Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0850

 

     2025         11           24                                     128/ШШ2025/0850



 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэлийн дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдох захиргааны хэргийг хянаад, 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0993434 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н*******ыг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* миний бие Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт иргэн 25, 45 нас хүрснээс хойш нэг сарын дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлж иргэний үнэмлэхээ сунгуулна гэж заасны дагуу иргэн Д.Н*******д 09 дүгээр сарын 04-нд 1 сар 22 хоног хэтрүүлсэнд Зөрчлийн тухай хуулийн 15.24.1-д заасан тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн заалтын дагуу тус тус 20 нэгжээр торгосон. Миний бие 9 болон 10 сард компьютер эвдэрсэн байсан учир гомдол, мэдээллийг прокурорын зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй нь үнэн болно. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэлээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдуулан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0993434 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н*******ыг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэлээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0993434 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н*******ыг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 


 

ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ