Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 34.б дугаар гудамжны 9 тоот хашаанд байх ******* ын гэрт 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн ******* ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Манайх ээжийнхтэй нэг хашаанд айл байдаг юм. ******* манай ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Бид 2 эгч дүү хоёрын хүүхэд. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгний өдөр золголт хийгээд ******* ээжийнд ирж золгочхоод манайд оролгүй явсан. Тэгээд би ******* надаас нэг ах юм чинь гээд дүү нь очиж золгодог ёстой юм чинь гээд *******тай золгохоор гэрээсээ орой 20 цагийн орчимд ганцаараа явсан. Тэгээд би *******ынд очиход тэр ганцаараа байсан. Бид 2 золгочхоод юм ярьж сууж байгаад манай дүү *******ынд очихоор болоод хамтдаа *******ынх руу явсан. *******ынд очиход ******* баяр болж байгаа юм чинь гээд нэг шил архи задалсан. Тэгээд тэр архийг ******* бид хоёр л уусан ******* уугаагүй. Би нэлээн согтоод сүүлдээ тасарсан. Нэг сэрэхэд *******ын гэрт унтаж байсан ба цагдаа нар орж ирээд намайг сэрээсэн. Тэгэхэд шөнө дунд өнгөрч байсан. Тэгээд цагдаа ирсэн. Тэгтэл би *******ыг хутгалсан талаараа цагдаа нараас сонсож мэдсэн. Би өөрөө юу болсон талаараа ерөөсөө санахгүй байна. Би нэг их архи уудаггүй болохоороо амархан тасарсан юм шиг байна. Тэгээд цагдаа дээр ******* бас ирсэн ба юу болсон талаар түүнээс асуухад “Чи чөмөг аваад өөрөө 2 огтолсноо май гээд надад идэж байсан чөмөгтэй махаа хутгатайгаа өгөх шиг болсон чинь миний суга руу хатгалчихсан ш дээ” гэж ******* надад хэлсэн. Тэгээд би *******ыг хутгалснаа мэдсэн. Бид хоёрын дунд ямар нэг маргаан, өс хонзон байхгүй. Бид хоёр *******ынд очихдоо болон тэднийд архи ууж сууж байхдаа хоорондоо маргалдаагүй зүгээр байсан. Би тийм зүйл бодоогүй бас маргаагүй. Би эм тариа, боолт зэргийг нь бүгдийг нь авч өгсөн. ******* надад ямар нэг гомдолгүй санамсаргүй зүйл болсон гэж байсан. Би хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэхэд байхгүй ээ гэсэн. Өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Т. Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би өчигдөр орой буюу 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 18-19 цагийн үед гэртээ байж байтал манай ээжийн төрсөн эгчийнх нь хүүхэд болох *******нь манайд машинтай ганцаараа ирсэн. Тэгээд би түүнд цай чанаж өгөөд бид хоёр жоохон сууж байгаад *******нь Хоёулаа манай дүүгийнд очъё гэж хэлэхээр нь би зөвшөөрч хоёулаа түүний машинтай Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 -дугаар баг 346-9 тоотод байх тэдний төрсөн Цынд очсон. Тэдний Ц түүний эхнэр 3 жоохон хүүхдийн хамт байж байсан. Тэднийд ороход 22.-23 цаг болж байсан байх. Тэгээд *******, ******* хоёр 1 шил архи хувааж уусан бөгөөд надад шахаад байхаар нь би эмчилгээ хийлгэж байгаа гээд 1 хундагыг уусан бөгөөд “С, ******* хоёр бараг 1 шил архи хувааж уусан. Тэгээд тэр хоёр нэлээн согтсон бөгөөд *******нь мах идэж байснаа гэнэтхэн босож ирээд мах огтолж байсан хутгаараа миний зүүн талын суганы орчимд хатгачихсан. Тэгэхээр нь би Чи намайг хутгалчихлаа орчих шиг боллоо гэж хэлсэн чинь түүний дүү ******* нь босож ирээд ахыгаа салгаад авсан. Тэгээд би гэрийн гадаа гараад байж байсан чинь миний зүүн талын суганы хэсгээс шингэн зүйл гоожоод байх шиг байхаар нь буцаж гэр лүү ороод  ******* намайг хутгалчихлаа, хутга нь орчих шиг боллоо, шингэн зүйл гараад байна гэхэд *******  Наадах чинь худлаа ярьж байгаа юм гээд дайраад байхаар нь би *******ад Чи ахыгаа унтуулчхаарай, би явлаа гээд тэднийхээс гарсан. Тэгээд доошоо уруудаж байтал дахиад шингэн зүйл гараад байх шиг болохоор нь өөрийн төрсөн дүү *******ад хэлсэн. Тэгээд ******* Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм байна. Миний хувьд 1 хундага архи уусан болохоор согтолт багатай бараг эрүүл байсан. Харин *******, *******нар 1 шил архи бараг хуваагаад уусан болохоор нэлээн согтсон байсан. Бид нар хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй *******яагаад намайг яагаад хутгалсан болохыг мэдэхгүй байна. Хүрэн бор өнгийн иштэй хутга байсан. Тухайн үед *******, *******, миний бие *******ын эхнэр 3 жоохон хүүхэд зэрэг хүмүүс байсан. ******* яг хараад байж байсан харин эхнэр нь 3 хүүхдийнхээ хамт унтсан байсан. Миний зүүн талын суганы хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн шархнаас жоохон цус гарч байгаа. Тэр хэсэгтээ хавдсан, халуун шатаад өвдөж байна. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Тийм зүйл байгаагүй. *******нь нэлээн согтсон бараг ухаанаа алдчихсан байсан болохоор хутгалсан байх гэж бодож байна. Бид нар садан төрлийн хүмүүс болохоор миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй . гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/

... Би 16-ны орой гэртээ байж байхад 19 цаг өнгөрөөд манайд ******* ганцаараа ирсэн. Тэгээд бид 2 сууж байгаад хойшоо дүү *******ын очъё гэхээр нь бид 2 *******ынд 23 цаг болж байхад очсон. Тэднийд очоод ******* ахдаа нэг шил архи задал өгөөд намайг уу гэхээр нь би уухгүй гэсэн Тэгээд Ц, С 2 уусан. Тэгээд байгаад би Сгийн баруун талд сууж байсан. *******мах идье гээд өөрөө махнаас хутгаар огтолчхоод надад мах идүүлэх гээд хутгатай гараараа над руу өгөх гээд миний суга руу дүрсэн. Би ч нэг их анзаараагүй байсан юм. Би хутгалуулсан гэдгээ *******ад гэрээс нь гар ч яваад цус гараад байх шиг болохоор нь утсаар “ахыг нь Сөнгөцхөн хутгалчихлаа хаана боолгох вэ 103 орвол цагдаа сэргийлэх болох байх даа” гэтэл Н утасны цаанаас за байж бай гээд тасалснаа цагдаад хэлсэн байсан Тэгээд би гэртээ харьсан чинь цагдаа ирсэн. Тухайн үе ******* Сэлэнгийн Зүүнхараад гэртээ байсан. Одоо ч тэндээ байгаа. Хэрэг явдал болоход ******* Зүүнхараад байсан би утсаар л ярьсан юм. *******бид 2 маргалдаагүй *******согтуудаа л надад мах өгөх гэж байгаад санамсаргүй дүрчих шиг болсон. миний биеийн байдал хэвийн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би өчигдөр орой харанхуй болчихсон байхад цагийг нь сайн мэдэхгүй байна. Ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болох *******ын өөрийн авто машинтай ганцаараа очсон. Тэгээд тэднийд цай уугаад нэлээн ярилцаж сууж байгаад ******* бид хоёр миний машинтай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг 346-9 тоотод байх манай төрсөн дүү *******ынд очсон. Тэднийд 22 цагийн үед очсон байх. Тэгээд манай дүү ******* надад архи өгөөд бид нар архи уусан бөгөөд ******* эмчилгээтэй байгаа гээд бага зэрэг уусан байх тэгээд би архи ууж байснаа л санаж байна. Түүнээс хойш юу болсныг үнэндээ мэдэхгүй байна. Тэгээд цагдаа нар орж ирээд намайг сэрээсэн. Би нээх архи уугаад байдаггүй болохоор өчигдөр жоохон архи уугаад болсон зүйлийг үнэндээ мэдэхгүй байна. Нэмж хэлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Манайд 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгний өдөр 22-23 цагийн орчимд байх манай ах ******* болон ******* гээд хамаатны залуугийн хамт орж ирсэн. Тэгээд тэр хоёрыг орж ирэхээр нь би нэг шил архи задалсан. Тэгээд тэр архийг *******бид хоёр л уусан ******* уухгүй амсаад өгсөн. *******ах нэлээн согтсон байсан би бас халамцсан байсан. Манай ах архи уудаггүй учраас амархан муудсан юм. Бид нар хоорондоо маргаагүй бөгөөд маргах асуудал болоогүй. Тэгээд бид мах идэж байгаад *******ах мах идээд хутга барьсан байж байгаад хутгатай гараараа мах ид гээд Ш руу хутгаа өгөх гэсэн чинь Ш яая гээд дуугарсан. Тэгээд яав юу болов гэхэд орчих шиг боллоо гэсэн. Тэгээд би Шыг аль тайлж үзье гэхэд яах вэ зүгээр хөнгөн юм шин байна маргааш өглөө больё гэсэн. Тэгээд Ш явлаа гээд гээд гарсан. *******ах унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал шөнө дунд цагдаа нар ирээд *******ахыг авч явсан. Муудалцсан асуудал байгаагүй. Манайх сар шинэ болох гээд шинэ хутга авсан бөгөөд тэр хутга ир сайтай байсан. *******нь архи нэг их уудаггүй даруухан хүн байгаа юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

7. Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манайд 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгний өдөр 22-23 цагийн орчимд байх манайд *******ах *******тай хамт орж ирсэн. Тэгээд манай нөхөр *******, *******, ******* нар 1 шил архи хувааж уугаад юм ярьцгаагаад байсан. Би ч нэг их анзаараагүй. Тэгээд би хоол хийж өгчхөөд өмнөх өдөр нойр муутай байсан ба нялх хүүхэдтэй учраас унтаад өгсөн. Унтаж байтал шөнө дунд манай нөхөр намайг дуудсан би ч нойрондоо эргээд хараад “юу болов” гэхэд ******* согтуу байсан ба “Ш гэснээ за за өглөө болъё” гэсэн тэгээд би нойрондоо дийлдээд унтаад өгсөн. Тэгтэл удаа ч үгүй цагдаа нар орж ирээд *******г аваад явсан. Би тухайн үед юу болсныг мэдээгүй.Манайд тэр 2 муудалцаагүй хоорондоо золголт яриад л байж байсан. ******* архи уугаагүй. *******л манай нөхөртэй уусан байх. Тэд нар хоорондоо муудалцаж зодолдоогүй. Тэгсэн бол би мэдээд сэрмээр юм. Нойр дутуу учраас би нам унтсан байсан. *******гайгүй ш дээ Манайд уусан байдалтай орж ирж үзэгдээгүй. Хааяа хүүхэд яаж байна л гэж орж ирдэг. Ааш зангийн хувьд гайгүй байдаг. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн:

1. Т. Шын чээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 41-42 / болон хавтаст хэргийн 10-16 дугаар хуудсанд авагдсан хүний биед болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутгыг эд мөрийн баримтаар хураасан тогтоол тэмдэглэл, хавтаст хэргийн 81 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г. Снь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 82-83 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч Г. Сд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн эзэмшлийн “ТСЛ” маркийн гар зурагт битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 346 дугаар гудамжны 9 тоот хашаанд байх *******ын гэрт 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр *******ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******, гэрч *******,******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 136 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г. С гийн эзэмшлийн “ТСЛ” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 26 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “ТСЛ” зурагтыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Сг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун наян / 480 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.                                          

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй хутгыг хураасан мөрдөгчийн шийдвэрийг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.               

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “ТСЛ маркийн зурагтыг” битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “ТСЛ маркийн зурагтыг” эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ