2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/03641

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/03641

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

хүсэлт гаргагч: Б*******,*******,*******,*******,******* тоот хаягтай, рд:*******, М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Д*******,

хэрэг гүйцэтгэгч А.Э******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч М******* ХХК төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч М******* ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай М ХХК нь 2006 оны 0 дугаар сарын 02-ны өдөр худалдааны зуучлал, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан болно. Тус компани үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулж байгаагүй ба нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтэст харьяалагддаг. 2016 онд компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, компанидаа эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор иргэн С.Ц 25 000 000 төгрөгийн үнэ бүхий шинэ жилийн гацуур мод, шинэ жилийн чимэглэл хэрэгслүүдийг дараа төлөгдөх нөхцөлөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан боловч худалдааны төвүүдийн түрээсийн төлбөр, худалдаа эрхлэх туршлага дутмаг байдлаас шалтгаалан алдагдал хүлээж өр төлбөрт орсон. Зээлийн гэрээгээр худалдан авсан барааны зарим хэсгийг буцаан өгөх, өөрийн хувийн болон гэр бүлийн цалин орлогоос эргүүлэн төлсөөр өнөөгийн байдлаар 4 800 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон ба компанийг үүсгэн байгуулагч миний бие тэтгэврийн орлогоор амьдардаг тул цаашид компанийг дахин хөрөнгөжүүлэх, үйл ажиллагааг нь хөтлөн явуулах боломжгүй, санхүүгийн эх үүсгэвэргүй боллоо. М ХХК нь өнөөдрийн байдлаар бусдаас авах авлага байхгүй, татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй, иргэн С.Цэрэндэжидэд төлөх төлбөрийн үлдэгдэл 4.800.000 төгрөгөөс өөр өр төлбөргүй болно. Мөн тус компани нь 2016 оноос хойш үйл ажиллагаа огт явуулж байгаагүй, 2013 оноос татварын байгууллагад X тайлан өгсөөр ирлээ. Энэ нөхцөл байдал нь М******* ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан компанийг татан буулгах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлийг хангасан гэж үзэж шүүхэд хандаж байна. Иймд М******* ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадваргүй, төлбөр гүйцэтгэх санхүүгийн боломжгүй байх тул дампуурлын хэрэг үүсгэн төлбөрийн чадваргүй болсныг тогтоон дампуурсанд тооцон татан буулгах хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3. Хэрэг гүйцэтгэгч А.Э******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд 2017 оноос хойш илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь М******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр тувшинд хүрсэн байна гэж дүгнэлээ. Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь шатан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чаадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Хүсэлт гаргагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус М******* ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон байх ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжпэгч, хэрэг гуйцэтгэгчээс М******* ХХК-ийг дахин хөрөнгөжуулэх хусэлт ируулээгүй тул мөн хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах ундэслэл бий болсон гэж узэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэв.

 

4. Хүсэлт гаргагч М******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн

Хүсэлт /хэргийн 1, 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

М******* ХХК-ийн дүрэм /хэргийн 4-5 дугаар тал/

М******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 6 дугаар тал/

Хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 7 дугаар тал/

Төлбөрийн хэмжээ /хэргийн 8 дугаар тал/

Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр /хэргийн 9 дүгээр тал/

М******* ХХК-ийн хүсэлт /хэргийн 10 дугаар тал/

2016.11.12-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 11-12 дугаар тал/

М******* ХХК-ийн 2013 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 13-23 дугаар тал/

М******* ХХК-ийн 2014 оны 3 улирлын санхүүгийн тайлан /хэргийн 24-27 дугаар тал/

М******* ХХК-ийн 2014 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 28-31 дүгээр тал/

М******* ХХК-ийн 2015 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 32-35 дугаар тал/

М******* ХХК-ийн 2016 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 36-39 дүгээр тал/

М******* ХХК-ийн 2017 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 40-43 дугаар тал/

М******* ХХК-ийн 2018 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 44-67 дугаар тал/

Монголын Татварын алба тайлан /хэргийн 68-82 дугаар тал/

2019, 2020 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 205-216 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хэрэг гүйцэтгэгчээс

Дүгнэлт /хэргийн 154-161, 171-181, 217-227 дугаар тал/

 

6. Шүүхээс

Төрийн банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 123 дугааар тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хэргийн 124 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хэргийн 125-126 дугаар тал/

Г ХХК-ийн албан бичиг /хэргрийн 127 дугаар тал/

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 128 дугаар тал/

Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг /хэргийн 129 дүгээр тал/

Хас банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 130 дугаар тал/

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 131 дүгээр тал

Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 132 дугаар тал/

Баянгол дүүргийн азар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 133 дугаар тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хэргийн 134-135 дугаар тал/

Хаан банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 136 дугаар тал/

Богд банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 137 дугаар тал/

Капитрон банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 138 дугаар тал/

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн албан бичиг /хэргрийн 139 дүгээр тал/

Ариг банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 140 дүгээр тал/

Гаалийн ерөнхий газрын албан бичиг /хэргийн 141 дүгээр тал/

Хан-Уул дүүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 142 дугаар тал/

Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 143 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 144 дүгээр тал/

Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн албан бичиг /хэргрийн 145 дугаар тал/

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн албан биичг /хэргийн 146 дугаар тал/

Төрийн банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 147 дугаар тал/

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 148 дугаар тал/

Баганхангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 149 дүгээр тал/

Чингис хаан банк ХХК-ийн албан бичиг /хэргийн 150 дугаар тал/

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хэргийн 151 дүгээр тал/

Өнөөдөр сонин /хэргийн 167 дугаар тал/

С.Цэрэндэжидийн тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 168-169 дүгээр тал/

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг /хэргийн 194 дүгээр тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хэргийн 196 дугаар тал/ нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. М******* ХХК хүсэлтийн үндэслэлээ ... цаашид компанийг дахин хөрөнгөжүүлэх, үйл ажиллагааг нь хөтлөн явуулах боломжгүй, санхүүгийн эх үүсгэвэргүй. М******* ХХК нь өнөөдрийн байдлаар бусдаас авах авлага байхгүй, татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй, иргэн С.Цэрэндэжидэд төлөх төлбөрийн үлдэгдэл 4.800.000 төгрөгөөс өөр өр төлбөргүй болно. Мөн тус компани нь 2016 оноос хойш үйл ажиллагаа огт явуулж байгаагүй, 2013 оноос татварын байгууллагад X тайлан өгсөөр ирлээ. Энэ нөхцөл байдал нь М******* ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан компанийг татан буулгах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлийг хангасан гэж үзэж шүүхэд хандаж байна. ... гэж тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, рд: *******, Межикстандарт ХХК нь 2006 оны 05 сарын 02-ны өдөр 1 гишүүнтэйгээр, Б*******,*******,,************** тоотод байрлан, гадаад худалдаа, худалдааны зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1000. 000 төгрөгийн дүрмийн сантайгаар анх байгуулагдсан байна.

 

5. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, ганц үүсгэн байгуулагч эрх бүхий этгээд Самбуу-Ёндонгийн Д******* бүртгэлтэй бөгөөд улсын бүртгэлд хуулийн этгээдтэй холбоотой ямар нэг нэмэлт өөрчлөлт бүртгэгдээгүй тэмдэглэгдээгүй болох нь компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-7, 134-135 дугаар тал/

 

6. Компани сүүлийн 9 жилийн байдлаар буюу 2013 он, 2014 он, 2015 он, 2016 он, 2017 он, 2018 он, 2019 он, 2020 он, 2021 онуудад үйл ажиллагаа эрхлээгүй, ашиг орлого олоогүй болох нь компанийн санхүүгийн тайлан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 13-82, 205-216 дугаар тал/

 

7. Мөн компани ямар нэг эдийн болон эдийн бус хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эдийн болон эдийн бус хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгөгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөргүй болох нь хэрэгт авагдсан эрх бүхий хуулийн этгээдүүдийн шүүхэд ирүүлсэн лавлагаа тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 123-133, 136-151, 196 дугаар тал/

 

8. Харин хүсэлт гаргагч 2016 оны 11 сарын 12-ны өдөр иргэн С.Цэрэндэжидтэй зээлээр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулж, 25 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг зээлээр авч үнийг 2017 оны 01 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохисон нь гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11-12 дугаар тал/

 

9. Межикстандарт ХХК дээрх зээлийн гэрээний дийлэнх хэсэг буюу 20 200 000 төгрөгийг төлж барагдуулсан ба төлөөгүй үлдэгдэл төлбөр 4 800 000 төгрөг үлдсэн нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ...С.Цэрэндэжидэд төлөх төлбөрийн үлдэгдэл 4 800 000 төгрөгөөс өөр өр төлбөргүй болно... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

10. Шүүх 2021 оны 12 сарын 10-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэх тухай захирамж гаргаж түр хэрэг гүйцэтгэгч томилж, хэрэг гүйцэтгэгч Төлбөрийн чадварын талаарх дүгнэлтээ ирүүлсэн, шүүх төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэгчдийн хурал зарлан хуралдуулах тухай захирамж гаргаж энэ тухай нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. /хэргийн 83, 154, 163, 167 дугаар тал/

 

11. 2022 оны 04 сарын 19-ны өдөр С.Цэрэндэжид ...Межикстандарт ХХК-аас авах 4 800 000 төгрөгөөсөө татгалзаж... байгаа талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлжээ. /хэргийн 168 дугаар тал/

 

12. Нийтэд мэдээлсэн хугацаанд шүүхэд иргэн, хуулийн этгээдээс ямар нэг нэхэмжлэл ирээгүй, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө байхгүй.

 

13. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан эрх бүхий этгээд шүүхийн тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 2022 оны 10 сарын 21-ны өдрийн 03 тоот Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн ... Межикстандарт ХХК ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн... гэх дүгнэлт, ...хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэх санал гэжээ. /хэргийн 217-227 дугаар тал/

 

14. Иймд шүүх Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д зааснаар Межикстандарт ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Межикстандарт ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан рд:*******, М******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М******* ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э*******од шилжүүлсүгэй.

 

3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч М******* ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э*******од даалгасугай.

 

4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан М******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э*******од даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ  Ш.ОЮУНТУУЛ