| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0633/З |
| Дугаар | 128/ШШ2025/0873 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0873
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* /цахим/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Д******* /цахим/ нарыг оролцуулан В.С*******, С.Х******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Х******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: В.С*******, С.Х******* нарын нэхэмжлэлтэй хэрэг Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгсөн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь Хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газарт шинээр барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж хүлээн авсан.
Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар нь 234 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг БНБ дүрэм зөрчин, стандарт хэмжээг зөрчин бариулсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч, В.С*******од Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгсөн.
Талууд эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газарт эвлэрэх эрх олгоогүй гэсэн үндэслэл шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч тал нь Улаанбаатар хотын захирагч нь дуртай үедээ нь өмнө олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгодог учир эвлэрлийн гэрээ байгуулах санал гаргасан.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч талаас В.С******* өөрийн эзэмшиж буй газар дээр барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээн авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ татан авч байна.
Нэхэмжлэгч С.Х******* нь эвлэрлийн гэрээ байгуулах болон шүүхээс гарах аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай шүүхэд бичгээр хүсэлтээ өгсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх В.С*******, С.Х******* нараас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ГБМХЗ2020/27-040 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан В.С*******, С.Х******* нараас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ГБМХЗ2020/27-040 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.