| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00374/И |
| Дугаар | 308/ШШ2025/00274 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 308/ШШ2025/00274
| 2025 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 308/ШШ2025/00273 | Дорноговь аймаг |
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У овогт А-н А-г Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хоньчноор, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам ХК-д 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл хоньчиноор тус тус ажиллаж байсныг тогтоож, үлдэх 1989 оны 10 сарын 29-ний өдрөөс 1989 оны 11 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.