2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03640

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: , *******,*******, 0 байрны 00 тоотод байрлах Ч******* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Лааганы гудамж, О плазад байрлах, Ч******* дүүргийн Татварын хэлтэс,

 

Дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,

хэрэг гүйцэтгэгч А.Э*******д,

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ч******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч******* ХХК /РД:*******/ нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 20,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа, цайны газрын үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан. Манай компани нь 2015 оноос цайны газрын үйл ажиллагааг түрээсийн байранд гэрээ байгуулан ажиллаж байсан үед 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс энэ компанийн захирлаар Н.Р томилон ажиллуулсан. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл манай компанийн ажиллаж байсан түрээсийн байр нь газарт орсон шалтгаанаар хөөсөн ба үүнээс шалтгаалан дотор, гадна тохижилтод хийсэн зүйлүүдийг минь нурааж ашиглах боломжгүй болгосон. Энэ үеэс 2019 он дуустал хугацааны 32,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 187/ШШ2019/0000 дүгээр шийдвэр гаргасан. Мөн энэхүү шийдвэрт гомдол гарган шүүхэд хандсан боловч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1889 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00000 тоот тогтоол гарснаар бид 32,000,000 төгрөгийн төлбөрт орж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжээд одоог хүртэл хөрөнгийн чадваргүй болж ажиллаж чадахгүй байгаа. 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №00 дугаар Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд шүүхийн тогтоолын 6 дугаар зүйлд Мөн зүйлийн сүүлийн 3 жил гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино гэж заасны дагуу манай компани 2019 оноос үйл ажиллагаа явуулаагүй учраас Ч******* дүүргийн төрийн сангийн хэлтсээс хүсэлт гаргаж 2016-2018 оны тайланг гаргуулж авсан. Бусдад төлөх өр төлбөр, авлагатай байгууллага, хувь хүний хувьд авлагатай байгууллага байхгүй. Өглөгтэй байгууллага: 1.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,*******,,,. Иргэн О.О. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/0000 тоот шийдвэрээр дээрх иргэнд 32,000,000 төгрөгийн өр төлбөртэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. 2.Нийслэлийн Ч******* дүүргийн татварын хэлтэст 3,268,507.39 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлтэй. Дээрхээс өөр авлага, өглөг, өр төлбөр байхгүй. Одоогоор 2019 оноос хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, компанийн нэг хувьцаа эзэмшигчийн хувьд амьдрал хүндхэн жилүүд тохиолдсон, компанийг итгэмжлэн хариуцуулж гүйцэтгэх захирлаар ажилласан Н.Р нь компанийг идэвхтэй ажиллуулж чадаагүй, компанийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй, компанийн данс хоосон, өдийг хүртэл шийдвэр гүйцэтгэлд ганц ч төгрөгийн өглөг барагдуулж чадаагүй, цаашид төлбөрийн чадваргүй болж бусдын өр авлагыг барагдуулах чадваргүй болсон тул хуулийн дагуу дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ч******* дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч******* ХХК-ийн татварын өр төлбөр нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3,268,507.39 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018-2019 оны тайлангийн 3,080,234 төгрөг, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан 2018 оны тайлангийн 31,144 төгрөг, Нийслэл хотын албан татварын 2018-2019 оны тайлангийн өр 157,128 төгрөг нийт 3,268,507.39 төгрөгийн татварын өрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 55 дугаар зүйлийн 55.1.1 татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Татварын алба татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажилбар хийх татвар төлөгчид татварын өрийг төлөх талаар нэхэмжлэх хүргүүлсэн боловч сайн дураар төлөөгүй тул тус ХХК-иас 3,268,507.39 төгрөгийн татварын өрийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

3. Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Э*******д шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шаны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/02749 дугаартай захирамжаар дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан болно. Ч******* ХХК нь улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот регистртэй, Улаанбаатар хот, ,,,од байрлаж ажиллахаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа, цайны газар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дугаартай мэдэгдэх хуудсаар улсын бүртгэлд хориг тавьсныг 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бүртгэснийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар Н овогтой Р томилсныг тус тус бүртгүүлсэн байх ба өөр ямар нэгэн өөрчлөлт бүртгэгдээгүй байна. Компанийг үүсгэн байгуулагч нь , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Н овогтой Раднацэрэн, нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь Ч.Ц байна.

Ч******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 оны санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэрэг үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 35,656,657.39 төгрөг болж өөрийн хөрөнгийн -501.66% ...-1412.55%-тэй тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Ч******* ХХК нь 2018 оноос өөрийн хөрөнгийн -1412.55%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Ч******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгэгчээс хэт хараат байдалтай болсон нь Ч******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид19 коронавирусын улмаас улс орнууд хилээ хаах, тээвэр ложистикийн зогсолт, бараа бүтээгдэхүүний өөрийн өртгийн хэт өсөлт, удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио зэрэг нөхцөл шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болж амжаагүйгээс дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, өр төлбөр болон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэж дүгнэж байна. Ч******* ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь үүсэн бий болсон санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэж байна.

Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагааны талаарх дүгнэлт: Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа Ч******* ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоохоор шүүхэд нотлох баримт гаргуулах болон лавлагаа гаргуулах хүсэлтийг гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай захирамжийн дагуу өмчийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх баримт бичиг, бусад нотлох баримтуудаар Ч******* ХХК нь Голомт Банкны дугаартай төгрөгийн дансанд 54,644.64 төгрөгийн үлдэгдэлтэй, бусад банкинд данс эзэмшдэггүй байна. Ч******* ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, мөн хуулийн 19-р зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй болно. Мөн Ч******* ХХК-д 2023 оны 3 дугаар сарын тоотоор шаардлага хүргүүлэн 2019-2022 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан, шаардлагын хариу хүргүүлэх тухай тайлбарыг гаргуулан хэрэгт авхууллаа.

Шүүхэд ирсэн нэхэмжлэл нь Ч******* дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тоот нэхэмжлэлээр 3,268,507.39 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Хариуцагч Ч******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.

Дамдуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь Ч******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

Ч******* ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Ч******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж татан буулгах саналыг оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй болно гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

1. Хүсэлт гаргагч Ч******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэн дампуурлын хэрэг үүсгүүлж, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Ч******* ХХК нь 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1889 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ тоот тогтоолоор иргэнд 32,000,000 төгрөгийн төлбөртэй, Ч******* дүүргийн татварын хэлтэст 3,268,507.39 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлтэй. Иймээс Ч******* ХХК-ийг өөрийн хөрөнгийн 10 хувиас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргасан байна.

 

Дээрх хүсэлтийн дагуу Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/02749 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчээр А.Э*******дыг томилсон.

 

Түр хэрэг гүйцэтгэгч нь Ч******* ХХК-ийн өр төлбөрийг 2017-2022 оны санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн 35,656,657.39 төгрөгөөр тогтоож өөрийн хөрөнгийн -501,66%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон гэсэн дүгнэсэн ба түр хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Ч******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.

 

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан.

 

Ч******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаар 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл Өнөөдөр сониноор зарлаж, нэхэмжлэгчдийн хурлын товыг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт хуралдахаар зарласан ба Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд Ч******* дүүргийн Татварын хэлтсээс татварын өр 3,268,507.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ч******* ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018-2019 оны тайлангийн 3,080,234 төгрөг, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан 2018 оны тайлангийн 31,144 төгрөг, Нийслэл хотын албан татварын 2018-2019 оны тайлангийн өр 157,128 төгрөг нийт 3,268,507.39 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулаагүй гэж тодорхойлсон.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Ч******* дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч Ч******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

 

2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчдийн анхны хурал хуралдаж, хэрэг гүйцэтгэгчээр А.Э*******дыг томилуулах санал гаргасныг шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2023/14140 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр баталсан ба уг хурлаар хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй болно.

 

Ч******* ХХК нь улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот регистртэй, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа, цайны газар чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 20,000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

 

Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ ...Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээдээс Ч******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 33.1.2-т шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.

 

Иймд эрх бүхий этгээдээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасны дагуу Ч******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э*******д/-д шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч******* дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч Ч******* ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан Ч******* ХХК /РД:*******/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч******* ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э*******дод шилжүүлсүгэй.

 

4. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч Ч******* ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э*******дод даалгасугай.

 

5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Ч******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э*******дод даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН