| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/00349/И |
| Дугаар | 181/ШШ2022/00828 |
| Огноо | 2022-04-13 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2022/00828
| 2022 оны 04 сары 13 өдөр | 181/ШШ2022/00828 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 27-д байрлах, МБРИК ХХК/РД: 5218349/-ийн хүсэлттэй,
МБРИК ХХК-ийн хүсэлттэй, Дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсүх, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч МБРИК ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МБРИК ХХК нь 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод байрлаж, аялал жуулчлал, гадаад худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулагдсан бөгөөд нэг бүр нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийп нэрлэсэн үнэ бүхий нэг 100 /нэг зуун/ ширхэг хувьцаатай, 1 /нэг/ хувьцаа эзэмшигчтэй компани юм.
Манай компани нь санхүүгийн чадавхиа дээшлүүлэх, тоосгоны үйлдвэр өргөтгөх төслөө үргэлжлүүлэх зорилгоор 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай ЗГ/812000777 тоот дунд хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан 691.700.000 төгрөгийг 84 сараар, 8 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний зээлийн барьцаанд Налайх дүүрэгт 33,78 гектар талбайтай 14483A тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн дүүрэгт 20,2 гектар талбайтай 12560X тоот ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус барьцаалсан.
Зээлдүүлэгч Голомт банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 691.700.000 төгрөг, үндсэн хүүнд 115.306.390 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23.061.278 төгрөг, нийт 830.067.668 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийм хамт нэхэмжилж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар манай компани хариуцагчаар татагдан оролцсон бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01930 дугаар шийдвэр гарсан.
Уг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01930 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/Ш32016/06920 дугаар захирамж гарсны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18280033 тоот тогтоолоор МБРИК ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 830.067.668 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4.308.288.34 төгрөгийг албадан гаргуулж Голомт банкинд олгох тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн.
Гэтэл Голомт банктай байгуулсан гэрээний зээлийн барьцаанд барьцаалагдсан МБРИК ХХК-ийн Налайх дүүрэг дэх 33,78 гектар талбайтай 14483A тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн дүүрэгт байрлах 20,2 гектар талбайтай 12560X тоот ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар цуцалсан.
МБРИК ХХК-ийн зүгээс Налайх дүүрэг дэх 33,78 гектар талбайтай 14483A тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөврлийг сэргээлгэхээр, дээрх Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэр, Захиргааиы хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0518 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 433 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Компани банкны зээлийн барьцаанд үндсэн хөрөнгөө барьцаалсан, тус үндсэн хөрөнгө болох ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөл цуцлагдсанаар санхүүгийн хувьд тогтвортой хэвийн ажиллах боломжоо алдаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүй болсоны улмаас МБРИК ХХК-ийн алдагдал нь өөрийн хөрөнгийн 10 хувиас давж үүнээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөх чадваргүй болсон.
Одоо МБРИК ХХК нь Голомт банкинд 830.067.668 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 4.308.288.34 төгрөг төлөх өр, төлбөртэй байгаа богөөд компани нь 2010 оноос эхлэн идэвхитэй үйл ажиллагаагаа нэг мөсөн зогсоож, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дахин хөрөнгөжүүлэх боломжгүй байна.
Манай компани нь ганцхан Голомт банкинд л их хэмжээний өр төлбөртэй бөгөөд өөр бусдад ямар нэгэн өр төлбөргүй болно. Түүнчлэн манай компани нь бусдаас ямар нэгэн авлагагүй болно. Иймд МБРИК ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү. гэв.
Шүүгч зохигчийн тайлбар, хүсэлт гаргагчийн баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/2333 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4-152/666 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 тоот тодорхойлолт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0518 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 433 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар Дүгнэлт, шүүхээс түр хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу гаргуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч МБРИК ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дор дурдсан үндэслэлээр МБРИК ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзэв.
МБРИК ХХК нь 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 3/гурав/ гишүүнтэйгээр гадаад худалдаа, худалдааны зуучлал, аялал зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 200,000,000/хоёр зуун сая/ төгрөгийн дүрмийн сантайгаар байгуудагдсан болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
МБРИК ХХК-ийн 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Ариунаа, Грийнвоол ХХК нар нь хувьцаагаа З.Анхбаярт шилжүүлж 1/нэг/ гишүүнтэй болсныг, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр З.Анхбаяр нь хувьцаагаа Т.Баярхүүд шилжүүлсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, МБРИК ХХК-ийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна.
Т.Баярхүү нь МБРИК ХХК-ийн 100/нэг зуу/ ширхэг, нэг бүр нь 2,000,000/хоёр сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг дангаар эзэмшдэг болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, МБРИК ХХК-ийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар шүүх МБРИК ХХК-ийн хүсэлтээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2021/03312 дугаар шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч томилж, түр хэрэг гүйцэтгэгчид МБРИК ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж ирүүлэхийг даалгажээ.
Түр хэрэг гүйцэтгэгч 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр МБРИК ХХК нь төлбөрийн чадваргүй болсон тухай дүгнэлт гаргасан болох нь Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар Дүгнэлтээр тогтоогдож байна.
МБРИК ХХК нь Голомт банк ХХК-д 834,375,956/найман зуун гучин дөрвөн сая гурван зуун далан таван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийн өр төлбөртэй, урт хугацааны зээлийн 255,385,700/хоёр зуун тавин таван сая гурван наян таван мянга долоон зуу/ төгрөгийн өр төлбөртэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 20,266,800/хорин сая хоёр зуун жаран зургаан мянга найман зуу/ төгрөгийн илүү төлөлттэй болох нь Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар Дүгнэлт болон Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн № 01/384 албан бичиг болон Татварын тооцооллоор тогтоогдож байна.
МБРИК ХХК-ийн өр төлбөр өөрийн хөрөнгийн 1730-2635.31%-тай тэнцсэн болох нь Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар Дүгнэлтээр тогтоогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар МБРИК ХХК нь төлбөрийн чадваргүй болсон байна.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 07458 дугаар захирамжаар МБРИК ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10984 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчдийн анхны хурлыг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоожээ.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10984 дугаар шүүгчийн захирамжид заасан хугацаанд МБРИК ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.3 дахь заалтад зааснаар МБРИК ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор МБРИК ХХК болон хэрэг гүйцэтгэгчээс шүүхэд гаргаагүй болох нь хүсэлт гаргагч МБРИК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар Дүгнэлт болон түр хэрэг гүйцэтгэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх заалтад зааснаар эрх бүхий этгээдээс МБРИК ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул МБРИК ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар МБРИК ХХК-д холбогдуулан нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргаагүй, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчид оролцоогүй тул шүүхээс хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилох үндэслэлтэй байх ба МБРИК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар МБРИК ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлэх үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйл, 34 дүгээр зүйл, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу МБРИК ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг хуваарилах худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгах үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1.12 дахь заалтад зааснаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчид оролцоогүй тул хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын цалин хөлсийг МБРИК ХХК-д хариуцах үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар МБРИК ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор МБРИК ХХК нь Голомт банк ХХК-д төлөх өр төлбөр болох 834,375,956/найман зуун гучин дөрвөн сая гурван зуун далан таван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөг, урт хугацааны зээлийн 255,385,700/хоёр зуун тавин таван сая гурван наян таван мянга долоон зуу/ төгрөгийн хангагдаагүй үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт зааснаар МБРИК ХХК-ийг татан буулгах шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгах үндэслэлтэй.
лийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах, мөн хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нарт даалгах үндэслэлтэй.
лийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч МБРИК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь заалтад заасныг тус тус удирдлага
ТОГТООХ НЬ:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасныг баримтлан МБРИК ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан МБРИК ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйл, 34 дүгээр зүйл, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу МБРИК ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг хуваарилах худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.12 дахь хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын цалин хөлсийг МБРИК ХХК хариуцахыг дурдсугай.
5. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан МБРИК ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор МБРИК ХХК нь Голомт банк ХХК-д төлөх өр төлбөр болох 834,375,956/найман зуун гучин дөрвөн сая гурван зуун далан таван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөг, урт хугацааны зээлийн 255,385,700/хоёр зуун тавин таван сая гурван наян таван мянга долоон зуу/ төгрөгийн хангагдаагүй үүргээс чөлөөлөгдөхийг дурдсугай.
6. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан МБРИК ХХК-ийг татан буулгах шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
7. лийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Б.Жаргалсүрэн, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нарт даалгасугай.
8. лийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч МБРИК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
9. лийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ