
| 2 | Бараа бүтээгдэхүүний өртөг, зардал | 108,637,662.37 | 78,286,390.28 | 0.00 | 0.00 | 0.00 |
| 3 | Татварын өмнөх ашиг | 14,422,073.43 | 6,997,085.99 | 0.00 | 0.00 | 0.00 |
| 4 | Ашиг | 10,542,766.45 | 6,297,377.39 | 0.00 | 0.00 | 0.00 |
Хоёр: Төлбөрийн чадварын шинжилгээ
Нөхөлтийн коэффициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа:
| Он | Эргэлтийн хөрөнгийн харьцаа | Эргэлтийн хөрөнгө | Богино хугацаат өр төлбөр |
| 2012 он | 0.001 | 2,134,789.82 | 31,854,601.77 |
| 2013 он | 0.001 | 1,267,698.08 | 23,304,839.82 |
| 2016 он | 0.0003 | 1,108,600.00 | 44,165,000.00 |
| 2017 он | 0.0003 | 1,108,600.00 | 44,165,000.00 |
| 2018 он | 0.0003 | 1,108,600.00 | 44,165,000.00 |
Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2016-2018 онуудад богино хугацаат өр төлбөр /БХӨТ/ нь эргэлтийн хөрөнгөөс давсан байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, ямар ч боломжгүй байгааг харуулж байна.
Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:
| Он | Мөнгөн хөрөнгө+Авлага /БХӨТ | Мөнгөн хөрөнгө | Авлага | Богино хугацаат өр төлбөрийн дүн |
| 2012 он | 0.03 | 1,077.,116.82 | - | 31,854,601.77 |
| 2013 он | 0.009 | 187,441.23 | 22,583.85 | 23,304,839.82 |
| 2016 он | 0.001 | 28,300.00 | 22,600.00 | 44,165,000.00 |
| 2017 он | 0.001 | 28,300.00 | 22,600.00 | 44,165,000.00 |
| 2018 он | 0.001 | 28,300.00 | 22,600.00 | 44,165,000.00 |
Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. П ХХК-ийн 2016-2018 онуудын тайлан дахь харьцааны утга 0.001 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй богино хугацаат өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгаа илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах өнөөгийн боломж:
| Он | Төлбөр барагдуулах өнөөгийн боломж | Мөнгөн хөрөнгө | Өр төлбөрийн дүн |
| 2012 он | 0.034 | 1,077,116.82 | 31,854,601.77 |
| 2013 он | 0.0080 | 187,441.23 | 23,304,839.82 |
| 2016 он | 0.0006 | 28,300.00 | 44,165,000.00 |
| 2017 он | 0.0006 | 28,300.00 | 44,165,000.00 |
| 2018 он | 0.0006 | 28,300.00 | 44,165,000.00 |
Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгөнүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Онолын зохистой харьцаа нь 70-80% болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тайлангууд дахь үзүүлэлт нь 2013 онд 8%, 2016-2018 онуудад 0,6% тус тус гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй буюу хөрөнгө нь хүрэлцэхгүй байгааг илэрхийлж байна.
Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж:
| Үзүүлэлт | Томьёо | 2012 он | 2013 он | 2016 ов | 2017 он | 2018 он |
| Яаралтай төлөгдөх өр төлбөр барагдуулах түргэн хөрвөх хөрөнгө | Мөнгөн хөрөнгө+Татварын авлага | 1,077,116.82 | 210,025.08 | 50,900.00 | 50,900.00
| 50,900.00 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөр | Татварын өр төлбөр +ЭМНДШ | 2,398,801.77 | 1,484,101.82 | 7,272,800.00 | 7,272,800.00 | 1,994,300.00 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн эзлэх хувь хэмжээ | 0.45 | 0.142 | 0.007 | 0.007 | 0.026 | |
Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь богино хугацаат өр төлбөр дэх яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг илэрхийлдэг ба 2016-2018 онуудад 0.007%-0,026%-ийг нь л барагдуулах боломжтой түргэн хөрвөх хөрөнгө байгаа нь маш өндөр эрсдэлтэй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл татварын хөрөнгийг барагдуулах боломжгүй байна.
Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:
| Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ | Томьёо | 2012 он | 2013 он | 2016 он | 2017 он | 2018 он |
| Бие даалтын коэффициент | ЭӨ/Нийт хөрөнгө | 0.264 | 0.432 | (0.080) | (0.080) | (0.080) |
| Зохицуулалтын коэффициент | ӨЭК/ЭӨ | (5.57) | (2.63) | 26.85 | 26.85 | 26.85 |
| Хараат байдлын коэффициент | ГК/ӨК | 2.79 | 1.31 | (13.42) | (13.42) | (13.42) |
Дүгнэлт: Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 60%-аас багагүй байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гаднын эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2016- 2018 онд бас л сөрөг үзүүлэлттэй гарч байгаа нь тус П ХХК нь төлбөрийн чадвар байхгүй. санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд байна.
Гурав: П ХХК-ийн өр төлбөр:
П ХХК нь татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад:
1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 2,468,278.56 төгрөгийн,
2. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 7,923,762 төгрөгийн,
3. Финпак ХХК-д 15,503,490 төгрөгийн,
4. Мэдээлэл технологийн үндэсний паркт 23,681,622 төгрөгийн
нийт 49,577,152.56 төгрөгийн өр төлбөртэй байх ба дээрх дүн санхүүгийн тайлан баланс болон шүүхийн шийдвэр, ШШГГазраас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна.
Дөрөв: Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:
1. Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан П ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
2. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 44,165,000 төгрөг болж өөрийн хөрөнгийн -1342.40% тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
3. Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү П ХХК нь 2016 оноос өөрийн хөрөнгийн -1342.40%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/Ш32020/00490 дүгээр захирамжаар П ХХК- ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр үндэслэл бүхий болох нь санхүүгийн шинжилгээнүүдээр тогтоогдож байна.
Tав: Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан
Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ.
1. П ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2012-2018 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2014 оноос өмнө үүссэн байх ба 2013 онд-2,270,693.31 төгрөгийн, 2016-2018 онуудад 23,290,000 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.
2. Тус компанийн түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 800 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2013 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна.
3. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, 2016 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.
Зургаа: Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт
П ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг, бусад өр төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна.
Долоо: Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа П ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно.
2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/Ш32020/06066 дугаар захирамжаар дараахь лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан болно. Үүнд:
|
| Байгууллагын нэр | Албан тоотын огноо | Дугаар | Лавлагааны агуулга | Тайлбар |
| Холбогдох төрийн байгууллагуудаас авсан лавлагаа | |||||
| 1 | Ашигт малтмал, газрын тосны газар | 2020-05-20 | 8/2260 | Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй байна гэсэн |
|
| 2 | Улсын бүртгэлийн ерөнхий газар | 2020-5-11 | 11/4545 | Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг хавсралтаар хүргүүлэв | Хавсралт 2 хуудас |
| 3 | Улсын бүртгэлийн ерөнхий газар | 2020-5-11 | 7/4597 | Үл хөдлөх эд хөрөнгө урьд нь болон өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна гэсэн |
|
| 4 | Автотээврийн үндэсний төв | 2020-5-07 | 183 | Өмнө болон одоо тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн, |
|
| 5 | Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба | 2019-8-26 | 3/13197 | ШГАжиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн |
|
| 6 | Гаалийн Ерөнхий газар | 2020-5-13 | 01-2/1820 | Гаалийн татварын өр төлбөр болон илуү төлөлтгүй байна |
|
| 7 | Баянзүрх дүүргийн татварын хэлтэс | 2020-2-03 | 20-01/216 | Нэхэмжлэл гаргах тухай |
|
| 8 | Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс | 2020-5-13 | 1/586 | Нийт 7,923,762 төгрөгийн өртэй, ШШГАжиллагаа хийгдэж байгаа |
|
| 9 | Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2020-5-12 | 12/2269 | Газар эзэмшүүлэх эрх бүртгэгдээгүй байна гэсэн |
|
|
| Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2020-5-15 | 18/1065 | Өмчлөл болон эзэмшил, ашиглалтад газар бүртгэлгүй байна гэсэн |
|
|
| Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2020-5-14 | 15/729 | Лэнд менежер программд бүртгэлгүй байна гэсэн |
|
|
| Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2020-5-12 | 20/1297 | Тус дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн |
|
|
| Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2020-5-08 | 19/1409 | Дүүргийн мэдээллийн санд газар бүртгэгдээгүй байна гэсэн |
|
|
| Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба | 2020-5-14 | 02-06/2343 | Лэнд менежер программд бүртгэлгүй байна гэсэн |
|
|
Арилжааны банкнуудаас авсан лавлагаа
| |||||
| 1 | Төрийн банк | 2020-5-14 | 02в/3205 | Данс эзэмшдэггүй |
|
| 2 | Улаанбаатар хотын банк | 2020-5-08 | Зж/2356 | Данс эзэмшдэггүй |
|
| 3 | Худалдаа хөгжлийн банк | 2020-5-29 | 6/3472 | Данс эзэмшдэггүй |
|
| 4 | Капитрон банк | 2020-5-13 | 4403 | Данс эзэмшдэггүй |
|
| 5 | Чингис хаан банк | 2020-5-14 | БХ/6038 | Данс эзэмшдэггүй |
|
| 6 | Хас банк | 2020-5-13 | 5в/2797 | Данс эзэмшдэггүй |
|
| 7 | Хаан банк | 2020-5-08 | 29/4718 | Данс эзэмшдэггүй |
|
| 8 | Транс банк | 2020-5-12 | 900/1-1362 | Данс эзэмшдэггүй |
|
| 9 | Ариг банк | 2020-5-11 | 5213 | Данс эзэмшдэггүй |
|
| 10 | Богд банк | 2020-5-08 | 05/4628 | Данс эзэмшдэггүй |
|
| 11 | Кредит банк | 2020-5-15 | и/02-01-1092 | Данс эзэмшдэггүй |
|
| 12 | Капитал банк дахь БЭХА | 2020-5-13 | 1798 | Данс эзэмшдэггүй |
|
зэрэг холбогдох газруудаас шаардлагатай гэж үзсэн лавлагааг гаргуулан хавтас хэрэгт хавсаргуулсан болно.
Найм: Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 06066 дугаар захирамжийн дагуу холбогдох байгууллага, арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар П ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, тогтоогдоогүй болно.
Дүгнэлт: Дампуурлын тухай хуулийн 35-р зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. П ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн болон бусад баримт, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтуудаас хариуцагчид хуваарилагдах хөрөнгө болон мөнгөн хөрөнгө тогтоогдоогүй.
Ес: Нэхэмжлэлийн талаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/Ш32020/00490 дүгээр захирамжаар П ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өдрийн сонин-ы 2020 оны 1 дүгээр сарын 10-ны №006 дугаарт нийтэд мэдээлсний дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно.
|
| Нэхэмжлэгч | Нэхэмжлэлийн дүн болон өр төлбөрийн дүн | Нийт нэхэмжлэлд эзлэх хувь | Нэхэмжлэл | Тайлбар |
| 1 | Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс | 2,468,278.56 | 100.00% | 2020-02-03-ны өдрийн 20-01/216 тоот нэхэмжлэл |
|
|
| ДҮН | 2,468,278.56 | 100% |
|
|
Арав: Дампуурлын шинжилгээ, дүгнэлт
1. Үндсэн үзүүлэлтүүд:
| АК/Нийт хөрөнгө | 2012 он (0.69) | 2013 он (0.54) | 2016 он (1.05) | 2017 он (1.05) | 2018 он (1.05) |
| Хур ашиг/Нийт хөрөнгө | (0.198) | (0.055) | (0.570) | (0.570) | (0.570) |
| Татварын өмнөх ашиг/Нийт хөрөнгө | 0.333 | 0.171 | 0.00 | 0.00 | 0.00 |
| Эзний өмч/Өр төлбөр | 0.36 | 0.76 | (0.07) | (0.07) | (0.07) |
| Бор орлого/Нийт хөрөнгө | 2.84 | 2.08 | 0.00 | 0.00 | 0.00 |
2. Дампуурлын шинжилгээний загварууд:
Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас Альтманы 5 хувьсагчтай, Лисогийн 4 хувьсагчтай, Таффлерийн 4 хувьсагчтай, Беликовын 4 хувьсагчтай, Лео Хао Сауны 2 хувьсагчтай 5 загвараар П ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:
| Он | ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАГВАР | ||||
| ZA | Zl | ZT | ZB | Zlhs | |
| 2012 он | 3.057 | (0.042) | (0.272) | (5.707) | (0.002) |
| 2013 он | 2.376 | (0.028) | (0.139) | (4.067) | 0.188 |
| 2016 он | (2.11) | (0.119) | (0.644) | (9.444) | (0.492) |
| 2017 он | (2.106) | (0.119) | (0.644) | (9.444) | (0.492) |
| 2018 он | (2.106) | (0.119) | (0.644) | (9.444) | (0.492) |
| Тайлбар | Z | 2 | Z | Z | Z |
| Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | |
Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын төвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд нь бүгд сөрөг утгатай гарч байгаа нь П ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр төвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
Арван нэг: П ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт
Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй байна.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус П ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс П ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч П ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг гаргажээ.
Шүүх П ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, хариуцагчийг төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ш.Буянжаргалыг түр хэрэг гүйцэтгэгчээр томилж, улмаар гаргасан дүгнэлтэд нь үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай өдөр тутмын сонин болох Өдрийн сонин-ы 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 006/6372/ дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн байна.
Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр П ХХК-аас 2,468,278.56 төгрөгийн татварын өрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхээс 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилж, хариуцагч П ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийхийг даалгасан боловч дүгнэлт гаргахаас татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр А.Энхболдыг хэрэг гүйцэтгэгчээр томилж, дүгнэлт гаргуулсан.
П ХХК нь 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдөр К ХХК нэрээр хэвлэлийн үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан 1 гишүүнтэй, 15,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс Ганбатын Гарьдхүү хасагдаж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Найдансүрэнгийн Уранчимэг /РД:ЧТ65072104/ хувьцааг 100% эзэмших болж, оноосон нэрээ 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс П ХХК болгон өөрчилсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 2,468,278.56 төгрөгийн, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 7,923,762 төгрөгийн, Финпак ХХК-д 15,503,490 төгрөгийн, Мэдээлэл, Технологийн үндэсний паркт 23,681,622 төгрөгийн өртэй болох нь талуудын тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1241 тоот захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2651-с дугаар шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/3529 дугаар захирамж, санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байна.
Эдгээрээс Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс татварын өр 2,468,278.56 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан, бусад төлбөр авагч нар нэхэмжлэл гаргаагүй болно.
Хариуцагчийн үйл ажиллагаатай танилцаж, гаргасан дүгнэлтдээ хэрэг гүйцэтгэгч ...хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус П ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс П ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
Талууд хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлттэй 2020 оны 6 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд танилцсан бөгөөд дүгнэлттэй холбоотой ямар нэг санал, хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу П ХХК, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй байна.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу хариуцагч П ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч П ХХК-д хуваарилагдах хөрөнгө болон мөнгөн хөрөнгө тогтоогдоогүй тул татан буулгах ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлэх, татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгосон тухайгаа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.
Хэрэв П ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болох үед Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2,468,278.56 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй үлдсэн тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар П ХХК нь үүргээс чөлөөлөгдөх, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн түүний үүрэг дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэйг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2-т зааснаар П ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
2. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар П ХХК-ийг татан буулгах ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлэх, татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгосон тухайгаа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар П ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст төлөх татварын өр 2,468,278.56 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдөж, П ХХК-ийн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ажиллагаа хийхийг шүүгчийн туслах У.Уянгад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар П ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА