Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2024/00023

 

 2024 01 03 142/ШШ2024/00023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод байрлах ******* ******* ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: аймгийн ******* ******* *******-ийн ******* өр төлбөр 66 310 688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нэхэмжлэгч: аймгийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хэрэг гүйцэтгэгч: /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Улсын бүртгэлийн дугаартай, тоот регистрийн дугаартай ******* ******* ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барилгын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай компани аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллаагаа явуулж, барилга угсралт, барилгын засварын ажлыг гүйцэтгэж байсан боловч 2011 оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсоор өнөөг хүргэлээ. Бидний хувьд ажил гүйцэтгэл эрхлэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөр******* оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөр*******гүйгээс санхүүжилт босгох боломжгүй байх бөгөөд барилгын салбарт тулгарч буй хүндрэл, барилга угсралтын компаниудын орлогогүй байдлаас шалтгаалан туслан гүйцэтгэгчээр ажилладаг манай компанид гэрээгээр хийх ажил олдохгүй болох, барилгын ажил гүйцэтгэх хугацаанд валютын ханшийн өсөлт, барилгын түүхий эд материалын болон шатахууны үнийн өсөлт зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалан манай компани хөр******* оруулалт байхгүй, санхүүгийн эх үүсвэр татаж чадахгүй байдалтай байна. аймгийн ******* 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийдвэрийн зөрчилд: 1.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайландаа тусгаагүй 40,909,090.90 төгрөгийн орлогоос 35 900 000 төгрөгийн өртөг зардлыг хасч 5 009 90.90 төгрөгийн татвар ногдуулах орлогод 500 909.10 төгрөгийн татвар, 150 272.70 төгрөгийн торгууль, 250 454.60 төгрөгийн алданги, нийт 901 636.40 төгрөгийн шийтгэл, 1.2. Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2012 оны тайландаа тусгаагүй 40 909 090.90 төгрөгийн орлогоос 54 545.50 төгрөгийн худалдан авалтыг хасч 40 854 545.40 төгрөгийн ногдуулах орлогод 4 085 454.50 төгрөгийн нөхөн татвар, 2 042 727.30 төгрөгийн торгууль, 12 256.40 төгрөгийн хүү нийт 6 140 438.20 төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг. Иймд ******* ******* ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК 2007 онд байгуулагдсан. аймгийн ******* *******т харьяалалтай, барилга угсралт, барилгын засвар үйлчилгээ явуулдаг компани байсан. 2007-2010 онд барилгын засвар үйлчилгээ эрхэлж байгаад 2011 оноос татварын улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш ажил хийх боломжгүй болсон. 2011-2022 он хүртэл бизнесийн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, харьяалагддаг банк ч байхгүй, данс ч байхгүй компани байгаа. 2017 онд аймгийн ******* хэлтсээс ******* ******* ХХК-д 7.000.000 төгрөгийн татварын акт ногдуулсан байдаг. Тэр хугацаанд манай компани үйл ажиллагаа явуулаагүй учраас орон нутгийн өмчийн худалдан авах гэрээнд орох нөхцөл нь хуулиараа хаагдсан. Энэ байдлаасаа гарах гэж олон арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй өдий хүрсэн. Ингээд аймгийн ******* *******т 7.000.000 төгрөгөө төлж чадаагүй байгаа учраас иргэний хэргийн шүүхэд тус компанийг дахин хөр*******жүүлэх боломжгүй болсон учир дампууруулах хүсэлтээ өгч байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд татварын улсын байцаагч оролцож байна. ******* ******* манайд нэхэмжлэл гаргаад би хариу тайлбараа гаргаж хүргүүлсэн. ******* ******* ХХК-ийн дампуурлын хэрэг үүсгэсэн шалтгаан нь аймгийн ******* *******т төлөх ёстой мөнгийг төлж чадахгүй байгаа үндэслэл дахин хөр*******жих боломжтой юу гэдэгт шинжилгээ хийх эсэхийг хэлэлцэх гэж байгаа. Миний ойлгож байгаагаар нэгэнт гаргасан нэхэмжлэл нь явж байхад компани дампууруулах хүсэлтээ өгсөн нь үндэслэлгүй гэв.

3. Нэхэмжлэгч аймгийн ******* ******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... тоот регистрийн дугаартай ******* ******* ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж тус *******т бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт 2008-2012 онд 2,429,700 төгрөг, 2014 онд 800,000 төгрөг, 2,924,881.4 төгрөг нийтдээ 6,154,581.4 төгрөгийн албан татвар төлсөн байна. ******* ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөр*******, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа м*******н хөрөнгийг хэлнэ гэж заасны дагуу тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байна. ******* ******* ХХК-д ******* улсын байцаагчийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар тогтоогдсон 97,372,600 төгрөгийн төлбөрөөс 3,724,881.4 төгрөгийн төлөлт хийгдэж 33,862,200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №204-201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар 7,042,074.6 төгрөгийн төлбөрийг хариуцуулан нийт 66,839,849.6 төгрөгийн албан татварын өртэй байна. ******* ******* ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдсанаасаа хойш туйлын хариуцлагагүй буюу хангалтгүй байдлаар татварын харилцаанд орж хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйл /2008 он/ 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 28 дугаар зүйл /2019 он/ 28.1 Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасныг зөрчсөн үйлдэл юм.

Иймд 66,827,593.2 төгрөгийн албан татварын өр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэсэн.

 4. Хэрэг гүйцэтгэгч ын дүгнэлтэд: ...******* ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2007 оноос 2010 оны санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэрэг үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66,827.593 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1204.10 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ******* ХХК нь 2008 оноос өөрийн хөрөнгийн 3358.92 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна гэж тайлбарласныг үндэслэн аймгийн ******* 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон өр төлбөрийг нэмж тооцвол ******* ******* ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна. Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтын ...санхүүгийн тайлан тэнцэл гэдэгт төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөр******* түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, м*******н хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд, түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн зүйлийн сүүлийн 3 жил гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино гэж заасан байх тул ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан үед хамаарах 2007-2010 онуудын санхүүгийн тайлангуудад дүн, шинжилгээ хийж төлбөрийн чадварын талаар дүгнэлтийг гаргасан. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөр******* гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. ******* ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2007-2021 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн ашигт ажиллагаа доголдож алдагдал ихээр хуримтлагдсан, үйл ажиллагаа нь бүрэн зогссоноос эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 80 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2007 оноос алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөр*******жүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

"******* ******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, хөр******* оруулалт хийх эх үүсвэргүйгээс компанийн үйл ажиллагааг зогсоож, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөр******* байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 01 тоотоор хүсэлт гаргаж аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжийн дагуу эд хөрөнгийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх баримт бичиг, бусад нотлох баримтуудаар ******* ******* ХХК-ийн хуваарилагдах эд хөр*******, хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй болно.  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлсний дагуу аймгийн ******* ******* нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.

Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь ******* ******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөр*******өсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөр*******жүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөр*******жүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөр*******жүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* ******* ХХК нь 2008 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ******* ХХК-ийг дахин хөр*******жүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөр*******жүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй... гэжээ.

 5. Хэрэгт хүсэлт гаргагчаас: ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аймгийн ******* татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай Хүсэлт хангаж, шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 38 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаартай Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, ******* ******* ХХК-ийн 2007, 2008, 2009 он, 2010 оны жилийн санхүүгийн тайлан, 2022 оны 2-р улирлын санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 6. Нэхэмжлэгчээс: ******* өрийг төлүүлэх нэхэмжлэх, хуулийн этгээдийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн татварын өрийн тооцоолол, аймгийн ******* татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 дугаартай ******* ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, ******* өгнө ХХК-ийн 62 710 400 төгрөгийн татварын өр төлбөрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт, дэлгэрэнгүй лавлагаа, нотлох баримтаар гаргаж өгсөн.

  7. Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн  дугаартай, тоот регистрийн дугаартай ******* ******* ХХК-ийн Монгол банк, Ариг банк, Үндэсний хөр******* оруулалтын банк, Хаан банкны салбар, Хас банкны салбар, Худалдаа хөгжлийн банкны салбар, Голомт банкны салбар, Капитал банкны салбар, Капитрон банкны салбар, Төрийн банкны салбаруудаас харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, дансны үлдэгдлийн талаарх тодорхойлолт, аймгийн Улсын бүртгэлийн *******, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийн өмчлөлд газар болон үл хөдлөх хөр******* бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, Авто тээврийн үндэсний төв болон аймгийн Авто тээврийн төвөөс компанийн өмчлөлд тээврийн хэрэгсэл байсан, байгаа эсэх талаарх лавлагаа,  аймгийн ******* хэлтсээс ******* ******* ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, татварын улсын байцаагчийн акт тавигдсан эсэх талаарх лавлагаа, Гаалийн ерөнхий газраас ******* ******* ХХК-ийн гаалийн бүрдүүлэлт авагдсан эсэх талаарх холбогдох баримт, Ашигт малтмал, газрын тосны газраас ******* ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаарх лавлагаа,  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* ******* ХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх, ******* ******* ХХК-ийн бусдаас авах авлагатай эсэх талаарх лавлагаа, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх ******* ******* ХХК-ийн дампууруулж, татан буулгах хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: ...******* ******* ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барилгын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5 000 000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллаагаа явуулж, барилга угсралт, барилгын засварын ажлыг гүйцэтгэж байсан, 2011 оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсон. Мөн ажил гүйцэтгэл эрхлэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөр******* оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөр*******гүйгээс санхүүжилт босгох боломжгүй болсон бөгөөд барилгын салбарт тулгарч буй хүндрэл, барилга угсралтын компаниудын орлогогүй байдлаас шалтгаалан туслан гүйцэтгэгчээр ажилладаг манай компанид гэрээгээр хийх ажил олдохгүй болох, барилгын ажил гүйцэтгэх хугацаанд валютын ханшийн өсөлт, барилгын түүхий эд материалын болон шатахууны үнийн өсөлт зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалан манай компани хөр******* оруулалт байхгүй, санхүүгийн эх үүсвэр татаж чадахгүй болсон. Иймд ******* ******* ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэсэн.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 ******* ******* ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар, үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдан 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн дугаар, тоот регистерт бүртгүүлж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ширнэнгийн Оюунчимэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

4. Шүүх ******* ******* ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШЗ2022/06516 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчид нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, үүний дагуу аймгийн ******* хэлтсээс татварын өр төлбөр 66 827 593.2 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгохоор хэрэг гүйцэтгэгчээр ыг томилж, хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргаж шүүхэд ирүүлжээ.

 5. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд: ...******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2007-2010 оны санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэргийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66 827 593 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1204.10%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ******* ХХК нь 2008 оноос өөрийн хөрөнгийн 3358.92%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

******* ******* ХХК дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтдээ дахин хөр*******жүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурлын хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* ******* ХХК нь 2008 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ******* ХХК-ийг дахин хөр*******жүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэжээ.

 6. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөр*******жүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөр*******жүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу ******* ******* ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь хариуцагчийг дахин хөр*******жүүлэх хүсэлтийг гаргаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөр*******жүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш ******* ******* ХХК-ийг дахин хөр*******жүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 7. Улмаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК нь 2007-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.

 8. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөр*******жүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

9. Хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.

  10. Нэхэмжлэгч аймгийн татварын ******* нь хариуцагч ******* ******* ХХК холбогдуулан татварын өр төлбөр 66 827 593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... тоот регистрийн дугаартай ******* ******* ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж тус *******т бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт 2008-2012 онд 2 429 700 төгрөг, 2014 онд 800 000 төгрөг, 2 924 881.4 төгрөг нийтдээ 6 154 581.4 төгрөгийн албан татвар төлсөн байна. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байна. ******* ******* ХХК-д ******* улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар тогтоогдсон 97 372 600 төгрөгийн төлбөрөөс 3 724 881.4 төгрөгийн төлөлт хийгдэж 33 862 200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болж, 59 785 519 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №204-201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 7 042 074.6 төгрөгийн төлбөрийг хариуцуулан нийт 66 827 539.2 төгрөгийн албан татварын өртэй байна... гэж тодорхойлсон.

аймгийн ******* татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар тус компанийн 2007-2010 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, ******* ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр 97 372 600 төгрөгийн актаар ногдуулсан төлбөрийг ******* ******* ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаартай шийдвэр, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тус төлбөрөөс 3 724 881.4 төгрөгийн төлөлт хийгдэж, 33 862 200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болж 59 785 519 төгрөгийн татварын үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 Мөн аймгийн ******* улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудсаар 2012 онд 7 042 074 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай Хүсэлт хангаж, шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 38 дугаартай гүйцэтгэх хуудас, аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор 7 042 074 төгрөгийн төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Одоогоор шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2012 оны 7 042 074 төгрөгийн төлбөрөөс 2 924 881,40 төгрөгийг гаргуулан аймгийн ******* *******т олгож, 2 941 074 төгрөг Банкны төлбөр барагдуулах газрын дансанд төвлөрч, 1 176 118,6 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Банкны өр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/4696 дугаар албан бичгээр нотлогдож байна. /Жич: ...3/4696 дугаар албан бичигт төлбөрийн үлдэгдэл 1,1176,118,6 гэсэн байх ба нийт төлбөр, төлөлтүүдийг тооцож үзэхэд 1 176 118,6 төгрөг байх тул техникийн шинжтэй алдаа байгааг дурдах нь зүйтэй/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : татварын нэхэмжилж буй нийт 66 827 539.2 төгрөгийн нэхэмжлэлд аймгийн ******* улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2012 оны 7 042 074 төгрөгийн төлбөр, мөн аймгийн ******* татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар 97 372 600 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрөөс 3 724 881.4 төгрөгийн төлөлт хийгдэж, 33 862 200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болж 59 785 519 төгрөгийн татварын өрийн үлдэгдэл багтсан гэж тайлбарлаж байна.

******* ******* ХХК-ийн Шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх 97 372 600 төгрөгийн төлбөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид / аймгийн ******* *******т/ буцаагдсан нь хэрэгт ирсэн баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон.

******* 66 827 539.2 төгрөгийн нэхэмжлэл тодруулбал 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2012 оны 7 042 074 төгрөгийн төлбөрийг Банкны төлбөр барагдуулах газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа, мөн 97 372 600 төгрөгийн төлбөр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаартай шийдвэр, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд татварын хэлсийн нэхэмжлэлийг шүүх өмнө нь шийдвэрлэсэн байна.

  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт...-ын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр,...байгаа... гэсэн үндэслэл тогтоогдож байх тул аймгийн ******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 66 827 539.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч аймгийн ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч од шилжүүлсүгэй.

3. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч ын зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч од хариуцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч аймгийн ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар аймгийн ******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА