Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 313/ШШ2025/00206

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: ******* 

Хариуцагч: ******* овогт *******ын *******

Зээлийн гэрээний үүрэгт 3 970 425.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банктай ЗГ5205143191 дугаар гэрээ байгуулж, 14 900 000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн болно. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний 2.4 дэх заалтад заасан зээл төлөх үүргээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хэтрүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 3 666 142.52 төгрөг, хүү 285 332.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 949.99 төгрөг нийт зээл хаах дүнгээр 3 970 425.45 төгрөг болсон байна.

Зээлийн гэрээний 3.3.4-т ...зээлдэгч зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэж заасны дагуу зээлдэгч Г.*******тэй байгуулсан ЗГ5205143191 тоот гэрээг банк өөрийн санаачилгаар цуцалж шүүхэд хандаж байна. Хариуцагч Г.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Үндсэн өр 3 666 142.52 төгрөг, үндсэн хүү 285 332.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 949.99 төгрөг нийт 3 970 425.45 төгрөгийг Г.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие *******-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3 970 425.45 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 970 425.45 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 3 970 425.45 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 78 476.81 төгрөг төлжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг бууруулж, хуульд заасан журмын дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 3 970 425.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.******* нь 3 970 425.45 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 476.81 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гээс 39 238 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 39 238 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Р.УРАНЧИМЭГ