Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00468

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00468

Дундговь аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт ******* // нь ******* банк ХК /РД:/-д 7753077.05 /долоон сая долоон зуун тавин гурван мянга далан долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг 2025 оны 09 сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүр 1292179 /нэг сая хоёр зуун ерэн хоёр мянга нэг зуун далан есөн/ төгрөгөөр хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138999 /нэг зуун гучин найман мянга есөн зуун ерэн есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 69499.5 /жаран есөн мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч *******ээс 69499.5 /жаран есөн мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ *******