2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00941

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00941

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,*******,******* дугаартай, Э******* ХХК-ийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,*******, өөрийн байранд байрлах, Н******* нэхэмжлэлтэй,

 

Төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй, нэхэмжлэгчийн торгох ялын төлбөрт 18.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н******* итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Э******* ХХК нь төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурсанд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ: ...Э******* ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ю.Э гэсэн нэг хувьцаа эзэмшигчтэй, 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгааны чиглэлээр байгуулагдсан, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Т.Бт компанийн хувьцааг худалдаж, эрхийг шилжүүлсэн, 2017 онд байгалийн чулуу, чулуун хийц, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, Б.М Э******* ХХК-ийн хувьцааг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 100 хувь худалдан авч, гүйцэтгэх захирлаар томилогдсон. Худалдан авсан компани нь байгаль орчны нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хугацааг сунгуулахаар бичиг баримтыг бүрдүүлсэн гэсэн тул Б.М нь Т.Бт итгэсний үндсэн дээр 2017 оны 8 дугаар сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас зарласан нөхөн сэргээлт хийх тендерт оролцож шалгарсан. Гэтэл нөхөн сэргээлт хийж эхлэхээс өмнө Э******* ХХК-ийн төлөөлөгч Б.Г хууль бусаар ашигт малтмал олборлосноор тус компани Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Э******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Э******* ХХК-иас 120.000.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Тус компанийн хувьцааг худалдан авснаас хойш Э******* ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй учир санхүүгийн Х тайлан тогтмол гаргаж байсан билээ. Иймд Э******* ХХК нь 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, аж ахуйн үйл ажиллагаа огт явуулж байгаагүй, шүүхийн шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар үйл ажиллагаа явуулах эрхийг хассан, улсын төсөвт 140.000.000 төгрөгийн өр төлбөртэй учир дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж үзэж, дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй байна гэв.

 

2. Нэхэмжлэгч Н нь Э******* ХХК-д холбогдуулан торгох ялын төлбөрт 18.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудсаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Э******* ХХК нь 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн. Тус гүйцэтгэх баримт бичгийг Нт 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 284 дүгээр тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эрх үүргийг тайлбарлаж, хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эрх үүргийг тайлбарлаж, хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг мэдэгдэхэд, Э******* ХХК нь хэсэгчлэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, мөн өдрөө 200.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 80.000 төгрөг, мөн өдрөө 20.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 200.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийн төлөлт хийж, 19.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Э******* ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон байна. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу торгох ялын төлбөрт 18.900.000 төгрөгийг Э******* ХХК-иас гаргуулж, улсыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр дүгнэлт гаргасан. Э******* ХХК нь Хан-Уул дүүргийн *******, Үйлдвэрийн 2, 100Б-93 тоотод байрлаж ажиллахаар 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 гишүүнтэйгээр цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2-2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход Э******* ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 240 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна. Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентийн утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү оэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. Э******* ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан энэ харьцааны утга 2019 оноос хойш алдагдаж, богино хугацаат өр төлбөрөө барагдуулах боломжгүйг, мөнгөн хөрөнгө нь хүрэлцэхгүй байгааг илэрхийлж байна. Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Э******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр тус компанийн мөнгөн хөрөнгөөр өр төлбөрийн 0.01%-ийг л барагдуулах боломжтой байх ба 2019 оноос мөнгөн хөрөнгө байхгүй болсон нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгө огт хүрэлцэхгүй, төлбөр барагдуулах боломжгүй байгааг илэрхийлж байна. Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. Э******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр сөрөг утгатай -119.000 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр хасах утгатай гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, гадна /зээлдүүлэгч, төлбөр авагч/-ээс хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна. Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2-0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр мөн сөрөг утгатай буюу -0.01 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд хүрэхгүй байгааг илэрхийлж байна. Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1-2 байна. Э******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -0.01 гарч байгаа нь хэвийн бус нөхцөлд тооцогдох ба энэ нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ гадны эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг илэрхийлж байна. Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд Э******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна. Э******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2019-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2019-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон Нт явагдаж буй гүйцэтгэх баримт бичгээр компанийн өр төлбөр 120.000.000 төгрөг болж өөрийн хөрөнгийн -100.84%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн гэсэн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Э******* ХХК нь 2021 оноос өөрийн хөрөнгийн -100.84%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэн адил хамааруулна гэж тайлбарласныг үндэслэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Н******* 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн -222/23536 дугаартай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудсаар тогтоогдсон өр төлбөр нэмж тооцвол Э******* ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэнэ. Дампуурлын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар Э******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааны хувьд Э******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2019-2021 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд өөрийн хөрөнгийн -100.84%-тай тэнцэх хэмжээнд хүрсэн байх ба 2018 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон, -138.900.000 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 100 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2019 оноос бүрэн алдагдсан, зохистой үзүүлэлтээс 240 дахин бага үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Э******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийн хувьд Э******* ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагааны улмаас Эрүүгийн хуульд заасан шийтгэл хүлээж компанийг их хэмжээний өр төлбөрт оруулсан, санхүүгийн эдийн загийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх арга хэрэгсэл, бодлого байхгүй, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагыг буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудын хувьд миний бие тус хэрэгт томилогдон ажиллахдаа Э******* ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө болон мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2022/18234 дүгээр захирамжаар холбогдох газруудаас лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт хавсаргасан. Дампуурлын тухай хуулийн 17 дүгээр зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2022/18234 дүгээр захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар Э******* ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй болно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/Ш32023/03010 дугаартай захирамжаар Э******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоосноос хойш 7 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд нэхэмжлэгчдийн анхны хурал хийх он, сар, өдөр, газар нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг заана гэж заасны дагуу нийтэд мэдээлснээр Н нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 183/Ш32023/03010 дугаар захирамжийн дагуу Э******* ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00 хувийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар: 1.Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоогүйгээр биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ. 2.Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100%-ийн саналаар шийдвэрлэлээ. Дээрх шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100.0%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон. Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас Альтманы 5 хувьсагчтай загвар ZA = 1.2X1+1.4X2+3.3X3+0.6X4+1.0X5 , Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL = 0.063X1+0.092X2+0.57X3+0.001X4, Таффлерийн 4 хувьсагчтай загварZT = 0.53X1+0.13X2+0.18X3+0.16X4, Беликовын 4 хувьсагчтай загвар ZB = 8.38X1+X2+0.054X3+0.63X4, Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH = 0.3872+0.2614X1+1.0595X2 загваруудаар Э******* ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд дампуурлын шинжилгээний үндсэн 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь Э******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ. Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч, хэрэг гүйцэтгэгч нараас уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээр тус Э******* ХХК нь 2021 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Э******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэв.

 

4. Хүсэлт гаргагч Э******* ХХК-иас, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа, дүрэм, Э******* ХХК-ийн 2019, 2020, 2021 онуудын 4 дүгээр улирлын тайлан, Монголын татварын албаны аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22290583 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудас, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/434 дүгээр албан бичиг зэргийг ирүүлсэн.

 

5. Нэхэмжлэгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн гүйлгээний журнал, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудас, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол зэргийг ирүүлсэн.

 

6. Хэрэг гүйцэтгэгчээс 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 03, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зэргийг ирүүлсэн.

 

7. Шүүх хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, тус захирамжийн дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 838 дугаар албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15/2026 дугаар албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/03-9992 дугаар албан бичиг, Хас банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5в/5394 дүгээр албан бичиг, Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн -01/163 дугаар албан бичиг, Ариг банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9586 дугаар албан бичиг, Капитрон банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр албан бичиг, Нийслэлийн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14/883 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/10183 дугаар албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/5707 дугаар албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6/11633 дугаар албан бичиг, Голомт банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17/хх/03-2643 дугаар албан бичиг, Төрийн банк ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18/5635 дугаар албан бичиг, Богд банк ХХК-ийн 2023.01.13-ны өдрийн 05/220 дугаар албан бичиг, Чингис хаан банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1678 дугаар албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 351 дүгээр албан бичиг, Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23/953 дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19/1382 дугаар албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01-7/3349 дүгээр албан бичиг, тодорхойлолт, Хаан банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 29/9073 дугаар албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/989 дүгээр албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20/2361 дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Н******* 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4-222/23536 дугаар албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудас, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол зэргийг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч Э******* ХХК нь өөрийн компанийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд тэрээр Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т Хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан гэж зааснаар уг хүсэлтийг гаргах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-т зааснаар шүүх уг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Шүүх, 2022 оны 10 дугаар сарын -ний өдрийн 16430 дугаар шүүгчийн захирамжаар А.Эыг түр хэрэг гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд түр хэрэг гүйцэтгэгчийн тус шүүхэд 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн ...Э******* ХХК нь 2021 оноос өөрийн хөрөнгийн -100.84 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэх дүгнэлтийг үндэслэж, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 3010 дугаар дугаар шүүгчийн захирамжаар, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон, уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3. Уг захирамжаар 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ...тус компаниас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргахыг, нэхэмжлэгчдийн анхны хурал 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хуралдах талаар зарлахыг шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4773 дугаар шүүгчийн захирамжаар А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон.

 

4. Хэрэг гүйцэтгэгч нь ...Э******* ХХК нь Хан-Уул дүүргийн *******, Үйлдвэрийн 2, 100Б-93 тоотод байрлаж ажиллахаар 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 гишүүнтэйгээр цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан, компанийг итгэмжлэн төлөөлөх эрхтэй этгээд нь Баатарын М байна. Э******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нар нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагааны улмаас Эрүүгийн хуульд заасан шийтгэл хүлээж компанийг их хэмжээний өр төлбөрт оруулсан, санхүүгийн эдийн загийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх арга хэрэгсэл, бодлого байхгүй, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагыг буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2019-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон Нт явагдаж буй гүйцэтгэх баримт бичгээр компанийн өр төлбөр 120.000.000 төгрөг болж өөрийн хөрөнгийн -100.84%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг хариуцагч хуульд заасан хугацаанд гаргаагүй. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус компанийг татан буулгах саналыг дүгнэлтээр оруулж байна гэх дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

5. Иймд дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нараас Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Э******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар Э******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч Н******* нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Э******* ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгож, тухайн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгажээ.

 

Гэвч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү ажиллагааг гүйцэтгэх буюу үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсэн тул уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх шаардлагагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон торгох ялыг дахин үүрэг гүйцэтгэгчээс гаргуулж төрд буюу нэхэмжлэгч Нт олгуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар Э******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц Э******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсүгэй.

 

3. Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Эын зардлыг хүсэлт гаргагчид хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод хариуцуулсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА