| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00416/И |
| Дугаар | 310/ШШ2025/00463 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 310/ШШ2025/00463
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 310/ШШ2025/00463 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1.1, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт ******* // нь ******* ББСБ ХХК /РД:/-д 3213574.55 /гурван сая хоёр зуун арван гурван мянга таван зуун далан дөрвөн төгрөг тавин таван мөнгө/ төгрөгөөс 365500 /гурван зуун жаран таван мянга таван зуун/ төгрөгийг төлж, үлдэх 2848114 /хоёр сая найман зуун дөчин найман мянга нэг зуун арван дөрвөн/ төгрөгийг 2025 оны 09 сарын 28-ны өдрөөс эхлэн 7 сарын хугацаанд сар бүр 356000 /гурван зуун тавин зургаан мянган/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66367 /жаран зургаан мянга гурван зуун жаран долоон/ төгрөгөөс 33183.5 /гучин гурван мянга нэг зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 33183.5 /гучин гурван мянга нэг зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч *******гаас 33183.5 /гучин гурван мянга нэг зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ *******