2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/шш2025/00197

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ************** /рд:МТ62030213/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Наянтай, гэрч Б.Алтан-Од, О.Гончигдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Увс аймгийн Ховд суманд 1962.03.02-нд төрсөн. аймгийн Бугант тосгоны нийтийн аж ахуй үйлчилгээнд 1978.06.01-нээс эхлэн түлш дамжуулагчаар ажиллаж эхэлсэн ба 1983 оныг хүртэл ажиллаж хугацаат цэргийн албаа 1983.06.13-ны өдрөөс 1986.06.15-нийг хүртэл 433418 дугаарын цэргийн батлахтай хаасан. 1986 оноос аймгийн Бугант тосгоны нийтийн аж ахуй үйлчилгээнд буцаад жолоочоор ажилд орсон. 1986-1990 оны хооронд ажиллаж байгаад зах зээлийн нийгэмд шилжих үед цомхотголоор ажлаасаа халагдсан. Миний бие 1989 оноос эхлэн биеийн байдал муудаж улмаар удаа дараа гар болон нуруундаа хагалгаа хийлгэсэн одоо хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж групп-т орсон. Өндөр насны тэтгэвэрт гаргах болж харьяа нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзахад 1978-1983 он болон 1986-1990 он хүртэл аймгийн Бугант тосгоны нийтийн аж ахуй үйлчилгээнд ажилласан жилээ шүүхээр тогтоолгоод ир гэсний дагуу шүүхэд хандаж байна. Иймд Ш.Наянтай намайг 1978-1983 он болон 1986-1990 он хүртэл аймгийн Бугант тосгоны нийтийн аж ахуй үйлчилгээнд түлш дамжуулагч болон жолоочоор ажиллаж байсан нь үнэн болохыг тогтоож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 2-14-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: аймгийн партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 08 сарын 26-ны ажилд томилох, цалинтай чөлөө олгох тухай******* дугаартай тушаал, 1981 оны 05 сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай******* дугаартай тушаал, 1983 оны 04 сарын 11-ний өдрийн ажилд томилох тухай 58 дугаартай тушаал, 1983 оны 07 сарын 02-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай******* дугаартай тушаал, түүний хавсралт, 1986 оны 08 сарын 12-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай дугаартай тушаал, 1987 оны 12 сарын 06-ны өдрийн дугаартай тушаал, гэрчийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Наянтай ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.

 

Тэтгэвэр тогтоолгоход холбогдох баримт бичиг шаардлага хангахгүй үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.Амартайваны тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.

 

Ш.Наянтай Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Нийтийн аж ахуйн үйлчилгэний төвд 1978 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 22-ны өдрийг дуустал галч, туслах ажилтан, тракторчиноор, аймгийн Партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд 1986 оны 07 сарын 20-ны өдрөөс 1986 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл слесараар, аймгийн Бугант тосгоны Нийтийн аж ахуйн үйлчилгэний төвд 1986 оны 09 сарын 30-ны өдрөөс 1990 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, аймгийн партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 08 сарын 26-ны ажилд томилох, цалинтай чөлөө олгох тухай******* дугаартай тушаал, 1981 оны 05 сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай******* дугаартай тушаал, 1983 оны 04 сарын 11-ний өдрийн ажилд томилох тухай 58 дугаартай тушаал, 1983 оны 07 сарын 02-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай******* дугаартай тушаал, түүний хавсралт, 1986 оны 08 сарын 12-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай дугаартай тушаал, 1987 оны 12 сарын 06-ны өдрийн дугаартай тушаал, Ш.Наянтайд 1989 оны 05 сарын 06-ны өдөр Бугант тосгоны нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатын боловсон хүчнээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан Б.Алтан-Од, О.Гончигдулам нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Гэрч Б.Алтан-Одын ...Ш.Наянтай нь аймгийн Бугант сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд галч хийж байсан. Би оёдолчноор ажиллаж байсан. Би 1982 онд ажилд ороход Ш.Наянтай ажиллаж байсан. Хамтдаа 7,8 жил ажилласан. Цуг ажиллаж байгаад би гэр орны гачигдалтай гээд 1987 онд өөр ажил руу шилжсэн... гэх мэдүүлэг, гэрч О.Гончигдуламын ...Намайг ажиллаж байхад Ш.Наянтай 8 дугаар анги төгссөн хүүхэд ирээд түлш дамжуулагч хийдэг байсан. 1978 онд илгээлтийн хүсэлтээр ирж байсан. Хэдэн он хүртэл ажиллаж байсан талаар сайн санахгүй байна... гэх мэдүүлгүүд нь Б.Алтан-Одод Бугант нийтийн аж ахуй үйлчилгээний төвөөс 1982 оны 08 дугаар сарын 01-ний олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, О.Гончигдуламд Бугант нийтийн аж ахуй үйлчилгээний ангиас 1981 оны 01 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ш.Наянтайн Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Нийтийн аж ахуйн үйлчилгэний төвд 1978 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 22-ны өдрийг дуустал галч, туслах ажилтан, тракторчиноор, аймгийн Партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд 1986 оны 07 сарын 20-ны өдрөөс 1986 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл слесараар, аймгийн Бугант тосгоны Нийтийн аж ахуйн үйлчилгэний төвд 1986 оны 09 сарын 30-ны өдрөөс 1990 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Наянтайн аймгийн Бугант тосгоны Нийтийн аж ахуйн үйлчилгэний төвд 1978 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 22-ны өдрийг дуустал галч, туслах ажилтан, тракторчиноор, аймгийн Партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд 1986 оны 07 сарын 20-ны өдрөөс 1986 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл слесараар, аймгийн Бугант тосгоны Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 09 сарын 30-ны өдрөөс 1990 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дугаар зүйлийн.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ