| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/00391/И |
| Дугаар | 191/шш2025/00505 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/шш2025/00505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** өөрийн байранд байрлах, ************** дэх************** хүсэлттэй,
******* овогт************** /рд:УУ91092486/-г албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** дэх************** хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Рэнцэнпил, гуравдагч этгээд Б.Болормаа, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэнпил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Болормаа нь удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын амгалан байдлыг алдагдуулж танхайрах зөрчлийг удаа дараа гаргадаг. Иймд түүнийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Б.Болормааг 2025 оны 01 сарын 21, 2025 оны 01 сарын 22-нд эмч нарт үзүүлсэн... гэв.
Гуравдагч этгээд Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Албадан эмчилгээнд өөрийн хүсэлтээр явах саналтай байна. 2025 оны 01 сарын 21, 2025 оны 01 сарын 22-нд эмч нарт үзүүлсэн, эмчийн дүгнэлттэй маргаан байхгүй, гомдол санал байхгүй. Ээж Туул намайг албадан эмчлүүлэхийг зөвшөөрсөн гэсэн, хүүг ээж харж байгаа... гэв.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, гуравдагч этгээдийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн******* газар Б.Болормааг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Болормаа нь ******* дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар сургууль, 34, 32 дугаар байрны орчимд байнга архидан согтуурч өөрийнхөө эрүүл мэнд, амь биеийг эрсдэлтэй нөхцөлд байлгаж, гэр бүлийнхнийгээ байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж байгаа болох нь 10 дугаар хорооны цагдаа ахлагч С.Хүрэлтулгын илтгэх хуудас, хэсгийн ахлагч О.Энхтуяа, нийгмийн ажилтан Н.Гэрэлзаяа нарын өргөдөл болон хүсэлт, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын Комиссын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт,******* Ерөнхий******* Мэдээллийн нэгдсэн сүлжээн дэх зөрчлийн талаарх лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэнпил, гуравдагч этгээд Б.Болормаа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б.Болормаагийн ээж Г.Туултай утсаар ярьсан талаарх шүүгчийн туслахын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Болормааг согтуурах донтой өвчнөөс нь ангижруулах зорилгоор албадан эмчлэх байгууллагад шилжүүлж, эмчилгээ хийлгэхээр шийдвэрлэв.
******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын комиссын дүгнэлтийн огноо 2024 оны 04 сар гэсэн байгаа боловч Б.Болормааг 2025 оны 01 сарын 21, 2025 оны 01 сарын 22-нд эмчийн үзлэгт оруулсан талаар талууд хүлээн зөвшөөрч, маргахгүй байсан тул Б.Болормааг архины албадан эмчилгээнд явуулж болно гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг баримтлан,******* овогт************** /рд:УУ91092486/-г албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.Болормааг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, Б.Болормааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх ажиллагааг ************** дэх******* газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
4. Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д заасныг баримтлан Б.Болормааг албадан эмчилгээнд явуулах шийдвэр гарсан талаар түүний ээж Г.Туулд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэнпилд тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ