| *******0*******1 оны 05 сарын *******8 өдөр | Дугаар 10*******/ШШ*******0*******1/0139******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг ******* дугаар хороо ******* сайд хотхон ******* тоот ******* ******* ХХК
******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах, 7.715.187.686.8******* төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг *******0*******0 оны 05 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******, хэрэг гүйцэтгэгч *******, нэхэмжлэгч ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ******* ХХК нь ******* банктай *******013 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн 337 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 7.000.000.000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. ******* ******* ХХК болон зээлдүүлэгч ******* банк нь зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг *******016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 337/1 болон *******016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээг тус тус байгуулан үлдэгдэл төлбөр 3.89*******.000.000 төгрөг болохыг баталгаажуулсан. *******019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ******* банк нь дахь Банкны эрх хүлээн авагчаас Дампуурлын тухай хууль 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах, барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлага хангуулах шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүх шийдвэрлэсэн боловч Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан. *******0*******0 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07007 дугаартай захирамжаар банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******0*******0 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 007007 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь дахин шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргах эрхийг хөндөөгүй. Төлбөрийн чадваргүйд тооцсон захирамжийг хүчингүй болгоогүй, хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. ******* ******* ХХК-ийг ******* банкны эрх хүлээн авагчийн зүгээс төлбөрийн чадваргүйд тооцуулж, татан буулгах нэхэмжлэл гаргаж, улмаар *******019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинд ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг нийтэд зарлаж, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэлээ гаргах талаар олон нийтэд мэдээлж, бизнес эрхлэх, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. ******* банкнаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхийн тулд тодорхой төсөл хэрэгжүүлэх хугацаа олгохыг хүссэн боловч төлбөрийн чадваргүйд тооцуулж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон асуудал үүссэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 08 дугаар сарын *******9-ны өдрийн 10604 дугаартай захирамжаар томилогдсон хэрэг гүйцэтгэгчийн *******019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0******* дугаар дүгнэлтээр төлбөрийн чадваргүйдэл, *******019 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох нь тогтоогдсон. Иймд ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү. ******* ******* ХХК нь ******* банкнаас 3.89*******.000.000 төгрөгийн өр төлбөртэй талаар тайландаа тусгасан байдаг. Банкнаас 3.89*******.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасанг зөвшөөрдөг. Харин 3.8*******3.187.686 төгрөгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь ******* ******* ХХК нь ******* банкнаас зээл аваагүй, Улсын Засгийн газрын *******01******* оны 1******* дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаарт Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай тогтоол, банкны ерөнхийлөгч болон Барилга хот байгуулалтын сайдын *******013 оны 01 дугаар сарын 09-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөр-ийн дагуу Барилга хот байгуулалтын яамтай *******013 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр 144 тоот Бүтээгдэхүүн, стандартын хангалт, үнэ тогтворжуулах гэрээ-г байгуулж 7.000.000.000 төгрөг авахаар анх тохиролцсон. Улмаар дамжуулан зээлдэгч болох ******* банктай *******014 оны 07 дугаар сарын **************-ны өдөр 347 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулсан. ******* банк нь *******013 оны 08 дугаар сарын *******3-ны өдрөөс *******016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 7.000.000.000 төгрөгийг 15 удаа хувааж дансанд шилжүүлсэн байдаг. Үүнээс сар бүр зээлийн данснаас үндсэн зээл 3.108.000.000 төгрөг, зээлийн хүүд 536.000.000 гаран төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.87*******.000 төгрөг буюу нийт 3.600.000.000 гаран төгрөгийг буцаан авсан байдаг. Бизнес эрхлэгч хувийн хэвшлийн байгууллагын зээлийн хөрөнгийг хугацаанд нь өгөхгүй, өөрийн дансанд эргэлдүүлж ашиг олсон зүйл байхгүй. Олсон зээлээ буцаан хүү төлөх, буцаан татаж авах, холбогдох төслөө хэрэгжүүлэх боломж олгоогүй. Банкны удирдлагуудын үйл ажиллагаанаас болж ******* ******* ХХК нь дампуурах нөхцөл бүрдсэн. Санхүүгийн нэмэлт санхүүжилт хийх бүртээ банк нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ шинэчилж хийх ёстой гэх байдлаар Засгийн газраас өгсөн зээлийн хөрөнгийг банкандаа байлгахын төлөө асуудал үүсгэдэг байсан. Энэ асуудлаас болж ******* банкны удирдлагатай хариуцлага тооцох асуудал ч яригдаж байсан. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн харилцааг тодотгоод зохицуулсан байдаг. Мөн хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тусгасан байна. Нэмэгдүүлсэн шаардлагын үнийн дүнг ******* ******* ХХК-д шилжүүлээгүй гэдэг нь баримтаар тогтоогдож байна. *******013 оны 07 дугаар сарын **************-ны өдөр гэрээ байгуулсан өдрөө 7.000.000.000 төгрөг ******* ******* ХХК нь аваагүй. Энэ гэрээ нь тооцооныхоо үлдэгдлийг л баталгаажуулж хийсэн гэрээ болохоос биш ******* ******* ХХК-д мөнгө шилжүүлсэн зүйл бол байхгүй бөгөөд энэ нь мөн баримтаар ч нотлогдож байна. Зээлийн үлдэгдэл 3.400.000.000 төгрөгийг банканд төсөл хэрэгжүүлэгч төлсөн. Дараа нь жилийн 5,5 хүүтэй зээлийг *******4 хувийн хүүтэй зээл болгож хөрвүүлсэн талаар дурдсан. *******016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 337-1 дугаартай зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээний *******.1-т 337 дугаар зээлийн гэрээ хүүгийн үлдэгдлийг арилжааны зээлд хөрвүүлэв, *******.*******-т зээлийн хэмжээ 3.800.000.000 төгрөг гэх бичилт нь олгогдоогүй бичилт болох нь илэрхий тод харуулж байгаа заалт юм. ******* ******* ХХК нь ******* банкнаас 3,800,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, дансанд шилжээгүй, ******* ******* ХХК-нд уг зээлийг захиран зарцуулах эрх олгоогүй хүчин төгөлдөр бус гэрээгээр банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Мөн банкны эрх хүлээн авагч нь ******* ******* ХХК-ийг татан буулгах нэхэмжлэлийг анх өөрөө шүүхэд гаргаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргаж байсан. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг. Дампуурлын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.5-д шүүхээр шийдвэрлэгдэх тухай заалт байдаг. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эвлэрэх, шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй учраас ******* ******* ХХК-ийн зүгээс хариу тайлбар гаргаж татгалзлаа тайлбараараа илэрхийлэх боломжтой юм байна гэдэг байдлаар оролцоод явж байгаа. Тус банкнаас 3.89*******.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрдөг. Харин 3.8*******3.187.686 төгрөгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: банкны ерөнхийлөгчийн *******019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар ******* банканд банкны эрх хүлээн авагч томилох, банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхийн хугацааг тодорхойлон сонгож *******0*******1 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Банкны эрх хүлээн авагч томилсноор гарч байгаа үр дүн нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 буюу банк түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Нөгөө талаар Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т банкны өр төлбөрийг барагдуулах үүрэг нь мөн банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь уг хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.*******-т заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхээ эдэлдэг. ******* банк нь ******* ******* ХХК-тай *******013 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн 337 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7.000.000.000 төгрөгийг сарын 0.46 хувь, жилийн 5.5 хувийн хүүтэйгээр, бүтээгдэхүүн стандартын хангалт, үнэ тогтворжуулах буюу блокийн үйлдвэр байгуулах зориулалтаар *******0*******0 оны 06 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл хугацаанд зээл авахаар тохирсон байдаг. Зээлийн гэрээний 3.9-т мөнгийг шилжүүлэх дансыг заасан нь ******* ******* ХХК-ийн ******* банк нь дах *******0000*******5553 тоот харилцах буюу дипозит байгууллагын дансанд мөнгийг шилжүүлэхийг тусгасан байна. Зээлийн мөнгийг нийт 15 удаа хэсэгчилж дансанд шилжүүлснээр нийт 7.000.000.000 төгрөгийг шилжүүлж түүнийг зээлдэгч захиран зарцуулсан. *******016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 337/1 зээлийн гэрээ болон *******016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр зээлийн хүүг зах зээлийн хүүд хөрвүүлж жилийн *******1.6 хувь болгох, өмнөх зээлийн гэрээний үр дүнг дүгнээд үлдэгдэл 3.89*******.000.000 төгрөг байна, хүүг дээр дурдсанаар өөрчилье гэж тохиролцож гэрээг шинэчлэн байгуулсан. Мөн зээлийн үүргийг хангуулахаар Барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны хөрөнгийг товч дурдвал *******013 оны 7 дугаар сарын **************-ны өдрийн 337 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 5 жилийн хугацаатай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10,000 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 337-1 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүргийн *******0 дугаар хороонд байрлах, аж ахуйн зориулалттай, 5 жилийн хугацаатай, нэгж талбарын 80*******3/0081 дугаартай, м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 337-******* дугаар барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, Элэг судлалын оношилгоо, эмчилгээ, сургалтын төвийн зориулалттай, 5 жилийн хугацаатай, нэгж талбарын дугаартай, 3 500 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар болно. ******* ******* ХХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг оруулж тооцоолсон нийт 3.646.419.*******65.*******4 мөнгийг төлсөн байдаг. Нэхэмжлэлийг *******0*******0 оны 09 дүгээр сарын 14 өдөр гаргасан. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлсний зардлыг оруулж тооцоолсон. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр 3.89*******.000.000 төгрөг гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн уг дүнгээр харилцах ёстой гэх хүсэлт гаргагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ******* ХХК-ийн дансанд ******* банк нь нийт 7.000.000.000 төгрөгийг олгосон. Уг мөнгийг зээлдэгч нь захиран зарцуулж ашигласан. Мөн ******* ******* ХХК нь ******* банкнаас зээл аваагүй гэх тайлбарыг хэлж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийсэн гурвалсан гэрээнд ******* банк нь төслийн санхүүжүүлэгч зээлдүүлэгчид мөнгийг төлсөн, эс төлснөөс үл хамааран түүний өмнөөс тухайн хуваарийн дагуу төлбөрийг төлж байх үүргийг хүлээсэн. Өөрөөр хэлбэл эрсдэл нь ******* банк дээр ирж байгаа юм. Энэ тухай баримт нь хавтаст хэрэг авагдсан. Жишээ болгон хэлэхэд *******016 оны 01 дүгээр сарын 04-ны дугаартай ******* банкны ******* ******* ХХК-ийн захирал н.Аюулгүйд хүргүүлсэн бичиг байна. Тоотод *******016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн төлбөрийн хүү **************8.040.*******49.73 төгрөг, үндсэн зээл 1.*******00.000.000 төгрөг, үүнээс 1.*******00.000.000 төгрөгийн эх үүсвэрийг ******* банк танай өмнөөс банканд шилжүүлээд байна. Дараа нь *******016 оны 04 дүгээр сарын *******8-ны өдрийн ******* ******* ХХК-нд хүргүүлсэн албан бичиг мөн хэрэгт авагдсан. Үүнд дамжуулан зээлдүүлэх гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн өдрөөс хойш бид хугацаа хэтрэлтийн төлбөрт *******.918.45*******.598 төгрөгийн танай өмнөөс банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу төлсөн гэж бичсэн байдаг. Иймд ******* банкнаас зээл аваагүй гэх асуудал байхгүй. Зээлийн гэрээ нь ******* банкийг татан буугдахаас өмнө банкийг хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгуулсан гэрээ учир Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д зааснаар банкны эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн учир банкны эрх хүлээн авагч хэвийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байх хугацаан дахь гэрээний үүргийг шаардах эрхтэй. Банкны төлбөрийн үүрэг буюу банкны харилцагч, хадгаламж эзэмшигч банктай үүргийн харилцаанд орсон этгээдийн хувьд банкны өмнө хүлээсэн үүргийг барагдуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжиж ирсэн учраас банкны хүлээн авагч мөн хүүг нэхэмжлэх эрхтэй юм. Дампуурлын нэхэмжлэл гаргахдаа 3.000.000.000 төгрөгөөр нэхэмжлэл гаргасан гэж хэлж байна. Уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул одоо ярих шаардлагагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх бүрэн эрхтэй. Дампуурлын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******-д дампуурлын хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргах нэмэгдүүлэх эрхтэй. Сонинд зарласан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Зээлийн нэмэлт гэрээний дагуу ******* ******* ХХК нь мөнгө аваагүй гэж хүсэлт гаргагч нь ярьж байна. Энэ талаарх тайлбарыг банкны эрх хүлээн авагч *******0*******1 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 640 дугаартай албан бичгээр шүүхэд албан ёсоор тайлбараа гаргасан. Өөрөөр хэлбэл уг албан бичигт 3.89*******.000.000 төгрөгийг өмнөх 7.000.000.000 төгрөг дээр нэмж олгох үүргийг хүлээгээгүй. Зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг дүгнээд, ийм үлдэгдэлтэй цаашид хүүг ийм байдлаар тооцно, төлбөрийг яаж төлөх вэ гэдгийг хувиар гаргасан үйл баримт юм. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх, шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах, дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах үүрэгтэй. Үүний дагуу дүгнэлтээ Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бичих ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хүсэлт гаргаж уг зээлийн мөнгийг юунд зарцуулсан, мөнгөөр авсан эд зүйлс нь хаана байгаа талаар, мөн уг зээлийн мөнгийг хэрхэн зарцуулсан зүйлсийн санхүүгийн баримтыг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахад шүүгч хүсэлтийг хангасан боловч хүсэлт гаргагч нь уг баримтыг байхгүй гэж гаргаж өгөөгүй. Уг баримтыг гаргаж өгсөн бол нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн шинжээч томилуулах алхам хийх байсан. Зээлийг блокийн үйлдвэр байгуулахаар авсан. Гэвч зээлийн мөнгөөр блокийн үйлдвэр байгуулаагүй бөгөөд юунд захиран зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Банк зээлийг олгосны дараа ******* ******* ХХК-ийг татвараас очиж хянадаг. Хяналтыг зургаар баталгаажуулдаг бөгөөд уг баталгаажуулсан зураг дээрх газар нь барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн *******0 дугаар хороонд байрлах, аж ахуйн зориулалттай, 5 жилийн хугацаатай, нэгж талбарын 80*******3/0081 дугаартай, м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар байсан. Өөрөөр хэлбэл блокийн үйлдвэр гэж харуулж банк болон татварын шалгалтыг аргалсан байдаг. Үүнийг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт *******0*******0 оны 10 дугаар сарын *******8-ны өдөр 3456 дугаартай албан бичгээр хандсан. Үүнээс үзэхэд блокийн үйлдвэр барихаар авсан зээлийн мөнгийг юунд зарцуулсныг тогтоохгүйгээр асуудал шийдвэрлэгдэж байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч ******* ******* ХХК-наас 7.715.187.686.8******* төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хэрэг гүйцэтгэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг миний бие *******0*******0 оны 09 дүгээр сарын *******5-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13641 дугаартай захирамжаар ******* ******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож шүүхээс өгсөн үүргийн дагуу Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүгч, хариуцагч, нэхэмжлэгч нарт танилцуулсан болно. ******* ******* ХХК-ийн санхүүгийн 6 жилийн тайлан дээр санхүүгийн шинжилгээ хийсэн байдаг. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Иймд миний бие хуулийн заалтыг санхүүгийн шинжилгээ тайлангаа тоон утгаар нь нотолж гаргахын тулд Сангийн яам болон мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн газраас гаргасан санхүүгийн шинжилгээ хийх заавар, журмын дагуу өргөн хэрэглэгддэг орлогын тайлан, эргэлт, хөрөнгийн харьцаа, төлбөр барагдуулах ойрын боломж, төлбөр барагдуулах өнөөгийн боломж, санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ гэсэн цогц санхүүгийн шинжилгээнүүдийг хийж шинжилгээ болгоны доор ******* ******* ХХК-ийн төлбөрийн чадвар, зохистой үзүүлэлт, энэ шинжилгээ нь юу илэрхийлж байгаа талаар тайлбар бичсэн. Дампуурлын тухай хуульд зааснаар сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан санхүүгийн тайлан, баланс дээр дүгнэлт гаргахыг шаардсан байдаг боловч миний бие ******* ******* ХХК-ийн санхүүгийн дүр зураг илүү тод харагдах бол уу гэх үндэслэлээр 6 жилийн тайлан дээр санхүүгийн шинжилгээ хийсэн. Уг шинжилгээнүүдийг үндэслээд *******014 оноос эхлээд ******* ******* ХХК нь төлбөрийн чадваргүй болсон байна гэх дүгнэлтийг гаргасан. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт дээр үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11100 дугаартай захирамжаар ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон шийдвэр хүчин төгөлдөр болсон. Миний бие ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй гэж дүгнэсэн дүгнэлтийнхээ ******* дах хэсэг дээр ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, 3 дах хэсэг дээр удирдлагын үйл ажиллагааны талаар гаргасан дүгнэлт, 4 дэх хэсэг дээр тус компанид хуваарилагдах хөрөнгө болон хүчин төгөлдөр тооцуулах гэрээ байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор хөрөнгийн болон эрхийн бүртгэлийн эрх бүхий төрийн байгууллага, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудаас тус компанитай холбоотой мэдээлэл лавлагаа авсан. Тогтоогдсон баримтууд дээр үндэслээд 5 дугаар хэсэгтээ Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх талаар дүгнэлтээ гаргаж өгсөн. Уг дүгнэлтээр тус компанийн хуваарилагдах хөрөнгө нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10 000 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар, Худалдаа, хөгжлийн банк дахь ******* ******* ХХК-ийн 499*******04835 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 4*******3.045.64 төгрөг байна. Мөн ******* банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүд нь Дампуурлын тухай хуульд заасны дагуу хуваарилах боломжгүй юм. Учир нь Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байх тул бусдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг нь хэрэг гүйцэтгэгч дампуурсны үр дагавар болгож хуваарилах нь буруу зүйл юм. Мөн энэ асуудлаар Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс бусдын өмчлөлийг байлцуулахгүйгээр хуваарилсан нь буруу байна, процессын алдаа байна гэх үндэслэлээр хэрэг нь анхан шатны шүүхэд буцаагдсан. Дүгнэлтийн 6 дугаар хэсэгт нэхэмжлэлийн талаар судалсан. Нэхэмжлэгчийн эрх хүлээн авагчын хэлснээр ******* банк, ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж 3.89*******.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж үзсэн байдаг бөгөөд уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн дүнг тодорхойлсон. Учир нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн онцгой ажиллагааны журмаар хэлцэгдэг учир нэхэмжлэлийн шаардлагатай маргах, нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрэх гэх мэт ажиллагаа хийгдээгүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага маргаантай гэж үзэж байгаа бол Дампуурлын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.5 дах хэсэгт хуульчилсан зохицуулалтаар ердийн журмаар шүүхэд шийдвэрлүүлж, эрхийн зөрчлийн маргаангүй болсон тохиолдолд л нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юм. Иймд миний бие 3.89*******.000.000 төгрөгөөр дүгнэлтээ гаргасан ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 7.715.187.686 төгрөгийг хүлээж аваагүй юм. Дүгнэлтийн 7 дугаар хэсэгт олон улсад хэрэглэгддэг хамгийн түгээмэл загвар болох дампуурлын шинжилгээний 5 гол загвараар тус компанийн санхүүгийн тайлан, баланс дээр дампуурлын шинжилгээ хийсэн. Уг 5 загваруудаар тус тусд нь шинжилгээ хийхэд ******* ******* ХХК нь үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүйдлийн шинжилгээ болон дампуурлын шинжилгээ нар дээр тогтоогдсон. Дампуурлын тухай хуулийн *******3 дугаар зүйл дээр заасан зохицуулалт дээр тухайн этгээдийг төлбөрийн чадваргүй болсноос хойш 60 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг шүүхэд ирүүлэх ёстой. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлэх ёстой. Энэ тохиолдолд Дампуурлын тухай хуулийн *******3 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдах ёстой. Иймд хариуцагч, нэхэмжлэгч нараас дахин хөрөнгөжүүлэх саналыг шүүхэд ирүүлээгүй бол уг хуулийн 33 дугаар зүйлд заасан татан буугдах үндэслэл бий болсон гэж үзэж дүгнэлтдээ санал оруулсан болно. Нэхэмжлэгчийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлгосон байна. Зээлийн хөрөнгийг юунд зарцуулсныг тогтоох эрх бүхий этгээд нь хэрэг гүйцэтгэгч биш. Зээлийн хөрөнгийг юунд зарцуулсныг тогтоох нь банкны хийх ёстой зүйл. Үүнийг хэрэг гүйцэтгэгч, шүүх тогтоохгүй. Нэмэгдүүлсэн шаардлагатай асуудлыг хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтдээ оруулаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь эрхийн маргаангүй байх ёстой, хүлээн зөвшөөрсөн дүнг гаргана гэсэн Улсын Дээд Шүүхийн тайлбарын дагуу 3.89*******.000.000 төгрөг гэж дүгнэсэн. Банкны эрх хүлээн авагч н.Адилбиш гэж анх томилогдсон хүн банк, ******* банк нь ******* ******* ХХК-аас авах ёстой авлагын дүнг 3.89*******.000.000 төгрөг л гэж гаргаж өгсөн. Үүнийг нэмэгдүүлж байгаа нь хууль зөрчиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч хариуцагч ******* ******* ХХК нь дампуурсанд тооцож татан буулгах, нэхэмжлэгч ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь ******* ******* ХХК-наас 7.715.187.686.8******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хүсэлтийг хангаж, дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэлээ.
******* ******* ХХК нь *******01******* оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдааны чиглэлээр 1.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, *******019 оны 06 дугаар сарын *******8-ны өдөр Б.Лхагвасүрэн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.
Хариуцагч ******* ******* ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээ ******* банкны эрх хүлээн авагчийн зүгээс ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцуулж, татан буулгах нэхэмжлэл гаргаж, улмаар *******019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинд ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг нийтэд зарлаж, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэлээ гаргах талаар олон нийтэд мэдээлж, бизнес эрхлэх, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. ******* банкнаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхийн тулд тодорхой төсөл хэрэгжүүлэх хугацаа олгохыг хүссэн боловч төлбөрийн чадваргүйд тооцуулж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй асуудал үүссэн. Шүүхийн *******019 оны 08 дугаар сарын *******9-ны өдрийн 10604 дугаартай захирамжаар томилогдсон хэрэг гүйцэтгэгчийн *******019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0******* дугаар дүгнэлтээр төлбөрийн чадваргүйдэл, *******019 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох нь тогтоогдсон хэмээн тайлбарлажээ.
******* ******* ХХК-ний төлбөрийн чадвартай эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэрэг гүйцэтгэгч *******0*******0 оны 08 дугаар сарын *******4-ний өдрийн 0*******, *******0*******0 оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн 03 тоот дүгнэлт гаргахдаа төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загвар буюу санхүүгийн тогтвортой байдлын, төлбөрийн чадварын болон дампуурлын зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэсэн байх ба Үүнд: .
Тус компанийн *******014-*******019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 6.161.308.10 төгрөг болж өөрийн хөрөнгийн -470.13%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. ******* ******* ХХК нь *******016 оноос үйл ажиллагаа явуулаагүй ба *******016-*******019 онуудын санхүүгийн тайлангууд нь Х буюу үйл ажиллагаа явуулаагүй үеийн тайлангууд байгаа нь тус компани нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж байхгүй, санхүүгийн эх үүсвэргүй болохыг нотолж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд ******* ******* ХХК нь *******014 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн. ******* ******* ХХК нь *******019 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн тайланд мэдүүлснээр татварын өр төлбөр болон татан буугдсан ******* банкны зээл, зээлийн үүргийн үлдэгдэлд банкны зээлийн төлбөрт 3.957.783.60 төгрөг, хүүгийн төлбөрт 185.350.10 төгрөг, дансны өглөг *******.018.174.40 төгрөг нийт 6.161.308.10 төгрөгийн өр төлбөртэй байх ба дээрх дүн санхүүгийн тайлан баланс болон зээлийн гэрээ, аудитын тайлангаар нотлогдож байна. ******* ******* ХХК нь төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь *******014 онд 3*******4.977.700 төгрөгийн, *******015 онд 775.4*******8.900 төгрөгийн, *******016 онд 160.410.900 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж, *******017 оноос үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан гаргаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон. Компани нь гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, команийн хувьцаа эзэмшигч нь компаний үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон.
******* ******* ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар:
-Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо хонхорт байршилтай аж ахуйн нэгж байгуууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний ГД-000300603 дугаартай нэгж талбарын 3038/5155 дугаартай, 10000 мк талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар
-Худалда хөгжлийн банк дахь ******* ******* ХХК-ийн 499*******04835 тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 4*******3.045.64 төгрөг. Харин ******* ******* ХХК-ийн ******* банктай тус тус байгуулсан №337, №337-1, №337-*******. №337/1, №337-1 дугаартай барьцааны гэрээнүүдийн барьцааны зүйл бусдын эзэмшлийн газар эзэмших эрхүүд нь ******* ******* ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөд үл хамаарах хөрөнгө байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан тул бусдын эзэмшлийн газар эзэмших эрхүүд нь хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй байна.
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь *******013 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн 337 тоот зээлийн гэрээ байгуулж ******* банкнаас зээл авсан байдаг ба зээлийн гэрээний үүрэг 3.89*******.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Талууд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхэд маргаан үүсгээгүй, өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна. ******* банк дахь банкны эрх хүлээн авагч дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байгаа нь ******* ******* ХХК-ийн хуваарилагдах хөрөнгөөс өөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй юм. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийн шүүх ерийн журмаар хянан шийдвэрлэдэг. Дампуурлын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.5 дахь хэсэгт ч шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай. Иймээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь ******* ******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал маш өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* ******* ХХК нь *******014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэх дүгнэлтийг гаргасан байна.
Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл, ******* ******* ХХК нь *******014 оноос төлбөрийн чадваргүй болж, *******016 оноос үйл ажиллагаа явуулаагүй, *******016-*******019 онуудын санхүүгийн тайлангууд нь Х буюу үйл ажиллагаа явуулаагүй үеийн тайлангууд байгаа нь тус компани нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж байхгүй, санхүүгийн эх үүсвэргүй болсон. Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь *******014 онд 3*******4.977.700 төгрөгийн, *******015 онд 775.4*******8.900 төгрөгийн, *******016 онд 160.410.900 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж, *******017 оноос Х тайлан гаргаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон. Компани нь гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ба үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон байна.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Дампуурлын тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байх ба энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож татан буулгах нь зүйтэй.
******* банк нь ******* ******* ХХК-тай *******013 оны 07 дугаар сарын **************-ны өдөр 337 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 7.000.000.000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлүүлж, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо хонхорт байршилтай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний ГД-000300603 дугаартай нэгж талбарын 3038/5155 дугаартай, 10000 мк талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, компанийн эргэлтийн хөрөнгө, Баянгол дүүрэг *******0 дугаар хороонд байрлалтай ах ахуйн зориулалттай 5 жилийн хугацаатай 80*******3/0081 нэгж талбарын дугаартай, 7660 мкв талбайтай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд байрлалтай элэг судлалын оношлогоо, эмчилгээ сургалтын төвийн зориулалттай 5 жилийн хугацаатай нэгж талбарын дугаартай 3500 мкв талбайтай эзэмших эрхтэй газар тус тус барьцаалсан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.******* дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч ******* банк ХХК болон зээлдэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг *******016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 337/1 болон *******016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээг тус тус байгуулан үлдэгдэл төлбөр 3.89*******.000.000 төгрөг болохыг баталгаажуулж, Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож дампуурсанд тооцон татан буулгах, үндсэн зээл 3.89*******.000.000 төгрөг гаргуулахыг шаардаж байсан ба, хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд компанийг дампуурсанд тооцож татан буулгах хүсэлттэй нь холбогдуулж нэхэмжлэлээ гаргахдаа үнийн дүнг нэмэгдүүлсэнг үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт гэрчлүүлсний зардалд 73.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь хуулиар хүлээсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй холбоотой баримтаа бүрдүүлсэн тул хохиролд тооцох боломжгүй байна.
Иймд ******* ******* ХХК-иас 3.89*******.000.000 төгрөг гаргуулж ******* банк дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдэх 3.8*******3.187.686.8******* төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг хариуцагч хариуцах ба хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
*******. Иргэний хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т зааснаар ******* ******* ХХК-иас 3.89*******.000.000 төгрөг гаргуулж ******* банк дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдэх 3.8*******3.187.686.8******* төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүсэлт гаргагчийн төлсөн 70.*******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-иас 19.617.950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг хариуцагчид хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч *******од хариуцуулсугай.
5. Шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА