| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0059/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/60 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.4.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/60
1. Шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 1736000440078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Батчимэгийн ГССҮТ-д үзүүлсэн CD, амбулториор эмчлүүлэгчдийн картыг хохирогч Б.Батчимэгт, хохирогч Д.Баатардоржийн амбулториор эмчлүүлэгчдийн карт, Тэгш хүсэл эмнэлэгийн эрүүл мэндийн карт, 61620240 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлэгийн маягт зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цээпилд , шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ишхүүгээс ирүүлсэн “ Амбулториор эмчлүүлэгчдийн карт” -2 ширхэг, оношлогооны зураг хоёр ширхэгийг шүүгдэгч Л.Ишхүүд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Л.Ишхүү нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цээпилд 4085700 төгрөг, хохирогч Б.Батчимэгт 592300 төгрөгний хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Батчимэг нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цээпил нь авто машиныг Улаанбаатар хотруу ачуулсан зардал, авто машиныг түр саатуулах газар саатуулагдсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цээпилийн нэхэмжлэлээс оршуулгын зардал 7613350 төгрөг, машины үнийн зөрүү 4370000 төгрөг нийт 11983350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Шүүгдэгч Л.Ишхүүгийн эзэмшлийн хөлдөөгч, зурагт зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 5/66 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны үеэс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА