| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00413/И |
| Дугаар | 310/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 310/ШШ2025/00461
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 310/ШШ2025/00461 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* // нь******* банк ХК /РД:/-д 4533885.58 /дөрвөн сая таван зуун гучин гурван мянга найман зуун наян таван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг 2025 оны 08 сараас 2026 оны 06 сарыг дуустал хугацаанд сар бүр 200000 /хорин мянган/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87492 /наян долоон мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгөөс 43746 /дөчин гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 43746 /дөчин гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөгийг, хариуцагч*******оос 43746 /дөчин гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулан******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ