| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2017/03321/И |
| Дугаар | 184/ШШ2018/02879 |
| Огноо | 2018-11-22 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2018/02879
| 2018 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 184/ШШ2018/02879 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Сонгино хайрхан дүүрэг * дүгээр хороо,*хороолол * гудамж * тоот хаягт байрлах * ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах тухай *ын хүсэлттэй
Нэхэмжлэгчид: * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *, * ХХК-ийн төлөөлөгч *,
* ХХК-ийн төлөөлөгч *, * ХХК-ийн төлөөлөгч *, *ХХК-ийн төлөөлөгч *,
Иргэн: *ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *жийн өмгөөлөгч *
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч *,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч * ,
Хэрэг гүйцэтгэгч: * ХХК-ийн захирал *, * ХХК ерөнхий нягтлан бодогч * нарын нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч * ХХК-ийн захирал * түүний өмгөөлөгч *, хэрэг гүйцэтгэгч *, нэхэмжлэгч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, *ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, иргэн *, түүний өмгөөлөгч * итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар * нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: * ХХК-ийн захирал * болон түүний өмгөөлөгч *шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * ХХК нь төлбөрийн чадваргүй болсон. Төлбөрийн чадваргүй болсон гэдэг нь бэлэн мөнгө гаргаж өгөх боломжгүй болсон. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасан өдрийн үнээр 5,987,000,242 төгрөгийн өртэй байгаа. Нэхэмжлэл гаргахдаа дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргасан. Одоо дахин хөрөнгөжих боломжгүй болсон тул * ХХК-ийг татан буулгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Хэрэг гүйцэтгэгч * ХХК нь * ХХК-ийг дахин хөрөнгөжих боломжгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч нар шүүхэд * ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх санал ирүүлээгүй учраас Айд ХХК-ийг татан буулгаж өгөх хүсэлт гаргаж байна.
... Тус компани 5,987 242,500 / таван тэрбум есөн зуун наян долоон сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийн үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг гаргаж байна. Тус компани 2014 оны 4 дүгээр улирлаас эхлэн *хороололд * нэртэй * айлын * давхар, * блок сууцны иж бүрэн цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд эхний ээлжийн буюу 42 айлын орон сууцыг барьж, 2016 оны 3-р улиралд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад бүрэн оруулсан. Дараагийн ээлжийн 30 айлын орон сууцны ажлыг эхлүүлэн гүйцэтгэж байна. * ХХК нь хөрөнгө оруулагч болон зээлдэгч нартаа эргэн төлөх ёстой санхүүжилтыг борлуулалтын орлогоор төлбөрийг барагдуулахаар төлөвлөсөн боловч борлуулалт удааширсан тул эргэн төлөлтөд хүндрэл үүсээд байна.
Тус компани 2016 оны 06 сарын 27-нд Төрийн банк ХХК-ийн * төвтэй зээлийн гэрээ байгуулж 2, 200 000 000 / хоёр тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг сарын 2,4 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2018 оны 06 сарын 27-нд дууссан. Энэ хугацаанд төлбөрөөс 390 000 000 /гурван зуун ерэн сая / төгрөг, хүүнд 640 800 000 /зургаан зуун дөчин сая найман зуун мянган / төгрөг нийт 1 030 800 000/ нэг тэрбум гучин сая найман зуун мянган / төгрөг төлж үндсэн зээлээс 1 809 326 844 /нэг тэрбум найман зуун сая / төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Зээл төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөр 594 212 637 /таван зуун ерэн дөрвөн сая хоёр зуун арван хоёр мянга зургаан зуун гучин долоон / төгрөг, зээлийн хүүнд 147 579 030 /нэг зуун дөчин долоон сая таван зуун далан есөн мянга гучин / төгрөг төлөх, үүнээс гадна 30 гаруй хувь хүн, хуулийн этгээдээс зээлийн гэрээгээр бэлэн мөнгө болон бараа материалын нийт 3 000 000 000 / гурван тэрбум / төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Цаашид зээлийн хүү болон, үндсэн зээлийг төлөх боломжгүй байна. Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь:
- Манай улсын санхүүгийн хямрал, орон сууцны борлуулалтын бууралт, зогсолт, өндөр хүүтэй зээл, зээлийн хүүгийн дарамт, валютын ханшны савлагаа, орон сууцны дулаан, цахилгаан, ус зэрэг урсгал зардлын төлбөр, барилгын материалын үнийн өсөлт, ажлын сул зогсолт зэрэг нөхцөл нөлөөлсөн.
Эдийн засгийн хувьд ашиггүй ажиллаж байгаа тул нийтийн эрх ашгийн төлөө дампууруулах хүсэлтэй байна.
Улс орны эдийн засгийн хямралтай хүнд б*л нь борлуулалт бизнесийн одоогийн ба цаашдын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байна. Бид 2018 оныг дуустал төслийг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
2017 оны оны хагас жилийн санхүүгийн тайлан балансад 2017 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар нийт хөрөнгийн дүн 5 377 126 500 /таван тэрбум гурван зуун далан долоон сая нэг зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөг байна. Тус компанийн өөрийн хөрөнгө 611 116 000 / зургаан зуун арван нэгэн сая нэг зуун арван зургаан мянган / төгрөг болсон, одоогоор өөрийн хөрөнгөгүй байгаа ба Дампуурлын тухай хуулийн 4.1-д зааснаар төлбөрийн чадваргүй болсон байна. Иймд * ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч: * ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч * тайлбартаа: .. * ХХК нь * хотхоны гүйцэтгэгч байгууллагаар ажилласан. * ХХК-тай хамтран ажилласан гэрээний үлдэгдэл төлбөр нь 1 084 472 962 /нэг тэрбум наян дөрвөн сая дөрвөн зуун далан хоёр мянга есөн зуун жаран хоёр /төгрөг байсан. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр 955 823 443 /есөн зуун тавин таван сая найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун дөчин гурван / төгрөгийг * ХХК-д төлөх шаардлагатай гэж үзсэн. Шүүхээр шийдвэрлүүлээгүй * ХХК татан буулгаж өгнө үү гэв.
* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанид бараа, материал нийлүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу * ХХК-иас 18 986 000 / арван найман сая есөн зуун наян зургаан мянган / төгрөг нэхэмжилж байгаа. * ХХК-ийг татан буулгах саналтай байна гэв.
* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оноос хойш * ХХК-д барилгын бараа материал нийлүүлсэн. Бараа материалын үлдэгдэл болох 20 000 000 / хорин сая / төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэр гараагүй. Хэрэг гүйцэтгэгчтэй тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчдийн хуралдаанд байнга сууж байсан. Энэ баримт нь батлагдсан татан буулгах саналтай гэв.
* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 сарын 08-нд шүүгчийн захирамж гарсан. 38 430 000 / гучин наяман сая дөрвөн зуун гучин мянган / төгрөгийг * ХХК-иас нэхэмжилж байна. Энэ компанийг дампууруулж өгнө үү гэв.
Иргэн * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 02370 дугаар захирамжаар * ХХК-иас 290 984 450 /хоёр зуун ерэн сая есөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун тавин / төгрөгийг нэхэмжилж байна. * ХХК-ийг татан буулгах саналтай байна гэв.
*ын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 сарын 01-ний 0731 дугаар шүүгчийн захирамжаар * ХХК-иас 15,116,475 / арван таван сая нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун далан таван / төгрөгийн авлагатай байгаа. * ХХК-ийг татан буулгах хүсэлтэй байна гэв.
Баянгол дүүрэг нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * ХХК-иас 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 0780 дугаар шүүгчийн захирамжаар 12,133,514 / арван хоёр сая нэг зуун гучин гурван мянга таван зуун арван дөрвөн / төгрөгийг нэхэмжилж байна. * ХХК-ийн Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 заасны дагуу татан буулгах саналтай байна гэв.
*шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 сарын 13-ны өдрийн захирамжаар 41,782,975 төгрөг /дөчин нэгэн сая долоон зуун наян хоёр мянга есөн зуун далан таван / төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Татан буулгах саналтай гэв.
* шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар 74 254 429 / далан дөрвөн сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун хорин есөн / төгрөг гаргахаар шийдвэрлэсэн Үүнийг нэхэмжилж байна. Татан буулгах саналтай гэв.
* түүний өмгөөлөгч *: 2017 оны 03 сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар 626,355,872 / зургаан зуун хорин зургаан сая гурван зуун тавин таван мянга найман зуун далан хоёр /төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үүнийг нэхэмжилнэ, татан буулгах саналтай гэв.
* ХХК нь 2016 оны 11 сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар 120,548,090 / нэг зуун хорин сая таван зуун дөчин найман мянга ерэн / төгрөг авахаар шийдвэрлэсэн. Татан буулгах саналтай гэв.
Хэрэг гүйцэтгэгчээс шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... * ХХК нь 2003 оны 12 сарын 22-нд гадаад худалдаа, орон сууцны зуучлал, худалдаа, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Сонгинохайрхан дүүргийн *дүгээр хорооны нутагт оффис үйлчилгээний зориулалттай * давхар Москва бизнесийн төвийг 2012 онд барьж ашиглалтад оруулсан. 2014 оны 4-р улирлаас * хороололд * нэртэй* айлын * блок орон сууцны иж бүрэн цогцолбор хотхон барих төслийн хүрээнд эхний 42 айлын орон сууцыг барьж 2016 оны 7 сард ашиглалтад оруулсан. Дараагийн ээлжийн 30 айлын орон сууцны суурийн ажил эхэлсэн бөгөөд барилгын явц 30 хувийн гүйцэтгэлийн түвшинтэй зогссон байна. Эхний ээжлийн 42 айлын орон сууцнаас Орхон аймгийн Улсын бүртгэлийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн * тоотоор ирүүлсэн анхан шатны баримтын хүрээнд 9 / бодит б*л дээр 11 гарсан / айлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Үлдсэн 33 айлын орон сууц 3,218.98 м,кв талбай Төрийн банктай 2016 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан * дугаартай зээлийн гэрээний барьцаанд байна. ...
Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан:
* ХХК-ийн Эдийн засгийн тооцоолол
Тооцох аргачлал: Төслийн өнөөгийн үнэ цэнийг тооцох NPV
Дотоод өгөөжийн хувийг тооцох
|
| 2014 он | 2015 он | 2016 он | 2017 оны хагас жил |
| Борлуулалтын орлого | 2,576,966,368.54 |
| 61,247,148.18 | 514,912,520.00 |
| Бусад орлого | 100,292,674.24 | 81,649,435.63 | 32,947.33 | 2,564.03 |
| Борлуулалтын өртөг | 2,187,307,436.55 |
|
|
|
| Нийт ашиг | 489,951,606.23 | 81,649,435.63 | 61,280,095.51 | 514,915,084.03 |
| Үйл ажиллагааны зардал | 562,587,548.71 | 387,670,704.83 | 297,160,104.03 | 517,879,999.89 |
| Үйл ажиллагааны бус зардал | 6,960,721.76 | (430,000.00) |
|
|
| Татварын өмнөх ашиг | (65,675,220.72) | (306,451,269.20) | (235,880,008.52) | (2,964,915,.86) |
| Татварын зардал |
|
|
|
|
| Татварын дараах ашиг | (65,675,220.72) | (306,451,269.20) | (235,880,008.52) | (2,964,915,.86) |
| Элэгдлийн зардал | 15,205,602.67 | 26,648,731.12 | 27,139,99.45 |
|
| Зээл төлөлт | 901,618,944.20 | 738,991,814.34 | 1,730,909,005.88 |
|
| Цэвэр мөнгөн урсгал | -952,088,562.25 | -1,018,794,352.42 | -1,939,649,014.95 | -2,964,915.86 |
| Нийт цэвэр мөнгөн урсгал | -3,913,496,846.48 |
| ||
... * ХХК-ийн 2014-2017 оны эхний хагас жил хүртэлх хугацааны цэвэр мөнгөн урсгал-3,9 тэрбум төгрөг буюу алдагдалтай байна. Алдагдлыг бий болгож байгаа үйл ажиллагааны зардалд элэгдлийн зардлын нөлөөлөл дунджаар 5 хувь эзэлж байгаа тул цэвэр мөнгөн урсгал эерэг гарах боломжгүйг харуулж байна.
Орхон аймгийн *р сум * хороололд * нэртэй 200 айлын орон сууцны иж бүрэн цогцолбор хотхон барих төслийн судалгааг 2013 онд хийж, 2014 оны 4-р улирлаас хэрэгжүүлж эхэлсэн байна. * төслийг хэрэгжүүлэхийн тулд * ХХК-тай 2013 онд хөрөнгө оруулалт /хамтран ажиллах/-ын гэрээ хийж Орхон аймгийн * сумын нутаг дэвсгэрт байрлах * ХХК-ийн эзэмшил 10202 м.кв газар дээр барилга барихаар болсон.
... * хотхоны барилгын нэг болон хоёрдугаар байрыг барих явцдаа иргэн хуулийн этгээдүүдээс гадна Төрийн банк ХХК-тай 2016 оны 06 сарын 27-нд * тоот зээлийн гэрээ байгуулан 2 200 000 000 /хоёр тэрбум хоёр зуун сая / төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй зээлж авсан.
...Төрийн банк ХХ-иас авсан зээлийг барилга барихтай холбоотой өмнө авсан зээлийн төлбөрийг төлөхөд ашигласны улмаас эхний 6 сарын хугацаанд төлөх зээлийн хүүгээ төлөвлөсөн хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Үүнээс гадна дараах нөхцөл байдлууд төлбөрийн чадваргүй болоход нөлөөлсөн байна.
Нэг хүний эзэмшил бүхий гурван компани захиалагч, хамтрагч, гүйцэтгэгчийн байр, сууринаас энэхүү төслийг хэрэгжүүлсэн нь алдаатай буюу нэг нэгэндээ хяналт тавих үүрэг бүхий субьектүүд нэг болсноор хяналтын механизмыг хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэнэдгээр гурван компани нь байнгын нягтлан бодогч байхгүй, удирдлага, зохион байгуулалт, ажлын гүйцэтгэл зэргийг тус бүрээр нь салгаж хуримтлуулан бүртгээгүйгээс аль этгээд нь юу хийж буй нь тодорхойгүй болж, зарим ажлын гүйлгээ хаягдах, давхардах зэрэг нөхцөл б*л үүсч, санхүүгийн хяналтгүй болсон байна.
Төслийн судалгааг 2013 онд хийсэн боловч 2014 оны 4-р улирлаас эхэлж үндсэндээ 2015-2016 онд хэрэгжүүлж, 7-р сард ашиглалтад оруулснаар зах зээлийн нөхцөл б*л өөрчлөгдөж, их талбайтай тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ болон эрэлт хэрэгцээ багасч борлуулалт удааширсан байна.
Төслийг богино хугацаанд дуусгах зорилгоор өндөр хүүтэй зээлийн эх үүсвэр ашиглаж, харилцагчдаас авсан эд хөрөнгө /үл хөдлөх болон автомашин/-ийг бага үнээр ломбард, хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага зэргийг барьцаанд тавьж төлөлтөө хийгээгүйгээс их хэмжээний алдагдалд орсон байна. Барилгын салбарын бууралт, зах зээлийн өөрчлөлт, эрэлт буурсан зэргээс борлуулалт удааширч зээлийн хүүгийн зардал нэмэгдэж компани үр ашиггүй ажиллах нөхцөл бүрдсэн байна.
...* хотхоны 1-р байрны төсөвт өртөг 4 991 621 355 /дөрвөн тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин нэгэн мянга гурван зуун тавин таван / төгрөг боловч * ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлээр 6 000 000 000 /зургаан тэрбум / төгрөг гэх, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн 2017 оны 02 сарын 25-ны өдрийн 18 дугаартай албан тоотод 1-р байрны нийт зардал нь 2 500 000 000 / хоёр тэрбум таван зуун сая / төгрөг гэх зөрүүтэй мэдээлэл байна. Гэрээг дүгнэсэн актаас харахад үр ашиггүй зардал их гаргасан.
* ХХК нь Компанийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын багц хуулийг мөрдөж ажиллаагүйгээс болж нягтлан бодох бүртгэлийг санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу хөтлөөгүй, харилцагчаас орж ирсэн мөнгийг касснаас орж ирсэн гэж буруу тусгадаг, аль нь хөрөнгө оруулалт аль зээл, аль нь хувийн хэрэглээ гэдгээ ялгаж салгаж байгаагүйгээс барилгын гүйцэтгэлийн өртөг, борлуулалтын орлого буруу зөрүүтэй бүртгэгдсэн байна.
Удирдлагын үйл ажиллагааны дүгнэлт: Хөрөнгө оруулалт хийхдээ тооцоо судалгаа бүрэн хийгээгүй, нийгэм эдийн засгийн нөлөөллийг тусгалгүйгээр төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Эдийн засгийн хөгжлийн хандлага, нөхцөл б*лд бодит дүгнэлт хийж чадалгүй богино хугацаанд дуусгахын тулд өндөр хүүтэй мөнгө зээлж, өндөр үнээр авсан хөрөнгүүдээ бага үнээр Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард зэрэгт барьцаалан алдахад хүрсэн байна.
...Түүнчлэн * ХХК-ийн нэр дээр дампуурлын хэрэг үүсгэснээс хойш * хотхон ХХК-ийг үүсгэн байгуулж, тухайн байгууллагын болон хувийн дансаар, түүнчлэн бэлнээр байрны урьдчилгаа болон ашиглалтын зардлыг авсан байна.
Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн үнийн дүнг 2014 оноос хойших бүрдүүлсэн болон хариуцагч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудын хүрээнд тулган баталгаажуулав: Үүнд:
НЭХЭМЖЛЭГЧДИЙН НЭХЭМЖЛЭЛИЙН БАТАЛГААЖСАН ДҮН
| Д/д | Нэхэмжлэгчийн нэр | Огноо | Нэхэмлэлийн дүн | Баталгаажсан дүн | Баталгаажаагүй дүн | Шүүхийн шийдвэр |
| 1 | * | 2017/03/09 | 281,857,145 | 144,134,214 | 137,722,931 | тийм |
| 2 | * | 2017/06/18 | 93,923,000 | 93,923,000 |
| тийм |
| 3 | * | 2017/03/31 | 735,404,515 | 626,355,872 | 109,048,643 | тийм |
| 4 | * | 2017/05/13 | 41,782,975 | 41,782,975 |
| Тийм |
| 5 | * | 2016/12/30 | 88,098,475 | 74,254,429 | 13,844,046 | тийм |
| 6 | * ХХК | 2016/02/27 | 18,986,000 | 18,986,000 |
| тийм |
| 7 | * |
| 783,647,911 | 782,725,072 | 922,839 |
|
| 8 | * ХХК |
| 1,084,472,967 | 955,823,433 | 128,649,534 |
|
| * |
| 20,000,000 | 20,000,000 |
|
| |
| 10 | * ХХК | 2015/12/15 | 38,430,000 | 38,430,000 |
| тийм |
| 11 | *ХХК | 2016/11/20 | 120,548,090 | 120,548,090 |
| тийм |
| 12 | * | 2015/12/31 | 11,190,950 | 11,190,950 |
| тийм |
| 13 | * ХХК | 2015/10/01 | 17,255,798 | 17,255,798 |
| Тийм |
| 14 | * | 2015/05/29 | 290,984,450 | 290,984,450 |
| тийм |
| 15 | * | 2017/02/20 | 15,116,475 | 15,116,475 |
| тийм |
| 16 | * ХХК | 2018/01/28 | 8,625,875 | 8,625,875 |
| тийм |
| 17 | БГД-ийн эрүүл мэнд НДХэлтэс | 2017/04/04 | 14,545,992 | 14,545,992 |
| тийм |
|
|
|
| 3,664,870,618 | 3,274,682,625 | 390,187,993 |
|
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * ХХК-нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгүүлж төлбөрийн чадваргүйд тооцож, дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтийн зарим хэсгээс татгалзаж дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлт гаргасан байна.
Хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаас үзвэл:
1.* ХХК нь /РД */, 2003 оны 12 сарын 22-нд гадаад худалдаа, орон сууцны зуучлал, худалдаа, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар иргэн *ын 100 хувийн хөрөнгө оруулалттай буюу 1 000 000 / нэг сая / төгрөгийн хөрөнгийн эх үүсвэртэй үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн , / хх __ /
2.* ХХК /РД: */ , гүйцэтгэх захирал *, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах , Сонгинохайрхан дүүрэг *р хороо, Москва хороолол Москва гудамж * тоотод үйл ажиллагаа явуулах, 2013 оны 06 сарын 25-нд Улсын бүртгэлд бүртгэгдсэн,
3.* ХХК /РД: 2844524/ , гүйцэтгэх захирал нь *, 2014 оны 05 сарын 15-нд бүртгүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь хэрэг авагдсан гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Дээрх компаниуд нэг үүсгэн байгуулагчтай хамаарал бүхий хуулийн этгээдүүд бөгөөд захиалагч нь * ХХК, гүйцэтгэгч нь * ХХК, Газар эзэмшигч нь * ХХК гэсэн тогтолцоотой болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоодож байна.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн * дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн ба 2018 оны 01 сарын 04-ний өдрийн * дугаар захирамжаар * ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, /хх43/,
2018 оны 01 сарын 11-ний өдөр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Өнөөдөр сониноор зарлаж нэхэмжлэгчдийн хурлын товыг 2018 оны 02 сарын 01-ний өдөр зарласан байна. /хх44/
Шүүгчийн захирамжаар болон нэхэмжлэгч нарын хурлаар хэрэг гүйцэтгэгчээр * ХХК-ийг томилсон байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчдийн хурлыг нийт 5 удаа зарлан хуралдуулжээ.
Тэрээр нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн үнийн дүнг 2014 оноос хойш бүрдүүлж хариуцагч, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтын хүрээнд тулгаж баримтжуулжээ. Энэ хугацаанд нэхэмжлэгч нарын удаа дараагийн хурлаар хариуцагч дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
а/.Хүсэлт гаргагч * ХХК төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээ:
Тус компани 5 987 242 500 / таван тэрбум есөн зуун наян долоон сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун / төгрөгийн үүргээ биелүүлж чадахгүй болсон, өөрийн хөрөнгө - 611 116 000 / зургаан зуун арван нэгэн сая нэг зуун арван зургаан мянган / төгрөг буюу өөрийн хөрөнгөгүй байна. Манай улсын санхүүгийн хямрал, орон сууцны борлуулалтын бууралт, зогсолт, өндөр хүүтэй зээл, зээлийн хүүгийн дарамт, валютын ханшны савлагаа, орон сууцны дулаан, цахилгаан, ус зэрэг урсгал зардлын төлбөр, барилгын материалын үнийн өсөлт, ажлын сул зогсолт зэрэг нөхцөл нөлөөлсөн.
Эдийн засгийн хувьд ашиггүй ажиллаж байгаа тул нийтийн эрх ашгийн төлөө дампууруулах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.
б/.Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Хариуцагч * ХХК-ийг дампуурах болсон шалтгааныг: ...Нэг хүний эзэмшил бүхий гурван компани захиалагч, хамтрагч, гүйцэтгэгчийн байр суурьнаас * төслийг хэрэгжүүлэхийн тулд * ХХК-ийн эзэмшил 10202 м,кв газар дээр барилга барих болж, * ХХК-тай 2014 оны 07 сарын 02-нд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилга бариулж төслийг хэрэгжүүлсэн нь алдаа болсон ба нэг нэгэндээ хяналт тавих үүрэг бүхий субъектүүд нь нэг болсон нь хяналтгүй болох, ... байнгын нягтлан бодогч байхгүй, санхүүгийн хяналтгүй, төслийг 2014 оны 4-р улирлаас эхэлж 2015-2016 онд хэрэгжүүлж 7 сард ашиглалтад оруулсан б*г. Төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор өндөр хүүтэй, зээлийн эх үүсвэр ашиглаж, төлөлт хийгээгүй алдагдалд орсон, мөн барилгын салбарын бууралт зах зээлийн өөрчлөлт, эрэлт буурсан зэргээс борлуулалт удааширч, зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн үр ашиггүй ажиллах нөхцөл бүрдсэн гэжээ.
Мөн дээр дурдсан 3 компани байгуулсан нь компанийн засаглалын оновчгүй хэлбэр болж Барилгын тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөрдөж ажиллаагүйгээс төслийн санхүүжилтын зарцуулалт, барилгын гүйцэтгэлийн өртөгт хяналтгүй, түүнчлэн компанийн харилцах дансаар биш өөрийн эхнэрийн, ажилтаны гэх мэт хувь хүний дансаар гүйлгээ хийсэн нь зөрүү үүсэх нөхцөл бүрдсэн, өндөр хүүтэй мөнгө зээлж өндөр үнээр авсан хөрөнгүүдээ бага үнээр Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард зэрэгт барьцаалж алдсан зэргээс хамаарч тус компани төлбөрийн чадваргүй болсон гэж тогтоосон байна.
Түүнчлэн тус компанийн аудитаар баталгаажсан 2014-2016 оны жилийн санхүүгийн тайлан тэнцэл, 2017 оны 06 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Санхүү, эдийн засгийн тооцоо хийсэн дүгнэлтээр:
2014 оны 12 сарын 31-нд 1,279 162 140 ,01, төгрөг,
2015 оны 12 сарын 31-нд 2,599 758 931,20 төгрөг,
2016 оны 12 сарын 31 нд 4 468,816 548,89 төгрөг,
2017оны 06 сарын 30-нд 4, 473 221 481,95 төгрөгийн өр төлбөртэй гарч хуримтлагдсан алдагдал нь 2014 онд 65,675 220,72 төгрөг,
2015 онд 306,451,269,86 төгрөг,
2016 онд 235,880,008,52 төгрөг,
2017 онд 6 сараас хойш 2,964,915,86 төгрөгийн эхний хагас жил хүртэлх цэвэр мөнгөн урсгал алдагдалтай ажилласан ба өөрийн хөрөнгөөс 6 дахин их хэмжээний өртэй гарсан тухай эдийн засгийн тооцоолол гарсан болох нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул * ХХК-ийг дампууруулах үндэслэл болсон байна. / хх-н 3-р хавтас 6-7 тал/
Санхүүгийн тайланд шүүхийн хүчин төгөлдөр 39 шийдвэрээр / 3-р хх 201-225 / дахь тал шийдвэрлэсэн байгаа ба дампуурлын хэрэгт буюу нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгчээр 17 хуулийн этгээд болон иргэд оролцож нийт 3, 274, 682, 625 / гурван тэрбум хоёр зуун далан дөрвөн сая зургаан зуун наян хоёр мянга зургаан зуун хорин таван / төгрөг гаргуулахаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгагдсан байна. /хх 27/ дахь тал .
Эдгээр иргэн хуулийн этгээд энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа хэдий ч тэдний нэхэмжилж байгаа шаардлага урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжууд байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Үүнээс иргэн *ын 782,725,072 / долоон зуун наян хоёр сая долоон зуун хорин таван мянга далан хоёр/ төгрөг, / 1-р хавтас 133-134/,
* ХХК-ийн нэхэмжилсэн 955,823,433 / есэн зуун тавин таван сая найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун гучин гурван /төгрөг / 1-р хавтас 210-211/,
* н.*ын 20 000 000 / хорин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
Учир нь хэдийгээр нэхэмжлэгчдийн хуралд оролцож байсан хэдий ч дампуурлын хэрэг хянан шийдвэрлэж байх явцад нэхэмжлэлтэй холбоотой бүрдүүлбэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан шаардлагыг хангаж нэхэмжлэл ирүүлээгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул шийдвэрлээгүй бөгөөд мөн хуулийн 117дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Түүнчлэн хэрэг гүйцэтгэгчээс: Нэхэмжлэгч *ийн хөрөнгө оруулалт болох Сонгинохайрхан дүүргийн *дүгээр хороо, Москва хороолол 18070 Москвагийн гудамж * а байр, зоорийн давхарт байрлах 161,04 м,кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай * тоот үл хөдлөх хөрөнгийг * ХХК-д биш нэхэмжлэгч *д шилжүүлснийг,
- *өөс худалдан авсан жижиг оврын автобус 2 /*/ маркийн автомашин нь Монгол улсын хил галиар буцан гарах нөхцөлтэй орж ирсэн онцгой албан татвар төлөөгүй , хариуцагчийн нэр дээр шилжээгүй
-Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...баримтад *т * хотхоны 1 дүгээр байрны * тоот захиалгаар бариулах гэрээ байгуулж төлбөрийг 100 хувь хийсэн, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн боловч баримт гаргаж өгөөгүй зэрэг хөрөнгүүдийг хуваарилагдах эд хөрөнгөнд хамруулах эсэхийг шийдвэрлүүлнэ гэжээ.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэрэг гүйцэтгэгчээс тавьсан дээрх саналыг шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Харин Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол ... хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу харилцагчдад хуваарилна гэж зааснаар хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг * ХХК-д шилжүүлэх нь зүйтэй бөгөөд тус компанийн эрх хэмжээний асуудал болохыг дурдах нь зүйтэй юм.
* ХХК-нь 2014 оноос хойш төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон бөгөөд Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох нэхэмжлэгч, хариуцагч, хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх тухай санал гаргаагүй, бүгд татан буулгах тухай хүсэлт гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад * ХХК-ийн захирал *т холбогдуулж Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус шүүхэд 2018 оны 10 сарын 16-ны өдөр ирүүлсэн * дугаар бүхий албан тоотоор ...* ХХК-ийн захирал *т хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт дээрх байдлыг үгүйсгэж нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн * дугаар шүүгчийн захирамжийг үзэхэд: тухайн захирамжид холбогдох оролцогч нь дампуурлын хэргийн нэхэмжлэгч биш байх тул энэ хэрэгт хамааралгүй гэж үзэв.
Мөн шүүх хуралдаанд : Төрийн банк ХХК-ийн ажилтан*, иргэн н* нар суусан бөгөөд хэргийн оролцогчийн байр суурьнаас оролцоогүй болно.
Түүнчлэн татварын албанд 5 500 000 / таван сая таван зуун мянган / төгрөг, *ийн дулааны цахилгаан станц ТӨХК-д 19, 468,602,85 төгрөг дулааны өр, **цахилгаан түгээх сүлжээ ТӨХК- 10, 966, 603 төгрөгийн цахилгааны, *ХК 2, 629,908,2 төгрөгийн усны төлбөр нийт 33, 065,114 төгрөгийн нэхэмжлэлийг тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй иргэн, хуулийн этгээд 500,000,000 гаруй төгрөгийн өр төлбөр байгааг хэрэг гүйцэтгэгчээс тайлбарласан бөгөөд энэ хэрэгт хамтруулж шийдвэрлэх боломжгүй юм.
Учир нь Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу хуульд тусгайлан заасан хугацаанд дээрх хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэд нэхэмжлэлээ гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй юм.
Цаашид * ХХК-ийн хэрэг гүйцтгэгчээр үргэлжлүүлэн Дампуурлын тухай хууль болон Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-32.5.6, 32.6-32.11-д заасан ажиллагааг /хуульд заасан дарааллын төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтлан / хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг шийдвэрлэсэнтэй холбогдуулж, 2018 оны 04 сарын 18-ны өдрийн нэхэмжлэгчдийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, хүсэлт шийдвэрлэсэн * дугаар захирамжийг хүчингүйд тооцов.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар хариуцагч * ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан * ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасугай.
2.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор * ХХК-ийг татан буулгасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
3.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 33 дугаар зүйл, болон Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-32.5-6, 32.6- 32.11-д заасны дагуу эд хөрөнгө захиран зарцуулах,аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг * ХХК-д шилжүүлсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар, татан буулгах шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор мөнгөн хөрөнгө хуваарилах төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгөхийг хэрэг гүйцэтгэгч, * ХХК-д, төлөвлөгөөний хувийг нэхэмжлэгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-д зааснаар гардуулж өгөхийг шүүгчийн туслах *д тус тус даалгасугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 д зааснаар шүүхэд мөнгөн хөрөнгө хуваарилах төлөвлөгөөг гаргаж өгснөөс хойш, хэрэв төлөвлөгөөнд гомдол гаргаагүй бол 20 хоногийн дотор, гомдол гаргасан бол 40 хоногийн дотор мөнгөн хөрөнгө хуваарилсан тайлангаа шүүхэд ирүүлэхийг, мөн тайлангаа ирүүлж татан буулгах ажиллагааг дуусгавар болгосны дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлийн албанаас хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч * ХХК-д даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан шаардлагыг хангаж нэхэмжлэл ирүүлээгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул /нэхэмжлэгч иргэн *ын 782,725,072 төгрөг, * ХХК-ийн нэхэмжилсэн 955,823,433төгрөг, * н. *ын 20 000 000 төгрөг /нэхэмжилсэн хэргийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
7.Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд болох н.*, Төрийн банк ХХК, *ийн татварын алба, *ийн дулааны цахилгаан станц ТӨХК, * *ы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, * ус ДТС ХК-иуд нь нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар * ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70 200 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ.