Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2018ШЦТ/073

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч: Б.Т түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т холбогдох Эрүүгийн 201705000177 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Андуу овогт Б.Т,

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Байдрагийн гүүр гэх газарт байх С.Дын агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

 Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хунцат” гэх газарт байх иргэн Б.Т ын гэрт П.Ныг эхнэртэйгээ хардан хувийн сэдэлтийн улмаас хоолны заазуураар П.Нын нүүрийг зүсэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 Б.Т нь 2016 оны 12 дугаар сард надад манай эхнэр Б.Т ыг П.Н той хоорондоо үерхдэг байсан, урьд нь утсаар ярьдаг байсан гэж Ныг хэлсэн гэж надад хэлсэн 2017 оны 01 сарын 26-ны өдөр манай эхнэр бид хоёр цуг байж байгаад Ныг манай гэрт анх ирэх үед нь манай эхнэр бид хоёр хоёулаа чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж энэ талаар асуусан чинь П.Н би тэгж хэлээгүй гээд байсан. Тэгээд би архи уусан байхдаа П.Нт хэлээд жаахан маргалдаад П.Ныг уурлаад явах гэхээр нь би явуулахгүй гээд мотоциклийнх нь түлхүүрийг нь нуугаад свечаний толгойг салгаад мулталчихсан байсан... Манай эхнэр хоёрыг хоорондоо үерхдэг байсан гэж М.Н хоёрыг хоорондоо ярьсан гэсэн. Энэ талаар би сонсчихоод эхнэртээ хэлж уурлаж байсан яг үерхэж байсан эсэхийг нь би мэдэхгүй. Тэр өдөр М.Н бид хоёр нэг их ч сүртэй маргалдаагүй зүгээр л үерхэж байсан нь үнэн юм уу гэж асууж шалгааж байсан юм..." гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 03-04-р хуудас/,

 ...Би эрх үүрэгтэйгээ танилцлаа надад асуух зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй. 2016 оны зун Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэн байсан нэрийг нь би мэдэхгүй байна. 1.000.000 төгрөгөөр тэр хүнд зарсан юм. Тус мотоцикль нь миний өөрийн нэр дээр байдаг, ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 194-196/

 ... Манай аавын төрсөн ах болох Очироогоос 2015 онд 1.000.000 төгрөгөөр тухайн мотоциклийг худалдан авч байсан юм. Тухайн үед надад мотоциклийн гэрчилгээг өгч байсан боловч одоо гэрчилгээ нь алга байна. Гэрт байж байгаад алга болсон. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр Өлзийт сумын иргэнд тухайн мотоциклийг зарж борлуулсан гэж худлаа хэлсэн юм. Хөдөөнөөс авчирч өгөх хүн олдохгүй байсан учир тэгэж худлаа хэлсэн юм. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Байдрагийн гүүр” гэх газарт оршин суух манай аавын төрсөн дүү болох Б.Т ын амбаарт нь байгаа юм. Би тэндээс авчрах унаа олдвол аймгийн цагдаагийн газрын журмын хашаанд байрлуулах болно. Өмнө явж байсан боловч сүүлд асааж үзэхэд асахгүй байна лээ. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. / 3-р хх-ийн 197-198/

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэрэгтээ мэдүүлэг өгөхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Үүнд мэдүүлэг өгнө. Ямааны арьсыг ногоон мотоциклоороо очиж авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч П.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Насанбаярын гэрт пиво уучихаад шөнө тэднийхээс гараад Ажиг гуайн гэрт нь орсон чинь Б.Т гэрийнх нь баруун талынх нь орон дээр сууж байгаад зөрөөд гараад явахаар нь би гэрийн зүүн талынх нь орон дээр унтах гээд хэвтэж байсан чинь гаднаас Б.Т гэрт орж ирээд эрэгнэгэн дээр байсан хоолны заазуурыг аваад намайг орон дээр хэвтэж байхад ирээд миний нүүрний зүүн талын хацар луу цохиод гэмтээчихсэн. Тэгээд миний хацраас цус гараад цусыг нь  нар тогтоосон. Заазуурыг эхлээд Б.Т авч ирээд намайг цохисон, би эхэлж аваагүй. Би тэр заазуурыг ерөөсөө аваагүй. Би гэрт нь орж ирээд орон дээр нь хэвтээд унтах гээд хэвтэж байсан чинь Б.Т заазуур авч ирээд намайг цохичихсон юм. Тэр үед Т бид хоёр ерөөсөө маргалдаагүй, Б.Т гаднаас орж ирээд эрэгнэгэн дээр байсан заазуурыг аваад над дээр ирээд миний нүүрлүү заазуураар цохичихсон юм. Цохихдоо юу ч хэлээгүй. Тэр үед бид хоёр ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй. Би тэр үед Тийг ерөөсөө цохиж зодоогүй. Миний нүүрний зүүн талын хацар дээр Б.Т заазуурдуулснаас болоод сорви тогтсон байгаа, энэ сорвийг Улаанбаатар хот руу явж арилгуулна, хотод арилгадаг гэсэн энэ зардал нь хэдэн төгрөг болох юм бол үүнийг би төлүүлэхээр нэхэмжилж байна... " мэдүүлэг. /2-р хх- ийн 31-38,116-122/,

 ..Хэрэг болсон өдөр Б.Тийн хадам аавынх болох Б.Тын гэрт нь очиход Б.Т, түүний эхнэр Б.Т нар байсан ба Б.Тийн эхнэр нь чи Б.Т юу гэж ярьсан юм бэ миний талаар худлаа юм ярьсан байна гэхээр нь би Мд юу ч яриагүй шүү дээ худлаа гэвэл Мг аваад ирье гэсэн чинь тэд нар юм яриагүй. Мөн тэр үед Б.Т нь бас чи М.Н д юу ярьсан юм бэ гэж асуугаад байсан, Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа би Мтай Байдрагийн гүүрний тэнд тааралдаад чи Б.Тт юу гэж хэлсэн юм бэ гэсэн чинь  надад хутга Б.Тад эхнэрийнхээ талаар юм асуугаад айлгаад эхнэрийгээ М.Нтой утсаар ярьдаг байсан уу гээд асуугаад байсан гэсэн. Тэгэхээр нь би чи тэгээд Төмөхуягт юу гэж хэлсэн юм бэ гэсэн чинь намайг Б.Тийн эхнэртэй нь утсаар ярьдаг байсан л гэж хэлсэн гэсэн. Бас тэр өдөр би тэднийд архи пиво ууж байгаад явах гэсэн чинь миний мотоцикпийн түлхүүр, свечений толгой хоёр нь алга болчихсон байсан учир би тэр үедээ явж чадаагүй маргааш нь мотоциклийн түлхүүрийг кундакторт нь хийчихсэн байсан свечений толгойг нь Б.Т өгсөн... Би Б.Тийн эхнэр Б.т ыг Б.Ттай суухаас нь өмнө хааяа утсаар ярьдаг байсан харин үерхэж найзалж байгаагүй. Б.Т хаана хэзээ хутга саныг хэлээгүй хутга Тсан л гэж хэлсэн... Тэр өдөр Б.Т ын гэрт нь очиход Б.Тийн эхнэр, Б.Т хоёр байж байгаад надад тэгж хэлсэн тэгээд тэрнээс хойш дахиж энэ талаар яриагүй. Би Б.Тийг заазуур авахыг нь хараагүй. Би Б.Труу заазуур барьж ерөөсөө дайраагүй. Тэр болсон асуудлыг маргааш нь Б.Т надад юу ч хэлээгүй. Харин энэ асуудлыг цагдаа шалгаад намайг мэдүүлэг өгөхөер аймагт ирсэн байхад Б.Т нь ирж уулзаад нэг шархны тос өгөөд хоёулаа тохиролцъё гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн..." гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 228-230/,

Хохирогч С.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр би хар өнгийн хуванцар канистрт хийсэн 25 литр АИ-92 маркийн бензинийг хийсэн тэр үед манай амбаарт 14 ширхэг ямааны арьс байсан тэгээд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр амбаартаа орж үзээд арьс нэхий, 25 литр бензин зэрэг зүйл нь алга болсон байна гэж надад хэлсэн тэгээд би амбаартаа очиж харахад юу ч байхгүй байсан. 14 ширхэг ямааны арьс, 25 литр бензин зэрэг нь нэг нь ч үлдээгүй бүгд алга болчихсон байсан. Би 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр аймгийн төвөөс 25 литрийн бензин аваад амбаартаа хийсэн, тэр бензинийг амбаартаа хийж байх үед манай худалдан авсан 14 ширхэг ямааны арьс бүгд тоо ёсоороо байж байсан. Амбаарын хаалга цоож нь бол эвдрээгүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-33 /,

Гэрч Л.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 12 дугаар сард Н.М нь манай дэлгүүрт орж ирээд 4 ширхэг ямааны арьс тушаагаад торт, хиам, огурцы зэрэг зүйл аваад үлдэгдэл мөнгийг нь бэлнээр нь аваад явсан, энийг л би санаж байна, харин Тийг ямааны арьс өгснийг нь би санахгүй байна. Ямааны арьс тушаахдаа Н.М нь ганцаараа манай дэлгүүрт орж ирээд 4 ширхэг ямааны арьс тушаасан, тэр үед ямааны арьс 20,000-25.000 төгрөгний ханштай байсан, би тэр үед 20,000 төгрөгөөр л худалдан авсан байх, би одоо яг хэдэн төгрөгөөр авсныгаа санахгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 34-36/

Гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би өвлийн болсон юмыг би санахгүй байна, мартчихсан байна. Санахад манайхаар Б.Т, М.Н нар цуг орж гарж байсан л санагдаж байна. Би сайн санаж байна, одоо бол 6 дугаар сар, тэгээд 2017 оны 05 дугаар сард  ногоон өнгийн мотоциклио хүнд зарсан гэсэн, яг хэнд, хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй ээ. Тэр мотоцикль ньТын өөрийнх нь мотоцикль бөгөөд 2016 оны намар 10 дугаар сард манай нөхөр бид хоёр 1,000,000 төгрөгөөр худалдаж аваад Б.Т өгсөн юм...” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 39-40/

Гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..Би 2016 оны 11 дүгээр сарын 20-дын үеэд Улаанбаатар хотруу эмчилгээнд яваад 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирсэн, намайг хотоос ирэхэд М.Н гэртээ байхгүй байсан бөгөөд би М.Н сурагласан чинь Б.Т ийн гэрт байгаа сураг гарсан. Тэгээд тэр өдөртөө би М.Н г дуудуулаад гэртээ ирүүлсэн, тэгээд тэр өдөртөө М.Н гэртээ ирээд гэртээ ирснээсээ хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надад би таныг явсан хойгуур шороо угааж олсон юм гээд надад 60,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/,

 Гэрч Х.Батаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би 2016 оны 12 дугаар сард тэдний гэрийг эргэж очиж байсан санагдаж байна. тэр үед намайг Тийн гэрт нь очсон байхад М Ттай уулзах гэж байгаа гээд явж байсан, тэр үед юу болсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56/,

 Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Манай амбаараас14 ширхэг ямааны арьс, 25 литр бензин, амбаарын түлхүүр, хар өнгийн канистр зэрэг эд зүйлүүд алга болсон юм. Би санахгүй байна, манай амбаарт хулгай орохын өмнө л алга болчихсон байсан тэр түлхүүр нь бусад түлхүүрүүдийн хамт байдаг, би наймаа хийхдээ гарч амбаараа онгойлгож өгдөг байсан юм, амбаарын 3 ширхэг түлхүүрийн нэг түлхүүр нь л алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 57-

Арван найман насанд хүрээгүй сэжигтэн Т.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ өөрийнхөө мотоциклиор яваад Б.Т ын өөрийнх нь гэрт нь 2 мотоциклиор очсон. Тэгээд Б.Тын гэрт нь байж байгаад шөнө 00:00 цагийн үед Т бид хоёр Тийн эзэмшлийн ногоон өнгийн мотоциклиор бид хоёр сундалж яваад Байдрагийн гүүрэн дээр очоод наймаа хийдэг С.Д ын юмаа хадгалдаг амбаарын гадаа ирээд амбаарыг нь надад байсан нэг түлхүүрээр онгойлгох гэж үзсэн чинь онгойчихсон тэгээд тэр амбаарт байсан бүх ямааны арьсыг аваад бас хар өнгийн канистртай бензин зэргийг нь аваад Тийн мотоцикль дээр ямааны арьснуудыг нь ачаад канистртай бензинийг бид хоёр дундуураа дүүрч сундалдаад Д.Тын гэрт нь очсон, тэгээд би Тийн гэрт унтаад өгсөн. Намайг унтах гэж байхад Д.Т бензинээ агуйд хийчихээд ирье гээд явсан тэгээд унтаад өглөө босоход ирчихсэн байсан ба Б.Т нь гэрийн ард талд 9 арьс байгаа 4 нь арьсийг нь аваарай гэсэн тэгээд би бид хоёр маргааш нь Бөмбөгөр сумын төв дээр ирээд нэг дэлгүүрийн хүнд нэг ширхэг ямааны арьсыг нь 20 000 төгрөгөөр өгсөн. Тушаахдаа би Б.Тын 5 ширхэг ямааны арьсыг нь би тушааж өгсөн. Миний ямааны арьсыг Б.Т тушааж надад мөнгийг нь өгсөн .харин хулгай хийхээр Б.Тын гэрээс явахдаа Тын ногоон өнгийн мотоциклиор явж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 75-77 /

Гэрч П.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 сарын 31-ний өдөр гэртээ байж байхад М.Н нь хөдөөнөөс хүн хүргэж ирлээ гээд зүүн талын хацар нь нэлээн гүн ойролцоогоор 3-4 см хэмжээтэй зүсэгдсэн байсан. Би шархыг нь цэвэрлэж өгөөд хаана шарх авсан талаар асуухад амбаарын хаалга унаад төмөрт нь зүсэгдсэн гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй.. гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 127-128-р/,

Гэрч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Баянхонгор аймаг Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутагт байх "Хунцат" гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 26 ны орой 22 цагийн үед Насанбаярын гэрт Насанбаяр, Нармандах, нар нь 2.5 гр-ийн том пиво, 1 шил 0.75 гр-ийн Ерөөл архи ууцгаасан тэнд Оюун-Эрдэнэ, Балжиням, Ла, Мөөгий нартай хөзөр тоглоод сууж байсан Насанбаяр,Нармандах,  нар архи ууж байгаад нилээн халаад манай нөхөртэй маргалдаад байсан ...харин Б.Т нь М.Нын хэвтэж байгаа газар очиж суугаад нүүрийг нь заазуураар зүссэн ...Би юунаас болж Б.Т, М.Н нарыг маргалдсан талаар мэдэхгүй хоорондоо маргалдаад байсан би яагаад маргалдаад байгаа гэж хэлэхэд М.Н нь чамд ямар хамаатай юм гээд надруу салаавчаа гараад байсан...”гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 239-241/,

Гэрч Т.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгээд М.Н нь Б.Тийг гараад уулзъя гээд мөрөн дээрээс татаад цуг гарцгаасан тухайн үед Насанбаяр нь архи их уусан нэлээн согтуу байсан мөн Насанбаярынд байсан тэгээд би Б.Т, М.Н нарын араас гарсан чинь гэрийн гадаа Б.Т, М.Н нар нь барилцаад авсан зогсож байхаар нь би салгаад асанбаярынд оруулсан харин гэрлүү оруулаад Б.Т тай юм ярьж сууж байгаад унтаад өгөхөөр нь Насанбаярынд орчихоод гэрлүүгээ явах гэж байсан чинь М.Н аагийн гэрлүү орж байхаар нь би араас нь орсон чинь Б.Т, М.Н босоод ир гэсэн чинь Б.Т босч ирээд шээнэ гэхээр нь би цуг гарсан тэгтэл  хүрээд ирсэн гэрлүү цуг орцгоосон би шээчихээд араас нь Лагийн гэрлүү ортол Б.Т, М.Н нүүрийг заазуураар зүссэн байсан...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 244-245/,

Гэрч Т.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Б.Т нь эргэнэг түшээд зогсож байгаад газраар Нын хажууд очиж суусан би тухайн үед хүүхдээ унтуулах гээд орон дээр сууж байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь Б.Т, М.Н ын нүүрийг заазуурдсан байсан. Н босч ирэх үед нүүрнээс цус гарсан харин Тийн гарт нь манай гал тогооны эрэгнэг дотор байсан ногоон иштэй заазуур цус болсон байсан. Би хүн алчихлаа шдээ гэхэд  найзууд нэгийгээ ална биз чамд ямар хамаатай юм гээд Тийг аваад гараад явсан Нын цусыг би тогтоож өгсний дараа Нармандах, Мөөгий, Оюун-Эрдэнэ орж ирсэн. Миний урд өгсөн мэдүүлэгүүд нь үнэн. Гэхдээ зарим зүйлсийг зөрүүтэй өгсөн зүйл байгаа би тухайн үед санаж байгаагаа хэлсэн тухайн үед буюу Б.Т, М.Н заазуурдаж байх үед Б.Тийн эхнэр нь манай гэрт байж байсан гэрт байсныг Б.Т өөрөө хэлэх байх. " гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 246-247/,

Гэрч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тийн эхнэр  орж ирээд цаадуул чинь нэгнийгээ заазуурдчихлаа гээд ороод ирсэн тэгээд би гэрээс гараад рсон чинь М.Нын хацарнаас нь цус гоожоод байж байсан тэгээд юу болсон талаар Ла эгчээс асуусан чинь Т.Н заазуурдчихлаа гээд М.Нын хацарных нь цусыг тогтоогоод байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 248-250/,

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"... Би энэ хүмүүсийг яг нэгнийхээ нүүрийг нь зүсэхийг нь би хараагүй, ус уугаад буруу хараад зогсож байсан чиь л ар талд тэр хоёр пир пар гээд газар унахаар нь би шанагатай усаа тавьчхаад очсон юм. Тэгээд очиход Нын нүүрнээс нь цус гарчихсан,Б.Т, М.Н хоёр хоёулаа газар уначихаад хажууд нь газар заазуур хэвтэж байсан юм. " гэх мэдүүлэг. / 2-р хх-ийн 137-141/,

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

Ямааны арьс 14 ширхэг нэг тус бүрийн үнэ нь 22 000 төгрөг, бензин 25 литр, 1 литр нь 1650 төгрөг, түлхүүр 1 ширхэг 1 000 төгрөг, хуванцар сав 1 ширхэг 10 000 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 61-62 хуудас/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар 02-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн

1. П.Нын зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ердийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт. /2-р хх-ийн 68-69/

 Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар 07-ны өдрийн 121 дугаартай:

1. П.Нын зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ердийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Хохирогч П.Нын зүүн хацарт байрлалтай уг шарх нь ердийн явцаар эдгэрэхгүй харин уг шарх бүдгэрч болно. Нүүрийг эвдэж дүрсийг алдагдуулсан гэж үзэхгүй.. гэх дүгнэлт /2-р хх-ийн 146-147-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 25-27/, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хураан авах тогтоол /2-р хх-ийн 26/, эд мөрийн баримтэд үзлэг хийсэн тогтоол /2-р х-ийн 27-28/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх-ийн 29/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 41-45/, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 112-115 зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

1. Шүүгдэгч Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Байдрагийн гүүр гэх газарт байх С.Дын агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Дын мэдүүлэг /1-р хх-ийн 29-33 /,гэрч Л.Болормаагийн мэдүүлэг. /1-р хх-ийн 34-36/, гэрч Д.Сгийн гэх мэдүүлэг /1- р хх-ийн 39-40/, гэрч Д.Тгийн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/, гэрч Д.Б мэдүүлэг/1-р хх-ийн 57/, насанд хүрээгүй сэжигтний Т.Мгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-77/, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн Ямааны арьс 14 ширхэг нэг тус бүрийн үнэ нь 22 000 төгрөг, бензин 25 литр 1 литр 1650 төгрөг, түлхүүр 1 ширхэг 1 000 төгрөг, хуванцар сав 1 ширхэг 10 000 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 61-62/,

2. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хунцат” гэх газарт байх иргэн Б.Тын гэрт П.Ныг эхнэртэйгээ хардан хувийн сэдэлтийн улмаас хоолны заазуураар П.Ныг нүүрийг зүсэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Нын мэдүүлэг. /2-р хх- ийн 31-38,116-122, 228-230/, гэрч Х.Батаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 54-56/, гэрч П.Уийн мэдүүлэг/ 2-р хх-ийн 127-128-р/, гэрч Т.Бын мэдүүлэг/ 2-р хх-ийн 239-241/, гэрч Т.Нармандахын мэдүүлэг / 2-р хх-ийн 244-245/, гэрч Т.Лаагийн мэдүүлэг / 2-р хх-ийн 246-247/,гэрч Т.Бын мэдүүлэг /2-р хх-ийн 248-250/, гэрч Б.Насанбаярын мэдүүлэг / 3-р хх-ийн 01-02-р/, гэрч Б.Сын мэдүүлэг / 2-р хх-ийн 137-141/,гэрч Г.Мөнхцэцэгийн мэдүүлэг. / 2-р хх-ийн 235- 237/,Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар 02-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн: П.Нын зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ердийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт. /2-р хх-ийн 68-69/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар 07-ны өдрийн 121 дугаартай: П.Нын зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ердийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Хохирогч П.Нын зүүн хацарт байрлалтай уг шарх нь ердийн явцаар эдгэрэхгүй харин уг шарх бүдгэрч болно. Нүүрийг эвдэж дүрсийг алдагдуулсан гэж үзэхгүй.." гэх дүгнэлт /2-р хх-ийн 146-147-р хуудас/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлүүлсэн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт /3-р хх-ийн 190-191-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Насанд хүрээгүй сэжигтэн Т.М нь 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. 13 нас 04 сар 02 хоногийн настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг шүүх дурдах нь зүйтэй байна.

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч Б.Тт холбогдох үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв тул шүүгдэгч Б.Тийг гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Б.Тийн иргэн П.Нын биед зэвсгийн чанартай зүйл хэрэглэн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь 2014 оны 10 дугаар сарын 22-ий өдрийн 10А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжаар хугацаанаас нэг жил гурван сар арван дөрөв хоногийн өмнө тэнсэн суллагдсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул түүнийг ялгүйд тооцож анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйгээ” илэрхийлсэн хохирогч П.Н нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Таас “таван зуун мянган төгрөг нэхэмжилж” байгаагаа илэрхийлсэн бөгөөд хохирогч П.Н нь хохирол нэхэмжилж байгаа нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй хохирогч П.Нын шүүгдэгч Б.Таас таван зуун мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч П.Н нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг нээлттэй үлдээв.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг,...нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосн гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн”-ыг харгалзан, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Б.Тт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан цайвар ногоон өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Шүүхийн тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т, арван найман насанд хүрээгүй сэжигтэн Т.М нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн мотоцикль буюу түүнийг үнийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т нь хохирогч С.Д учруулсан хохиролын өөрт ноогдох хувийг төлж барагдуулсан тул түүний хувьд ноогдох хөрөнгөөс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлаггүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Тийн “GROED” маркын гар утас таван тооны ямаа зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “GROED” маркын гар утас таван тооны ямааг эзэмшигч Б.Тт шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир нэг зуун дөчин гурав хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Андуу овогт Б.Тийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Андуу овогт Б.Тийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Тт хоёр жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Тт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр / 02 / жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан нь тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 05-ний тогтоолыг хэвээр үлдээж, мотоцикль буюу түүний үнийг төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Т нь хохирогч С.Дад хэргийн учир төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч П.Н таван зуун мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогч П.Н нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа шүүгдэгч Б.Таас хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн эд мөрийн баримтаар цайвар ногоон өнгийн заазуурыг хураасан тогтоолыг хүчингүй болгож уг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Тийн “GROED” маркын гар утас, 5 тооны ямаа зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “GROED” маркын гар утас, 5 тооны ямааг эзэмшигч Б.Тт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т нь уг хэргийн учир нэг зуун дөчин гурав / 143 / хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ