Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0744

 



 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 


 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б******* уул” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тлөгч: О.О*******, Э.Туул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.М*******,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн тлөгч: Б.М******* нарын хоорондын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “Б******* уул” ХХК-ийн эзэмшиж буй Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт орших Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөх өргөдөл гаргасныг бүртгэн буцаан авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тлөгч Э.Туул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн тлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр “...“Б******* уул” ХХК-ийн MV- тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 39.35 гектар талбайг буцаан өгөхийг хүссэн өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасныг хангахгүй байгаа нь ... тогтоогдож байх тул талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хассугай” гэж шийдвэрлэсэн. 

1.2. “Б******* уул” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гаргасан гомдолд Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/1371 тоот албан бичгээр “... 115 дугаар шийдвэрээр өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгсөн.

1.3. Нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “Б******* уул” ХХК-ийн эзэмшиж буй Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт орших Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөх өргөдөл гаргасныг бүртгэн буцаан авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан. 

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд исэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч компани нь өөрийн эзэмшиж байгаа MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах талбайгаас 40.36 гектар талбайг Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу төрд буцаан өгөхөөр 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан болно. Ийнхүү өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан бүхий л шаардлагатай баримт бичиг, үүний дотор буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай Дундговь аймгийн Өлзийт сумын эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт зэргийг хавсаргаж өгсөн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс гаргасан дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 10/763 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Өргөдлийг бүртгэж талбайг буцаан авахаас татгалзсан үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт” гэж заасныг хангахгүй байгаа нь Э газрын т холбоо НҮТББ-ын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/02 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр тогтоогдсон тул талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзсан” гэж дурдсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно”, 55.3-т “Талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 55.3.1-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл”, 55.3.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт”, 55.3.3-т “энэ хуулийн 48.1.2, 48.6.3-т заасан тайлан” гэж тус тус заасан байна.

Дээр дурдсаны дагуу баримт бичгийн болон бусад шаардлагыг хангасан бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусгах бөгөөд ингэснээр талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөнд тооцох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч компани болон түүний үйл ажиллагаа, гаргасан өргөдөлтэй нь огт хамааралгүй, өөр бусад этгээдэд хамаарах асуудлаар гаргасан албан бичгүүдийг үндэслэлээ болгож гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “Хуульд үндэслэх” болон 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шаардлагатай баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлсэн, байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага өргөдөлд дурдсан талбайг буцаан авах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, шаардлага хангасан бүхий л тохиолдлуудад талбайг буцаан авахыг зөвшөөрч бүртгэх ёстой ба үндэслэлгүйгээр татгалзах ёсгүй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 55.3.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт” гэж заасан бөгөөд тус хэсэгт зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлсэн үү, үгүй юу гэдэг нь гол шаардлага болно. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг гаргахдаа Э газрын т холбоо НҮТББ-ын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/02 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр албан бичгүүдийг үндэслэсэн нь нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлсэн эсэх тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрт хамаарахгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 55.3.2-т хамааралгүй болно. Ийнхүү нэхэмжлэгч нь хуульд заасан журам нөхцөлийн дагуу холбогдох өргөдөл, баримт бичгүүдийг бүрдүүлэн өгсөөр байтал Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга нь үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр гаргаад байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны байгууллагын захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан “татгалзал” байх бөгөөд энэ нь эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр/акт/ байдлаар илрэхээр байна. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэр болон “Хариу хүргүүлэх тухай” 10/763 дугаартай албан бичгээр зохих захиргааны акт гаргахаас (өргөдөл гаргасныг бүртгэж талбайг буцаан авах тухай шийдвэр гаргахаас) татгалзсан шийдвэр/акт/ гаргасан тул уг татгалзлыг хууль бус болохыг тогтоолгон зохих захиргааны акт гаргахыг даалгах шаардлага тулгараад байна. Өөрөөр хэлбэл, зохих захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгахын тулд хариуцагчийн үндэслэлгүй татгалзал (2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэр)-ыг хууль бус болохыг тогтоолгож, улмаар дээрх талбайг буцаан авахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно.

Цаашилбал, хариуцагчийн уг хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-т заасан “...талбайг хэсэгчлэн буцаан өгөх” хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, нэхэмжлэгчийг хууль ёсны үйл ажиллагаа явуулахад нь үндэслэлгүй саад учруулсан зэрэг асуудал үүсэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү асуудал хариуцагчийн хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбайг буцаан авах ажиллагааг гүйцэтгээгүй, буцаан авахаас үндэслэлгүйгээр татгалзсан хууль бус шийдвэрийн эрх зүйн үр дагавар болж гарч байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс энэхүү асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан боловч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/1371 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт орших Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөх хүсэлт гаргасныг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэж мэдэгдсэн. Уг хариуг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авсан бөгөөд ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд, холбогдох захиргааны акт гаргахаас татгалзаж буй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б******* уул” ХХК-ийн эзэмшиж буй Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт орших Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөх өргөдөл гаргасныг бүртгэн буцаан авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэжээ. 

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Бидний зүгээс төрөөс тусгай эрх авахаар, ялангуяа ашигт малтмалыг ашиглах эрх авахаар маргаагүй. Өөрсдийн үйл ажиллагаа явуулах төсөлтэй холбоотой газарт байгаа тухайн төсөлд ач холбогдолгүй, хэрэггүй гэж үзэж байгаа газраа буцаан өгье гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Тухайн хүсэлтэд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан бүх материалыг бүрдүүлж өгсөн. Бүрдүүлбэр хангасан тул хариуцагчаас бидний материалыг хүлээн авч судлаад өгсөн хариу нь дээр хэлсэнчлэн хуульд заагаагүй хоёр үйл баримтыг дурдсан. Буцаах гэж байгаа талбайтай холбоотой нөхөн сэргээлтийн асуудал байгаа гэх агуулга бүхий бичиг иж байгаа. Хариуцагч талаас хэргийг хэлэлцсэн хоёр шүүх хуралдаанд “...аль хэсэгт хамаарч байгаа талаар мэдэхгүй... талбай нөхөн сэргээгдсэн эсэх талаар мэдэхгүй байна...” гэх тайлбарыг өгч байгаа нь логикийн зөрчилтэй байна. Буцаах талбайд нөхөн сэргээх эсэх талаар мэдэхгүй байгаа тохиолдолд прокурорын албан бичиг, төрийн байгууллагын бичиг зэргийг мэдэх боломжгүй. Яагаад бидний бусад этгээдэд эдийн засгийн ашигтай байж болзошгүй талбайг буцааж авахыг зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр төрд тухайн хэсгийг буцаагаад өгсөн тохиолдолд буцаасан талбай дахь жоншийг хэн нэгэн ашиглахын тулд өрсөлдөж, илүү мөнгө төлж авна. Манай үйлчлүүлэгчийн буцаан өгөх талбайг гэрээ байгуулж тохиоролцсон тохиолдолд илүү хямд үнээр авахаар байгаа. Хуульд заагаагүй шаардлага хариуцагчаас гаргаж байна. Тиймээс хуульд заасан үндэслэлгүйгээр бидний бичгийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Хуульд заагаагүй шаардлагад дурдагдсан асуудлыг нэмэлт нотлох баримтаар судлан үзэхэд тухайн маргаанд нөхөн сэргээлтийн асуудал огт яригдахгүй. Нөхөн сэргээлт бүрэн хийгдэж, актаар хүлээн авсан. Энэ талаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд дурдагдсан тул тогтоогдсон үйл баримт гэж харж байгаа. Тиймээс тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг буцаан авахыг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв. 

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу гаргасан өргөдлийн хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1020 дугаар шийдвэрээр “Б******* уул” ХХК-д Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумын “Хар *******” нэртэй 23062.99 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МѴ- дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосон байна.

“Б******* уул” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх өргөдлийн бүртгэлийн SU-003527 дугаарт бүртгэгдсэн ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумын Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөхийг хүссэн өргөдлийн хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт” гэж заасны хангахгүй нь “Э газрын т холбоо” НҮТББ-ын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Мэдээлэл өгөх тухай” 1/9 дугаартай албан бичиг болон түүд хавсарган исэн Дундговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Өргөдлийн бүртгэлээс хасах тухай” 169 дүгээр шийдвэрээр талбайг хэсэгчлэн буцаах авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/1948 дугаар албан бичгээр “Б******* уул” ХХК-д мэдэгдсэн байна. “Б******* уул” ХХК нь дахин 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумын Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас талбайгаас 39.35 гектар талбайг буцаан өгөхийг хүссэн өргөдлийн хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт” гэж заасны хангахгүй нь “Э газрын т холбоо” НҮТББ-ын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Мэдээлэл өгөх тухай” 1/02 дугаартай албан бичиг болон түүд хавсарган исэн Дундговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Өргөдлийн бүртгэлээс хасах тухай” 115 дүгээр шийдвэрээр талбайг хэсэгчлэн буцаах авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/763 дугаар албан бичгээр “Б******* уул” ХХК-д мэдэгдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан “...тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн…” гэх баримт гэж заасан. Тус асуудлаар “Э газрын т холбоо” НҮТББ-аас хуул бус үйлдлийн улмаас 40 га газарт хууль бусаар ашигт малтмал олборлон улсад арван тэрбум төгрөгийн хохирол учруулаад, эвдэж сүйтгэсэн газраа улсад буцаан өгөхөөр Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргасан талаар Дундговь аймгийн Прокурорын газарт гомдол гаргаж тус асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн 222200237 дугаартай хэрэг нээж Дундговь аймгийн Прокурорын газраас хяналт тавин хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдэгдсэн байна.

“Б******* уул” ХХК нь хууль бус үйлдлийн улмаас эвдэгдсэн газрыг улсад буцаан өгөх үйлдэл гаргаж байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдол буцаан авах хуулийн зохицуулалттай тул Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Өргөдлийн бүртгэлээс хасах тухай” 115 дүгээр шийдвэрээр талбайг хэсэгчлэн буцаах авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна. Иймд “Б******* уул” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн тлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт” гэж заасныг хангаагүй байдлаар исэн. Шүүхэд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж захиргааны байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээнд халдах гэж үзэж байгаа нь хууль зөрчиж байна. Яагаад хуулийн 55.3.2-т заасныг хангаагүй талаар тайлбарлахад холбогдох сумын Засаг даргаас “2024 онд олборлолт, хайгуулын, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаагүй” гэх албан бичгүүд ирдэг. Захиргааны байгууллагаас буцааж өгч буй талбайд нөхөн сэргээлтийг гүйцэтгэх үүргээ биелүүлсэн талаар тодорхойлолтыг сумын Засаг дарга болон Байгаль орчны газраас гаргуулах тухай л ярьж байгаа. Нийтэд илэрхий цахим мэдээллээс шүүх хайж үзэх байх. Нэхэмжлэгчийн буцаан өгөхөөр хүсэлт гаргаж буй талбай нь эвдэрсэн газрын бүртгэлтэй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нөхөн сэргээлт хийсэн талбай “Х уул” ХХК-ийн нэр дээр дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай байдаг. Нэхэмжлэгч компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 онд олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд өргөдөл гаргах тухай журам бий. Мөн хуулийн 25.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” гэж заасан. Тухайн үүргээ нэхэмжлэгч талаас бүрэн биелүүлсэн гэх тодорхойлолтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан гэж үзэж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хажуугийн, өөр хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эвдэлсэн талаар асуудал нь MV- дугаар тусгай зөвшөөрөл нь нөхөн сэргээлтийн ажлын баримтад дурдагдах ёстой. Өмнөх 2008 онд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаар бичигдэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасны дагуу тухайн эрх нь Кадастрын хэлтсийн даргад хуулиар олгогдсон. Нэхэмжлэгч талд холбогдох хуулийн шаардлагыг хангах шаардлага хариуцагчийн зүгээс тавьж байгаа. Тухайн хуулийн шаардлагыг биелүүлж чадахгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Б******* уул” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “Б******* уул” ХХК-ийн эзэмшиж буй Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт орших Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөх өргөдөл гаргасныг бүртгэн буцаан авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хууль тогтоомжид заасны дагуу буцаан өгөхөөр гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд исэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

3. Маргааны үйл баримтын тухайд, 

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1020 тоот шийдвэрээр “Б******* уул” ХХК-д Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын Хар ******* нэртэй газарт 23062.99 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.  

3.2. “Б******* уул” ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нийт 23022.62 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаах өгөх өргөдлийг гаргасан. 

3.3. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дугаар шийдвэрээр “... “Б******* уул” ХХК-ийн MV- тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөхийг хүссэн өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасныг хангахгүй байгаа нь ... тогтоогдож байх тул талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хассугай” гэж шийдвэрлэсэн. 

3.4. “Б******* уул” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нийт 23023.64 гектар талбайгаас 39.35 гектар талбайг буцаан өгөх өргөдлийг дахин гаргасан. Ингэхдээ Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/291 дугаар албан бичгээр гаргасан ““... 2022 оны 08 дугаар сарын 01-нд “Ө” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 03-нд тус нөхөн сэргээлтийн гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэж тус талбайг хүлээн авсан болно” гэх тодорхойлолт, Дундговь аймгийн Байгаль орчны газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дугаартай “... “Б******* уул” ХХК нь 2024 онд ашиглалт, хайгуулын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул тус онд байгаль орчныг хамгаалах талаар төлөвлөгөө, тайланг иээгүй болно” гэх тодорхойлолтыг хавсаргасан байна. 

3.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр “...“Б******* уул” ХХК-ийн MV- тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын Хар ******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 39.35 гектар талбайг буцаан өгөхийг хүссэн өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасныг хангахгүй байгаа нь ... тогтоогдож байх тул талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хассугай” гэж шийдвэрлэжээ. 

 

4. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болох”-оор, 55.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж, уг талбайн тодорхойлолтын хамт иэх бөгөөд хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд тухайн талбай нь энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг, уурхайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд энэ хуулийн 24.4-т заасан шаардлагыг тус тус хангасан байх”-аар, 55.3.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт”-ыг хавсаргахаар тус тус заажээ. 

5. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана”, 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Тлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Тлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно”, 24 дүгээр зүйлийн 24.4-т уурхайн талбайд тавигдах шаардлагыг, 4 дүгээр зүйлийн 4.1.16, 4.1.18-д уурхайн талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай байхаар хуульчлан заажээ. 

6. Хуулийн дээрх зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд буцаан өгөх талбай нь байгалийн унаган төрхөөрөө байх, эсхүл ашиглалт, хайгуулын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хууль тогтоомжид заасан журмын дагуу нөхөн сэргээлт хийгдсэн байх, хийгдсэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг холбогдох иргэдийн хурлын саналд үндэслэсэн холбогдох Засаг даргаас хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай байна. 

7. Өөрөөр хэлбэл, тухайн талбайд ашигт малтмал эрх хайх шаардлагагүй, түүнчлэн ашиглах ашигт малтмал байхгүй гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг буцаан өгөх тохиолдолд хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтын талбайд хамааруулсантай ижил нөхцөл бүхий талбайг, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг буцаан өгөх тохиолдолд уурхайн талбайд хийгдсэн техникийн болон байгалийн нөхөн сэргээлтийг нутгийн удирдлагын байгууллагуудаас хүлээн зөвшөөрч гаргасан шийдвэрийг үндэслэн буцаан авахаар хуульчилжээ.

8. Маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхай/жонш/-н үйл ажиллагаа явагдсан, газар эвдэгдсэн нөхцөл байдал үүссэн, нөхөн сэргээсэн үйл баримт байгаа тухайд нэхэмжлэгч маргаагүй, харин тухайн үйл ажиллагаа өөр хуулийн этгээдээс өөрийн ашиглалтын талбайг хэтэн “Билэгт х уул” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэвтэрч уурхайн үйл ажиллагаа явуулсан, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас хамаараагүйн гэх агуулгаар маргасан. 

9. “Э газрын т холбоо” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/5 тоот албан бичгээр “... эрүүгийн 222200237 дугаартай хэрэг шалгагдаж дуусаагүй, гэм буруутай этгээдийг олж тогтоогоогүй байхад тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлж, бусдыг хуулийн хариуцлагаас члж болохгүйг анхаарахыг хүсье”, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/02 тоот албан бичгээр “... эрүүгийн 222200237 дугаартай хэрэг шалгагдаж дуусаагүй, ... дахин өгсөн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсье” гэж тус тус мэдэгдсэн байна.

10. Энэ тохиолдолд хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” эрх хэмжээний хүрээнд гарсан гэж үзэх боломжтой.

11. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч хуулийн этгээдийн буцаан өгөхөөр хүсэлт гаргасан талбай нь хуулийн дээрх зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй, захиргааны байгууллагаас уг шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх баримтыг нэхэмжлэгч хуулийн этгээд болон нутгийн захиргааны байгууллагуудаас тодруулаагүй байгаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна. Тодруулбал, 

11.1. Буцаан өгөх талбайн байршлыг тогтоох тухайд:

11.1.1. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас исэн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/426 тоот албан бичигт “... “Б******* уул” ХХК-ийн шилжүүлэх, хүлээлгэн өгөх талбайн солбицлыг шалгаж үзэхэд тус аймгийн Өлзийт суманд байрших Х ус гэх газартай давхцалгүй болно ...” гэсэн бол Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/4035 тоот албан бичигт “... Дундговь аймгийн Өлзийт сумын “Х ус” гэх газрын байршлыг тодорхойлох солбицол тодорхойгүй тул “Б******* уул” ХХК-ийн эзэмшиж байгаа ... Дундговь аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт орших Хар ******* нэртэй MV- дугаартай тусгай зөвшөөрлийн 23062.99 гектар талбайгаас буцаан өгөх өргөдөл гаргасан 40.36 гектар талбайтай давхцаж байгаа эсэх талаар кадастрын зураглал гаргах боломжгүй байна” гэжээ.

11.1.2. Харин “Б******* уул” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан дугаартай өргөдөлд буцаан өгөх талбайн байршлыг Дундговь аймгийн Өлзийт сум 39,35 га газар боловч газрын нэрийг тодорхойлоогүй, талбайн тодорхойлолтод тусгай зөвшөөрлийн талбайн нэрээр “Хар *******” гэж ерөнхийд нь нэрлэжээ.

11.1.3. Энэ тохиолдолд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-т зааснаар “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх” атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, буцаан өгөх хүсэлт гаргах талбай нь Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ДШМ/11 дүгээр магадлалд дурьдсан “А” ХХК-ийн Дундговь аймгийн Өлзийт сумын “Х-Ус” нэртэй MV-006399 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай хил залгаа “Билэгт х Уул” ХХК-ийн ХV-013544 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах эсэхийг тодруулах боломжтой байтал тодруулалгүйгээр “шүүхийн шийдвэрт хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн дугаар бичигдсэн, нэхэмжлэгч нь уг тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон” хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. 

11.2. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/291 дугаар албан бичгийн хүчин төгөлдөр байдлын тухайд:

11.2.1 “Б******* уул” ХХК-ийн хайгуулын ХV-013544 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай “А” ХХК-иас ил уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас 5,2 га газарт эвдрэл үүссэн нөхцөл байдал үүссэн тухайд нэхэмжлэгч маргадаггүй ба Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2023 оны А/37, А/129 дугаартай захирамжуудаар нөхөн сэргээлтийн ажлыг санхүүжүүлэхээр шийдвэрлэж, мөн Засаг даргаас “Эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулж ажиллажээ. 

11.2.2. Улмаар тус нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авсан болохыг Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/291 дугаар албан бичгээр тодорхойлжээ. 

11.2.3. Үүний дараа Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоол гарч Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх бөгөөд “... Б.Г нь өөрт байхгүй эрх хэмжээг урвуулан ашиглаж Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Х ус гэх газарт “Ө” ХХК-ийн захирал Ө.Мтай 100 орчим сая төгрөгөөр техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэхээр тохиролцсон байх ба уг үнийн дүнг гэрээнд тусгалгүйгээр гэрээ байгуулсан” гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

11.2.4. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт заасан “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” нөхцөл байдал үүсэх тул “Ө” компанийн одоо нөхөн сэргээлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасан байгаль орчны нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлсэн гэдэг үндэслэлд хамаарахыг мэргэжлийн байгууллага/Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага/-аас хүлээн зөвшөөрөх эсэх, эсхүл Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаас дахин тодорхойлолт гаргах эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. 

11.2.5. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/291 дугаар албан бичгээр гаргасан ““... 2022 оны 08 дугаар сарын 01-нд “Ө” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 03-нд тус нөхөн сэргээлтийн гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэж тус талбайг хүлээн авсан болно” гэсэн тодорхойлолт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд эерэг нлөл бүхий захиргааны акт бөгөөд цаг хугацааны хувьд тухайн тодорхойлолтыг гаргасны дараа дээр дурьдсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтын дагуу уг актыг хүчингүй болгох үүрэг холбогдох Засаг даргад үүссэн байх тул уг актын хүчин төгөлдөр байдлыг тодруулсны үндсэн дээр  тухайн талбайг буцаан авах эсэхийг шийдвэрлэхээр байна. 

 

12. Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс талбайг буцаан өгөх тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан, тухайн цаг хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Гийн гаргасан тодорхойлолтыг үгүйсгэх үндэслэлгүй байсан хэдий ч Б.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэр 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гарсан үйл баримт бодитоор бий болсон одоогийн нөхцөл байдалд уг тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийн “...даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. 

13. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт”-ыг хүсэлтдээ хавсаргахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосныг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул маргаан бүхий шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна. 

14. Дээр дурьдсанчлан байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргаж өгснөөр хүсэлтийг дахин шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхийг тэмдэглэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.15, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3, 55.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.4-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт тодруулбал зохих нөхцөл байдлуудыг шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн тлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ