| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/02036/И |
| Дугаар | 183/ШШ2020/03297 |
| Огноо | 2020-12-22 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2020/03297
| 2020 12 22 | 183/ШШ2020/03297 |
Төлбөрийн чадваргүй болсонд
тооцох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул би,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Буянт-Ухаа-2, Өлзийтийн зам, *******13-29 тоотод байрлах, ******* ******* ХХК ******* хүсэлттэй,
Төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар тус компанийн төлбөрийн чадвартай эсэхэд дүгнэлт гаргуулахаар түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтээр ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон дүгнэлт гарсан байна.
Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн *******-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсний дагуу, ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсугай.
2. ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаар мэдээллийг 2020 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газарт даалгасугай.
3. Нэхэмжлэгчид нь нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоног /2020 оны 11 дүгээр сарын *******/-ны дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд уг нэхэмжлэлдээ ******* ******* ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох баримтуудыг хавсаргах, хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Мэдээлэлд нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосугай.
5. Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 5 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ