Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00460

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00460

Дундговь аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1.1, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* // нь******* ХХК /РД:/-д 2369674.38 /хоёр сая гурван зуун жаран есөн мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг 2025 оны 09 сарын 30-ны дотор 2 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52865 /тавин хоёр мянга найман зуун жаран таван/ төгрөгөөс 26432.5 /хорин зургаан мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 26432.5 /хорин зургаан мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч*******гаас 26432.5 /хорин зургаан мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ