| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2016/0491/З |
| Дугаар | 729 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 729
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, иргэн П.Э*******ы нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Ү*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр буюу захирлаар Б.Б*******ийг 54******* тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Б*******ьт дахин олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, П.Э*******ыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. Иймд энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д "нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66 дугаар зүйлийн 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгч П.Э*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Ү*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр буюу захирлаар Б.Б*******ийг 54******* тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Б*******ьт дахин олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, П.Э*******ыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******н “...2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Ү*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр буюу захирлаар Б.Б*******ийг 54******* тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Б*******ьт дахин олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, П.Э*******ыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь тус захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ