| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0498/З |
| Дугаар | 128/ШШ2025/0769 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М******* д******* Е******* г******* ш******* н*******” ш******* байгууллага, төлөөлөгч А.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, И******* Т/I T/, П С/P S/, Ч.Б, Э.П, Б.О, өмгөөлөгч Б.Э, О.М,
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нарын хоорондын “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын М******* д******* е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, М******* д******* е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, П С/P S/, Ч.Б, Э.П, Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. “М******* д******* е******* г******* ш******* н*******/цаашид МЕГШН гэх/” ш******* байгууллагаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 тоот албан бичгээр “... үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан.
1.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/113 тоот албан бичгээр “... холбогдох алба хаагчид үйл ажиллагаатай биечлэн танилцсаны үндсэн дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин танилцуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн хариу өгсөн.
1.3. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25/09 тоот албан бичгээр, мөн 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “... биечлэн очиж ... ш******* байгууллага хариуцсан ажилтантай уулзсан. Энэ үеэр үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахаас татгалзсан болохыг бидэнд аман хариу өгөөд ... ямар шалтгаанаар татгалзсаныг бидэнд албан бичгээр мэдэгдэнэ үү” гэх хүсэлтийг дахин гаргасан.
1.4. Мөн Хурлаас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/15 дугаар захирамжаар байгуулагдсан сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр тус байгууллага нь эрсдэл үүсэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтийг “М******* д******* е******* г******* ш******* н*******т танилцуулсан ... дээрх нөхцөл байдлыг харгалзан тус ш******* байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгаагүй болно” гэх хариуг өгсөн байна.
1.5. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын М******* д******* е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, М******* д******* е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Е******* гэрчүүд бол М*******д төдийгүй дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг нэг шүтлэг итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдсэн жирийн хүмүүс. Е******* гэрчүүдийг энх тайвныг эрхэмлэдэг, хууль сахидаг гэдгээр нь олон оронд хүндэлдэг. Е******* г******* албан ёсны цахим хуудас буюу www.jw.org олон зуун хэлээр байдаг бөгөөд 1102 хэлээр янз бүрийн материал татаж авах боломжтой. М******* хэл дээр мөн материалууд байгаа. Олон оронд ш******* цуглаанаа эмх журамтай, тайван замаар явуулдгийг Е******* г******* цуглааны танхимд юу болдог вэ? гэдэг видеоноос үзэж танилцах боломжтой. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Аливаа ш*******г шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна” гэж заасан байдаг.
М******* д******* Е******* г******* ш******* н*******ийг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу 1999 онд байгуулсан бөгөөд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор жил бүр сунгуулж ирсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. Зөвшөөрлийг цуцалсан уг шийдвэрийг хүчингүй болгож, зөвшөөрлийг сунгахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр уг нэхэмжлэлийг хангасан. (128/ШШ2017/0623) Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч ш******* байгууллагын ямар үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл үүссэн гэдгийг тогтоосон үйл баримт байхгүй, хариуцагч байгууллагад удаа дараа нотлох үүргийг хүлээлгэхэд нотолж чадахгүй байна... Хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан нөхцөлүүд тогтоогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж тогтоосон.
Тэр үеэс хойш М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, тайван замаар явагдаж байгаа ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 20-нд сунгасан ба 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл сунгаагүй байна. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 21-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн төлөөлөгчид үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн. Энэ нь зөвхөн бидний төдийгүй олон итгэгчийн мөс чанар, шашин шүтэх эрх чөлөөнд халдаж байна. Дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 ажиллагааны зөвшөөрлийг сунгахгүй байх нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд энэ нь олон улсын хүний эрхийн хуулийг ч зөрчиж байгааг тэмдэглэсэн байдаг. “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлийн 3-д: шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно... гэсэн хуулийн заалтыг зөрчиж гаргасан гэж шүүх үзлээ” гэж дүгнэж шийдвэрлэсэн. Иймд бид энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Манай үйл ажиллагааны зөвшөөрлийг 2 гаруй жил сунгаагүй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйлдлийг бид хууль бус гэж үзэж, мөн үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахгүй байх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг буруу гэж бодож байна.
М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунгуулахын тулд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шаардлагатай бүх бичиг баримтыг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүрдүүлж өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 19-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас М******* д******* Е******* г******* ш******* н*******т ирж шалгалт хийсэн боловч түүнээс хойш холбоо бариагүй ба манай зөвшөөрлийн хугацаа дуусах 12 дугаар сарын 20-ны өдөр болсон. М******* д******* Е******* г******* ш******* н******* зөвшөөрлөө сунгуулахын тулд 2023 оны 01 дүгээр сарын 06-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд дахин бичиг баримт бүрдүүлж өгсөн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 17-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба М******* д******* Е******* г******* ш******* н*******ийг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4.7, 7.5-ыг зөрчиж байж болзошгүй гэж үзээд үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгах эсэхийг нухацтай авч үзэж буйгаа бичгээр мэдэгдсэн. М******* д******* Е******* г******* ш******* н******* нь уг заалтуудыг тус н*******т хамааруулан ташаа хэрэглэж байна гэж үзэж байгаагаа тайлбарлан, зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ 2023 оны 03 дугаар сарын 13-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан бичгээр гаргасан. 2023 оны 04 дүгээр сарын 25-нд Ажлын албаны ш******* асуудал хариуцдаг мэргэжилтнийг оролцуулаад нийт 4 ажилтан М******* д******* Е******* г******* ш******* н*******т шалгалтаар ирсэн. Мөн 05 дугаар сарын 17-нд үйл ажиллагааны зөвшөөрөл сунгахыг хойшлуулснаа амаар мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлан явуулсан гэж мэдэгдсэн тул бид 08 дугаар сарын 31-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчтэй уулзсан боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ талаар тайлан явуулаагүй болохыг олж мэдсэн. 2023 оны 12 дугаар сарын 22-нд бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай уулзсан. Уулзалтын цаг тохироход тэдний шаардсаны дагуу н*******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, н*******ийн дүрэм болон үйл ажиллагааны төлөвлөгөө өгсөн. 2014 оны 01 дүгээр сарын 20-нд болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэнэ гэж бидэнд хэлсэн боловч түүнээс хойш М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах талаар хэлэлцсэн эсэхээ огт мэдэгдээгүй.
2024 оны 03 дугаар сарын 04-нд дахин шалгалтын ажиллагаа явуулахаар ирсэн. Гэхдээ зөвшөөрөл сунгах асуудлаар ямар ч мэдээлэл ирүүлээгүй. 2024 оны 10 дугаар сарын 28-нд Е******* г******* Ази, Номхон далайн н******* (цаашид ЕГАНДИ гэх)-ийн төлөөлөгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Б болон н.Бтай уулзаж М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн зөвшөөрөл сунгах ажлын явцыг асууж лавлахад Е******* г******* сургаал нь үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй гэсэн сэжиглэлийн улмаас зөвшөөрөл сунгахгүй байгаа гэж мэдэгдсэн. 2024 оны 11 дүгээр сарын 01-нд М******* д******* Е******* г******* ш******* н*******ийг дахин шалгасан. Энэ шалгалтаар техникийн асуудлаар хэдэн зөвлөгөө өгсөн бөгөөд манай байгууллагыг М*******ын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа"явуулдаг гэх юм уу Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчсөн гэж огт буруутгаагүй.
2024 оны 12 дугаар сарын 25-нд М******* д******* Е******* г******* ш******* н******* үйл ажиллагааны зөвшөөрлөө сунгуулахын тулд дахин бичиг баримт бүрдүүлж Баянгол дүүрэгт өгсөн. 2025 оны 01 дүгээр сарын 09-нд Баянгол дүүргээс М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн зөвшөөрлийг сунгах саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дэвшүүлсэн гэж мэдээлсэн бөгөөд бид тэр даруй нэмэлт бичиг баримтыг хүргүүлсэн.
2025 оны 01 дүгээр сарын 23-нд Е******* г******* Ази, Номхон далайн н*******ийн төлөөлөгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б Стай уулзсан. Тэрээр энэ асуудлын талаар, тодруулбал, Улаанбаатар д******* Е******* г******* хуулийн этгээдийн зөвшөөрлийг сунгах, шүүхээр шийдүүлсэн талаар анх удаа сж байгаагаа хэлсэн. Түүнчлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба үйл ажиллагааных нь зөвшөөрлийг сунгахгүй гэж шийдсэн байгууллагыг хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулдаггүй учир тэрээр энэ тухай мэдээгүй байж болохыг тайлбарласан. Е******* г******* Ази, Номхон далайн н******* нь НҮБ-д гаргасан, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тайландаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь шийдвэр гаргах байгууллага биш атлаа шийдвэр гаргадаг байгууллага мэт үйлдэл хийж, үйл ажиллагааных нь зөвшөөрлийг сунгахгүй байгууллагын жагсаалт гаргаж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн тэдний албан бичгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дамжуулж өгдөггүй болохыг мэдэгдсэн.
2025 оны 03 дугаар сарын 18-нд М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн төлөөлөгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтантай уулзахад М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн зөвшөөрлийг сунгахгүй гэсэн шийдвэр гарсныг амаар мэдэгдсэн. Иймд М******* д******* Е******* г******* ш******* н******* 03 дугаар сарын 21-нд тайлбар хүссэн албан бичгийг НИТХ-ын Ажлын албанд илгээж, 04 дүгээр сарын 11-нд Э.П, Э.Ц, И.Мягмаржав нарын 11 итгэгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас тайлбар хүсэж захидал илгээсэн. Үүний хариуд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 04 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгийг 04 дүгээр сарын 21-нд М******* д******* Е******* г******* ш******* н******* хүлээж авсан. Энэ бичгээр өгсөн хариуд, үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахгүй гэсэн шийдвэр гаргасныг мэдэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0815 дугаар бүхий шүүхийн шийдвэр болон 2024 оны 03 дугаар сарын 04-нд явуулсан шалгалтыг дурдсанаас өөр ямар ч шалтгааныг бичээгүй байсан. Үүнээс үүдэн М******* д******* Е******* г******* ш******* н******* нь хуулийн этгээдийг оршин тогтноход шаардлагатай захиргааны үйлчилгээ авах, мөн Библид үндэслэсэн ном, сэтгүүл, бусад медиаг импортлох боломжгүй болж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, Шашин шүтэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх зөрчигдөж буй тухайд:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үйл ажиллагааны зөвшөөрөл сунгахгүй удаа дараа удаасан, зөвшөөрөл сунгахаас татгалзах шийдвэр гаргасан нь М******* Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан нэхэмжлэгч нарын шашин шүтэх эрх чөлөөнд халдаж байна. Тодруулбал, М******* Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 15-д “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй”, 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж тус тус заасан. 16.10 нь нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулдаг. Мөн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Сүм хийд, лам санваартан нар бурхан тахилын зүйлс, ном судар бүтээх, ш******* зан үйл үйлдэх, хурал ном хурах зэргээр сүсэгтэн олонд чөлөөтэй үйлчилнэ” гэж заасан байдаг. М******* д******* Е******* г******* ш******* н******* нь тогтсон хуулийн этгээдийн нэрээр шүтлэгт ашиглах хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа бөгөөд тэдгээрийг ашиглан цуглаан явуулдаг. Улаанбаатар хотод амьдардаг 200 гаруй Е******* гэрч болон Библийг сонирхогч бусад хүн үүнээс ач тус хүртдэг. Цуглаанд ирснээр итгэгчид болон сонирхогчид Библийн мэдлэгтэй болж, үүнийгээ амьдралд хэрэгжүүлж сурдаг. Үүний ачаар олон хүний амьдрал сайжирсан. Хүмүүс Библийн сургаалыг ойлгосны ачаар ёс суртахууны төлөвшлийг олж, архидан согтуурах, тамхи татах болон элдэв буруу зуршил, түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг цээрлэж, гэр бүлийнхэнтэйгээ дотно сайхан харьцаатай, амьдралын зорилготой болдог. Мөн Е******* гэрчүүд М******* д******* Е******* г******* ш******* н*******ийг ашиглан Библид үндэслэсэн ном, сэтгүүл, бусад медиаг импортолж, орчуулж, нийтэд түгээж ирсэн. Эдгээрийг гишүүддээ төдийгүй сонирхсон бүх хүнд үнэ төлбөргүй хүргэдэг. М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахгүй байх, сунгалтыг урт хугацаагаар тасалдуулах нь М******* д******* Е******* г******* ш******* н*******ийг ш******* цуглаан явуулах, ш******* ном хэвлэл түгээх зэрэг үйл ажиллагаа явуулахад ашиглах хөрөнгөө эзэмших, хадгалахад туйлын хүнд нөхцөлд оруулж байна. Түүнчлэн, хуулийн этгээдийг оршин тогтноход шаардлагатай захиргааны үйлчилгээ авах боломжгүйд хүрч байна. Иймд М******* д******* Е******* г******* ш******* н******* болон үүний хөрөнгийг ашиглан ш******* үйл ажиллагаа явуулж буй Е******* гэрч итгэгчид Үндсэн хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болж тэдний шашин шүтэх эрх чөлөө,эвлэлдэн нэгдэх эрх ноцтой зөрчигдөж байна. М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахгүй байгаа нь мөн Үндсэн хуулийн 14.2-ыг зөрчиж, Е******* гэрчүүдийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг юм.
Хүний эрхийн олон улсын хэм хэмжээ зөрчигдөж буй тухайд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үйл ажиллагааны зөвшөөрлийг удаа дараа сунгаагүй, сунгахаас татгалзсанаар М******* Улсын нэгдсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг (цаашид ИУТЭОУП гэх) зөрчсөн хэрэг бөгөөд олон улсын хэм хэмжээг баримтлахыг заасан М******* Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийг мөн зөрчиж байна. М******* Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдсэн бөгөөд уг пактын Нэмэлт протоколд 1991 онд нэгдэн орсон билээ. Ийнхүү тус олон улсын гэрээнд нэгдэн орсон өдрөөс эдгээр нь «дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж эхэлнэ. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт нь олон улсын эрх зүйн зарчим бөгөөд 18 дугаар зүйл нь шашин шүтэх эрх чөлөөг, 22-р зүйл нь байгууллага байгуулах эрхийг баталгаажуулсан байдаг. Хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахыг 26 дугаар зүйлээр хатуу хориглосон.
Шашин шүтэх, эс шүтэх эрх бол хүнд төрсөн цагаас нь бий болдог жам ёсны эрх бөгөөд үүнийг хязгаарлаж болох туйлын 2 боломж байхыг үгүйсгэхгүй. Үүнд:
1) Хуулиар зохих ёсны хязгаарлалт хийх замаар;
2) Зарим онцгой тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хороо шашин шүтэх болон итгэл үнэмшлээрээ эвсэн нэгдэж ш******* байгууллага байгуулах эрхийн талаар олон удаа дүгнэлт гаргаж, үндсэн эдгээр эрхийг хамгаалахын тулд засгийн газар ямар үүрэг гүйцэтгэх ёстойг зохицуулсан байдаг. Тухайлбал, No.1207/2003, Malakhovsky et al v.Belarus хэргийн талаар НҮБ-ын Хүний эрхийн хорооноос 2005 оны 07 дугаар сарын 26-нд гаргасан дүгнэлтийн 7.2-т ийнхүү тэмдэглэжээ.
Сүсэг бишрэл, зан үйл, үйлдэл болон сургаал номлол заах замаар итгэл үнэмшлээ илэрхийлэх эрх чөлөө гэдэгт аливаа ш******* бүлгийн зүгээс ш******* тэргүүн, номлогч, сургагч багш нараа сонгох, ш******* коллеж, сургууль байгуулах эрх чөлөө гэх мэт үндсэн үйл хэргээ эрхлэн явуулахтай нь салшгүй холбоотой, өргөн хүрээтэй үйлдлүүд багтдаг. Ш******* холбооны статус олгогдоогүй тохиолдолд гомдол гаргагчид болон итгэл үнэмшил нэгтэй анд нөхөд нь гадаадын номлогчдыг эх орондоо урих, сүм хийд, боловсрол олгох институт байгуулах боломжгүй. Ерөнхий санал дүгнэлтэд дурдсаныхаа дагуу, эдгээр үйл ажиллагаа нь гомдол гаргагчдын итгэл үнэмшлээ илэрхийлэх эрхийн нэгээхэн хэсэг мөн хэмээн Хороо үзэж буй. Бас No.1274/2004, Korneenko et al v. Belarus хэргийн талаар Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос 2006 оны 10 дугаар сарын 31-нд гаргасан дүгнэлтийн 7.2-т “эвлэлдэн нэгдэх эрх чөлөө нь зөвхөн эвлэлдэн нэгдэж байгууллага байгуулах эрхийг хангах төдийгүй тухайн байгууллагад хууль ёсны үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрхийг мөн баталгаажуулдаг. 22 дугаар зүйлээр олгосон хамгаалалт байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хамаардаг”. Хүний эрхийн европын шүүх Е******* г******* үйл ажиллагааг хянан шалгаж үзээд тэдний явуулдаг ш******* үйл ажиллагааны нэг нь ч үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулдаггүй гэж тогтоосон. Иймээс Оросын төр засаг Москва хотод Е******* гэрчүүдэд үйл ажиллагааны зөвшөөрөл олгохоос татгалзсан нь шашин шүтэх эрх чөлөөнд нь халдсан хэрэг байсан гэж үзсэн. (Jehovah's Witnesses of Moscow v. Russia, no. 302/02, 10 June 2010 үзнэ үү)
Эдгээр Олон Улсын хэм хэмжээ нь иргэний шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийн 16.15, 16.16 зүйлтэй нийцдэг. Мөн Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд “М******* Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтална” гэж заасан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас М******* д******* Е******* г******* ш******* н******* болон итгэгчдийнх нь шашин шүтэх болон эвлэлдэн нэгдэх эрхийг ямар шалтгаан үндэслэлээр хязгаарлаж байгаа талаар тодорхой үндэслэл дурдаагүй байгаа бөгөөд М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахгүй байх шийдвэрийн үндэс болох хууль зүйн зохих хязгаарлалт ч байхгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ч байхгүй. Ийнхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 22, 26-р зүйл, М******* Улсын Үндсэн хуулийн 10-р зүйлийг тус тус зөрчсөн.
Татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, даалгах шаардлагын тухайд:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагааны зөвшөөрөл сунгахгүй удаа дараа удаасан, зөвшөөрөл сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал захиргааны байгууллагад хамаарах бөгөөд зөвшөөрөл сунгахгүй удаа дараа удаасан, сунгахаас татгалзсан шийдвэр нь тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа хэрхэн, ямар дарааллаар гаргах талаар зохицуулж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж, нотлох баримтыг цуглуулж, захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох ёстой байна. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ талаар огт ажиллагаа хийхгүйгээр ямар үндэслэлээр ш******* үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа бөгөөд хуульд заасан журмыг зөрчсөн болох нь илэрхий тодорхой байгаа болно.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, 40.4-д захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл, гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасан. Гэвч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагааны зөвшөөрөл сунгахгүй удаа дараа удаахдаа, мөн зөвшөөрөл сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан талаар бидэнд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй. Харин нэхэмжлэгч нараас удаа дараа хүсэлт гаргасны эцэст, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн огноо бүхий албан бичгийг ирүүлсэн. Ийнхүү ирүүлсэн албан бичигтээ ч ямар үндэслэлээр сунгахаас татгалзаад байгаа талаар огт дурдаагүй бөгөөд хуульд заасан үндэслэлгүйгээр маш олон итгэгчийн шашин шүтэх эрхэд халдаж буй явдлыг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ш******* байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийн асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан захиргааны актыг амаар хүргэж болох тохиолдолд хамаарахгүй бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйлдэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бөгөөд захиргааны актыг мэдэгдэх талаар тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчсөн байна. Ийнхүү хариуцагч Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр М******* д******* Е******* г******* ш******* н******* болон итгэгчдийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.
Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх шаардлагын тухайд:
Нэхэмжлэлийн “2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасан нэхэмжлэлийн төрлөөр гаргаж байгаа бөгөөд шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан шийдвэрийг гаргуулахыг хүсэж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж буй учир нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш манай байгууллагад бий болсон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаатай холбоотой нөхцөл байдал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус үйл ажиллагаа, эс үйлдэхүйтэй холбоотойгоор хүчингүй болгох, даалгах нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа боловч энэ асуудлаар нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байгаа тул субсидиар зарчмын дагуу энэхүү нэхэмжлэлийн төрлийг сонгон нэхэмжлэл гаргаж байна. Бидний энэхүү нэхэмжлэл шаардлага нь М******* Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шаардлагыг тайлбарласантай нийцнэ гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн энэхүү шаардлага хангагдсанаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн залбирал, цуглаан, номлолын үйл ажиллагаа нь хууль ёсны гэж тооцогдох, энэ хугацаанд М******* Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь тогтоогдох юм. Энэхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол бидэнд үүссэнээр цаашид бидний үйл ажиллагааг үндэслэлгүйгээр сунгахгүй байх нөхцөл байдал дахиж үүсэхгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэнэ гэж найдаж байна. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
2.2. “М******* д******* Е******* г******* ш******* н*******” ш******* байгууллагын удирдах зөвлөлийн дарга А.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр дээр үндэслэлгүйгээр М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагааг сунгаагүй, цаашлаад итгэгчдийнхээ итгэл үнэмшлийн үндсэн эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт эрхүүдийг зөрчсөн гэдэг шийдвэр гарсан. Энэ тал дээр тодорхой эцсийн шийдвэрийг шүүхээс гаргасан ч гэсэн харамсалтай нь Улаанбаатар хотын захиргаа энэ шийдвэрийг үл хүндэтгэж удаа дараа өнөөдрийг хүртэл сунгаагүй байгаа тул харамсаж байна. Магадгүй цаашлаад шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаа хэрэг болж байна гэж бодож байна. Тагнуулын ерөнхий газраас бид нар хариу аваад их олзуурхсан. Яагаад гэвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удаа дараа хийсэн шалгалтынхаа үр дүн, хариуг бид нарт огт мэдэгдэхгүй байсан 2025 оны 09 дүгээр сарын сүүлд хийсэн хяналт шалгалтын хариуг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас асуухад н.О гэх ажилтан хариу гарахгүй гэх хариу өгч байсан. Шүүхэд ирүүлсэн шалтгааны дүрэм, нэмэх хасах тэмдгээр тэмдэглэсэн байгаа нь ил тод байх гэсэн зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тагнуулын ерөнхий газраас ирсэн шийдвэр дээр гамшгийн эрсдэлийг бууруулах үнэлгээ хийгдээгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг баталгаажуулж, хэрэгжүүлээгүй, итгэгчдийн бүртгэлийг хийгээгүй, санхүүгийн дэлгэрэнгүй тайланг явуулаагүй гэсэн зүйлүүдийг дурдсан. Энэ нь их хачирхалтай санагдаж байна. ... Гамшгийн эрсдэлийг бууруулах үнэлгээ хийгдээгүй тухайд бид нарын зүгээс алдаа дутагдлыг засахыг нэн даруй хичээгээд ажиллаж байна. Ялангуяа бид нар хууль болон хууль сахихыг дээдэлнэ гэдэг зарчмыг баримталдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бид нарт ийм хариу өгсөн тул манай байгууллага хууль тогтоомжийн дагуу энэ үүргээ хүлээгээд ажиллаж байгаа. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тухайд бол бид нарт энэ төлөвлөгөө буюу үүнтэй дүйцэх төлөвлөгөө байдаг. Цуглааны аюулгүй байдлын цогц төлөвлөгөө гэж байдаг. Энэ дээр гамшгаас хамгаалах ерөнхий төлөвлөгөөтэй дүйцнэ гэж бид нар үзэж байгаа. Итгэгчдийн бүртгэл хийгээгүй гэсэн дүгнэлт гарсан. Е******* гэрчүүд уламжлалт утгаар ойлгогддог гишүүнчлэлд суурилсан байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаггүй. Өөрөөр хэлбэл манай цуглаанд сонирхсон хүн болгон чөлөөтэй ирж болдог. Иймд ямар нэгэн бүртгэл энэ тал дээр явуулдаггүй. Гэхдээ бид нар цуглаанд тогтмол ирдэг хүмүүстэй яаралтай үед холбоо барих зорилгоор утасны дугаарыг авдаг. Эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд яаралтай холбоо барихаар утасны дугаарыг нь авдаг. Ялангуяа бүртгэл явуулаагүй байгаа нэг шалтгаан гэвэл хувь хүний нууцад хамаатай гэж үзэж байгаа тул бид нар нарийн бүртгэл явуулдаггүй. Санхүүгийн дэлгэрэнгүй тайланг ирүүлээгүй. Анх үүсгэн байгуулсан цагаасаа эхлээд яг хугацаандаа, жил, улирал болгон санхүүгийн тайлангаа өгч явуулдаг. Шүүхэд санхүүгийн тайланг хавсаргаад өгсөн” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М******* д******* Е******* гэрчүүд ш******* н******* нь Улаанбаатар хотод байгаа Е******* гэрч, итгэгч нарын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Цуглаанд ирдэг хүмүүсийн шашин номын хэрэгцээг хангадаг. Ном хэвлэлээр хангаж, цуглаанаа тогтмол тав тухтай хийхэд нь тусалдаг. Цуглааныг сонирхож ирдэг шинэ хүмүүс болон итгэл үнэмшлээр нэгдсэн хүмүүсийг тайван замаар цуглаж, шашин шүтэх эрхээ эдлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Энэ нь М******* д******* Е******* г******* оршин тогтнож байгаа гол зорилго байгаа. М******* д******* Е******* гэрчүүд ш******* н*******ийн үйл ажиллагаа доголдох бодит аюул эрсдэлтэй нүүр тулж байна. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгаж өгөхгүй байна. Бид нарын нөхцөл байдал туйлын хүнд байна. Бид нарын нэр хүндэд аюул учрах бодит эрсдэл нүүрлэж байна. Энэ танхимд сууж байгаа Е******* гэрчүүд ч гэсэн өөрийн үгийг хэлж байна. Яагаад гэвэл тэд нарын итгэл үнэмшилд аюул, эрсдэл тулгарч байна. М******* хүмүүс нэр бүтэн явахыг эрхэмлэж үздэг. М******* ардын зүйр үгэнд нэр хугарахаар яс хугар гэдэг зүйр үг байдаг. Энэ бүхэн юунаас эхтэй вэ гэвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шийдвэр гаргах түвшний хүмүүс М******* д******* Е******* г******* итгэл үнэмшлийг ташаа, буруу ойлгож байгаатай холбоотой. Би Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг буруутгаагүй. Зөвхөн бид нарын ялгаа, онцлогийг олж харна уу гэж хүсэж байна. Энэ онцлогийг нь бид нар өөрсдөө хамгийн сайн тайлбарлаж чадна. Бид нар сүүлийн жил гараны хугацаанд олон удаа шалгалтын багийнхантай нүүр тулсан. Шалгалтын багийнхан ирж бид нарын итгэл үнэмшлийг асууж ярилцахын оронд хэдхэн асуулт тавиад л өөрсдөө дүгнэлтээ хийгээд явсан. Е******* гэрчүүд ямар итгэл үнэмшилтэй эсэх, үнэхээр амьдралд нь хэрэгтэй, тустай юмыг Е******* гэрчүүд зааж байгаа эсэх, Библи дээр байгаа зүйлийг зааж байгаа гэдгийг нарийн чагталж үздэггүй.
М******* д******* Е******* г******* онцлогийн талаар товчхон хэдэн үг хэлье. Е******* гэрчүүд Библийн сургаальд тууштай, үнэнч байдаг хүмүүс. Бурхны нэрийг алдаршуулах, нийгмийн үйл ажиллагаанд төвийг сахидаг. Библийн бурхан Ег бурхнаа гэж шүтдэг. Энэ бурхны нэр Библийн номд 7,000 гаруй удаа гардаг. Бүхнийг бүтээсэн Е бурхан байдаг. Нэр нь Е гэдэг мэдээллийг сонирхсон хүмүүст нь хүргэдэг цорын ганц байгууллага бол М******* д******* Е******* гэрчүүд ш******* н*******. Хүмүүс Е бурхантай танилцаад ямар ач тус хүртсэнийг манай зарим итгэл нэгтнүүд ярьсан. Амьдралд нь маш их олон талын ач тустай байсныг ярьсан. Сонсголгүй хүмүүст ач тустай байсан байна. М******* хэлээр ярьдаг хүмүүст ач тустай байна. Хорт зуршилтай явсан хүмүүс Е******* гэрчүүдтэй Библи судлаад хорт зуршлаасаа салж байна. Жишээ нь архи хэтрүүлэн уудгаасаа болж гэр бүлдээ хувь нэмэр оруулдаггүй хүн архи уухаа больж сайн аав, сайн ээж, сайн нөхөр болж төлөвшиж нийгэмдээ ач тус хүргэж байна. Энэ талаар Е******* г******* хөтлөн явуулалт гаргадаг JW.ORG сайтад Библи хүнийг яаж өөрчилсөн талаар олон хүмүүсийн жишээ байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын хүрч чадахгүй байгаа нийгмийн яг тэр хүрээнд Е******* гэрчүүд нийгэмд тустай үйлийг хүргэж байгаа. Библийн Бурхан Ег хүмүүст таньж мэдэхэд нь дэмжлэг үзүүлж, хэвлэл болон аудио, видео материалыг М******* хэл, М******* дохионы хэлээр нийтлэн гаргадаг. Энэ материалаа сонирхсон хүмүүст нь үнэ төлбөргүй өгч байна. Хүмүүст электрон болон цаасан хэлбэрээр энэ материалыг үнэ төлбөргүйгээр олгож байгаа. Энэ бүх зүйлийг хийж байгаа жирийн М******* иргэд Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулдаг байж таарах уу?
Е******* г******* итгэл үнэмшлийн талаар Библид үндэслэсэн хэд хэдэн байр суурийг товчхон тайлбарлаж хэлье. Яагаад гэвэл хариуцагч талаас хэд хэдэн зүйл дээр бид нарыг буруутгасан. Яг ямар Библийн зүйл дээр бид нар баримталж тэд нарын итгэл үнэмшил нь юу вэ гэдгийг би товчхон давтаад ярья. Эхлээд цэргийн талаарх Е******* г******* байр суурийн гол санааг ярья.
1. Итгэл үнэмшлээ зөрчихгүйгээр ямар төрлийн алба хаахаа хүн бүр өөрөөр шийддэг. Тухайн хүний өөрийн шийдвэр гэж Е******* гэрчүүд үздэг. Библид Исаиа номын 2.4-д “Илдээ анжисны хошуу болгон давтан дайтахад суралцахгүй” гэсэн байдаг. Библийн энэ сургаалыг Е******* гэрчүүд баримталдаг тул бие бие рүүгээ буу шагайхгүй тул цэргийн алба хаадаггүй. Цэргийн алба хаах гэдэг нь ямар утга учиртай юм бэ? Е******* гэрчүүд улс орондоо үйлчилдэг хүмүүс. Гэхдээ цэргийн бус иргэний дүйцүүлэх албыг хааж эх орондоо хувь нэмрээ оруулдаг. М******* Улсын Үндсэн хуульд иргэн хүн шашин шүтлэг ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно гэж заасан байдаг. Үүнийг Е******* гэрчүүд сайшаан хүлээж авдаг. Эх орондоо үйлчлэх хүсэлтэй хүн үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулдаг байж таарах уу?
Е******* г******* цусны талаарх үзэл баримтлалыг товчхон хэлье. Е******* гэрчүүд цус сэлбэдэггүй гэхээр танил биш хатуу сгдож болно. Гэхдээ Е******* гэрчүүд огт эмчилгээ хийлгэхгүй, үхэхэд бэлэн гэсэн хүмүүс биш. Харин хамгийн сайн эмчилгээг сонгож эрүүл мэндээ хамгаалахыг хүсдэг хүмүүс. Хэрвээ шаардлага гарвал Е******* гэрчүүд донорын цус сэлбүүлэхийг орлуулах эмчилгээг сонгодог. Мөн Е******* гэрчүүд цус сэлбүүлдэггүй, мөн цусан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэггүй. Энэ нь их учиртай. Яагаад гэвэл Е бурхан цусыг их үнэтэй зүйл, их ариун гэж үздэг. Библийн үйлс номын 15.29-д “Шүтээнд өргөсөн юм, цус боомилж нядалсан аливаа зүйл, садар самууныг цээрлэгтүн, болгоомжтой байж эдгээрээс хол явбал сайн сайхан гэсэн байдаг. Е******* г******* энэ үзэл баримтлал шинжлэх ухаантай нийцдэггүй. Олон олон эмнэлгийн мэргэжилтнүүд Е******* г******* энэ үзэл баримтлал шинжлэх ухаантай нийцдэг гэсэн туршлага судалгаа гарсан. Жишээ нь мэс заслыг цус сэлбэхгүйгээр хийвэл мэс заслын дараах хүндрэл бага байдаг. Өвчтөн хурдан эдгэрдэг зэрэг олон давуу талууд байдаг. Е******* г******* итгэл үнэмшил бол үнэхээр шинжлэх ухаанд нийцэж байна гэж харагдаж байна.
Баяр ёслолын талаар Е******* гэрчүүд ямар Библийн зарчимд үндэслэж баяр ёслолыг авч үздэг талаар яримаар байна. Е******* гэрчүүд баярлаж, цэнгэж, найрлах дуртай хүмүүс байдаг. Тэд нарын шүтдэг Е Бурхан жаргалтай амьдарч, баярлаж баясаасай гэж хүсдэг. Гэхдээ тухайн баяр ёслолд Е бурхан таалагддаггүй гэдгийг Е******* гэрчүүд авч үздэг. Ефес номын 5.10-т “эзний таалалд юу нийцдэгийг магадалж байгаарай” гэсэн заасан байдаг. Е******* гэрчүүд аливаа баяр ёслолыг тэмдэглэхдээ Е бурханд таалагдах эсэхийг магадалж үздэг гэсэн үг. Нөгөөтээгүүр хүн бүр өөрийн гаргасан шийдвэрийг үүрдэг. Түүний гаргасан шийдвэрийг Е******* гэрчүүд бид нар хүндэтгэн үздэг. Хэн нэгнийг дарамталж шахдаггүй. Баярлаж цэнгэхийг хүсдэг хүмүүс үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулдаг байж таарах уу? Гэмгүй мөртлөө гэмтэй мэт хардагдаж сэрдэгдэх нь үнэхээр хүнд байдаг. Бид нар энэ асуудлаар 2 д******* удаагаа шүүхийн маргаан үүсгэж байна. 2017 онд шүүх Е******* гэрчүүдийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулдаггүй гэж дүгнэсэн. Тэр цагаас хойш Е******* г******* Библид үндэслэсэн үзэл баримтлал өөрчлөгдөөгүй. Яагаад энэ асуудал дахин хөндөгдөж байгаа вэ? Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал Е******* г******* талаар ташаа ойлгож байна. Е******* гэрчүүдийг үнэн зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Е******* гэрчүүд үндэсний аюулгүй байдалд занал учруулдаг хүмүүс биш. Е******* г******* заадаг Библийн үндсэн сургаал явуулдаг үйл ажиллагаа нь нийгэмд гүн гүнзгий эерэг нөлөө үзүүлдэг. Е******* гэрчүүдийг зүйл бүрээр дэмжих хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Библид байдаг цорын ганц бурхан Е бурхныг хүмүүст хэлж ярьж ойлгуулдаг цорын ганц байгууллага бол М******* д******* Е******* гэрчүүд. Иймд Е******* гэрчүүдийг янз бүрээр цол өгч, хахаж хавчих биш, харин зүйл бүрээр дэмжих учиртай. Эрхэм хүндэт шүүгч та энэ нөхцөл байдлыг сайн ойлгож үзээд мэргэн ухаанаараа шийдвэрээ гаргаарай. Мөн эрхэм хүндэт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч та буцаж очоод Иргэдийн Хурлын Төлөөлөгчид тайлангаа мэдүүлнэ байх. Энэ үед Е******* г******* талаар үнэн зөв бодит мэдээллийг дамжуулж хэлж өгнө үү. Е******* гэрчүүд нийгэмд аюул учруулдаг хүмүүс биш. Харин нийгэмдээ тус нэмэр болдог хүмүүс гэдгийг та дамжуулж хэлж өгнө үү” гэв.
2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүн байгаа. Манай М******* улсад зовлон зүдгүүртэй, нийгмийн харилцаанд орох боломжгүй маш олон сонсголгүй хүмүүс байдаг. Хөдөө орон нутагт маш их огцом уурладаг, уур бухимдлаа маш хурдан илэрхийлдэг хүмүүс байдаг байсан. Бодож санах зүйлээ чөлөөтэй илэрхийлж чадахгүй, усанд толгойгоо мэдүүлж орох зэрэг зүйлүүд маш их байдаг байсан. Тухайн хүмүүстээ мэдээлэл өгөхөөр тоодоггүй, эргээд дарамталдаг зүйл байсан. Яагаад гэвэл тэр хүмүүсийн хувьд амьдрах амьдрал ямар ч утга учиргүй болсон байсан. Ирээдүй нь харанхуй бүрхэг, ирээдүйгээ тод гэрэлтэйгээр харж чаддаггүй хүмүүс байсан. Би 1993 оноос Библийг судалж бурхныг талаарх ойлголтыг бүрэн хүлээн авч, бурхан намайг ч гэсэн хайрлаж, харж ханддаг юм байна гэдэг зүйлийг маш сайн ойлгож авсан. Би өөрөө бурхныг ойлгож, мэдэж, илүү таньж, мөн библийг илүү сурч, мэдэж таньснаар миний амьдралд өөрчлөлтүүд орсон. Би огцом уурлахаа больж, сэтгэл санаа, оюун санаа бодлоо тайван болгож, архи уухаа больсон. Муу зуршлуудаасаа салсан. Амар амгаланг олсон. Би өөрийн амьдралыг олсноороо бусад нийгэмд байгаа сонсголгүй хүмүүстээ мэдээллийг өгч, Библийн талаарх зөв мэдээлэл ойлголтуудыг өгч, байнга тусалж дэмждэг болсон. Жишээлбэл сонсголтой хүмүүс Библийг өөрсдөө уншаад ойлгох боломжтой. Ойлгож илүү мэдэх боломжтой. Сонсголгүй иргэд өөрсдөө тухайн Библийг уншиж ойлгож чадахгүй тул би үүнийг дохионы хэл рүү, тухайн хүмүүсийн эх хэл рүү Библийн мэдлэгийг хүртээж, хоорондоо илүү найзалж нөхөрлөдөг болсон. Сонсголгүй иргэдийн хувьд Ерөнхий боловсролын сургуульд сураагүй, боловсролын түвшин нь маш доогуур хүмүүс байдаг. Дохионы хэлээ ч мэдэхгүй хүмүүс байгаа. Иймд миний зорилго тухайн хүмүүст тусалж, боловсрол олгож, бичиг үсгийн тайлуулахаар би өөрийн зүгээс туслалцаа үзүүлдэг. Тиймээр манай Е******* гэрч байгууллага маань ч гэсэн тасралтгүй бас цаашаа үйл ажиллагаагаа өргөн цар хүрээнд үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Сонсголгүй байгаа бусад иргэддээ мэдээллийг хүргэмээр байна. Манай байгууллагын үйл ажиллагаа зогсчих юм бол нийгэмд байгаа өөрийн амьдралыг цаашаа бий болгох гэж байсан хүмүүс дахиж мэдээлэл авч чадахгүй. Энэ амьдралд дахин гэрэлт ертөнцийг авч чадахгүй, харанхуй амьдрал руугаа буцаад орох болно. Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд сонсголгүй хүүхдүүд маш их байдаг. Хожуу оройтож сургуульд элсэж орж байгаа маш олон сонсголгүй хүмүүс байгаа. Бүрэн дүүрэн сургуулийн боловсролын гэрчилгээг авч чадахгүй төгсөгч нар маш олон байгаа. Боловсролын ямар нэгэн мэдлэг авч чадахгүй тул нийгэмд гарч ирж бусад хүмүүстэй харилцаж чадахгүй болно. Иймд нийгэм дээр байгаа сонсголгүй иргэд гэрээсээ гардаггүй гэртээ байдаг. Гэртээ ганцаардаж гуниглах зүйлүүд маш их байдаг. Иймд тэр хүмүүсийг ч гэсэн идэвхжүүлж, тусалж, туслалцаа үзүүлэх шаардлагатай байгаа. Жишээлбэл бичиг үсгийн мэдлэггүй, сонсголгүй иргэд байгаа. Тэр иргэдэд бичиг үсэг тайлуулахад нь туслах, хүмүүстэй яаж харилцах, нөхөрлөхөд нь тусалдаг. Энэ нийгэм дээр байгаа сонсголгүй иргэдэд тулгарч байгаа маш олон асуудлууд байгаа ч гэсэн нийгмээс эдгээр сонсголгүй иргэд рүү анхаарлаа хандуулж төвлөрсөн ажил хийдэггүй. Иймд манай байгууллага энэ ажлаа үргэлжлүүлэн явуулах юм бол энэ иргэдийг нийгмээс тасруулахгүйгээр, хойш үлдээж хаягдуулахгүйгээр дэмжлэг, туслалцаа үзүүлж явах боломжтой гэж үзэж байна. Иймд манай байгууллагыг хаалгахгүйгээр үргэлжлүүлэн энэ үйл ажиллагааг идэвхтэй явуулахад тусалж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е******* гэрчүүд бид нар Библиэс сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж маш их ач тус хүртдэг. Бид нар аливаа муу зуршил, зан авираас хол байж, тулгарч буй асуудал бэрхшээлийг тайван зөв замаар шийдэхийг эрхэмлэдэг хүмүүс. Би Е******* гэрч болж Библи судалснаасаа хойш хог хаяагүй 20 гаруй жил болж байна. Хороо, дүүргээс зохион байгуулдаг аян, нийгмийн сайн үйлсүүдэд чадахаараа идэвхийлэн оролцдог. Одоо ч гэсэн цуглааны танхим, байгууллагын эргэн тойрны 50 метр талбайд тогтмол цэвэрлэгээ хийдэг. Цэвэр ариун байхыг хичээдэг. Үүнээс гадна Библийн 2 дугаар бүлгийн 7.1-д бие болон сэтгэл санааг бузарлах аливаа муу зуршлаас хол байхыг уриалсан байдаг. Үүний дагуу би огт тамхи татдаггүй. Ямар ч хэлбэрээр хэрэглэж байгаагүй. Тэглээ гээд нөгөө талаараа би агаарын бохирдол, утааны эсрэг нийгмийн ямар нэгэн бослого хөдөлгөөн, тэмцэл зэрэг зүйлст оролцдоггүй. Яагаад гэвэл энэ асуудал төр, захиргаа, улс төрийн хүчнүүдийн төлөвлөгөө санаанд байдаг гэдэгт итгэдэг. Библийн номын Ром 13.1-т дээд эрх мэдэлтнүүдийг хүндэтгэх тушаал байдаг. Нийгмийн хэв журамтай, аюулгүй амар тайван байлгахын тулд гаргадаг төр засгийн нэгж байгууллагуудын заавар, шаардлагыг бид нар дор бүрнээ чадахаараа хэрэгжүүлдэг. Үүнээс гадна Библи дээр дарсыг бурхны бэлэг гэж бичсэн байдаг. Нэг ёсондоо хүмүүс бид нарын амьдралд баяр баясал нэмдэг сайхан бүтээл гэж Библи дээр бичсэн. Нөгөө талаар архийг хэтрүүлж хэрэглэдэг. Өөртөө болон бусдад хор нөлөө үзүүлэх хэмжээгээр зохисгүй хэрэглэдэг хүнийг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй. Би энэ зарчмаар амьдардаг. Үүнээс гадна Библийн сургаал миний амьдралд яаж нөлөөлдөг вэ гэвэл Библи дээр эхнэр нөхөр хоёр хууль ёсны дагуу гэрлэлтээ бүртгүүлж байж бурхны өмнө нэг бие гэр бүлд тооцогддог. Би хууль ёсны дагуу 8 гаруй жилийн өмнө гэр бүлтэй болсон. Өнөөдөр энэ шүүх хуралдаан дээр миний хань ажиглагчаар оролцож байгаа. Библи дээр ханьтай, гэр бүлтэй болохыг Бурхны бэлэг гэж бичсэн байдаг. Энэ нь үнэхээр сайхан ивээл. Гэрлэснээс хойш бид нарын харилцаа илүү дотно бат бэх болж байгаа. Бид хоёр бие биедээ үнэнч, цэвэр ариун байдаг. Е******* гэрчүүд бид нар гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа эсвэл эсрэг хүйсийн хүнтэй сээтгэнэх, дотносох, зугаацах зүйлс огт хийдэггүй. Тэгэх шаардлага байдаггүй. Энэ нь Е******* г******* библийг ойлгодог ойлголт. Библийг зааж ухааруулж байгаа энэ зарчим нь зөвхөн хувь хүнийг биш тэр хүний гэр бүлийг, нийгмийн үндэс суурь болсон чухал нэгжийг хамгаалдаг гэж би боддог. Энэ нь миний амьдралд, эргэн тойрны найзуудад, итгэл нэгтнүүдэд үнэхээр харагддаг илэрхий зүйлс байгаа. Е******* гэрчүүд бид нар хараал хэлдэггүй, бусадтай зөв хүндэтгэлтэй харьцдаг. Нөгөө талаараа бид нар ингэж чаддаггүй хүмүүсийг буруутгадаггүй. Тэд нарыг шүүмжилдэггүй. Миний дурдсан наад захын хэдхэн зүйлсээс дүгнээд үзэхэд бид нар нийгэмд ямар ч сөрөг нөлөө, хор учруулах зүйл зааж, хийдээгүй, ийм хүн төлөвшүүлдэггүй. Харин эсрэгээрээ эерэг, нааштай, сайхан иргэдийг бий болгодог. Итгэгч нартаа жаргалтай, сайхан амьдралыг хүртэх замыг нээдэг. Миний итгэл үнэмшил намайг хариуцлагатай амьдрах, нийгэмд эерэг хувь нэмэр оруулах, бусдыг хүндэтгэхэд урамшуулдаг. Иймд бид нар энэ нөхцөл байдал, итгэл үнэмшлийг зөв харгалзаж үзнэ үү” гэв.
2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нарын итгэл үнэмшил Библид үндэслэдэг. Бурхны үг библид цусыг юу гэж үздэг вэ гэвэл цус бол ариун, цусанд амь байдаг гэж үздэг. Е бурхан бид нарт амь гэдэг юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй бэлэг өгсөн байдаг. Е******* өгсөн амины тусламжтайгаар өнөөдөр амьдарч, энэ хүртэл амьд явж байгаа гэж ойлгож болно. Бид нар энэ амийг хайрлах, хамгаалах, амь эрсдэхээс болгоомжлох энэ бүх үйлд маш их анхаарлаа хандуулдаг. Бид нар адилхан бүгдээрээ хүн тул өвдөж зовно. Өвдсөн үедээ эмнэлгийн тусламж авна. Эмчилгээ хийлгэнэ. Ямарваа нэгэн эмчилгээг сонгох эрхийг бүгдээрээ адилхан тэнцүү эрхтэйгээр эдэлдэг. Харин цус сэлбүүлэх эмчилгээний хувьд бол бид нар цусыг орлох өөр олон төрлийн эмчилгээ байдаг. Тэр эмчилгээг бид нар сонгодог. Бид нар хамгийн оновчтой, зохистой, аюулгүй, эрсдэлгүй, стандартын дагуу эмчилгээ хийлгэхийг хүснэ. Хүн болгон ингэхийг хүсэх байх. Цус сэлбүүлэх гэдэг нь зөвхөн ганцхан цус хийдэг эмчилгээ биш. Энэ эмчилгээг орлох тариа, эм сүүлийн үед М******* улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн. Анагаах ухаанд ийм эмчилгээг орлох эмчилгээ нэмэгдэж байгаа нь үнэхээр талархууштай, бахархууштай гэж бодож байна. Е******* гэрчүүд цус сэлбүүлэхгүй гэсэн үзэл баримтлал байдаг уу гэвэл үгүй. Энэ талаар анагаах ухаан юу гэж үздэг юм бэ гэдгийг би сүүлийн үеийн нэг баримтаас хэлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан цусны менежмент буюу цус сэлбэлтийг багасгаж, орлох эмчилгээг түлхүү хэрэглэх тал дээр гаргасан хөтөлбөр байдаг. 2021, 2025 оны 4 дүгээр сард гарсан хөтөлбөр. Энэ хөтөлбөр дээрээс би нэг зүйл уншиж өгье. Цусны аюулгүй байдлыг хангах нь нэн чухал хэдий ч өвчтөнд цус сэлбэх шийдвэрийг гаргах нь онцгой анхаарал татсан асуудал болж гэж оршил хэсэгт нь бичсэн байна. Үндсэн үзэл баримтлал нь юу вэ гэвэл өөрийн цус бол бид нарын судсанд байх хамгийн сайн арга бөгөөд зохистой зүйл гэдгийг бичсэн байна. Энэ менежментийн хөтөлбөрийг харахад цус сэлбэхийг орлуулах эм, эмчилгээг хэрэгжүүлэх, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон нийтийн байгууллагыг татан оролцуулах гэж байгаа. Энэ бүх эмчилгээг эмнэлэг сувилгааны стандарт гэж цохож тэмдэглэсэн байдаг. Энэ нь олон улсын хэмжээнд гаргасан хөтөлбөр тул М******* Улсад энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа гэдэг нь ойлгомжтой байна. Цус сэлбүүлэхгүй гэдэг энэ хоёрхон үгээр бид нарын үйл ажиллагаа, итгэл, үнэмшлийг дүгнэж хэлэх нь үнэнд нийцэхгүй асуудал байн гэдгийг би итгэл үнэмшил дээр тулгуурлаж хэлэх гэж байна. Би сая стандарт эмчилгээ сонгодог ямар нэгэн гаж эмчилгээ, хувь хүний дураараа өөрөө сонгосон эмчилгээ хийдэггүй. М******* улсад Е******* г******* дотор цус сэлбүүлэхгүйгээр орлох эмчилгээ хийлгэж, амиа хамгаалж, аварсан бодит жишээнүүд байдаг. Бид нартай хамтарч ажилладаг эмнэлэг эмч байдаг. 2000 оны эхнээс цусгүй эмчилгээ М*******д яригдаж эхэлсэн. Цусыг орлох эмчилгээ нэлээд түлхүү орж ирсэн. Ийм сайшаалтай талууд харагдаж байгаа. Цусгүй эмчилгээ заавал цус хийлгэж хүний амь авардаг эсэх асуудал анагаах ухаанд онцгой анхаарал татсан шийдэгч болж байгаа. Бид нарын үйл ажиллагааг хориглосон заалт байгаа. Е******* гэрчүүд баяр ёслол тэмдэглэдэггүй, бусдыг баяр тэмдэглүүлэхгүйгээр номлож сургадаг гэсэн заалт орсон байна. Үүн дээр би өөрийн үзэл бодлыг хэлье. Библи судлаад баяр хөөр, жаргал, хүний найрлаж цэнгэх зүйл нь бурханаас бид нарт өгсөн бэлэг байгаа. Хэн нэгнийг номлож, сургаж, ятгаж, баяр тэмдэглэлийг хорьж, хориглож, саад тотгор учруулдаг ийм үзэл баримтлал бид нар байхгүй. Энэ талаар Библид ингэж заадаггүй Харин Библид баяр хөөр нь сайн эм гэж дурдсан байдаг. Би гэр бүлдээ шүтлэгийн хувьд хуваагдмал байдаг. Миний нөхөр өөр шашин шүтдэг. Би Е******* гэрч тул баяр ёслол тэмдэглэдэггүй. Чи тэмдэглэ гэдэг асуудлаас болж гэр бүл үл ойлголцох байдалд орж байсан удаа байдаггүй. Би эхнэр, эмэгтэй хүний хувьд баяр ёслолыг гэр бүл, ах дүү нартайгаа тэмдэглэх бүх боломжийг өөрийн үүрэг гэж үзэж бэлдэж өгдөг. Жишээлбэл М*******ын уламжлалт цагаан сар идээ, ундаа, бэлэг сэлт зэрэг м*******чуудын хэрэглэдэг бүх зүйлийг би гэр бүлдээ бэлдэж өгдөг. Ах дүү, хамаатан садандаа би найрсан ханддаг. Миний Библи судлаад амьдралдаа хэрэгжүүлж, өөрчлөгдсөн зүйл энэ байгаа. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд зэрэг ойр дотнын хүрээ гэдэг бол хүний итгэл үнэмшлийг тайлбарлаж, үйл хэргээр нь хүнийг дүгнэдэг итгэл үнэмшил байгаа. Би гэр бүлдээ баяр тэмдэглэхгүйгээр хориг саад тавьдаг хүн биш. Е******* гэрчүүд ийм зүйл хийдэггүй. Жилд нэг удаа болдог цагаан сарын баяр наадмыг хүлээж, зөвхөн тэр баяраар ах дүү нартайгаа уулздаг гэвэл үгүй. Би 365 хоногийн аль ч өдрийг сонгоод ах дүү нартай хамт идэж ууж, наргиж цэнгэж, цагийг өнгөрөөж Библид сургасан мөс чанараа, бурхнаас олж авсан хайраа илэрхийлэх дуртай. Энэ нь миний баримталдаг зарчим гэж ойлгож болно. Хэн нэгнийг номлож, сургадаг зүйл огт байхгүй гэдгийг би хатуу хэлмээр байна. Хүн ойлгож, судалж байж тур учир шалтгааныг мэддэг. Би өөрөө Библи гэдэг номыг судлаад бурхнаас заалгасан хүний хувьд хүмүүст хайраа илэрхийлэх, хүмүүсийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих, нөхрийнхөө итгэл үнэмшлийг гүйцэтгэж харилцан ярилцаж ойлголцоход илүү чухал гэдгийг ойлгодог. Иймд би үүн дээр санал нэгтэй байгаа. Би баяр ёслолыг өнгөрөөдөг. Миний хувьд энэ нь Ед таалагдах баяр эсэх, би ямар шийдвэр гаргах вэ гэдгээс шалтгаалж бусад хүнд нөлөөлөх ямар нэгэн нөлөө байдаггүй. Энэ нь миний хувийн үзэл баримталдаг. Би бусдын эрх ашгийг нь хүндлээд энэ баярыг сайхан тэмдэглэж, баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг тул үүн дээр би өөрийн үүргийг сайн гүйцэтгэдэг. Библийг судалж, мэдэж авсан зүйлийг би хүмүүст мэдрүүлж байсан. Одоо нийгмийн амьдрал ямар байгаа билээ дээ. Хүн болгонд тайвшрал, баяр хөөр, өөдрөг амьдрах зүйл хэрэгтэй байгаа. Энэ бүхнийг би өөрөө Библи судлаад мэдэж авсан тул цаашид энэ хүмүүсийг ийм байгаасай гэж хүсэж байгаа тул гэрч гэдэг агуу нэрийг хамгаалж, бусдад сайхан тусламж үзүүлэх юм сан гэсэн чин хүсэлтэй хүмүүжиж байгаа. Иймд энд бичсэн баяр ёслол, цус сэлбүүлэхгүй гэсэн сход хатуу мэт боловч Е******* тогтоосон энэ хэм хэмжээ, бид нарын төлөө авч байгаа Библид бичсэн зарчим гэдэг нь бид нарын хамгийн сайн сайхны төлөөх амьдрал байгаа. Үүнийг бид нар өөрсдөө биеэр мэддэг тул энэ үйл хэрэгт итгэл үнэмшлээр тууштай явж байгаа. Манай байгууллагын үйл ажиллагаа цаашид тасралтгүй үргэлжлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Ямар нэгэн хориг саад байхгүй байгаасай гэж хүсэж байна. Бид нарын хувьд маргааш юу болохыг мэдэхгүй ч гэсэн Библид бичсэн ирээдүйн сайхан найдварыг маш тод харж явдаг. Хүнд хэцүү үед ч гэсэн баяр хөөрөө алдахгүйгээр ирээдүйн сайхан найдвар буюу өвчин зовлонгүй, үхэл, хагацалгүй сайхан нийгэм ирнэ гэсэн найдварыг харж амьдардаг тул байгууллагаас явуулж байгаа энэ урилга битгий зогсоосой гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.
2.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П С/P S/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн 2025 онд өгсөн тайлбар нь 2017 оны тайлбартай адилхан байгаа. Тэр үед гаргасан тайлбар нь баримт нотолгоонд үндэслээгүй, ялгаварлан гадуурхсан шинжтэй байсан. Үүнийг шүүх баталсан. Би хариуцагчийн үндсэн 2 зүйлийг онцолж хэлмээр байна.
1.Хариуцагч Е******* гэрчүүдийг цэргийн алба хаахаас татгалзан Үндсэн хууль болон Цэргийн албаны тухай хуулийг зөрчдөг гэсэн. Энэ нь үнэнд нийцэхгүй байна. Е******* гэрчүүд эх орондоо үйлчлэхийг хэзээ ч үгүйсгэдэггүй. Хүн бүр ёс зүй, ш******* итгэл үнэмшилдээ үндэслэн хувийн шийдвэр гаргадаг. Зэвсэгт хүчинд үйлчлэхгүй гэж шийддэг хүн цөөнгүй байдаг. Гэхдээ иргэний шинжтэй дүйцүүлэх алба хаахад бүгдээрээ бэлэн байдаг. М******* Улсын хуульд энэ боломж, с*******т хийх эрхийг бүрдүүлсэн байдаг. Жишээлбэл М******* улсын цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “М******* Улсын иргэн шашин шүтлэг, ёс зүйн болон хуульд заасан бусад шалтгаанаар биеэр дүйцүүлэн хааж болно” гэж заасан байдаг. Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор дүйцүүлэх албыг хэрхэн хүмүүнлэгийн болон иргэний шинжтэй ажил хийж хааж болохыг тайлбарласан байдаг. Энэ эрхийг М******* Улсад нэгдэн орсон иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 18 дугаар зүйлээр хамгаалсан байдаг. Ийм шийдвэр гаргах с*******т хийх боломжийг хуулиар бүрдүүлээд өгсөн байхад хүн ёс зүйн шалтгаанаар ийм шийдвэр гаргаж, дүйцүүлэх албыг с*******оо гэхэд яагаад үүнийг улс оронд аюул учруулж байна гэж үзэж байгаа юм бэ?
2. Хариуцагч Е******* гэрчүүдийг Үндэсний баяр тэмдэглэдэггүй, үүний улмаас өөрсдийгөө нийгмээс тусгаарладаг гэж мэдэгдсэн байна. Гэхдээ шашин шүтэх эрх чөлөөнд ямар зан үйл, ямар заншлыг дагах, алийг нь үйлдэх гэдгийг сонгох, шийдэх эрх багтана. Энэ нь нийгэмд аюул учруулдаггүй, Е******* гэрчүүд хүмүүстэй эвтэй амьдардаг. Нийгэмдээ хувь нэмэр оруулж, бусдын сонгох эрхийг хүндэтгэдэг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 18 дугаар зүйлийн 3-д шашин буюу шүтлэгийн номлох эрх чөлөөг ямар нөхцөлд хязгаарлахыг тодорхойлохдоо зөвхөн хуулиар тогтоосон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно гэсэн байна. Энэ сургаалууд бид нарын итгэл үнэмшилд яаж хохирол учруулж байгаа эсэх, хуульд заасан дээрх нөхцөлийг үүсгэсэн гэдэг тодорхой баримт нотолгоог гаргаагүй. Шашин шүтэх эрх чөлөөг хязгаарлах үндэслэлийг хангахгүй байна гэж үзэж байна. Энэ шүүхээс 2017 онд гаргасан шийдвэрийг би товчхон дурдъя. Шүүх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолыг хүчингүй болгож үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахыг даалгасан. Яагаад гэвэл хариуцагч оролцогчийг согүй, нотлох баримт цуглуулаагүй, хууль зөрчсөнийг баримтаар батлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн, шударга бус үйлдсэн, шударга ёсны болон тэгш байдлын зарчмуудыг зөрчсөн. Шашин шүтэх эрх чөлөөг иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт М******* Улсын Үндсэн хуулийн аль аль нь хамгаалдаг гэж шүүх дүгнэсэн. Энэ зөвшөөрлийг цуцалсан нь хуульд үйл баримтад бус таамагт үндэслэсэн гэж үзсэн. Энэ удаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал 2017 оны шийдвэрийн зөвшөөрлийг цуцалсан шигээ цуцлаагүй. Зөвшөөрлийг сунгахаас татгалзсан. Гэхдээ үр дүн нь мөн чанарын хувьд яг ижилхэн байна. Яагаад гэвэл байгууллага нь хууль ёсны үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа. Иймд энэ шийдвэрийг гаргаж, татгалзахдаа ч гэсэн хуульд нийцсэн, шударга ёсны зарчмуудад нийцүүлэх ёстой байсан. Шийдвэр гаргахдаа эрсдэлийн дүгнэлтэд үндэслэсэн гэж бид нар тайлбарласан. Гэхдээ тэр дүгнэлт нь ямар учиртай, ямар дүгнэлт байсан гэдгийг бид нарт хэзээ ч танилцуулж тайлбарлаагүй. Яг ямар асуудал, зөрчил гарсан гэдгийг тодорхой мэдэгдээгүй. Буцаж хариу үйлдэл хийх, засаж залруулах боломж олгоогүй. Албан ёсоор мэдэгдэх, өөрт нь засаж залруулах арга хэмжээ аваагүй. Энэ үйлдлүүд нь М******* Улсын захиргааны хууль болон олон улсын хэм хэмжээнд заасан процедурыг зөрчсөн мөн тэнцвэртэй байх зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Яг цуцалчихлаа гэж хэлээгүй ч гэсэн татгалзах шийдвэрээ ч гэсэн шударгаар, ил тод, ялгаварлан гадуурхахгүйгээр гаргах шаардлагатай байдаг. Энэ асуудлыг яагаад ингэж анхааралдаа авч үзэх хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгоход Индонезын туршлага тус болно гэж бодож байна. 1976 онд цэргийн засгийн газартай байсан тул Е******* гэрчүүдийг 25 жил хориглосон. Яагаад ийм явдал болсон бэ гэвэл Е******* гэрчүүдийг буруу ойлгосон, мөн тэнцэлдэгч сөргөлдөгч бүлгүүдийн үзүүлсэн дарамт шахалтын улмаас ийм явдал болсон. Хэдий хорионд байсан ч гэсэн Е******* гэрчүүд шашин шүтлэгээ тайван замаар явуулсан. Хууль зүйн болон дипломат аргуудаар дээд газруудад хандаж байсан. Дараа нь Индонез улс М******* улсын түүхтэй ижлээр ардчилсан орон болсон. 2001 онд Засгийн газар хориог цуцалсан. Энэ нь ямар учиртай байсан бэ гэхээр хүний эрх, ардчиллын үнэт зүйлүүдийг зөрчиж байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2002 онд Ш******* хэрэг эрхэлсэн яам Е******* гэрчүүдийг албан ёсоор бүртгэж, хууль ёсоор тэгш эрхтэйг нь баталсан. Энэ явдал юуг харуулж байгаа вэ гэвэл ардчилал хүний эрхийг дээдэлдэг засгийн газар, ш******* цөөнхийг хамгаалдаг юм байна. Ш******* цөөнхийг нухчин дарахгүй гэдгийг харуулж байна. М******* д******* Е******* гэрчүүд бүх хууль тогтоомжийг дагаж ирсэн. Өөрсдийнх нь тусгайлан авч үзэхийг хүсэж байгаа хэрэг биш. Ердөө хуулиар адилхан хамгаалуулахыг хүсэж байна” гэв.
2.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдааны явцад дүгнэж үзвэл хариуцагчийн төлөөлөгчийн хэлснээр ямар нэгэн гаж буруу урсгал, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзэхгүй байгаа юм байна. Энэ хоёр асуудлыг маргааны хүрээллээс хасъя. Ярьж байгаа асуудлууд нь юу вэ гэвэл үл хөдлөх хөрөнгө, бүртгэл, санхүүгийн асуудал, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, менежмент, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал гэх мэт зүйлийг ярьж байна. 2024 оны хяналт шалгалтын хүрээнд тогтоогдож бичигдсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл татгалзсан шийдвэр дээр байгаа эрсдэл үүсэх нөхцөл байдал өнөөдөр хүртэл тодорхойгүй нь дүгнэгдэж байна гэж үзэж байна. Хуулийн 29.3-т заасан асуудал байна. Цэргийн дүйцүүлэх алба нь хугацаат цэргийн албан хаагч гэдэг нь өөрөө цэргийн жинхэнэ албан хаагч буюу цэргийн албыг биеэрээ очиж 1 жилийн хугацаагаараа хааж байгаа албан хаагчийг хэлж байгаа. Биеэр болон мөнгөөр дүйцүүлэн хаах гэсэн 2 хэлбэртэй. Биеэр дүйцүүлэн хаах гэдэг нь Засгийн газраас баталсан 2018 оны 80 дугаар тогтоолын хавсралт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам байгаа. Энэ журмын дагуу биеэр дүйцүүлэн хаана гэдэг нь тухайн орон нутаг, дүүрэг, хорооны Засаг дарга нараас өгсөн үйл ажиллагаа нь гамшгаас хамгаалах, аваар ослын үед туслах гэх мэт нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн төлөө үйл ажиллагаанд биеэрээ оролцоод заавал цэргийн алба, цэргийн ангид очоод алба хаахгүйгээр энэ үйл ажиллагаанд биеэрээ оролцоод явахыг биеэр дүйцүүлэн хаах гэж байгаа. Мөнгөөр хаах нь ямар учиртай вэ гэвэл хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан насны дээд хязгаарт хүрсэн, биеэрээ дүйцүүлэн хаагаагүй бол мөнгөн хэлбэрээр хаана гэдэг процесс нөхцөлийн хувьд тусдаа асуудал байгаа. М******* Улсын хууль тогтоомжийн дагуу заавал цэргийн албанд татагдахгүйгээр шашин ёс зүйн асуудлын хүрээнд биеэр дүйцүүлэн хааж, тэр үйл ажиллагаанд оролцоод явах эрх, боломж нь хуулиар нээлттэй. Нийгмийн даатгал төлдөггүй гэх асуудал гарч ирж байна. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцаа яаж үүсдэг талаар асуудал байгаа. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж нэг нь ажилтан, нэг нь ажил олгогч байгаа. Нөгөөдхөөс нь цалин олгогдох ийм албан ёсны харилцаа байгаа. Үүнд үндэслэж цалингаасаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг. Нийгэмд заавал Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаа гэх албагүйгээр ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ гэх мэт олон зүйлүүд байдаг. Энэнээс гадна цалин хөлсөөр заавал урамшуулахгүйгээр сайн дурын харилцаа, нэгэндээ тусалдаг, үйлчилдэг харилцаа нийгэмд байгаа. Өөрөөр хэлбэл итгэгч төлөөлөгч хүмүүсийн ярьж байгаагаар өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу сайн дураар байгууллага дээр очиж байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаанд тусалж байгаа нь заавал хариу төлбөртэй байх албагүй гэх өнцгийг шүүх хараасай гэж хүсэж байна. Хяналт шалгалтын асуудлууд он сарын хувьд ч зөрөөтэй байгаа. 2024 онд 2 хяналт шалгалт хийсэн болоод явж байгаа зэрэг логик уялдаагүй олон зүйлүүд байгаа тул нотлох баримтуудыг энэ талаас нь хараасай гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
2.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчийн зүгээс хяналт шалгалтаар шүүх хуралдааны асуултын шатанд бараг хийсэн гэж ойлгож байна. Асууж байгаа асуултууд нь бараг хяналт шалгалтаа бодит үед хийх ёстой зүйлүүдээ энд асуугаад байгаа нь ойлгомжгүй байна. Хяналт шалгалтаар одоо хэлж байгаа дүгнэлтийг хийх хууль зүйн үндэслэл бүрэн бүрдээгүй буюу дутуу хяналт шалгалт хийсэн, үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр хийсэн хяналт шалгалтаар ямар материалууд цуглуулсан талаар хэрэгт нотлох баримтаар хариуцагч өгсөн. Нэхэмжлэгч талаас хөлс, түрээсийн гэрээ зэрэг бүх баримтуудыг өгсөн. 2024 онд энэ бүхнийг шаардсан уу? Шаардсан бол яагаад хэрэгт өгөхгүй байгаа вэ? Өөрсдөө нотлохгүй байна. Эрсдэл бүхий хийсэн байна. Тэр баримтуудыг хэрэгт өгөхгүй байна. Яагаад гэвэл тэр болгоноо бүрэн шалгаагүй байгаа. Өнгөц дүгнэлт хийж зөвшөөрлийг сунгахгүй байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хууль зүйн хувьд хариуцагчийн хувьд Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж заасан. Сая өмгөөлөгч Б.Э хугацаат цэргийн албаа нэг жилийн хугацаатай, биет хэлбэрээр дүйцүүлэн хаах, мөнгөн хэлбэрээр харах гээд 3 хууль зүйн боломжийг олгож өгсөн байгаа гэж тайлбарласан. Энэ 3 боломжийн 1, 2 боломжийг ашиглахыг хуулиар олгосон байхад М******* Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг зөрчсөн гэж үзэх нөхцөл байхгүй. Би хариуцагч талаас Цэргийн албаны тухай хуулийн алийг нь зөрчсөн талаар асуухад 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг зөрчсөн гэж хэлсэн. Энэ нь Үндсэн хуультай уялдаж Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т заасан заалтыг зөрчөөгүй гэдэг нь ойлгомжтой байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэж хэлж байна. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд наадам жил болгоны 07 дугаар сарын 10-ний өдрөөс 15-ний өдрийн хооронд болдог гэсэн байдаг. Энэ заалтуудын алийг нь зөрчиж байгаа вэ? Энэ өдрүүд нь нийтээр тэмдэглэх баярын өдрүүд, энэ өдрүүд нь бүх нийтийн амралтын өдөр байна гэдэг заалт болохоос биш энэ заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль зүйн үндэслэлээр няцааж байгаа тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нотлох баримт шинжлэн судалж байхад хавтаст хэргийн 19 дүгээр хуудасны 33, 34 гэж хэлж байна. Аливаа судлах хууль гэдэг нь өөрөө үзэл баримтлал, агуулга нь бүрэн уншиж байж гаргадаг зүйл болохоос биш зөвхөн тодорхой нэг эшлэлийг хэлснээрээ энэ нь буруу байна, энэ нь гаж байна гэж үзэх үндэслэл байхгүй. Хариуцагчийн тайлбараар авч үзвэл, бурхны шашин, мусламын шашинд буруу сургаал байгаа. Жишээлбэл бурхны шашинд хүнийг ил оршуулах, тас шувуунд өгөх зохицуулалт байдаг. Энэ нь м*******чуудын уламжлалт шашин мөн үү? Шашин гэдэг зүйлийг агуулгаар нь харж үзэх болохоор биш тодорхой нэг агуулгаар хэсэгчилж аваад энэ нь буруу гэж үзэх боломж байхгүй. Иймд энэ нэхэмжлэгчийн үзэл баримтуудыг бүх л үүднээс нь авч үзээсэй гэж хүсэж байна. Бид нар бүгдээрээ хуульч хүмүүс байгаа. Хуульч хүмүүс хэтэрхий праграмик болчихдог юм шиг байгаад байгаа. Би энэ хүмүүстэй танилцаад 6 сар орчим болж байна. 05 дугаар сарын сүүлээр энэ хүмүүст хууль зүйн зөвлөгөө үзүүлж эхэлсэн. Цалин хөлс авдаггүй гэдгийг хараад би анх гайхаж байсан. Хүн хэтэрхий прагматик болохоороо итгэл үнэмшил гэдэг зүйлдээ итгэхээ больчихдог юм шиг байсан. Хүн итгэл үнэмшилтэй байхдаа тэрний төлөө өөрсдийгөө зориулдаг. Иймд заавал цалин авах ёстой гэсэн ямар ч үндэслэл байхгүй. Энэ хүмүүс өөрсдийн сайн туршлагыг нийгэмд түгээе гэсэн үүднээс үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод сайн дураараа явж байгаа. Заавал нийгмийн даатгал гэдэг асуудал ярьж байгаа нь буруу байна гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч 2005 оны 74 дүгээр журмыг нотлох баримт шинжлэн судлахдаа судлуулсан. Тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой ямар баримтууд өгөх ёстой гэдгийг шүүх судалсан. Өргөдөл, санхүүгийн тайлан, татварын тодорхойлолт хорооны тодорхойлолтыг шинжлэн судалсан. Тухайн баримтуудыг бүрдүүлж сунгуулах хүсэлтээ өг гэдэг асуудал яригдаж байгаа. Нийгмийн даатгалын тайлан гэдэг асуудал байхгүй. Хариуцагч талын зүгээс журам дээр байхгүй байгаа шаардлагыг нэмж шүүх хуралдаан дээр түүнийг нотлох гэж үзэж байгаа нь өөрөө байгаа онохгүй байна. Сүүлд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан заалтыг зөрчиж байна гэснээ таны асуултад 7 дугаар зүйлийн 7.5-д заасантай зөрчилдөж м*******чуудын зан заншил гэдэг зүйлийг үгүйсгээд ярьж байгаа нь өөрөө хариуцагч талын тайлбар нь янз бүрийн зүйлийг л буруутгаж байна. Захиргааны ерөнхий хуульд үндэслэл нь өөрөө тодорхой байх ёстой. Энэ зүйл нь мэтгэлцээний шатанд хариуцагчийн няцаагдсан зүйл харагдаагүй. Үндэслэл нь тодорхойгүй, янз бүрийн зүйл ярьж байна. Иймд хариуцагчийн эс үйлдэхүй болон сунгахаас татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ” гэж заасны дагуу ш******* байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг мөрдөн ажиллаж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ш******* байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 16 дугаар тогтоолоор Е******* г******* ш******* урсгалын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалсан байдаг. Цуцлах үндэслэл шалтгаан нь дараах байдлаар тогтоогдох ба эдгээр үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, үзэл номлол бүхий гарын авлага, мөн манайд ирүүлсэн үйл ажиллагааны тайлан, албан бичиг зэрэгт дурдсанаар нотлогддог. Эдгээрээс товч дурдвал, М******* д******* Е******* г******* ш******* н******* ш******* байгууллага нь М******* Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулийг зөрчиж үндэсний аюулгүй байдал, соёл, зан заншилд харш агуулга бүхий номлол явуулж “Цусыг цээрлэгтүн” гэсэн номлолын дор итгэгчдээ цус сэлбүүлэхийг хориглодог. Мөн цэргийн алба хаахаас татгалзахыг номлож буй нь М******* Улсын Үндсэн хуулийн арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах М******* улсын иргэний үндсэн үүргийг мөн цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 д******* хэсэгт “М******* Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчиж байна.
Түүнчлэн уламжлалт баяр наадам, үндэсний баяруудыг тэмдэглэхгүй байхыг итгэгчдэдээ номлон сургадаг. Үндэсний баяр наадам нь зөвхөн наадаж цангах спортын арга хэмжээ, урлагийн үзүүлбэр бус тухайн улсын түүх, өв уламжлал, соёл, холбогдолтой. Манай улсын хувьд аливаа уламжлалт баяр наадмыг гэр бүл, найз нөхдийн хамт өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Уламжлалт баяр наадмыг тэмдэглэхийг хориглож буй үзэл номлол нь гэр бүл, найз нөхөд, хамт олноос нь салган тусгаарлах, зөвхөн өөрийн ш******* үзэл номлолтой итгэгчтэй гэр бүл болох, тэднээс өөр хүрээлэлгүй болгох, нийгмээс салган тусгаарлаж буй зэрэг олон зүйлийг дурдаж болно. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, ш******* болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана” гэж заасан байдаг хэдий ч тодорхой тохиолдолд хязгаарлаж болохоор тусгасан байна.
Тухайлбал, тус пактын 18 дугаар зүйлийн 3 д******* хэсэгт “Шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно” гэж заасныг болон М******* Улсын холбогдох хууль тогтоомжийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. М******* д******* Е******* г******* ш******* н******* ш******* байгууллагаас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 25/09 дүгээр албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуг албан бичгээр авах хүсэлтийг тус тус ирүүлсэн. Энэхүү хүсэлтийн хариуг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдан хавсаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дара******* тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн буюу 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрт 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Иймд М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож, М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш М******* д******* Е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 д******* хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энд байгаа ш******* байгууллагуудын төлөөлөл, итгэгчдийн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй холбоотойгоор ямарваа нэгэн дүгнэлт төрийн байгууллагын зүгээс хийхгүй. Эхнээсээ энэ тухай тодорхой хэлсэн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан өөрт олгосон хөрөнгө эрхлэлтийн хүрээнд 2005 оны 74 тоот журмыг батлаад тэр журмынхаа хүрээнд ш******* байгууллагуудын хугацааг сунгах, шинээр олгох асуудлыг шийдвэрлээд явж байгаа. 2020 оноос хойш Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ямарваа нэгэн байдлаар ш******* байгууллагын үйл ажиллагааг шинээр огтоосоо бүртгээгүй, шинээр зөвшөөрөл олгоогүй. 2017 оноос эхлүүлээд зарим ш******* байгууллагуудын үйл ажиллагааг цуцалж эхэлсэн. Энэ дунд Е******* гэрчүүд ш******* байгууллагуудын үйл ажиллагааны хугацааг цуцлаад шүүхийн шийдвэрийн дагуу эргэж сэргэсэн. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу 2020, 2021, 2022 гэсэн гурван онуудад Е******* гэрчүүд ш******* байгууллагын үйл ажиллагаа хэвийн сунгагдаад явж байсан. Энэ хугацаанд ямар үйл явдал тогтоогдож байгаа вэ гэхээр өнөөдөр бид нар Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, М******* Улсын хамгийн гол хууль болох М******* Улсын Үндсэн хуулийг баримтлаад бид нар шашин шүтэх эс шүтэх эрхтэй. Эсрэгээрээ нөгөө талдаа бид нар өөрсдийн эрхийг, зарим тохиолдолд бусдын эрхийг хязгаарлуулах зарчимтай улсын иргэд. М******* Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж хуульчилсан байдаг. Цэргийн албанд юу зааж байгаа вэ гэвэл эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх гол ажил явдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс цөөнхийг гадуурхаж байна гэх үг гарсан. Нийслэлийн хэмжээнд байгаа 200 гаруй ш******* байгууллага дотроо Христийн буюу библийг судраа болгож үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага 50-аас дээш хувийг эзэлдэг. Энэ цөөнх үү? Бид нар энэ байгууллагын үзэл баримтлал гэдэг зүйл дээр нь дүн шинжилгээ хийж байгаа асуудал байхгүй. Ямарваа нэгэн байдлаар ш******* байгууллагыг гадуурхаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд цуцлах үндэслэл шалтгаанаа хэд хэдэн зүйлээр тодруулсан. Цусаа өгөхгүй байх ёстой, цусыг цээрлэгдэнэ гэдэг үндсэн гол үзэл баримтлалыг барьж байна. Ямар нэгэн байдлаар хүн өөрийн шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлуулахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчиж байна гэх хариу тайлбарыг бид нар шүүхэд гаргаж өгсөн. Уламжлалт баяр наадам, үндэсний баяруудыг тэмдэглэхгүй байхыг итгэгчтэй нь номлон сургадаг. Өнөөдөр бид нар хэд хэдэн зүйл дээр энэ зүйлийг тодорхой болгож байгаа. Шүүгч үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй гэдэг заалт чинь хаана байгаа гэж асуухад гарч ирж байгаа. Бид нар үүнийг яг тэгж ойлгодог гэж байгаа. Цэрэгт явахгүй гэдэг заалт хаана байгаа вэ гэхээр өөрсдөө номлол дотроосоо гаргаж ирдэг. Энэ номлолууд өөрөө М******* Улсын Үндсэн хууль болон холбогдох салбар хуулиудаар зохицуулсан харилцааг зөрчихгүй байгаа гэж үзэх ямар үндэслэл байгаа гэх асуудал гарч ирж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4, 5 дугаар зүйлийг зөрчихгүй байна гэж байна. Үүнийг хуульчлаад өгсөн тул бид нар бүх нийтээрээ амарч, баярладаг. Үндэсний баяр болон үндэсний дархлаа гэдэг зүйлээ тогтоодог баяр байгаа. Улс үндэстэн оршин тогтнох, том соёл уламжлал гэдэг агуулга улс үндэстэн тогтдог гэж ойлгож болно. Энэ баярууд нь М******* Улсын түүх, өв уламжлал, соёл заншил, эв нэгдэл, үндэсний бахархлын дархлааг дэмжих зэрэг чухал ач холбогдлыг үзүүлж байгаа тул энэний ш******* номлол явж байгаа тул Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасныг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, М*******ын ард түмнийг уламжлалт зан заншил харшлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэдэг хуулийн зохицуулалттай. Үүнийг зөрчиж байна. Нөгөө талдаа манай 74 дүгээр тогтоол дээр яаж очиж байгаа вэ гэвэл ийм үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдох юм бол үйл ажиллагааг нь зогсооно гэдэг журмын зохицуулалттай. Жил болгон хугацаа сунгаад байгаа шалтгаан нь энэ байгаа. Тухайн жилдээ ямар ч байгууллагуудын ш******* үйл ажиллагаа байгуулж байгаа чиглэл өөрчлөгдөөд явж болно. Бид нар жил болгон шалгадаггүй, жил болгон сунгалтын материалыг хүлээж авдаггүй байсан бол Баянзүрх дүүрэгт байгаа хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа салбарыг мэдэхгүй байсан. Архангай аймагт ш******* үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргуулах ёстой. Тэр байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлд байгаа ш******* байгууллага Архангай аймагт ш******* байгууллагын үйл ажиллагааг удирдаад зохицуулалт хийгээд явж байна гэдэг нь өөрөө маш том байж болохгүй асуудал. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зөвшөөрөл авсан ш******* байгууллага нь үйл ажиллагааны чиглэл болоод байршлаа өөрчилсөн бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал заавал бичгээр мэдэгдэх үүргийг хүлээж байдаг. Ямар ч үүргийн харилцаа энэ дунд байхгүй байна. Хяналт шалгалтын тайлантай танилцаагүй гэж худлаа хэлэхгүй байх гэж бодож байна. Та нар юу зөрчиж, ийм ийм зүйлийг хангахгүй байна гэдгийг нэг бус удаа хангалттай тухай бүрд тайлбарлаж өгч байсан.
... Нэхэмжлэгч өөрсдийн албан ёсоор мэдэгдэх үүргээ хийгээгүйгээр зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хугацаа сунгахгүй байгаа гол үндэслэлийн шалтгаан болж байгаа. 2024 оны 2 хяналт шалгалтын ажлын тайланг хооронд нь зөрүүлээд холиод өгсөн. Энэ нь бид нарын хайхрамжгүй хандсаны алдаа. 2024 онд хоёр хяналт шалгалтын ажил зохион байгуулагдсан. 01 дүгээр сард татгалзсан шалтгаан нь 2024 оны 11 дүгээр сарын хяналт шалгалтын үндэслэл дүгнэлт дээр тодорхой харагдаж байгаа. Тэрүүгээр үндэслээд 01 дүгээр сарын хурлаар орох байсныг танайхыг сунгаагүй. Тэрний дараа 3 сар ш******* байгууллага хугацаа сунгах асуудал орж ирэхэд танайхыг сунгаагүй. Тэрний тайлбар 4 сарынх байгаа. Тэрнээс хойш хяналт шалгалтын ажиллагаа явсан. 2026 оны 01 дүгээр сард бүх ш******* байгууллагын асуудал дахин орно. Тэрнээс өмнө бүх хяналт шалгалтын ажлыг бүх ш******* байгууллагад зохион байгуулагдана. Одоо ямар нэгэн байдлаар шүүхээс шийдвэр гарна. Тэр шүүхийн шийдвэр ямар байхаас үл хамаараад бид нар энэ зөрчилтэй байна гэдэг шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал холбогдох хууль тогтоомж, өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлээд явах бүрэн эрх зүйн орчин нь байгаа гэж үзэж байна. Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл байхгүй тул энэ асуудлыг ярих нь өөрөө илүүц болчихлоо гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Анхнаасаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэх зүйлийг яриагүй. Өөрөөр хэлбэл, М*******ын ард түмний уламжлалт зан заншил, хүлээн зөвшөөрүүлэх ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйл өнөөдөр харш зүйл болж байна. Үүнийг бид нар гаргаж ирж тавьж байгаа гэдгийг зөвөөр ойлгоороо гэж хүсэж байна. Эндээс татвар, санхүүгийн тайлан, буруутгах зүйлүүдээ гаргаж ирж яриад байна гэж хэлж байна. Аливаа юм бол сайжраад явна. Өмнөх хяналт шалгалтын ажлууд дээр ингээд хийгдээгүй явсан эсвэл үнэхээр хийгээгүй тул нэхэмжлэгч тал гаргаж өгөхгүй. Бид нар нэхэж байж өнөөдөр гаргуулж авч байгаа. Орон сууц хөлсөлж байгаа энэ харилцаа нь 2022, 2023 оноос эхлээд үүсээд явсан. Өнөөдөр хүний итгэл үнэмшлийг заавал мөнгөөр холбох гэж байна гэдэг асуудал руу оруулаад байгаа. Үгүй, оруулаагүй. Энэ байгууллага өөрөө татвар, санхүүгийн тайланг хууль тогтоомжид нийцүүлж гаргаж байгаа эсэх асуудлыг хөндөж тавьж байгаа. Өнөөдөр итгэл үнэмшлийг нь үнэлээд орон сууц хөлсөлж өгч байгаа юм бол орон сууцад нь ороод амьдарч байгаа, тэндээс амьжиргааныхаа зардлыг төлүүлж байгаа хүн яагаад хувиараа хувь хүний орлогын албан татварын асуудал яригдахгүй байгаа юм бэ? Хууль биелүүлж, хуулийг дагаж мөрдөж байгаа хүмүүс бол ийм олон маргаантай асуудлууд байгаа тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ш******* байгууллагын үйл ажиллагааг сунгахгүй байгаа үйл ажиллагаагаа ямарваа нэгэн байдлаар хууль зөрчиж гаргасан, эсвэл ямарваа нэгэн байдлаар хэн нэгнийг буруутгах гэсэн, хэн нэгэн хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө рүү халдах гэсэн эсвэл цаашлаад цөөнхийн гэж өөрсдийнх нь нэрлээд байгаа ш******* байгууллагыг дэмждэг чиглэлээр итгэл үнэмшилтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахаар хийж байгаа үйл явдал биш. Бид нар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж сайжруулах гэж хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг нь цааш нийцүүлж явахын төлөө л энэ ажлыг хийж зохион байгуулж байгаа. Тагнуулын байгууллага гэдэг нь хуулиараа тухайн үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг шүүх хурал, холбогдох газруудад нотлох үүргийг хүлээхгүй. Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн хяналт шалгалттай холбоотой бичгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал холбогдох хууль тогтоомжоос М******* Улсын Үндсэн хууль, өөрсдийн баталсан журмын хүрээнд холбогдох баримтуудад үндэслэж энэхүү шийдвэрийг гаргаж явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “М******* д******* е******* г******* ш******* н*******” ш******* байгууллагаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын М******* д******* е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, М******* д******* е******* г******* ш******* н*******ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- М******* Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд халдсан,
- ш******* цуглаанаа явуулах, ш******* ном хэвлэлээ түгээх үйл ажиллагаанд саад учруулсан,
- Хүний эрхийн олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. “М******* д******* е******* г******* ш******* н*******” ш******* байгууллага нь 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр анх хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, хариуцагчаас 2013-2022 оныг хүртэлх үйл ажиллагаа явуулах эрхийг тухай бүр сунгаж байсан байна.
3.2. Мөн ш******* байгууллагаас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25/09 тоот албан бичгээр “... биечлэн очиж ... ш******* байгууллага хариуцсан ажилтантай уулзсан. Энэ үеэр үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахаас татгалзсан болохыг бидэнд аман хариу өгөөд ... ямар шалтгаанаар татгалзсаныг бидэнд албан бичгээр мэдэгдэнэ үү” гэх хүсэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргажээ.
3.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/15 дугаар захирамжаар байгуулагдсан сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр тус байгууллага нь эрсдэл үүсэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтийг “М******* д******* е******* г******* ш******* н*******т танилцуулсан ... дээрх нөхцөл байдлыг харгалзан тус ш******* байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгаагүй болно” гэх хариуг өгсөн.
3.4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/15, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжуудаар сүм, хийдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулахаар шийдвэрлэж, хавсралтаар хяналт шалгалтын удирдамжийг баталсан.
3.5. 2024 онд байгуулагдан ажилласан ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтын Хяналтын хуудасны 2 “Хяналт шалгалтын асуултууд, үнэлгээ” хэсгийн 1-т “Асуултууд: Сүм, хийд нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна, Авсан оноо: -“, 3-т “Асуултууд: Дүрмийн нэмэлт, өөрчлөлтөө тухай бүр НИТХ-ын Ажлын албанд мэдэгдсэн байна, Авсан оноо: -“, 4-т “Асуултууд: Ш******* уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журамтай. Уг журам нь М*******ын ард түмний уламжлал, зан заншилд харшлахгүй байна, Авсан оноо: +, -“, 5-т “Асуултууд: Лам санваартан, ажилтан нар нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг байх, Авсан оноо: -“, 6-д “Асуултууд: Ш******* байгууллагын хувийн хэргийн материал бүрдүүлж өгсөн байна, Авсан оноо: -“, 8-д “Асуултууд: Ш******* байгууллагын удирдлага, санхүүжилтийн талаарх мэдээлэл ил тод байна, Авсан оноо: -“, 11-т “Асуултууд: Үйл ажиллагаа явуулж буй байр нь нийтийн зориулалттай орон сууцны байр бол 40 ДБА-аас бага хэмжээний дуу чимээ гаргадаг байна, Авсан оноо: -“ гэж тэмдэглэсэн байна.
3.6. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хяналт шалгалтын илтгэх хуудаст “... М******* д******* Е******* г******* ш******* н******* ... хяналт шалгалтаар 57-77 хүртэл оноо авсан, эрсдэл үүсэх магадлал ихтэй ... Е******* гэрчүүд ш******* байгууллагын Баянгол, Налайх дүүрэгт байрлах сүмүүдийн номлол, сургаалд итгэгч, гишүүд цэргийн алба хаах, бусдад цусаа өгөхийг хориглодог талаар ...” гэжээ.
3.7. 2025 онд хийгдсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ш******* байгууллагад хяналт шалгалт зохион байгуулсан тайланд “... тэргүүн нь А.Б******* бөгөөд одоогоор 10 ажилтантай, тогтсон номлогч байхгүй итгэгчид өөрсдөө шаардлага хангасан тохиолдолд номлол явуулдаг. Ажилтнууд бүгд татвар төлдөггүй бөгөөд сайн дурын үйл ажиллагаа явуулдаг тул ш******* байгууллагаас цалинждаггүй. Ш******* байгууллагын санхүүжилтээр ажилчид нь хэрэглээний мөнгө авдаг ба оршин суух байрны түрээсээ төлүүлдэг. ... хяналтын 12 асуултаас шаардлага хангасан асуултын тоо 7, шаардлага хангаагүй асуултын тоо 5 байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.1 болон 34.2.5 д******* заалтад заасан Гамшгийн эрсдэлийг бууруулах үнэлгээ хийлгээгүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлээгүй. Сүмийн харьяа гадаад номлогч байдаггүй ч зуны улирал Япон болон АНУ-с Е******* гэрчүүд ирэн хамтран залбирал үйлдэж ш******* үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэдгээр ш******* чиглэлээр ирсэн гадаадын иргэдийн мэдээлэл багтдаггүй ба бүртгэл хөтөлдөггүй...” гэжээ.
3.8. Тагнуулын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ТЕГ01/447 тоот албан бичгээр “... итгэгчиддээ цэргийнх алба хаах, үндэсний баяр наадам тэмдэглэх, цусаа сэлбэхийг хориглох зэргийг номлодог нь М******* Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 4, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.5 д******* хэсэг, долдугаар зүйлийн 7.5, 7.7 д******* хэсгийн заалттай тус тус харшилж байна гэж үзсэн тул тус байгууллагын ш******* үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байх саналыг ажлын хэсэгт гаргасан болно” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актад дурьдсан “...тус байгууллага нь эрсдэл үүсэх магадлал өндөр” гэсэн дүгнэлтийг итгэгчиддээ цэргийнх алба хаах, үндэсний баяр наадам тэмдэглэх, цусаа сэлбэхийг хориглох зэргийг номлодог нь М******* Улсын түүх, өв уламжлал, соёл заншил, эв нэгдэлд харшлах үйл ажиллагаа явуулж болзошгүй гэж үзсэн гэж тайлбарласан.
5. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “цэргийн алба хаах эсэх нь тухайн итгэгчийн өөрийн шийдвэрт хамаарах бөгөөд шашин шүтлэгээс хамаарч цэргийн дүйцүүлэх алба хааж болохыг М******* Улсын хууль тогтоомжоор зөвшөөрсөн”, “итгэгч үндэсний баяр наадам тэмдэглэхгүй хэдий ч баяр наадмыг тэмдэглэж буй хүмүүст хүндэтгэлтэй ханддаг”, “цус сэлбэхээс татгалзсанаар түүнийг орлох төрөл бүрийн эмчилгээнүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн” зэрэг агуулгаар тайлбарлан маргасан.
6. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 18 дугаар зүйлийн 1-д хүний шашин шүтэх, эс шүтэх ... эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, ш******* болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтах”-аар, 3-т “Шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болох”-оор заасан бол М******* Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлд иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хүрээг “Аливаа ш*******г шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байхаар, иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлах, иргэдийг шашин шүтлэгийн ялгаа болон шашин шүтэх, эс шүтэх байдлаар нь ялгаварлан гадуурхах, доромжлох, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтоон зохицуулж байгаа М******* Улсын хууль тогтоомж, М******* Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлэхээр, иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглох”-оор тодорхойлжээ.
7. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “М******* Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй”, 7 дугаар зүйлийн 5-д “Сүм хийд нь тухайн ш******* уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд М*******ын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 7-д “Аливаа ш******* байгууллага, лам санваартан өөрийн ш*******г эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно”, 8-д “Сүм хийд, лам санваартны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу төлнө”, 9 дүгээр зүйлийн 1-д “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 5-д “Сүм хийдийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь М******* Улсын хууль тогтоомжид харшлах бол сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохгүй буюу олгосон зөвшөөрлөө цуцална...” гэж заажээ.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар маргаан бүхий акт нь хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцэж байгаа эсэхийг шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.
9. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нийтийн эрх зүйн субъект болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргийг шийдвэр гаргах ажиллагаанд хэрэгжүүлсэн байх шаардлагатай бөгөөд тухайн тохиолдолд шийдвэр гаргахад шаардлагатай нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй, тодруулбал, нэхэмжлэгч ш******* байгууллагын номлож буй сургаалийн агуулга, арга хэлбэр нь дээр дурьдсан М******* Улсын хууль тогтоомжоор тогтоосон шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хүрээнд багтаж буй эсэх, үйл ажиллагаандаа ашиглаж буй ариун библи болон грек судруудын агуулга нь м*******ын ард түмний уламжлал, зан заншилд харшилж байгаа эсэх, иргэдийн эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулж, улмаар М******* Улсын үндэсний аюулгүй байдал/соёл иргэншлийн, хүн ам, удмын сангийн, хүнсний аюулгүй байдал/-д хохирол учрах нөхцөл бодитоор үүссэн эсэх болон нэхэмжлэгчийн хүсэлтийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна. Үүнд:
9.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Ариун библи судар/нэхэмжлэгч талаас хуучин гэрээ гэх/-ын Исаиа 2 бүлгийн 4-т “... Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадур болгон давтана. Үндэстэн, үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч дайтахад суралцахгүй...” гэж заасан сургаальд үндэслэн цэргийн алба хаахаас татгалзахыг итгэгчиддээ номлодог. Гэхдээ цэргийн алба хаах эсэх шийдвэрийг гаргах нь тухайн хүнд өөрт нь байдаг, библийн сургаалыг нэг ишлэлээр шууд ойлгох боломжгүй, агуулгаар нь тайлбарладаг” хэмээн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ийм сургаалыг номлож байгаа нь цэргийн алба хаахаас татгалзах сөрөг үр дагаварт хүргэж байгаа тул зөвшөөрлийг сунгахаас татгалзсан” гэж тайлбарлаж байх боловч уг ишлэл нь анх уншихад“... түрэмгийллээс татгалзах” агуулгаар ойлгогдож байна/Ариун библи 1002 д******* талд/.
9.2. М******* Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “М******* Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дара******* үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:”, 1 дэх хэсгийн 4-т “эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэй”, Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “М******* Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “М******* Улсын иргэн 18-25 насны цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно” гэж заажээ.
9.3. Энэ тохиолдолд шүүх библийн сургаалыг тайлбарлах замаар маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд хариуцагч нь энэхүү сургаалыг үндэслэн цэргийн жинхэнэ алба хаахаас татгалзсан, эсхүл хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн энэ шалтгаанаар дүйцүүлэх алба хаахаар хүсэлт гаргасан тохиолдол гарсан эсэхийг судалж, тухайн ишлэлийн агуулгыг дангаар нь болон системчилсэн байдлаар мэргэжлийн хэл шинжээч, шашин судлаач, холбогдох бусад мэргэжилтнээр тайлбарлуулсны үндсэн дээр дайнаас татгалзаж байгаа эсэх, эсхүл улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаанаас татгалзаж байгаа эсэхийг тодорхой болгож дүгнэх шаардлагатай байжээ.
9.4. Мөн шүүх хуралдааны танхимд ирсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “цус сэлбэхээс татгалзах карт”-ыг байнга биедээ авч явдаг, цус сэлбэхгүй эмчлэх олон аргыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрч эмчилгээнд нэвтрүүлсэн хэмээн тайлбарлаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Өвчтөний цусны нөөцийн менежмент (PBM) хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлага”-ыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн.
https://iris.who.int/server/api/core/bitstreams/22604cec-af50-4791-889b-cc8be95d26c1/content
9.5. Энэ тохиолдолд хариуцагч нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Цусны менежментийн хөтөлбөр” нь манай улсад ямар агуулгаар хэрэгжиж буй болох болон цус сэлбүүлэхээс татгалзсан, үүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан, учирч болзошгүй нөхцөл үүссэн эсэхийг холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулсны үндсэн дээр цус сэлбэхээс татгалзах сургааль нь М******* Улсын хүн ам, удмын сангийн болон хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэхийг дүгнэх шаардлагатай.
9.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас үндэсний баяр наадмыг тэмдэглэхээс татгалзах сургаалыг грек судар/нэхэмжлэгч талаас шинэ гэрээ гэх/-ын Эфес 5 бүлгийн 10-т “Эзний таалалд юу нийцдэгийг магадалж бай. Харанхуйн үр ашиггүй хэрэгт оролцохоо боль...” гэж тэмдэглэгдсэн ишлэлд үндэслэдэг гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уг сургааль болон грек судрын зарим сургаалууд, тухайлбал, Матай 15:3-35 бүлгийн 3-т та нар ёс заншлаасаа болж бурхны сургаалыг зөрчдөг, ... эцэг эхээ хараадаг хүнийг алах ёстой ... зэргээр сургаж байгаа нь Үндэсний баяр бол үндэсний дархлаа гэдэг зүйлээ тогтоодог, ... улс үндэстэн оршин тогтнох, соёл уламжлал гэдэг агуулгатай, ... ийм баяруудын М******* Улсын түүх, өв уламжлал, соёл заншил, эв нэгдэл, үндэсний бахархлын дархлааг дэмжих зэрэг чухал ач холбогдлыг үгүйсгэж байна” гэх агуулгаар тайлбарласан.
9.7. Гэтэл дээрх ишлэл нь “эзний таалалд нийцүүлэх” гэсэн ерөнхий агуулгатай байх тул мөн шүүхээс тайлбарлах боломжгүй, “эзний таалал” гэх ойлголт нь тусгай мэргэжлийн онолын тайлбараар тайлбарлагдахаар байна.
9.8. Дээрхээс үзвэл, хариуцагчийн “эрсдэл үүсэх магадлалтай” гэх татгалзлын үндэслэл болж буй библийн сургаалийн үзэл агуулгыг шүүхээс үгчлэн болон системчлэн тайлбарлах боломжгүйн зэрэгцээ М******* Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байхад хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтийг эрх олгогдсон этгээд болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна.
10. Мөн дээрх 7 д******* хэсэгт дурьдсанчлан сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгуулах харилцаа нь сүм хийд, ш******* байгууллагыг хүсэл зоригоос хамаарахаар байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа нь М******* Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа талаарх баримтыг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлээгүй атлаа зөвхөн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хязгаарласан агуулгаар маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:
10.1. Дээрх 6 болон 7 д******* хэсэгт дурьдсан хуулийн зохицуулалтууд нь аливаа төрлийн ш******* сургаалыг номлох, үйл ажиллагаа явуулах бол М******* Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох, М*******ын ард түмний уламжлал, зан заншилд харшлах, хүний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах нөхцөлгүй байх шаардлагыг хуульчилжээ.
10.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс эдгээр нөхцөл байдлыг үгүйсгэх баримтуудыг гаргаж ирүүлээгүй, номлол сургааль хийх, цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа нь тодорхой бус байх ба “... архи тамхи хэрэглэдэггүй дурын итгэгч номлол хийх, цуглаан удирдах эрхтэй, ... 450 гаруй итгэгчтэй, цуглаанд оролцогчдын бүртгэл гаргаж өгөх боломжгүй, хувь хүний нууцад хамаарна, сургаалийг агуулгыг бидний ашигладаг цахим системд оруулсан байдаг, бид сайн дураар зөвхөн үйлчилгээ үзүүлдэг” зэргээр агуулгаар тайлбарлаж байх тул библийн үзэл номлолын агуулгыг гуйвуулан тайлбарлаж, номлож байгаа эсэх, эсхүл үнэхээр эрсдэлтэй нөхцөл үүссэн эсэхийг шүүхээс дүгнэх боломжгүй.
11. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь ш******* байгууллага болохынхоо хувьд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 д******* заалт болон өөрийн дүрмийн 3-т заасан н*******ийн гишүүдийн хурал болон н*******ийн зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн чиглэл, тэргүүний эрх хэмжээг тодорхой болгосны үндсэн дээр өөрийн үйл ажиллагаа, номлол сургааль нь М******* Улсын хууль тогтоомжид харшлаагүй болохыг, мөн номлол үйлдэж байгаа итгэгч нь хууль тогтоомж зөрчихийг уриалаагүй болохыг, түүнчлэн хууль тогтоомжид нийцсэн хэлбэрээр цуглаанаа зохион байгуулдаг болохыг нотлох, улмаар хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д “Сүм хийд, лам санваартан нар М******* Улсын хууль тогтоомжийг дээдлэн үзэж биелүүлнэ”, 7 дугаар зүйлийн 5-д “Сүм хийд нь тухайн ш******* уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах...” гэж заасныг тус тус хэрэгжүүлэх үүрэгтэй.
12. Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна”, 36 дугаар зүйлийн 36.2-т “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна”, 36.6-д “Сүм хийд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаархи хуулийн заалтыг мөрдөнө”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ”, 37.2-т “Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно”, 37.3-т “Сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх барих байгууллагаараа хэлэлцүүлэн хэвлүүлж, олон нийтэд түгээнэ” гэж заасан.
13. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан “сан”-ийн хэлбэрээр тодорхой байршилд үйл ажиллагаа явуулах, хуулийн этгээдийн тодорхой зохион байгуулалтад орсон байх, тухайн ш******* уламжлалт ёс дэгийг дотоод журмаар тогтоон мөрдөх, М******* Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй атал зөвшөөрөл сунгуулах хүсэлтэд хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийн талаарх баримтыг хавсаргаагүйн зэрэгцээ шүүх хуралдаанд “сайн дурын үндсэн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, тодорхой бичгийн хэлбэрт оруулсан бүтэц байхгүй, бид бүгд ижил тэгш эрхтэйгээр эзэнд үйлчилдэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* нь олон нийттэй харилцах үйл ажиллагааг, тэргүүн А.Б******* ш******* н*******ийг төлөөлж албан бланк дээр гарын үсэг зурах, төлөөлөх үйл ажиллагааг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П нь гадаад харилцааг ерөнхийд нь хариуцан сайн дураараа үйлчилдэг, ахлагч нар хурал цуглаанаа удирддаг, ингэхдээ Е******* г******* дэлхийн олон улсын байгууллагын цахим мэдээлэл/аппикэйшн/-ийг ашиглан сургалтын хөтөлбөрийг тодорхойлдог/jw.library гэх/, дүрмийн өөрчлөлтийг одоо болтол бүртгүүлж чадаагүй байгаа” гэж тайлбарласны зэрэгцээ нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлээгүй болох нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 781 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдов.
14. Мөн тухайн байгууллагаас ирүүлсэн санхүүгийн тайланд 2024 оны “Үндсэн үйл ажиллагааны орлого: Эхний үлд/төгрөгөөр/: 670,659,553.07, Эцсийн үлдэгдэл/төгрөгөөр/ 706,544,208.33”, “Үндсэн үйл ажиллагааны зардал: Эхний үлд/төгрөгөөр/: 67,465,580.82, Эцсийн үлдэгдэл/төгрөгөөр/ -102, 621,726.79” гэсэн байх боловч орлогыг хэрхэн олсон, зардлыг юунд зарцуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хариуцагчаас хэрэгжүүлсэн хяналт шалгалтын хүрээнд ш******* байгууллагын орлого, зардлын асуудал болно цуглааны хөтөлбөр, төлөвлөгөө, түүнчлэн агуулга хөндөгдөөгүй, библийн сургаалийн ямар агуулгаар, ямар хөтөлбөрөөр номлодог талаар хариуцагч дүгнээгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.
15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлаж байна хэмээн тайлбарлаж, Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар ирүүлсэн/2 дугаар хавтаст хэргийн 51-111 дэх тал/.
16. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0623 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгч “М******* д******* е******* г******* ш******* н*******” ш******* байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ш******* байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 16 дугаар тогтоолын М******* д******* е******* г******* ш******* н*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, “М******* д******* е******* г******* ш******* н*******” ш******* байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахыг хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай” гэж шийдвэрлэж, ингэхдээ “... хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан нөхцөлүүд тогтоогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэл гаргагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөнд халдахдаа хуульд заасны дагуу бүрэн дүүрэн буруутай гэдгийг тогтоож чадаагүй, нэхэмжлэгч ш******* байгууллагын итгэгч гишүүдээс хэд нь эх орныхоо төлөө цэргийн алба хаагаагүй, нийгмийн цочроож айдаст автуулсан ямар мэдээ тарааж хүмүүсийг хууран мэхэлсэн, үүнд ямар ямар баримтууд хамаарч байгаа, ... гэдгийг хангалттай нотолсон баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй байна, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буруутай байна” гэж дүгнэжээ.
17. Шүүхийн дээрх шийдвэрүүд нь агуулгын хувьд иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг үгүйсгээгүй, харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч ш******* байгууллагын ямар үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл үүссэн гэдгийг тогтоосон үйл баримт байхгүй, хариуцагч байгууллагад удаа дараа нотлох үүргийг хүлээлгэхэд нотолж чадахгүй байна ... таамаглал байдлаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан ... маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан нөхцөлүүд тогтоогдоогүй байхад хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн ... ” гэсэн агуулга бүхий дүгнэлтүүдийг хийсэн байх бөгөөд өнөөдрийн энэ маргааны тухайд ч мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрүүдэд дурьдсан нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр эрсдэл үүсэх магадлалтай гэх ерөнхий байдлаар дүгнэсэн, шүүхээс эрсдэл хэмээн тайлбарлаж буй нөхцөлд байдлыг нөхөн тодруулах, тайлбарлах боломжгүй хэвээр байна.
18. Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
18.1. Хариуцагч нь сүм хийд/ш******* байгууллага/ байгуулах зөвшөөрөл олгох/зөвшөөрлийн хугацааг сунгах/-оос татгалзах, олгосон зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргахдаа М******* д******* Е******* гэрчүүд ш******* н******* нь М******* Улсын хууль тогтоомж болон өөрийн дүрмээр тогтоосон байгууллагын бүтэц, ш******* номлол хийх, цуглаан зохион байгуулах хуульд заасан хэлбэр, сургалтын хөтөлбөрийг бий болгосон эсэх, номлогч, цуглаан зохион байгуулагч нь библийн сургаалыг тайлбарлах чадвар, чадамж, ёс суртахууны шаардлага хангасан эсэх, номлож буй сургааль номлол нь М******* Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, М*******ын ард түмний уламжлал, зан заншилд харшлах, хүний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлж байгаа эсэхийг бодитоор тогтоосны үндсэн дээр хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнэж шийдвэр гаргавал зохино.
18.2. Хэрэв нэхэмжлэгч хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах бол энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-14 дэх хэсэгт дурьдагдсан баримтуудыг хавсаргаж хариуцагчид хүргүүлснээр маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн хугацаа тоологдож эхлэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 18 дугаар зүйлийн 3, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дүгээр зүйлийн 1, 3, 5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, М******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3, Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ