| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/03514/И |
| Дугаар | 184/ШШ2022/03811 |
| Огноо | 2022-11-28 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2022/03811
2022 11 28 184/ШШ2022/03811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн
Хүсэлт гаргагч: УБ, *******,*******,*******од байрлах Н******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй
хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Ш : хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А.Э*******, хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******,******* .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н******* ХХК-аас дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... Тус компанийг 2012.02.14-ний өдөр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гадаад худалдааны чиглэлээр Улаанбаатар хотод 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан. 2012 оноос барилгын материалын худалдааны зуучлал хийж байсан бөгөөд үйл ажиллагаа улирлын чанартай мөн өөрийн хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас санхүүгийн хувьд тогтворгүй байсан. 2020 оноос цар тахал гарсантай холбоотойгоор барилгын салбарын бүтээн байгуулалт зогссон. Дээрх шалтгааны улмаас манай байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон. 2021 оны байдлаар Сонгинохайрхан дүүргийн Татварын албанд нийт 38,181,818.18 төгрөгийн татварын үлдэгдэлтэй байгаа болно. Одоо төлбөр төлөх чадваргүй болсон тул Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
2. Хэрэг гүйцэтгэгч Ж.Э******* шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэйшнлнью херо ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаартай, регистрийн ******* дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, , Зүүнбаян улаан*******од үйл ажиллагаагаа 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхэлжээ. Анх 1 гишүүнтэй буюу Э.Э******* нь тус компанийн захирлаар одоо хүртэл ажиллаж, дүрмийн сангийн хэмжээ 1,000,000 төгрөгөөр бүртгүүлсэн байна. Компанийн захирал нь Эрдэнэжав овогтой Э*******.
Дүрмийн сангийн эзэмшил
|
| Гишүүд | Оруулсан хөрөнгө (мянган төгрөгөөр) | Эзлэх хувь |
| 1 | Э. Э******* | 1,000.0 | 100% |
|
| БҮГД | 1,000.0 | 100% |
2012 онд байгуулахдаа Капитрон банканд төгрөгийн харилцах данс бүртгүүлснээс одоо хүртэл эзэмшдэг. /Улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллээр/ Үйл ажиллагааны чиглэлийг гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагааг хугацаагүй эрхлэхээр бүртгүүлсэн байна.
Нэйшнлнью херо ХХК-ийн санхүүгийн тайланг харьцуулсан тооцоолол /мянган.төгрөгөөр/
| № | Балансын зүйл | 2019 оны 4-р улирал | 2020 оны 4-р улирал | 2021 оны 4-р улирал |
| 1 | Мөнгөн хөрөнгө | 171.0 | 171.0 | 171.0 |
| 2 | Дансны авлага | - | - | - |
| 3 | Татвар НДШ-ийн авлага | - | - | - |
| 4 | Бусад санхүүгийн хөрөнгө | - | - | - |
| 5 | Бусад авлага | - | - | - |
| 6 | Бусад хөрөнгө | - | - | - |
| 7 | Бараа материал | - | - | - |
| 8 | Урьдчилж төлсөн зардал/тооцоо | - | - | - |
| 9 | Эргэлтийн хөрөнгө | 171.0 | 171.0 | 171.0 |
| 10 | Үндсэн хөрөнгө | - | - | - |
| 11 | Хур/элэгдэл | - | - | - |
| 12 | Бусад хөрөнгө | - | - | - |
| 13 | Урт хугацаат хөрөнгө оруулалт | - | - | - |
| 14 | Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө | - | - | - |
| 15 | Эргэлтийн бус хөрөнгө | 0.0 | 0.0 | 0,0 |
| 16 | Нийт хөрөнгийн дүн | 171.0 | 171.0 | 171.0 |
| 17 | Дансны өглөг | 127,188.7 | 127,580.0 | 127,580.0 |
| 18 | Цалингийн өглөг | - | - | - |
| 19 | Богино хугацаат зээл | - | - | - |
| 20 | Урьдчилж орсон орлого | - | - | - |
| 21 | Татварын өр | - | - | - |
| 22 | Хүүгийн өглөг | - | - | - |
| 23 | НДШ-ийн өглөг | - | - | - |
| 24 | Бусад богино хугацаат өр төлбөр | - | - | - |
| 25 | Богино хугацаат өрийн дүн | 127,188.7 | 127,580.0 | 127,580.0 |
| 26 | Урт хугацаат зээл | - | - | - |
| 27 | Бусад урт хугацаат өр төлбөр | - | - | - |
| 28 | Урт хугацаат өр төлбөрийн дүн | 0.0 | 0,0 | 0.0 |
| 29 | Өр төлбөрийн дүн | 127,188.7 | 127,580.0 | 127,580.0 |
| 30 | Эздийн өмч | 1,000.0 | 1,000.0 | 1,000.0 |
| 31 | Хурим-сан ашиг/алдагдал | -128,017.7 | -128,409.0 | -128,409.0 |
| 32 | Нэмж төлөгдсөн капитал | - | - | - |
| 33 | Эзний өмчийн бусад хэсэг | - | - | - |
| 34 | Эзний өмчийн дүн | -127,0177.7 | -127,409.0 | -127,409.0 |
| 35 | Өр болон эзний өмчийн дүн | 171.0 | 171.0 | 171.0 |
| Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа | 74.4 % | 74.6 % | 74.6 % |
Нэйшнлнью херо ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлт /мянган төгрөг/
| № | Балансын зүйл | 2019 оны 4-р улирал | 2020 оны 4-р улирал | 2021 оны 4-р улирал |
| 1 | Борлуулалтын орлого | 289,950.0 | 460,553.5 | 0.0 |
| 2 | Бараа бүтээгдэхүүний өртөг | 291,000.0 | 460,944.8 | 0.0 |
| 3 | Ашиг | -1,050.0 | -391.3 | 0.0 |
Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2019-2021 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тодруулахад:
Тус компани нь алдаг оног ажиллаад, 2020 оноос бүр идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байна.
Мөнгөн хөрөнгө нь 2020 онд 171,0 мянган төгрөг байсан гэх боловч 2022 оны 08 дүгээр сарын 29-нд ирүүлсэн Капитрон банкны лавлагаагаар дансандаа мөнгөний үлдэгдэлгүй байна гэсэн.
2020 онд богино хугацаат өр төлбөр болох татварын өр 127,580,0 мянган төгрөг болжээ.
Мөн энэхүү санхүүгийн тайланд эздийн өмч 1,000.0 мянган төгрөг гэсэн боловч тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 1,000.0 мянган төгрөг гэж бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нар Нэйшнлнью херо ХХК-ийн хүсэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 01-нд хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт бичжээ. Нэйшнлнью херо ХХК-ийн анхны шалгалтаар гаргасан зөрчилд 25,454,545.45 төгрөгийн нөхөн татвар, 7,636,363.64 төгрөгийн торгууль, 5,090,909.09 төгрөгийн алданги, нийт 38,181,818.18 төгрөгийн төлбөр оногдуулжээ.
Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:
1. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2018-2021 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд компанийн өр төлбөр 127,580,0 мянган төгрөг /Энэ өр төлбөрийн дүнд татварын актын 38,181,818.18 төгрөгийн төлбөр ороогүй./ болж, өөрийн хөрөнгийн 74.6 % тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
2. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр энэхүү Нэйшнлнью херо ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан
Нэйшнлнью херо ХХК нь 2018 онд -67,874.9 мянган төгрөгийн алдагдалтай ажилласаар байсан боловч 2021 онд татварын хяналт шалгалтаар 38,181,818.18 төгрөгийн акт тавигдаж, 127,580.0 төгрөгийн өр төлбөрийн дүнд нэмэгдэж тооцоход 165,761.8 мянган төгрөг болж тус компанийн эдийн засгийн байдал доройтож, өр төлбөр, торгуулийг төлж чадахгүй байдал үүссэн. Мөн компани хааяа ганц нэг худалдааны үйл ажиллагаа явуулдаг байснаа хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, мөн ар гэрийн хүнд байдал нөлөөлж, түүнээс болж үйл ажиллагаагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.
Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт
Нэйшнлнью херо ХХК-ийн удирдлага нь хүмүүсээс барилгын материал зээлж, барилгачдад өгдөг дагнасан ганц чиглэлийн үйл ажиллагаандаа санхүүгийн тооцоо дутагдсан зэргээс шалтгаалан барааны үнэ өсөж, худалдаа ашиггүй болсон, мөн хэвтрийн өвчтэй ээжийгээ 2016 оноос байнга сахин асарч /ээж нь 2022 онд нас өөд болсон гэсэн хариуцагчийн мэдээллээр/ компанийн үйл ажиллагаа зогссон зэрэг байдлын улмаас компани нь өглөгүүдээ өгч чадахгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон нь өр төлбөрт ороход шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ.
Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу Нэйшнлнью херо ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах лавлагаануудыг холбогдох газруудаас шүүхээр уламжлан гаргуулан авч хавтаст хэрэгт хавсаргав. Үүнд:
12.1.1, Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх,
- Одоохондоо шүүхэд ирүүлсэн баримт бичгийн хүрээнд битүүмжлэх хөрөнгийн мэдээлэл байхгүй байна.
12.1.2, Хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтад авч, тооллого явуулах, - Шүүхэд ирүүлсэн баримтаас өөр нэмж баримт ирээгүй ба тооллого хийх хөрөнгө байхгүй байсан.
12.1.3, Шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах, - Мөн шүүхэд ирсэн баримтад Нэйшнлнью херо ХХК-ийн 2019-2021 оны санхүүгийн байдлын тайлангууд, Монголын татварын албаны акт, тайлбарууд нэмэлтээр хавсрагдсан болно.
12.1.4, Нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, - Нэйшнлнью херо ХХК-ийн төлбөрийн чадваргүйдлийг тогтоосон шүүхийн захирамж гарсны дараа хэвлэлээр нийтэд зарласан нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нэхэмжлэгч нарын хурлыг зарлан хуралдуулна.
12.1.5, Шүүхээр шийдвэрлэх асуудлаар шүүхэд хандах, - Одоохондоо ийм асуудал гараагүй байна.
12.1.6, Дампуурлын хэрэг үүсэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, энэ хуулийн 19,20, Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах, - Одоохондоо ийм гэрээ, хэлцэл байхгүй талаар тайлбар авсан.
12.1.7, Тусгай данс нээж хариуцагчийн хөрөнгийг төвлөрүүлэх, - Одоохондоо ийм асуудал гараагүй байна.
12.1.8, Хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах, - Одоохондоо ийм асуудал гараагүй байна.
12.1.9, Шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах, - Хариуцагчаас шүүхэд ирүүлснээс өөр баримт нэмж гараагүй ба дээрх лавлагаанууд ирэх үед шаардлагатай гэвэл нэмж шаардах болно.
|
| Байгууллагын нэр | Албан тоотын огноо | Албан тоотын дугаар | Лавлагааны агуулга | Тайлбар |
| ||||
| Холбогдох төрийн байгууллагуудаас авсан лавлагаа
| ||||||||||
| 1 | УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар | 2022.08.26 | 6/7054 | Үл хөдлөх эд хөрөнгө урьд нь болон одоо бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 2 | УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газар | 2022.08.24 | 5/7000 | Хувьцаа эзэмшигч нь Э.Э******* /УЕ85010313/ байна. | 2 хуудас |
| ||||
| 3 | Авто тээврийн үндэсний төв | 2022.08.22 | 366 | Тээврийн хэрэгсэл өмнө болон одоо бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 4 | Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба | 2022.08.29 | 01-08/4204 | Лэнд менежер программд газрын бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 5 | НДЕГазар | 2022.08.23 | 03/1468 | Нэйшнл нью херо ХХК НМСанд бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 6 | Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс | 2022.08.30 | 2/5901 | 38,181,818.18 төгрөгийн татварын акт тогтоов. | 5 хуудас |
| ||||
| 7 | Гаалийн ерөнхий газар | 2022.08.26 | 01-01/2278 | Гаалийн мэдээллийн санд өргүй байна. | 3 хуудас |
| ||||
| 8 | Ашигт малтмал, газрын тосны газар | 2022.08.29 | 10/4339 | Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй. | 1 хуудас |
| ||||
| 9 | НШШГГазар | 2022.09.15 | 4-1361/17169 | Цахим бүртгэлийн санд бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 10 | Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба | 2022.09.15 | 2/2722 | Цахим бүртгэлийн санд бүртгэлгүй байна | 1 хуудас |
| ||||
| Арилжааны банкнуудаас авсан лавлагаа |
| |||||||||
|
| Банкны нэр | Албан тоотын огноо | Албан тоотын дугаар | Хуудас | Лавлагааны агуулга |
| ||||
| 1 | Хаан банк | 2022.08.22 | 29/5924 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 2 | Голомт банк | 2022.08.26 | 14/03-2281 | 2 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 3 | Ариг банк | 2022.08.25 | 7470 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 4 | Чингис хаан банк | 2022.08.25 | БХ/963 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 5 | Хас банк | 2022.08.25 | 5в/3924 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 6 | Капитрон банк | 2022.08.29 | Д/464 | 1 | Данстай ба үлдэгдэл 0.00 |
| ||||
| 7 | Транс банк | 2022.08.24 | 11/492 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 8 | Богд банк | 2022.08.24 | 05/6974 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 9 | ҮХО банк | 2022.08.22 | 01/03-6822 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 10 | Төрийн банк | 2022.08.26 | 18/3848 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 11 | ХХБанк | 2022.08.24 | 6/7953 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
зэрэг холбогдох газруудын ирүүлсэн лавлагаа хавтас хэрэгт хавсаргасан.
12.1.11, Хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх, - Одоохондоо ийм үнэлэх хөрөнгө гараагүй байна.
12.1.13, Иргэний хууль болон энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах, - Одоохондоо худалдах хөрөнгө гараагүй байна.
Хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн хүрээнд өөр асуудал гарвал тухайн үед нь ажиллагааг зохион байгуулж ажиллах болно.
Хуваарилагдах эд хөрөнгийн талаар
Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор үзсэн боловч лавлагааны нотлох баримтаар Нэйшнлнью херо ХХК-ийн хөрөнгийн талаар өөр мэдээлэл гарсангүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 09 дугаар сарын 15-ны болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 09 дугаар сарын 15-нд ирүүлсэн албан бичигт: Нэйшнлнью херо ХХК нь ямар нэгэн өр төлбөртэй талаар цахим бүртгэлийн санд бүртгэлгүй байна гэж дурджээ.
Нэхэмжлэлийн талаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжаар Нэйшнлнью херо ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өдрийн сонин-ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны 158 дугаарт нийтэд мэдээлсэн боловч Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаанд шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл ирээгүй болно.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэлээ хуульд заасан зарын хугацаанд өгч баталгаажсан үед хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн талаар тайлагнах ёстой.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Дампуурлын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдсэн журмын дагуу ажилласан. /Монгол улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн тогтоол №1 гэх мэт/
Ингээд нийтэд мэдээлсэн зарын хугацаанд буюу нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 08 дугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1-р танхимд 14 цагт ажиглагчдын хамт хуралдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-д хуулийн этгээдийг дампуурсанд тооцох гэж заасны дагуу онцгой ажиллагааны журмаар Дампуурлын тухай хуулийн дагуу үүссэн хэргийг хянан шийдвэрлэнэ.
Иймд энэ хэрэгт ажиллах хэрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг шүүх өөрөө шийдвэрлэх эрхийн дагуу түр хэрэг гүйцэтгэгчийг жинхэлж энэ дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулав.
Харин Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд хариуцсан татварын байцаагч ээлжийн амралттай байснаас нэхэмжлэлийг хугацаандаа гаргаж чадаагүйг харгалзан үзэж нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар хүлээж аваагүйд гомдол гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж гомдлыг хүлээн аваагүй болно.
Нэйшнлнью херо ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт: Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн Нэйшнлнью херо ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэв.
3. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н******* ХХК-ийн 2019, 2020, 2021 онуудын 4 улирлын санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, 2021.9.02-ны өдрийн Татварын хяналт шалгалтын ажлын карт, 2021.09.01-ний өдрийн нөхөн ногдуулалтын акт, компанийн дүрэм, Э.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар.
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хас банк, Транс банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Богд банк, Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Чингис хаан банк, Капитрон банкны дансны мэдээллийн талаар тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газруудаас ирүүлсэн албан бичиг, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн албан бичиг, Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Гаалийн ерөнхий газрын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн татвар төлөлтийн тодорхойлолт болон татварын улсын байцаагчийн тавьсан акт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны лавлагаа мэдээлэл, нэхэмжлэгчдийн хурлын тэмдэглэл, Өдрийн сонины 2022.08.25-ны №158, Хэрэг гүйцэтгэгчийн 2022.11.09-ний өдрийн №02 дугаар дүгнэлт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Н******* ХХК нь анх 1 үүсгэн байгуулагчтай, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, одоогийн гүйцэтгэх захирал Э.Э******* компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
3. Тус компани 2012 оноос барилгын материалын худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан боловч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн 2 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй, 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлангаас үзэхэд компанийн өр төлбөрийн хэмжээ нь өөрийн хөрөнгөтэй харьцуулахад 74,6 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр өөрийн хөрөнгө 1,000,000 төгрөг гэж бүртгэгдсэн ба бусад этгээдэд төлөх өр төлбөр 127,580 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2021 оны татварын актаар тогтоосон татварын өрийн үлдэгдэл 38,181,818.18 төгрөг нийт 38,309,398.18 төгрөгийн өр төлбөртэй болжээ.
4. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалтын алба, Авто тээврийн үндэсний төв, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар хүсэлт гаргагчийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн хөрөнгө бүртгэгдээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болох нь, арилжааны банкнуудаас ирүүлсэн лавлагаагаар Капитрон банкнаас бусад банканд данс эзэмшдэггүй, Капитрон банкны дансны үлдэгдэл 0.00 төгрөг болох нь тогтоогдсон.
5. Шүүх 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч томилсон ба хэрэг гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлт болон бусад баримтуудыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.10-ны өдрийн дугаар Төлбөрийн чадваргүй болсныг тогтоох тухай захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4.1-д зааснаар хүсэлт гаргагч Н******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон.
6. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн хурлыг зохион байгуулна, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж заасан. Шүүхээс Н******* ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр товлон зарлаж, энэ талаар өдөр тутмын мэдээллийн хэрэгсэл Өдрийн сонин-ны 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №158 дугаарт нийтэд мэдээлсэн.
7. Нэхэмжлэгчдийн хурал 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болоход хүсэлт гаргагчид холбогдуулж нэхэмжлэл ирээгүй бөгөөд нэхэмжлэгчдийн хуралд түр хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******, хүсэлт гаргагчийн төлөөлөгч Э.Э******* нар оролцож, тус хурлаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э*******ийг томилуулахаар шүүхэд санал тавихаар шийдвэрлэжээ.
8. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс татварын өр төлбөр 38,181,818.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
9. Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг хүсэлт гаргагч болон хэрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******ээс Н******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай саналыг шүүхэд танилцуулсан.
10. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу Н******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй.
11. Дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргаагүй тул Н******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 14.1, 34 зүйл, 35 зүйл, 36 зүйл, 37 зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу явуулж, энэ талаар тайлангаа шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, Н******* ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******т даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт зааснаар Н******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 зүйлийн 14.1, 34 зүйл, 35 зүйл, 36 зүйл, 37 дугаар зүйлийн 37.1-т заасан журмын дагуу Н******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх үйл ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******т даалгасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд з, 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН