| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/03041/И |
| Дугаар | 184/ШШ2022/03778 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2022/03778
2022 11 23 184/ШШ2022/03778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн
Хүсэлт гаргагч: УБ, Сонгинохайрхан дүүрэг *******,*******,******* тоотод оршин суух У******* ХХК /РД:*******/-н хүсэлттэй
хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Ш : хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******,******* .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч У******* ХХК-аас дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... Ц.Б******* нь 2011.02.09-ний өдөр хуулийн этгээдийн тоот улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот регистрийн дугаартай 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай У******* ХХК-ийг үүсгэн байгуулж, эсгий, эсгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд зарим нэг захиалагч тал ажлын хөлсөө анх тохирсон хэмжээгээр өгөхгүй, хугацаа хэтрүүлэн өгч, өрөнд оруулснаас үйл ажиллагаа доголдож, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд орсон. У******* ХХК нь 2022.01.25-ны өдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2013.04.22-ны өдрийн тоот актын төлбөрийн үлдэгдэл 23,778,769 төгрөгийг татварын өртэй. Компанийн зүгээс сүүлийн 9 жил огт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болон хүний нөөцийн ямар ч боломжгүй болсон тул дээрх татварын өрийг төлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон. Иймд одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа, цаашид үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон, өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн үүргээ биелүүлэх чадваргүй болсон тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу У******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
2. Хэрэг гүйцэтгэгч Ж.Э******* шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... У ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаартай, регистрийн ******* дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг *******, 1-р /Өнөр/ хорооллын******* тоотод байрлаж, үйл ажиллагаагаа 2005 оны 04 дугаар сарын 25-нд анх 1 гишүүнтэй эхэлсэн байна. Анх бүртгүүлсэн 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай буюу хувьцаа эзэмшигч Ц.Б******* нь өөрчлөгдөөгүй ба тус компанийн захирлаар одоо хүртэл ажиллаж байна.
Дүрмийн сангийн эзэмшил:
|
| Гишүүд | Оруулсан хөрөнгө (мянган төгрөгөөр) | Эзлэх хувь |
| 1 | Ц.Б******* | 1,000.0 | 100% |
|
| БҮГД | 1,000.0 | 100% |
Үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, эсгий, эсгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, оёдлын үйлдвэрлэл, гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагааг хугацаагүй эрхлэхээр бүртгүүлсэн байна. Анх байгуулахдаа Голомт банканд 1501029556 төгрөгийн харилцах данс бүртгүүлжээ. /Улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллээр/
У ХХК-ийн санхүүгийн тайланг харьцуулсан тооцоолол-1 /мянган.төгрөгөөр/
| № | Балансын зүйл | 2011 оны 4-р улирал | 2012 оны 4-р улирал | 2013 оны 4-р улирал |
| 1 | Мөнгөн хөрөнгө | 1,017.2 | 6,618.5 | 6,160.3 |
| 2 | Дансны авлага | - | - | - |
| 3 | Татвар НДШ-ийн авлага | - | - | - |
| 4 | Бусад санхүүгийн хөрөнгө | - | - | - |
| 5 | Бусад авлага | - | - | 41.7 |
| 6 | Бусад хөрөнгө | - | - | - |
| 7 | Бараа материал | 2,672.3 | 227,659.8 | 227,659.8 |
| 8 | Урьдчилж төлсөн зардал/тооцоо | - | - | - |
| 9 | Эргэлтийн хөрөнгө | 3,689.5 | 234,278.3 | 233,861.8 |
| 10 | Үндсэн хөрөнгө | 8,466.7 | 7,586.7 | 7,586.7 |
| 11 | Хур/элэгдэл | - | - | - |
| 12 | Бусад хөрөнгө | - | - | - |
| 13 | Урт хугацаат хөрөнгө оруулалт | - | - | - |
| 14 | Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө | - | - | - |
| 15 | Эргэлтийн бус хөрөнгө | 8,466.7 | 7,586.7 | 7,586.7 |
| 16 | Нийт хөрөнгийн дүн | 12,156.2 | 241,865.0 | 241,448.5 |
| 17 | Дансны өглөг | 5,404.0 | 8,700.0 | 8,700.0 |
| 18 | Цалингийн өглөг | - | - | - |
| 19 | Богино хугацаат зээл | - | - | - |
| 20 | Орлогын албан татварын өглөг | 464,7 | 1,940.0 | 1,940.0 |
| 21 | ХАОАТ-ын өглөг | 200.0 | 244.0 | 244.0 |
| 22 | НӨАТ-ын өглөг | 558.6 | 6,310.6 | 6,310.6 |
| 23 | НДШ-ийн өглөг | - | - | - |
| 24 | Бусад богино хугацаат өр төлбөр | - | - | - |
| 25 | Богино хугацаат өрийн дүн | 6,627.3 | 17,194.6 | 17,194.7 |
| 26 | Урт хугацаат зээл | - | - | - |
| 27 | Бусад урт хугацаат өр төлбөр | - | - | - |
| 28 | Урт хугацаат өр төлбөрийн дүн | - | - | - |
| 29 | Өр төлбөрийн дүн | 6,627.3 | 17,194.6 | 17,194.4 |
| 30 | Эздийн өмч | 1,000.0 | 201,000.0 | 201,000.0 |
| 31 | Хурим-сан ашиг/алдагдал | 4,528.9 | 23,670.4 | 23,253,8 |
| 32 | Нэмж төлөгдсөн капитал | - | - | - |
| 33 | Эзний өмчийн бусад хэсэг | - | - | - |
| 34 | Эзний өмчийн дүн | 5,528.9 | 224,670.4 | 224,253.8 |
| 35 | Өр болон эзний өмчийн дүн | 12,156.2 | 241,865.0 | 241,448.5 |
У ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлт /мянган.төгрөг/
| № | Балансын зүйл | 2011 оны 4-р улирал | 2012 оны 4-р улирал | 2013 оны 4-р улирал |
| 1 | Борлуулалтын орлого | 146,800.4 | 846,840.9 | 0.0 |
| 2 | Бараа бүтээгдэхүүний өртөг | 142,618.2 | 827,699.4 | 416.5 |
| 3 | Ашиг | 4,182.2 | 19,141.5 | -416.5 |
Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2011-2013 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тодруулахад:
Тус компани 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байна.
Мөнгөн хөрөнгө нь 2013 онд 6,160.3 мянган төгрөг байсан бол одоо 2013 онд Голомт банкны лавлагаагаар 101,275.00 төгрөг байна гэжээ
Бараа материал 227,659.8 мянган төгрөг, үндсэн хөрөнгө 7,586.7 мянган төгрөгөөр тайланд тусгажээ. Уулзалтын тэмдэглэлд У ХХК-ийн тайлбарлаж байгаагаар Тендерийн шалгаруулалтад оролцоход хөрөнгийн чадвартай байх шаардлагыг хангах гэж бараа материалыг 200,000.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, эх үүсвэр талдаа уул нь өглөгөөр нэмэх гэсэн боловч их өртэй харагдахаар нь эзэмшигчдийн өмч дээр 200,000.0 мянган төгрөгөөр нэмж тайлагнасан боловч ямар ч тендер авч чадаагүй. Ийм учраас буцааж бичиж тайлангаа залруулмаар байна. Учир нь бараа материал гэж юм байхгүй байсан ба эзэмшигчдийн өмчид өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. гэжээ.
2013 онд 8,700.0 мянган төгрөгийн дансны өглөгтэй, татварын өглөг /НӨАТ-ын өглөг 6,310.6 мянган төгрөг, ХАОТ-ын өглөг 244.0 мянган төгрөг, ААНОТ-ын өглөг 1,940.0 мянган төгрөг/ нь нийтдээ 17,194.4 мянган төгрөгийн өр төлбөр тус баланст тусгагдсан байна.
Мөн энэхүү санхүүгийн тайланд эздийн өмч 201,000.0 мянган төгрөг гэсэн боловч тус компанийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээнд 1,000.0 мянган төгрөг гэж бүртгэгдсэн байна. Мөн У ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийнхөөр санхүүгийн тайланд хийсэн Э ХХК-ийн хараат бус аудиторын тайлангийн Аудитлагдсан өмчийн өөрчлөлтийн тайлан-нд 200,000.0 мянган төгрөг ороогүй ба хувьцаат капитал буюу эзэмшигчийн өмчийг 1,000.0 мянган төгрөгөөр баталгаажуулсан байна. /хавтас хэргийн Э ХХК-ийн мэдээллээс авав./
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.М нарын 2013 оны 04 дүгээр сарын 22-нд Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай тоот актыг бичжээ. Тус компанийн 2008-2012 оныг шалгасан актад У ХХК-ийн гаргасан 209,483.1 мянган төгрөгийн зөрчилд 20,757.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,6 мянган төгрөгийн хүү, 6,544.6 мянган төгрөгийн торгууль, 1,033.3 мянган төгрөгийн алданги нийт 28,336.7 мянган төгрөгийн төлбөр оногдуулжээ. Монголын татварын албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны ҮББ-10 маягтаар ирүүлсэн нэхэмжлэлд Татварын өрийн тооцооллыг доорх хүснэгтээр гаргасан байна. /мянган төгрөгөөр/
| № | Үүссэн огноо | Татварын төрлийн код | Татварын акт | Үлдэгдэл |
| 1 | 2011-2013 он | ХХОАТатвар | 1,095,4 | 869,8 |
| 2 | 2011-2013 он | ААНОАТатвар | 1,921,3 | 3,344,2 |
| 3 | 2012-2013 он | НӨАТатвар | 25,320.0 | 19,564.7 |
|
|
| Дүн | 28,336.7 | 23,778.7 |
Монгол улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ны Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1-д ... Хариуцагч аж ахуйн нэгж, байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна. гэж заасны дагуу У ХХК-ийн 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бараа материалын 200,000.0 мянган төгрөгийг эзэмшигчдийн өмчийн 200,000 мянган төгрөгтэй нь уялдуулан хассанаар харьцуулсан тооцооллыг дахин хийж үзэхэд:
У ХХК-ийн санхүүгийн тайланд өөрчлөлт оруулсан харьцуулсан тооцоолол-2 /мянган.төгрөгөөр/
| № | Балансын зүйл | 2011 оны 4-р улирал | 2012 оны 4-р улирал | 2013 оны 4-р улирал |
| 1 | Мөнгөн хөрөнгө | 1,017.2 | 6,618.5 | 6,160.3 |
| 2 | Дансны авлага | - | - | - |
| 3 | Татвар НДШ-ийн авлага | - | - | - |
| 4 | Бусад санхүүгийн хөрөнгө | - | - | - |
| 5 | Бусад авлага | - | - | 41.7 |
| 6 | Бусад хөрөнгө | - | - | - |
| 7 | Бараа материал | 2,672.3 | 27,659.8 | 27,659.8 |
| 8 | Урьдчилж төлсөн зардал/тооцоо | - | - | - |
| 9 | Эргэлтийн хөрөнгө | 3,689.5 | 34,278.3 | 33,861.8 |
| 10 | Үндсэн хөрөнгө | 8,466.7 | 7,586.7 | 7,586.7 |
| 11 | Хур/элэгдэл | - | - | - |
| 12 | Бусад хөрөнгө | - | - | - |
| 13 | Урт хугацаат хөрөнгө оруулалт | - | - | - |
| 14 | Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө | - | - | - |
| 15 | Эргэлтийн бус хөрөнгө | 8,466.7 | 7,586.7 | 7,586.7 |
| 16 | Нийт хөрөнгийн дүн | 12,156.2 | 41,865.0 | 41,448.5 |
| 17 | Дансны өглөг | 5,404.0 | 8,700.0 | 8,700.0 |
| 18 | Цалингийн өглөг | - | - | - |
| 19 | Богино хугацаат зээл | - | - | - |
| 20 | Орлогын албан татварын өглөг | 464,7 | 1,940.0 | 1,940.0 |
| 21 | ХАОАТ-ын өглөг | 200.0 | 244.0 | 244.0 |
| 22 | НӨАТ-ын өглөг | 558.6 | 6,310.6 | 6,310.6 |
| 23 | НДШ-ийн өглөг | - | - | - |
| 24 | Бусад богино хугацаат өр төлбөр | - | - | - |
| 25 | Богино хугацаат өрийн дүн | 6,627.3 | 17,194.6 | 17,194.6 |
| 26 | Урт хугацаат зээл | - | - | - |
| 27 | Бусад урт хугацаат өр төлбөр | - | - | - |
| 28 | Урт хугацаат өр төлбөрийн дүн | - | - | - |
| 29 | Өр төлбөрийн дүн | 6,627.3 | 17,194.6 | 17,194.6 |
| 30 | Эздийн өмч | 1,000.0 | 1,000.0 | 1,000.0 |
| 31 | Хурим-сан ашиг/алдагдал | 4,528.9 | 23,670.4 | 23,253.8 |
| 32 | Нэмж төлөгдсөн капитал | - | - | - |
| 33 | Эзний өмчийн бусад хэсэг | - | - | - |
| 34 | Эзний өмчийн дүн | 5,528.9 | 24,670.4 | 24,253.8 |
| 35 | Өр болон эзний өмчийн дүн | 12,156.2 | 41,865.0 | 41,448.5 |
| Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа | 54.5 % | 41,0 % | 41,5 % |
Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:
1. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2011-2013 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд компанийн өр төлбөр 17,194.6 мянган төгрөг дээр Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2013 оны татварын актын 28,336.7 төгрөгийн дүнг нэмж оруулаад, одоогийн татварын өрийн үлдэгдэл 23,778.7 мянган төгрөгөөр тооцоход, өөрийн хөрөнгийн 41.5 %-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт оржээ.
2. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр энэхүү У ХХК нь 2011 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан
У ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаас үйл ажиллагаа явуулж ирсэн боловч зарим нэг захиалагч тал ажлын хөлсөө анх тохирсон хэмжээгээр өгөхгүй, хугацаа алдсан зэргээс өрөнд оруулж үйл ажиллагаа доголдож, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон. Тэгээд 2013 оноос хойш огт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болоод хүн хүчний ямар ч боломжгүй болсон тул дээрх татварын өрийг төлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон гэж үзэж байна.
Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт
У ХХК-ийн удирдлага нь өрхийн үйл ажиллагааны хэмжээнд ажилласнаас менежментийн арга барил болон санхүүгийн тооцоолол дутагдсанаас зэргээс шалтгаалан компани хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон нь төлбөрийн чадваргүй болоход шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ.
Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу У ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл бий эсэхийг тогтоох зорилгоор дараах лавлагаануудыг холбогдох газруудаас шүүхээр уламжлуулан гаргуулан авч түүнд дүгнэлт хийж ажиллав. Үүнд:
12.1.1, Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх,
- Одоохондоо шүүхэд ирүүлсэн баримт бичгийн хүрээнд битүүмжлэх хөрөнгийн мэдээлэл байхгүй байна.
12.1.2, Хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтад авч, тооллого явуулах, - Шүүхэд ирүүлсэн баримтаас өөр нэмж баримт ирээгүй ба тооллого хийх хөрөнгө байхгүй байсан.
12.1.3, Шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах, - Мөн шүүхэд ирүүлсэн баримтад У ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн төрийн санд илгээсэн 2011-2013 оны санхүүгийн байдлын тайлангууд, Монголын татварын албаны акт, тайлбарууд нэмэлтээр хавсрагдсан болно.
12.1.4, Нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, - Нэхэмжлэгчдийн шаардсанаар буюу шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгчийн хурлыг зарлан хуралдуулна.
12.1.5, Шүүхээр шийдвэрлэх асуудлаар шүүхэд хандах, - Одоохондоо ийм асуудал гараагүй байна.
12.1.7, Тусгай данс нээж хариуцагчийн хөрөнгийг төвлөрүүлэх, - Тухайн шаардлага гарах үед тусгай данс нээж, хөрөнгийг төвлөрүүлнэ.
12.1.8, Хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах, - Одоохондоо ийм асуудал гараагүй ба шаардлага гарах үед нэхэмжлэгчдийн зөвшөөрөлтэйгөөр байгуулна.
12.1.9, Шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах, - Хариуцагчаас шүүхэд ирүүлснээс өөр баримт нэмж гараагүй ба дээрх лавлагаанууд ирэх үед шаардлагатай гэвэл нэмж шаардах болно.
|
| Байгууллагын нэр | Албан тоотын огноо | Албан тоотын дугаар | Лавлагааны агуулга | Тайлбар |
| ||||
| Холбогдох төрийн байгууллагуудаас авсан лавлагаа
| ||||||||||
| 1 | УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар | 2022.08.26 | 6/7067 | Үл хөдлөх эд хөрөнгө урьд нь болон одоо бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 2 | УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газар | 2022.08.24 | 6999 | Хувьцаа эзэмшигч нь Ц.Б******* /ДЮ65030614/ байна. | 3 хуудас |
| ||||
| 3 | Автотээврийн үндэсний төв | 2022.08.22 | 367 | Тээврийн хэрэгсэл өмнө болон одоо бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 4 | Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба | 2022.08.29 | 01-08/4203 | Лэнд менежер программд газрын бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 5 | Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс | 2022.08.30 | 2/5900 | ТУБАктыг хүргүүлэв. | 11 хуудас |
| ||||
| 6 | НДЕГазар | 2022.08.23 | 03/1467 | 2013 оны 6-р сараас хойш бүртгэлгүй байна. | 2 хуудас |
| ||||
| 7 | Гаалийн ерөнхий газар | 2022-08-26 | 01-1/2279 | Гаалийн мэдээллийн санд өргүй байна. | 2 хуудас |
| ||||
| 8 | Ашигт малтмал, газрын тосны газар | 2022.08.29 | 10/4340 | Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй. | 1 хуудас |
| ||||
| 9 | НШШГГазар | 2022.09.15 | 4-136/17138 | Цахим бүртгэлийн санд бүртгэлгүй байна. | 1 хуудас |
| ||||
| 10 | Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба | 2022.09.15 | 3/2719 | 1 хуудас |
| |||||
| Арилжааны банкнуудаас авсан лавлагаа |
| |||||||||
|
| Банкны нэр | Албан тоотын огноо | Албан тоотын дугаар | Хуудас | Лавлагааны агуулга |
| ||||
| 1 | Хаан банк | 2022.08.22 | 29/5925 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 2 | Голомт банк | 2022.08.29 | 14/03-2283 | 2 | Дансанд 101,275.00 төгрөг байна. |
| ||||
| 3 | Ариг банк | 2022.08.25 | 7469 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 4 | Чингис хаан банк | 2022.08.25 | БХ/964 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 5 | Хас банк | 2022.08.30 | 5в/4001 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 6 | Капитрон банк | 2022.09.20 | Д/522 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 7 | Транс банк | 2022.08.24 | 11/493 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 8 | Богд банк | 2022.08.24 | 05/6923 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 9 | ҮХО банк | 2022.08.22 | 01/03-6823 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
| 10 | Төрийн банк | 2022.08.26 | 18/3847 | 2 | Данстай боловч үлдэгдэл 0.00. |
| ||||
| 11 | ХХбанк | 2022.08.24 | 6/7946 | 1 | Данс эзэмшдэггүй. |
| ||||
зэрэг холбогдох газруудын ирүүлсэн лавлагаа хавтас хэрэгт хавсаргасан.
12.1.11, Хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх, - Одоохондоо ийм үнэлэх хөрөнгө гараагүй байна.
12.1.13, Иргэний хууль болон энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах, - Одоохондоо худалдах хөрөнгө гараагүй байна.
Хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн хүрээнд өөр асуудал гарвал тухайн үед нь ажиллагааг зохион байгуулж ажиллах болно.
Хуваарилагдах эд хөрөнгийн талаар
Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор үзсэн боловч лавлагааны нотлох баримтаар У ХХК-ийн хөрөнгийн талаар өөр мэдээлэл гарсангүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 09 дугаар сарын 15-ны У ХХК нь ямар нэгэн өр төлбөртэй талаар цахим бүртгэлийн санд бүртгэлгүй байна гэж болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 09 дугаар сарын 15-нд ирүүлсэн албан бичигт ТЕХ-ийн хууль, дагаж мөрдөх журмын хуулийн 6-р зүйл, ШШГТХ-ын 31.1.1-ийг үндэслэн У ХХК-ийн гүйцэтгэх баримт бичгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст 2022 оны 06 дугаар сард шилжүүлэн өгсөн. гэж дурджээ.
Нэхэмжлэлийн талаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжаар У ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өдрийн сонин-ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны 158 дугаарт нийтэд мэдээлсэн боловч Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаанд шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл ирээгүй болно.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэлээ хуульд заасан зарын хугацаанд өгч баталгаажсан үед хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн талаар тайлагнах ёстой.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Дампуурлын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдсэн журмын дагуу ажилласан. /Монгол улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн тогтоол №1 гэх мэт/
Ингээд нийтэд мэдээлсэн зарын хугацаанд буюу нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 08 дугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1-р танхимд 11 цагт ажиглагчдын хамт хуралдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-д хуулийн этгээдийг дампуурсанд тооцох гэж заасны дагуу онцгой ажиллагааны журмаар Дампуурлын тухай хуулийн дагуу үүссэн хэргийг хянан шийдвэрлэнэ.
Иймд энэ хэрэгт ажиллах хэрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг шүүх өөрөө шийдвэрлэх эрхийн дагуу түр хэрэг гүйцэтгэгчийг жинхэлж энэ дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулав.
Харин Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд хариуцсан татварын байцаагч ээлжийн амралттай байснаас нэхэмжлэлийг хугацаандаа гаргаж чадаагүйг харгалзан үзэж нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар хүлээж аваагүйд гомдол гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж гомдлыг хүлээн аваагүй болно.
У ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт: Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн У ХХК нь 2011 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэв.
3. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Татварын албаны 2020.10.13-ны өдрийн дугаар Нэхэмжлэх, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013.04.22-ны өдрийн дугаар акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, актын хавсралт, У******* ХХК-ийн 2013 оны санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан.
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хас банк, Транс банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Богд банк, Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Чингис хаан банк, Капитрон банкны дансны мэдээллийн талаар тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар архивын мэдээлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн татварын улсын байцаагчийн акт, хавсралт, Газар зохион байгуулалтын алба, , Авто тээврийн үндэсний төв, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны лавлагаа мэдээлэл, нэхэмжлэгчдийн хурлын тэмдэглэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014.07.02-ны өдрийн №2656 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаан олгох тухай шийдвэр гүйцэтгэгчийн /2020.06.18-ны өдрийн №7/223 дугаар тогтоол, Хэрэг гүйцэтгэгчийн 2022.11.10-ны өдрийн №02 дугаар дүгнэлт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. У******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч У******* ХХК нь анх 1 үүсгэн байгуулагчтай, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, одоогийн гүйцэтгэх захирал Ц.Б******* компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
3. Тус компани 2013 оноос эсгий, эсгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан боловч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн 9 жил үйл ажиллагаа явуулаагүй, 2013 оны санхүүгийн тайлангаас үзэхэд компанийн өр төлбөрийн хэмжээ нь өөрийн хөрөнгөтэй харьцуулахад 41,5 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр өөрийн хөрөнгө 1,000,000 төгрөг гэж бүртгэгдсэн ба бусад этгээдэд төлөх өр төлбөр 17,194,600 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2013 оны татварын актаар тогтоосон татварын өрийн үлдэгдэл 23,778,700 төгрөг нийт 40,973,300 төгрөгийн өр төлбөртэй болжээ.
4. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалтын алба, Авто тээврийн үндэсний төв, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар хүсэлт гаргагчийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн хөрөнгө бүртгэгдээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болох нь, арилжааны банкнуудаас ирүүлсэн лавлагаагаар Голомт банк, Төрийн банкнаас бусад банканд данс эзэмшдэггүй, Голомт банкны дансны үлдэгдэл 101,275 төгрөг, Төрийн банкны дансны үлдэгдэл 0.00 төгрөг болох нь тогтоогдсон.
5. Шүүх 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч томилсон ба хэрэг гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлт болон бусад баримтуудыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.10-ны өдрийн дугаар Төлбөрийн чадваргүй болсныг тогтоох тухай захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4.1-д зааснаар хүсэлт гаргагч У******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон.
6. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн хурлыг зохион байгуулна, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж заасан. Шүүхээс У******* ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр товлон зарлаж, энэ талаар өдөр тутмын мэдээллийн хэрэгсэл Өдрийн сонин-ны 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дугаарт нийтэд мэдээлсэн.
7. Нэхэмжлэгчдийн хурал 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болоход хүсэлт гаргагчид холбогдуулж нэхэмжлэл ирээгүй бөгөөд нэхэмжлэгчдийн хуралд түр хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******, хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Х******* нар оролцож, тус хурлаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э*******ийг томилуулахаар шүүхэд санал тавихаар шийдвэрлэжээ.
8. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс татварын өр төлбөр 23,778,769 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэхдээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №2956 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 41,206,600 төгрөгийг хариуцагч У******* ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
9. Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг хүсэлт гаргагч болон хэрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******ээс У******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай саналыг шүүхэд танилцуулсан.
10. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу У******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй.
11. Дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргаагүй тул У******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 14.1, 34 зүйл, 35 зүйл, 36 зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу явуулж, энэ талаар тайлангаа шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, У******* ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******т даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт зааснаар У******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 зүйлийн 14.1, 34 зүйл, 35 зүйл, 36 зүйлд заасан журмын дагуу У******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх үйл ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******т даалгасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч У******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд з, 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН