| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00284/И |
| Дугаар | 142/ШШ2018/00731 |
| Огноо | 2018-07-19 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2018/00731
| 2018 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2018/00731 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Магсаржавын гудамжинд байрлах, Орхон аймгийн ******* ******* /УБД-*******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* ******* ХХК-ийн байранд байрлах ******* ХХК /РД:/,
Орхон аймгийн ******* хэлтсийн 568 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хэрэг гүйцэтгэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ХХК нь 2002 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр шар айраг үйлдвэрлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд овогтой , овогтой нарын хоёр гишүүнтэй, 1 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй. Төлбөрийн чадваргүй болсоны улмаас дампуурсанд тооцож, татан буулгуулах хүсэлтэй байна. Сүүлийн жилүүдэд зах зээлийн хямрал бусад холбогдох гадны нөлөөний улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, орлогын эх үүсвэргүй болсон. Улмаар үйл ажиллагаагаа сэргээх зорилгоор удаа дараа оролдсон боловч тухай бүрт ашиг олж чадаагүй. Одоо манай компани цаашид ямар нэгэн ашиг олох болон үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. ******* ХХК нь хуулийн этгээдийн хувьд ямар ч хөрөнгийн эх үүсвэргүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй учраас цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн боломж, хүн хүчний бололцоо байхгүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
Орхон аймгийн ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ХХК нь татаварын *******т 2002 онд тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2007 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 557 400 төгрөгийн татвар төлөхөөр тайлан гаргаж 137 600 төгрөгийг буцаан авалтаар хасч 419 800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2007 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 120 500 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлан гаргасан. ******* ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт ...тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан бөгөөд ******* ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэн албан татварын төлбөрөө бүрэн барагдуулаагүй байгаа юм. Үүсгэн байгуулагдсанаас хойш төсөвт 4 788 000 төгрөг төлсөн байх бөгөөд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 26 673 100 төгрөгийн өрөнд албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч шүүхийн шийдвэрийг хангалтгүй биелүүлж байгаа юм.Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ХХК-ийн захирал Д.аас 568 740 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шинээр ирүүлсэн лавлагаа, хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтууд болон ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2011-2013 оны, 2015-2017 оны санхүүгийн тайланд үндэслэн хэрэг гүйцэтгэгч миний бие хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд хийсэн дүнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч хариуцагч нарт танилцуулсан.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэгийн 2018 оны 03-р сарын 07-ны өдрийн тоот захирамжаар ******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт түр хэрэг гүйцэтгэгчээр, 2018 оны 06-р сарын 12-ны өдрийн тоот захирамжаар хэрэг гүйцэтгэгэчээр тус тус томилогдон Дампуурлын хуулийн 12 дугаар зүйлд заасан ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг. ******* ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт
А/ ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА
******* ХХК нь Улсын бүртгэлийн дугаартай, тоот регистртэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* ХК-ийн байранд ажиллахаар 2002 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 гишүүнтэйгээр шар айраг үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. 2006 оны 7-р сарын 04-нд хоёр гишүүнтэй болж шар айраг үйлдвэрлэл, *******ний жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр болж өөрчлөгдсөн байна. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь гийн . Дүрмийн сангийн эзэмшил:

Б / ХХК-ИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХАРЬЦУУЛСАН ДҮГНЭЛТ

Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2011-2013, 2015-2017 оны нийт 6 жилийн санхүүгийн тайлангууд нь үйл ажиллагаа явуулаагүй буюу Х тайлангууд байх тул санхүүгийн шинжилгээний зарим үзүүлэлтийг гаргах боломжгүй байна.
Иймд байгаа баримтад үндэслэн төлбөрийн чадварын шинжилгээг хийсэн болно.
В/ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ШИНЖИЛГЭЭ
Эргэлтийн хөрөнгийн харьцаа:

Эргэлтийн харьцаа нь эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт харьцуулж гаргах бөгөөд нийт богино хугацаат өр төлбөрийн 47 хувийг эргэлтийн хөрөнгө эзэлж байгаа нь өр төлбөрийг барагдуулах боломжгүй байгааг харуулж байна.
Хүсэлт гаргагч ******* ХХК нь санхүүгийн тайлангууддаа Орхон аймгийн ******* *******т өгөх татварын өглөг 28 723 100 төгрөгийг тусгаагүй болно.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар:
| Үзүүлэлт | Томьёо | 2011 | 2012 | 2013 | 2015-2017 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөр барагдуулах түргэн хөрвөх хөрөнгө | Мөнгөн хөрөнгө+******* авлага | 105,262.00 | 105,262.00 | 105,262.00 | 105,262.00 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөр | ******* өр төлбөр | 28,723,100.00 | 28,723,100.00 | 28,723,100.00 | 28,723,100.00 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн эзлэх хувь хэмжээ | 0.366% | 0.366% | 0.366% | 0.366% | |
Богино хугацаат өр төлбөрт яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгө хангалтгүй байна. Нийт яаралтай төлөгдөх өр төлбөрийн 0.366 хувийг барагдуулах хэмжээний түргэн хөрвөх хөрөнгө байгаа нь өр төлбөрийг барагдуулах чадваргүй байгаа илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:
| Он | Мөнгөн хөрөнгө+Авлага /БХӨТ | Мөнгөн хөрөнгө | Авлага | Богино хугацаат өр төлбөр |
| 2011 -2013 | 0.26 | 105,262.00 | 7,376,700.00 | 28,723,100.00 |
| 2015-2017 | 0.26 | 105,262.00 | 7,376,700.00 | 28,723,100.00 |
Төлбөр барагдуулах боломжийн харьцаа нь 0.8 -1.0 байвал зохистой гэж үздэг. Гэтэл ******* ХХК-ийн ирүүлсэн санхүүгийн тайлант хугацаанд 0,26 гарч байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах ойрын боломж хөрөнгө мөнгө хангалтгүй байгааг харуулж байна.
Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:
| Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ | Томъёо | 2011-2013 | 2015-2017 |
| Бие даалтын коэфициент | ЭӨ/Нийт хөрөнгө | 0.14 | 0.14 |
| Санхүүгийн хамаарлын коэфициент | Баланс дүн /ЭӨ | 7.22 | 7.22 |
| Гадны ба Өөрийн капиталын харьцаа | ГК/ӨК | 7.33 | 7.33 |
Энэ үзүүлэлтээс харахад хүсэлт гаргагч ******* ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулахад санхүүгийн чадвар муу, тогтвортой бус байгааг харуулж байгаа ба үйл ажиллагаа нь өр төлбөрийн хараат байдалд орсон байна. Өөрөөр хэлбэл өр төлбөрийг барагдуулах төлбөрийн чадвар байхгүй байгаа нь санхүүгийн тогтвортой байдал алдагдсан байна.
Г/ ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭ
Үндсэн үзүүлэлтүүд
| ТООЦОХ АРГАЧЛАЛ | 2011-2013 | 2015-2017 |
| АК/Нийт хөрөнгө (X1) | (0.46) | (0.46) |
| Хур. ашиг/Нийт хөрөнгө (X2) | 0.10 | 0.10 |
| ******* өмнөх ашиг/Нийт хөрөнгө (X3) | 0.00 | 0.00 |
| Эзний өмч/Өр төлбөр (X4) | 0.16 | 0.16 |
| Бор. орлого/Нийт хөрөнгө (X5) | 0.00 | 0.00 |
1. Альтманы 5 хувьсагчтай загвар ZA = 1.2X1+1.4X2+3.3X3+0.6X4+1.0X5
2. Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL = 0.063X1+0.092X2+0.57X3+0.001X4
3. Таффлерийн 4 хувьсагчтай загвар ZT = 0.53X1+0.13X2+0.18X3+0.16X4
4. Беликовын 4 хувьсагчтай загвар ZB = 8.38X1+X2+0.054X3+0.63X4
5. Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH = 0.3872+0.2614X1+1.0595X2
Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:
| Он | ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАГВАР | ||||
| ZA | ZL | ZT | ZB | ZLH | |
| 2011-2013 | (0.31) | (0.02) | (0.20) | (3.65) | 0.38 |
| 2015-2017 | (0.31) | -0.02 | -0.20 | -3.65 | 0.38 |
| Тайлбар | Z < 1.81 | Z < 0.037 | Z < 0.2 | Z < 0.18 |
|
| Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | |
Д/ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ТАЛААРХИ ДҮГНЭЛТ
1. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж дампуурлын түвшинд үнэлгээ хийлээ. Уг үзүүлэлтээр ******* ХХК нь төлбөрийн чадваргүй болж дампуурах магадлал 95-98 хувь болсон үзүүлэлт гарч байна.
Компанийн санхүүгийн тайланд Орхон аймгийн ******* *******т төлөх татварын өр 28 723 100 төгрөгийн өр төлбөрийг тусгаагүй байна.
Энэхүү санхүүгийн тайлангийн 2011-2013 онууд, 2015-2017 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 24 366 906 төгрөг болж өөрийн хөрөнгийн 621.93 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
3. Шүүгчийн 2018 оны 03-р сарын 22-ны өдрийн 142/ШЗ2018/01421 тоот захирамжийн дагуу холбогдох байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар "*******" ХХК-д Дампуурлын хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгөгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй.
4. ******* ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д ... Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно... гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан тус ******* ХХК нь 2011 оноос өөрийн хөрөнгийн 621.93%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэлээ.
Хоёр. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан
Хариуцагч "******* ХХК-ийн төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараахь нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ.
1. "*******" ХХК нь шар айраг үйлдвэрлэл, *******ний жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн бусдад бараа нийлүүлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй байна. Хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадаагүй, хуримтлал үүсгээгүй нь тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна.
2. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл, ******* ерөнхий хуулийн 13.1.2-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийг тус тус зөрчиж нийт 1 010 392 100 төгрөгийн бараа ажил үйлчилгээндээ НӨАТатвар, болон татвар ногдох орлого бууруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна.
3. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.
Гурав.Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт
******* ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна.
Дөрөв. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа ******* ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно.
Дампуурлыг тухай хуульд зааснаар гаргаж өгөх ёстой материалуудыг гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээдгийг сануулан захирамжлалын болон санхүүгийн баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх тухай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот шаардлагыг ******* ХХК-д өгсөн ба энэхүү бичгийн хариуг Эрд хасар ХХК нь шүүхэд ирүүлсэн.
Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоох, мөн хуулийн 19-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор Хэрэг гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж шаардагдах төрийн байгууллага болон арилжааны банкуудаас лавлагаа гаргуулан авч хэргийн материалд авахууллаа.
Тав. ******* ХХК-ийн төлбөрийн чадварын талаархи дүгнэлт
******* ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д ... Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно... гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан тус ******* ХХК нь 2011 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн.
Орхон аймаг дах Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тоот захирамжаар "*******" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.
Зургаа. Нэхэмжлэлийн талаар
Орхон аймаг дах Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэгийн 2018 оны 05-р сарын 03-ны өдрийн тоот захирамжаар "*******" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг 2018 оны 06-р сарын 12-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн. Орхон аймгийн ******* *******ээс нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн болно.
| Нэхэмжлэгч | Нэхэмжлэлийн дүн | Саналын хувь | Нэхэмжлэл | Тайлбар | |
| 1 | Орхон аймгийн ******* ******* | 568,740.00 | 100% | 2018-05-29-ны 01/579 тоот | Нэхэмжлэл, ТУБ-ийн акт, СДИХАШШүүхийн 2009-07-03-ны 744 тоот шийдвэр |
| 3 | ДҮН | 568,740.00 |
|
|
|
Хариуцагчийн өмнө гарсан хүчин төгөлдөр бүхий шүүхийн шийдвэрээр Орхон аймгийн ******* *******т төлөх өр 26 673 100 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.
Долоо. ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаар санал
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* ХХК нь 2011 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагчийн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 744 тоот шийдвэрийн дагуу Орхон аймгийн ******* хэлтсийн өмнө хүлээсэн 26 673 100 төгрөг болон 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 01/579 тоот нэхэмжлэлийн дагуу төлөх 568 740 төгрөгийн татварын өр төлбөрийг тус тус барагдуулах үүрэг дуусгавар болох юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх, дампуурсанд тооцож, татан булгуулах тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан.
Шүүх ******* ХХК-ийн хүсэлтийг болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
******* ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай, 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь шар айраг үйлдвэрлэл, *******ний жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдан 2006 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компаний дүрмээр нотлогдож байна.
Шүүхээс ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэн, мөн хуулийн 5.3-т зааснаар хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоохоор түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон.
Дампуурлын түр хэрэг гүйцэтгэгч ын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2018/01421 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч оос ******* ХХК-ийн төлбөрийн чадварын талаар дүгнэлт ирүүлжээ.
Дампуурлын түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн шүүх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-г төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын даргад даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ ирүүлэхийг, дээрхи хугацаанд нэхэмжлэл гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг мэдэгдэж, нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Дампуурлын хэргийн талаар Орхон аймгийн шүүхийн court.or.gov.mn цахим хуудас, Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын олон нийтийн сүлжээний цахим хуудас, орон нутгийн Тусгал, Номин, Мэдээллийн бирж, ETV телевизүүдээр мэдээллэсэн бөгөөд Шинэ мэдээ сонины 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаарт ******* ХХК-аас авлагатай нэхэмжлэгч нар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг нийтэд зарласан.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэсний дагуу дээрх хуулийн хугацаанд ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Орхон аймгийн ******* ******* 568 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулана гэж заасан тул ******* ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодруулахаар хойшилсон байна.
Тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШЗ2018/03033 дугаартай шүүгчийн захирамжаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Энхболдыг томилсон болно.
Хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, хэргийн зохигчидод танилцуулсан нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзнэ.
******* ХХК-ний татварт төлөх төлбөр болох 26 673 100 төгрөгийн төлбөрт Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байна.
******* ХХК нь Хадгаламжийн банкинд 2103043 тоот төгрөгийн данстай бөгөөд 0.00 төгрөгийн үлдэгдэлтэй, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй, ашигт малтмал хайгуулын лецензгүй болох нь дээрх банкуудаас ирүүлсэн лавлагаа, депозит дансны хуулга, хүсэлт гаргагчийн тодорхойлолт, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, холбогдох байгууллагуудын шүүхэд ирүүлсэн албан бичгээр тус тус нотлогдож байна.
Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гараагүй болно.
Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд ...******* ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ нийт татварын өр төлбөрт төлөх мөнгө нь хариуцагчийн өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш буюу Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заалтанд бүрэн хамаарч байгаа, хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй, хариуцагч болон нэхэмжлэгч хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул тус компанийг дампуурсанд тооцож татан буулгах тухай санал гаргасан.
******* ХХК-ний дампууралд хүрэх шалтгааныг шар айраг үйлдвэрлэл, *******ний жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн бусдад бараа нийлүүлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, зорилго, зорилт эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байгаагүйтэй холбон тайлбарласан байна. Хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадаагүй, хуримтлал үүсгээгүй нь тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан гол эрсдэл болсон байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар ******* ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 568 740 төгрөгийн талаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Орхон аймгийн ******* хэлтсийн төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсонд тооцохыг шийдвэрт дурдав.
******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгч од даалгаж Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгчид хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, мөн хуулийн 34, 35, 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу ажиллагааг явуулсан талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хариуцагчийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэлхийг Орхон аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслах нарт даалгаж улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан ******* ХХК /улсын бүртгэлийн дугаар 2011005103, регистрийн дугаар /-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.
3. ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар ******* ХХК-с 568 740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн ******* хэлтэст олгож, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, нэхэмжлэгч Орхон аймгийн ******* хэлтсийн татварын өр 568 740 төгрөг, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 26 673 100 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан ******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун, шүүгчийн туслах Ө.Энхбаатар нарт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ